2 страница21 августа 2017, 07:01

Бэлтгэлийн өмд

- Яа! Кан Эрин чи наад бэлтгэлийн өмдөө дүрэмт хувцасан дээр өмсөхөө хэзээ болих хүн бэ! Яг одоо наадахаа тайлах уу үгүй юу!

- Гэхдээ багшаа энэ нь стиль шдээ

Энэ бол Би хэхэхэ... Кан Эрин. Солонгосийн хамгийн том урлагийн сургууль болох School of Performing Arts  буюу SOPA-гын загвар зохион бүтээх салбарын ахлах ангид суралцдаг.

Мэдээж манай сургууль урлагийн бүх чиглэлээр үйл ажилгаагаа явуулдаг. Сургууль Б буюу хуучин байр А буюу шинээр барьсан өргөтгөлөөс тогтдог. А байранд зөвхөн дуу бүжгийн ангийнхан л байрлана. Учир нь тэнд Хунтайж байдаг болохоор тэр. Гадуур нь дүүрэн бие хамгаалагчидаар хүрээлүүлчихсэн бас сүүлийн үеийнх гэсэн бүхий л тоног төхөөрөмж , тавилга эд хэрэгсэлүүдтэй байдаг. Заримдаа А байрны хажуугаар өнгөрөхөд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрдөг юм шүү...

------------------------------------------------------

- Хөөх удахгүй Хунтайжын төрсөн өдөр болох гэж байгаа юм байна шдээ гэж Соми Минжи хоёр дуу алдан орилдоход Чэрёон цочин

- Бурхан минь та хоёр чинь яасан чанга дуутай юм бэ! Хүн цочоочих юм муу Үнсгэлжинийн мөрөөсөл болсон юмнууд чинь

Энэ бол миний хамгийн сайн найзууд Соми Минжи 2 чанга дуутай байнга л орилж явдаг болж өгвөл Хунтайжын хаана байгаа газар дагаад явчих санаатай байдаг хүмүүс. Харин Чэрёон тэдний яг эсрэг хувилбар нь  нүдний шилтэй энгийн даруухан л охин

- Тэгэлгүй яах юм бэ! Манай улсын хамгийн халуухан залуугын төрсөн өдөр болох гэж байхад гээд гартаа барьсан номны хуудаснуудыг эргүүлэн шүлэнгэтэн сууж байхад нь

- Юу вэ? Чи чинь бүр ийм ном хүртэл худалдаж аваа юу гээд үзэж байсан номыг нь булааж аваад хартал хунтайж болон хааны гэр бүлийн зургуудаар дүүрэн байв

- Яа! Буцаагаад өг наадхыг чинь цагаан сараар хааны ордоны гадаа үнэгүй тарааж байхад нь авчихсан юм!!! Гээд Хунтайжын нэг зургийг гаргаж ирсэнээ

- Тээр хар лдаа, ямар царайлаг байгааг нь гэж шанаагаа тулан өөрийн ертөнцдөө уусчихвуу гэлтэй гөлрөөд суучихлаа

- Ахиж наад үнсгэлжин болох мөрөөдөлүүдээ яриад үзээрэй хүзүүг чинь хуга мушигчихна шүү гээд Чэрёон гартаа барьсан хавтасаа ширээрүү чулуудахад нөгөө хоёр цочин хүзүүнүүдээ барьцгаалаа

-------------------------------------------------------

Хааны ордонд:

- Тайжаа, удахгүй 19 нас хүрлээ өмнөх хааны захиасыг мартаагүй биздээ гэхэд Жонгүг санаа алдан  цонхруу хараад

- Мэдэж байгаа хатан ээжээ, угаасаа үгнээс чинь зөрөхгүй болохоор санаа зовоод байх хэрэггүй

Гэхдээ Жонгүг гаднаа ингэж хэлж байгаа ч гэсэн дотроо үүнийг хийхийг хүсэхгүй байлаа. Яаж урьд нь нэг ч удаа харж байгаагүй охинтой эхнэр нөхөр болж амьдрах юм бэ? Гэхдээ яахав ээ... Хэрэг болох Нууц кард байгаа гэж бодон түүндээ найдаад сургуульдаа явахаар  хатан ээждээ ёсоллоо.

-------------------------------------------------------

- Гадаа юун шуугиан болоод явчихваа гэж Чэрёон үглэн доош хараад " Мэдсэн юм аа, эрхэм дээдэс нь заларчихсан байх шив дээ "

Чэрёоний ингэж хэлэхийг сонссон Минжи Соми 2 ухаан жолоогүй цонхруу гүйж очоод

- Өө бурхан минь Хунтайжаа!!! Хунтайжаа!!!  Бид энд байна гэж орилолдон бараг муучирж унах нь холгүй хоёр биенээсээ чангаан зогсцгоож байв. Чэрёон тэр хоёр луу ичсэн байртай харсанаа

- Эрин эд нар одоо тэр дээдсийн сургуульдаа явна биз яах гэж энд ирж өдөр болгон шуугиан үүсгэдэг байнаа гэхэд нь

- Мэдэхгүймдаа гэж доор байгаа бүлэг хөвгүүдрүү санаа алдан харлаа

Тэд бол Хунтайжын нийлдэг хөвгүүд, өөрөөр тэднийг BTS ч гэж нэрлэдэг. Гэхдээ үнэндээ зарим аядол хамтлагуудаас ч илүү авъяастай бас царайлаг харагддагтай хэн ч маргахгүй байх. Хунтайж бол хамгийн бага гишүүн нь. Бүгдээрээ л өнөөх алдартай А байрны нөхөд!

               Ким Намжүүн/RapMonster

Тэр бол энэ бүлгийн ахлагч нь. Бүжигдээ бага зэрэг тааруу ч rap хийхдээ энэ сургуулийн хамгийн шилдэгүүдийн нэг. Гэрийнхан нь цахилгаан барааны компанитай. Нэг ч удаа юм ярьж үзээгүй лдээ... Гэхдээ тэр надад яагаад ч юм маш бүр маш их ухаантай залуу шиг санагддаг

                       Ким Сокжин/Жин

Жин бол BTS-ийн хамгийн ахмад нь. Вокалын ангид суралцдаг бөгөөд аав нь хувьдаа маш том бизнес эрхэлдэг бас л баян айлын хүүхэд. Түүнийг царайлаг төрх нь бараг Сөүлийн бүх охидийн сургуулиуд дунд алдартай байх аа. Энэ тэндхийн энтэртаймэнтууд трэнийгээр оруулах гэсэн ч татгалзсан хариу өгсөөр байгаа гэсэн яриа маш их байдаг.

                        Мин Юүнги/Suga

Юүнги энэ бүлгийн хамгийн дуу цөөтэй чимээгүй нэгэн гэж хэлж болно. Яагаад ч юм хүүхдүүд түүнд ойртохоос зүрх зориг нь хүрэхгүй байнга холуур дөлж байдаг тийм л хүчтэй Ауратай хүндээ. Ая зохиох болон rap-ын ангиудад давхар суралцдаг. Бас мэдээж дээд зиндаанийх. Гэрийхан нь Солонгос төдийгүй дэлхийн 10 гаруй оронд маш олон салбартай хоолны газрын эзэд.

                      Жун Хусог/JHope


Тэр бол BTS-ын нар бас итгэл нь хүн болгон түүнийг гэрэлтсэн инээмсэглэл хөгжилтэй байдлаар нь мэддэг. Юүнги Намжүүн хоёртой нэг ангид суралцдаг бөгөөд гэрийнхан нь Солонгостоо алдартай гэх том том их дэлгүүрүүдийг хариуцдаг

                             Ким Тэхён/V

Тэхён бол уйтгарлахыг мэддэгүй байнга л энэ тэнд ямар нэг юмыг сониучирхан оролдож ямар нэг юм толгойд нь байнга эргэлдчихсэн заавал нэг л юм сэдчихсэн явж байдаг нөхөр. Хунтайжтай хамгийн их цагийн хамт өнгөрөөдөг хүн болохоор бусдаасаа арай дотно байдаг юм шиг санагддаг. Аав нь парламентын гишүүн гэсэн яриа байдаг

Ийм л байна даа... Тэд SOPA сургуулийн эрдэнэсүүд л гэсэн үг...

- Хөөе! Эрин чи юугаа бодоод байгаа юм гэхэд нь сая л нэг харцаа BTS -ээс салган

- Айн юм хэлсэн үү?

- Чи чинь хүний хэлснийг бүр сонсоочгүй байх шивдээ гээд Чэрёон ширэв татав

Гэнэт Минсо Минжи хоёр "Яаанаа, яаанаа хунтайжтан бид нарлуу хараад байна" гээд гар хөлөө савсалзуулан гараа даллаж эхлэхэд нь гайхан доош хартал үнэхээр бид нарлуу харчихсан бас урууланд нь мишээл тодорч байлаа

                             ~Энэ үеэр~

- Аягүү, эрхэм дээдэс өнөөдөр их орой морилж байх чинь вэ? Гэж Тэхён ам нээхэд Жонгүг түүний үгийг тоосон шинжгүй  дээшээ харан инээмсэглэчихсэн зогсож байв

- Юу вэ? Чи чинь хаашаа хараад ингэтлээ ам чинь задрах гэж байгаа юм шиг инээмсэглээд байгаа юм гээд гишүүд харцыг нь дагуулан хартал 3 давхарт балетын өрөөний цонхоор нэгэн хөөрхөн охины сунгалтын дасгалаа хийгээд зогсож байгаа нь харагдана

- Өүүүү.... Түрүүнээс хойш Мин Хёориныг хараад байсан юм уу??? Аргагүй л тэнгэрийн элч шиг охин шүү гэж хоорондоо ам булаалдан ярьцгаахад Юүнги

- Гэхдээ энэ хажуугын ангийнх нь цонхоор юун алиа салбадайнууд савсагналдаад байгаа юм бэ

------------------------------------------------------

Өнөөдөр ангийн жижүүр байсан болохоор шал угаасан хувинтай усаа дааж ядан сургуулийн коридороор явж байгаад нэг залууг мөргөлдөн өмссөн цав цагаан кэт дээр нь хамаг бохир усаа асгачихлаа.

- Яанаа норчихлоо шдээ.... Сандран өмссөн хормогчоороо арчих санаатай арчтал хормогчоо будаг болчихсон байсан гэдэгээ мартчихаж.

- Боль гэх намуухан хэрнээ захирангуй дуугаар өнөөх залуу хэлэхэд

- Юу гэждээ ийм болгочихоод... Би арчаад өгий надад алчуур байна гээд халаасаа ухлаа

- Боль гэж хэлэхийг сонссонгүй юу

Энэ удаа өмнөхөөсөө арай илүү чанга дуугаар хэллээ. Гайхан дээш харахад миний гутлыг нь заваартуулсан хүн Хунтайж байж таарав

Жонгүг чимээгүй цагаан кэтээ тайлж урд нь шидчихээд гадуур өмсдөг ботинкоо хөлөндөө угалчихаад цааш явчихлаа

- Ашшш.... Хунтайж гэхээрээ ийм их зантай байх ёстой юм уу? Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм гэж амандаа бувтнасаар хувингаа авав

------------------------------------------------------

А байрлуу багшийн зараалаар нэг ангиас нь захисан зүйлийг нь авахаар явлаа. Дотроо өмнөх цаг дээр болсон хунтайжын асуудлыг бодон нилээн уцаарлангуй алхаж байтал хаалга нь онгойлттой нэг ангиас "Хоёулаа гэрлэх үү?" гэх эрэгтэй хүний хоолой сонсогдох нь тэр

Чих минь өөрийн эрхгүй сортолзон дөнгөж ахлах сургуульд байж хэн нь гэрлэх санал тавиад байгаа юм бол гэдгийг мэдэхээс байж ядан нууцаар хаалганы цаанаас шагайн харахад Хунтайж балетийн ангийн Мин Хёоринтэй хамт сууж байлаа

- Хааны удмын хүмүүс эрт хүнтэй гэрлэдэг журамтай. Удахгүй төрсөн өдөр болсны дараа намайг танихгүй бүсгүйтэй суулгана. Хэнийн ч мэдэхгүй эмэгтэй байснаас сайн найз минь байсан дээр гэж бодлоо гэхэд өөдөөс нь харан суух Хёорин инээвхийлээд

- Чамд ямар байгааг ойлгож байгаа ч гэсэн... надад мөрөөдөл бий. Дэлхийд алдартай балетчин болно гэсэн мөрөөдөл. Хэрвээ чамайг дагаад ордонлуу явбал би энэ мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй болно. Чи намайг ойлгож байгаа биздээ гэхэд Жонгүг шалруу ширтэн сулхан инээмсэглээд

- Тиймээ ойлгож байна

Тэр хоёрын ингэж ярилцахын би ёстой бах таваа хангачихсан сонсож байлаа

- Хаха муу их зантай амьтан ингэж хаягдаж байхдаа таарсан юм гэж өөртөө сонсогдохоор амандаа бувтнан зургийг нь аваад зогсож байтал гэнэт утас дуугран хамаг сайхан мөчийг нураачихав.

- Ядаж байхад ямар чанга дуугардаг юм бэ гэж гялс зугтахыг завдтал араас Жонгүг

- Хэн бэ? Арай биднийг нууцаар сонсож байсан юм биш биздээ? Гэхэд нь эргэж харалгүй хамраа чимхэн дуугаа өөрчилөөд

- Би таны юу яриад байгааг ойлгохгүй байна хэхэхэ

- Хоолойгоо өөрчилөөд байх шаардлага байхгүй ээ! Нэрээ хэл аль анги юм гэж асуухад нь сандран хариу хэлэлгүй шууд чигээрээ гүйн зугтахад араас Жонгүг "Хөөе! Бэлтгэлийн өмдөтөө!!!!" гэсээр үлдлээ

------------------------------------------------------

~Эриний гэрт~

Хар хослолоор жигдэрцгээсэн хэдэн залуусын өөдөөс харан суух Эриний аав ээж дүү гурав... Түрүүхэн сонссон зүйлдээ. Итгэж ядан нүд нь бүлтгэнэн өөд өөдөөсөө харцгаана.

- Т-Тэгэхээр энэ с-сүйн бөгж гэсэн үгүү???

- Тиймээ гэж ордны туслах албархуу өнгөөр хариулаад

- Та нарт энэ хос бөгжний өрөөсөн бөгж нь байх ёстой ингэж байж хоёр бөгж хоорондоо нийлж сүй тавих нь баталгаажина гэсэн үг юм шүү дээ. Гэхэд Эригийн аав сандран

- Хэхэ биднийг өршөөгөөрэй... Одоохон хайж үзээдэхье

-------------------------------------------------------

Хичээлээ тарчхаад гэрлүүгээ найзуудтайгаа хамт алхангаа зам зуур хөгжилтэй юмнууд ярьцгаан инээлдэж байтал гэнэт хойноос нэг хүн татаад чирээд явчих нь тэр. Тусламж эрсэн харцаар найзуудруугаа харсан ч тэд нарын анхаарал над дээр биш нөгөө хүн дээр төвлөрчихсөн юун намайгаа ирж авах манатай байв

-------------------------------------------------------

                     ~Жонгүгийн талаас~

Арай гэж охидуудын чихцэлдээнээс гарч машиндаа суутал урд суудлаас туслах бичигтэй цаас сарвайн

- Энийг уншиж танилцахыг хүсье эрхэм дээдсээ

- Юу юм? Бодвол өнөөдрийн хуваарь уу?

- Тийм ээ

- Чи ганц өдөр ч болтугай надруу ийм цаас сарвайхгүй бол маш их баярланадаа гэж санаа алдан хэлээд уншиж үзтэл

14  Нум сум харвааны хичээл
15.30 Англи хэл
16.00 Күнзийн сургааль

- Хөөх гуравхан юм уу??? Гэж баярлан хэллээ. Үнэндээ  өдөрт хийх зүйлийн жагсаалт гурав байгаа нь анхны тохиолдол л доо. Туслах инээмсэглэн надруу хараад

-Тиймээ, өнөөдөр хаан хатан хоёр таньтай тусгаалан ярих хэрэг байгаа гэсэн юм гэхэд нь юу гэдгийн бага зэрэг гадарлаж байлаа

Ордонлуу явах замд машины цонхоор гадуурх байдлыг ажиглан инээлдэн явах хэдэн охид нүдэнд тусан бага зэрэг атаархах сэтгэл төрөөд сайн хартал дунд нь яваа охины бэлтгэлийн хар өмд нь нэг л танил харагдав. Нөгөө охидууддаа нэг зүйлийн талаар бүр өнгөтөөр ярьж өгж байгааг бололтой гар хөлөө савсалзуулаад нүүр амаа сонин сонин болгоод л "Ёстой залж өгч байх шив" гэж бодчихоод нээх тоолгүй дуу сонсохоор чихэвчээ зүүх гэтэл гэнэт нэг зүйл толгойнд буун бодсон бодолдоо бараг өөрөө цочих шиг боллоо

- Энэ муу чинь арай гадуур өдөр болсон юмыг ярьж цуу яриа тараагаад байгаа юм биш биздээ гэхэд урд сууж байсан туслах жолооч хоёр хоёулаа цочин олго харайв

- МАШИНАА ЯГ ОДОО ЗОГСОО гэж тушаагаад "муу бэлтгэлийн өмдөт чамайгдээ" гэж бодсоор машинаас буулаа

-------------------------------------------------------

A\N найзуудаа энэ өгүүллэгийн PRINCESS HOURS гэдэг манганаас санаа авч бичиж байгаа шүү:)

2 страница21 августа 2017, 07:01