Гүнж
Жонгүг бүх хамгаалагч нартаа ойр хавийг хамгаалах тушаал өгчихөөд өөрөө буланд нөгөө бэлтгэлийн өмдтэй охиныг гарах гарцгүй болгож шахчихаад зогсож байлаа. Айсандаа болоод нүдрүү нь эгцэлж харж чадахгүй харц нь дальдчиж байгаа түүнийг хараад Жонгүг хальт уруулаа мушийлган ёжтой инээгээд
- Чиний хувьд зүгээр нэг инээдтэй яриа ч гэсэн миний хувьд чухал асуудал юм шүү! Гэхэд охин хэлэх гэсэн үгээ гацаж түгдрэн
- Ю-Юу яриад байгаа юм... Б-Би хэнд ч хэлээгүй... шдээ
- Сонссон гэдгээ хүлээн зөвшөөрч байх шив
гэж Жонгүгийг зэвүүнээр хэлэхэд хөөрхий охин бүр гарах гарцгүй болон байгаа буландаа улам шигдлээ. Жонгүг санаа алдан охинд ойртоод
- Сайн сонс, хэрвээ чи ямар нэг цуу тараах л юм бол өөрийгөө тийм зүйл хийсэнд насаараа харамсаарай гэж зөвхөн түүнд сонсогдохоор хэлэхэд охин бүр гацаж орхив
Гэнэт ардаас зургийн камер дуугарах чимээ гартал Жонгүг Эринийг цааш ханаруу шахан биеээрээ хаан зогслоо. Энэ зуур хоёр бие хамгаалагч папарациудруу очиж авсан зургаа устгахыг шаардаж байгаа сонсогдоно. Жонгүг нүдээ эргэлдүүлэн доош Эринлүү хялайн харснаа
- Би түрүүлээд явчих болохоор араас өөрөө мэдээд аятайхан явчихна биз... Гээд долоовор хуруугаа уруул дээр тавиад "Анхааруулсан зүйлийг минь битгий мартаарай чимээгүй байсан чинь дээр шүү" гэчихээд хуруугаа аван Эриний дүрэмт хувцасанд арчаад цааш явчихлаа
------------------------------------------------------
~Жонгүгийн талаас~
Өнөөдрийн хуваариа бүгдийн хийж дуусгачихаад хаан хатан хоёртой уулзхаар өрөөнд нь хүлээн хэсэг сууж байтал хаан орж ирээд надруу хараад
- Эхнэр болох охин чинь чамтай нэг сургууль юм байна лээ гэв
Угаасаа сургуулиасаа Хёориноос бусад охидыг танихгүй учир надад энэ нь үнэндээ ямар ч хамаа байсангүй. Яаж үгүй гэж татгалзаж бултах талаар бодол толгойд минь эргэлдэнэ. Хэдэн хоромын дараа хатан ч ирж хоёул хоёул өөдөөс минь хараад суучих нь тэр.
- Шийдвэрээ гаргасан уу гэж хатан ээж асуухад санаа алдаад
- Юун шийдвэр
- Жонгүг чамтай тоглоогүй байна гэхэд нь нүдээ эргэлдүүлээд ширээн дээр байгаа ханзаар бичсэн гар бичмэл захиаг авч уншаад
- Ямар сайн найзууд гэхээрээ ийм байдаг байнаа. Хаан хүнд найз гэж байдаг юм уу... Гээд Нөгөө захиаг ширээрүү чулуудахад хаан аавын царай нь барайн барьж байсан аягатай цайгаа ширээн дээр хүчтэй тавив. Хатан ээж хаан аавруу санаа зовнисон харцаар хараад
- Хааны хажууд үгээ бодож ярь Хунтайжаа! Гэхэд нь Хаан аав нэг урт санаа алдаад
- Хунтайжаа... Тэр бол Өвөг хаанд чинь ганц найз нь байсан хүн. Тийм учраас талархсан сэтгэлээ илэрхийлж тэднийд энэ захиа болон сүйн бөгжийг явуулж охиныг ирээдүйн хааны хатан болгоно гэж амалсан нь тэр. Хэрэвээ...Хаан аавынх нь ах болх Хёвол хунтайж тэр үед нас бараагүй байсан бол.... Түүний эхнэр нь хүүгээ дагуулж Aмерикруу яваагүй бол өдийд би гэж хүн хаан болохгүй байсан, Чамд одоо байгаа бүхэн чинийх биш тэр хүүгийнх байх ёстой байсан юм... Тэднийг явснаас хойш энэ гэрлэлт бидэнд хамаарагдах болсон. Эцэст нь миний бие улам дордож байна... хүнтэй гэрлүүлж энэ улсын дараагын хаан гэдгийг эрт батлах хэрэгтэй. Тийм болохоор ингэж зөрүүдлэхгүй байхыг хааны хувьд биш аавын хувиар гуйя гэхэд хэлэх үг олдсонгүй бас ахиж зөрүүдлэхийг ч хүссэнгүй
Хаан аав урдаас нэг цагаан дугтуй өгөөд нээ гэж гараараа дохиход нь нээгээд үзтэл нэг зураг байв
- Новш гэж....
Азаар өөртөө л сонсогдохоор намуухан хэлсэн болхоор хаан хатан хоёр сонссонгүй.
------------------------------------------------------
~Эриний талаас~
Нөгөө тэнэг хунтайжын гараас арай гэж мултарчихаад гэртээ орж иртэл хүн байгаа шинж алга . Том өрөөндөө ороод харахад ширээн дээрх нэхэмжлэх хуудаснууд дунд салах өргөдөл байж байлаа
Манайхан гэж бөөн өрөнд баригдсан улс. Ээж даатгалын газар ажилдаг, аав ажилгүй, дүү энэ жил дунд сургуулийн 3-р анги.... Өөрсдөндөө л болчихоор 2 давхар жижигхэн байшинтай бас муучгүй ардаа ногооний том талбайтай шүү!!!
Өнөөх салах өргөдөлийг аваад ногооний талбайруу гарж хартал ээж байдгаараа гунигтай царайлчихсан сууж байлаа
- Ээжээ юу хийж байгаа юм? Гэтэл юу ч дуугарсангүй
- Та ахиал аавд сална гэж хэлээ юу... Битгий тэг лдээ тэгвэл охин нь гомдоно шүү гэхэд ээж санаа алдаад
- Аав чинь байдаг мөнгөөрөө мөрийтэй тоглоогүй бол бүх юм сайхан байх байлаа. Цаад гэрээ харалдаа биднийх гэсэн нэг ч юм алга... Бүгд өрөнд явчихсан
- Ээжээ.... Надад итгэ... Би ирээдүйд бүгдийн сайхан амьдруулах болно гэж сүперман шиг гараа өргөхөд ээж надруу ичсэн харцаар хараад
- Суперман минь тэгээд чи яаж биднийг аврах юмбдээ
- Би... Дэлхийн шилдэг хувцасны дизайнер болно!!! Шилдэг нь шүү... Тийм болохоор ээжээ... Сүүлийг үеийн оёдолын машин аваад өгчих тэгэх үү? Ахиж юм аваад өг гэж гуйхгүй ээ... Аваад өгчих лдөө тэгэх үү... Гэхэд ээж надруу урам нь хугарсан янзтай хараад
- Гэрлүүгээ ор гэхээс өөр юм хэлсэнгүй
Гэртээ орон аавыг дуудтал өвөөгийн өрөөнд байгаа бололтой түс няс хийсэн чимээ гарч байв, очоод хартал тэр өрөөг орвонгоор нь эргүүлчихсэн энэ тэндгүй юмс хөглөрсөн харагдана
- Та юм хайгаа юу? Гэхэд аав арай гэж сэхээ орсон бололтой надруу нэг том хараад
- Эринаа... Нөгөө өвөөгийн чинь үлдээсэн бөгж байнаа даа... Тэрийг хаашаа хийснийг санаж байна уу??? Тэр бөгж бидний амьдралыг аврах гээд байна
- Гал тогооны ширээний хөл таарахгүй догонцоод байхаар нь нэг талд нь өндөрлөөд хөл доор нь хийчихсэн шдээ гэж хэлж дуусаагүй байхад аав өрөөнөөс ум хумгүй гүйгээд гарчихлаа
Түрүүнээс хойш юу болоод байгааг ойлгохгүй толгой нь эргэж гүйцсэн амьтан араас нь гараад хартал аав байдгаараа баярлаад доороо дэвхцчихсэн ээжийг дуудан орилж байв
- Эхнээр!!! Эхнээр олчихлооо!!!! Манайх гүнжтэй боллоо шүү дээ!!! Бөгжийг олчихлоо
Ээж гаднаас сүр сар хийсээр орж ирээд бөгжийг аван нэг надруу харж харж байснаа
- ГҮНЖТЭН МАНДТУГАЙ!!! Гэж хоёр гараа дээш өргөн орилж эхэллээ
Үнэхээр юу болоод байгааг ойлгох юм алга
-------------------------------------------------------
- БИ ТА НАРЫГ АЛНА ГЭЖ БАЙСАН Ч ГЭРЛЭХГҮЙ МЭДЭВ ҮҮ!!! НААД БӨГЖӨӨ ӨГӨӨДӨХ, АМЛАЛТЫН ЗАХИА БАЙНА УУ ҮГҮЙ БАЙНА УУ ЮУ Ч БАЙСАН БИ БҮГДИЙН БУЦААД ӨГНӨ. Аль автобусаар явбал ордонд очих билээ!??
- Ингэж болохгүй шдээ Хунтайжын Гүнжээ гэж дүү цаанаас утсаа оролдоноо хэлэхэд нь муухай хартал чимээгүй болоод үргэжлүүлэн утсаараа тоглон суулаа
- ТА НАР ЧИНЬ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ!!! УХААНАА АЛДЧИХАА ЮУ? Гээд бөгжийн аван явах гэтэл араас аав ээж хоёр
- Гүнжтээн тайвшраачдээ
- Юуны чинь гүнж та нар бүр дүрдээ орцгоочихсон байх шивдээ, хэдэн он болоод ийм гэрлэлт хийх гээд байгаа юм!!! Ааваа ээжээ би дөнгөж ахлах сургуулийн сурагч шдээ...
- Яа Кан Эрин би чамд оёдолын машин авч өгнө шүү гэхэд нь хальт баярласан ч буцаад муухай хараад
- Юугаа яриад байгаа юм... Тэглээч Хунтайж яаж над шиг хүнтэй гэрлэх юм бэ? Бодоод үзээчдээ гэхэд аав сандран
- Чи түрүүн ордоноос юу гэж утсаар ярихыг сонссонгүй юу??? Гээд хоолойгоо өөрчлөн
Хунтайж энэ гэрлэлтийн хүлээн зөвшөөрч гэрлэхээр шийдсэн гэхийг сонсоогүй юу
- Үгүй ээ үгүй, яадаг ч байсан... Тэр аль хэдийн үнэхээр хөөрхөн найз охинтой болчихсон шдээ, өнөөдөр гэрлэх санал хүртэл....тавьсан юм чинь гэж үгээ зөөж ядан хэлэхэд бүгд саяны хэлсэнд цочин эрүүнүүд нь баргал шалан дээр явцгааж байв
- ЮУ??? ХЭН???
- Манай сургуулийн балетийн ангид байдаг хөөрхөн охин... Аав ээж нь ч баян... Магадгүй Хунтайж өнөөдөр татгалзан хариу авсандаа галзуурчихсан болхоор энэ гэрлэлийг зөвшөөрчихсөн байх... Яадаг ч байсан энэ гэрлэлтийг мартаж үз гэчихээд өрөөндөө орлоо
-------------------------------------------------------
Хёорин балетын хичээрүүгээ орохын өмнө хувцас солих өрөөнд байж байтал хаалганы тэнд хоёр охины ярьж байгаа сонсогдон анхаарлаа тэдний яриад төвлөрүүллээ
- Хунтайж гэрлэх гэж байгаа гэсэн, тэгээд бүр тэр охин нь манай сургуулийнх гэсэн шүү
- Юу??? Чи яаж мэдсэн юм??
- Манай ахыг ордонд хамгаалагч хийдэг гэдгийг мэднэ биздээ. Гэхдээ үнэхээр азтай юм аа... Хунтайжын гүнж болоод ирээдүйн хатан болох нь байна шдээ гэж ярилцахын сонсох Хёорины уруулд мишээл тодорлоо
------------------------------------------------------
Сургуулийн төгөлдөр хуурийн клубын тагтан дээр гадаах байдлыг ажиглан зогсож байгаа хоёр...
- Сургууль даяар гэрлэх охиныг чинь манай сургуулийнх гэсэн яриа гарсан байна лээ...Жонгүгаа уг нь энэ талаар хоёулаа ярилцсан санагдах юм нууц хэвээр үлдээнэ гэж ярьс.. Гэж хэлж дуусаагүй байхад Жонгүг санаа алдаад
- Чи биш болохоор санаа зоволтгүй ээ.. Хёориний өөртөө илтгэлтэй байсан бардам төрх тэрхэн мөчид шууд мэлмэртлээ гайхсан хүний царай болж хувирлаа
-ЮУ? Гэж гацаж түгдрэн байж асуухад Жонгүг хажуудаа байгаа төгөлдөр хуурийн товчлуур дээр нэг нэгээр нь дарж үзээд
- Би ч гэсэн саяхан энэ талаар мэдсэн, гэхдээ чи биш ээ... Заримдаа ордонд маш их тодорхойгүй бас гутамшигтай зүйлүүд их болдог юм, энэ тэр зүйлүүдийн нэг л гээд ойлгочих... Гутамшигтай зүйл гэдэг нь жишээ нь ирээдүйн нөхөр болох хүн нь өөр эмэгтэйд гэрлэх санал тавьж байгааг санаандгүй сонсох ч байж болох юм гэхэд Хёориний нүд нь томрон хэсэг бодлогширсоноо
- Арай?????
-------------------------------------------------------
А/N
За дүрүүдийнхээ талаар тайлбар хийхгүй бол толгой чинь эргэж магадгүй гэж бодлоо
Мэдээж гол дүрүүд ойлгомжтой байх хэхэ
Хёвол хунтайж гэдэг нь одоогын байгаа хаан(Жонгүгийн аав)-ын төрсөн ах нас бараагүй бол хаан суудалд суух ёстой байсан хүн байгаам. Тэгээд нас барсанаас нь хойш тэр үеийн Хёвол хунтайжын гүнж нь хүүгээ аваад гадагшаа явсан. Ер нь солонгосын уламжлалд хаан юм уу угсаа залгамжлах хунтайж нас барахад эхнэр нь сүмд очиж гэлэнмаа болдог гэсэн юм байдаг юм байна лээ. Гэхдээ одоо 2017 он болохоор Сүм биш Америкруу явуулчихсан шүү кк. Ер нь таалагдаж байна уу хүмүүсээ??
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)