Ордон
- Угаасаа хүнтэй ирээдүйд гэрлэхээс хойш гэрлэчихдэг ч юм билүү???
- Үгүй ээ үгүй би дөнгөж 19хон настай... Яаж ийм юм байж болдог юм.... Гэж өөрөө өөртэйгөө тэрсэлдэн яахаа мэдэхгүй ганцаараа ярьж зогсож байтал ээж аав дүү гурав ард ирээд
- Гүнжтээн... Маргааш хатан эхтэй уулзах гэж байж ямар нэг бодож санаж байгаа зүйл байна уу чамд
- Галзуураа юу? Би юу гэж тэр эмэгтэйтэй чинь уулздаг юм! Гэчихээд өрөөрүүгээ яван орон дээр суутал араас дүү орж ирээд урдаас харж суусанаа
- Солонгос улсын зэргээрээ гуравт орох эмэгтэй болох гэж байж юундаа ингэтлээ эсэргүүцээд байгаа юм
- Юугаа яриад байгаа юм юун зэрэг
- Яахавдээ 1-т хатан эх 2т хатан 3т хунтайжын гүнж... Тэр нь чи шдээ муу гахай минь гэхэд нь хуучин оёдолын машинаа засахаа болон дүүрүүгээ хялайн хараад
- Эгчийгээ гахай гэж дуудахаа болих уу??? Үгүй юу???
- Хунтайжын гүнж болчихвол би чамайг нүүна<эгч> гэж дуудъя! Үгүй бол тэр чигтээ гахай чигээрээ үлд за! Гэхдээ гэрлэчихээчдээ. Таныг яваад өгчихвөл би энэ өрөөг авна... Дээврийн өрөөнд амьдрах хэцүү байна шдээ
- Хүсээд байвал өөрөө хүйсээ солиод гэрлээчдээ гэхэд дүү надруу хэлээ гаргаад угаасаа би чамаас хөөрхөн чадна за гэчихээд өрөөнөөс зугтаад гарчихав
------------------------------------------------------
~Маргааш өдөр нь~
Тольны урд үсийг минь самнан суух ээжийгээ хараад гэрлэхийг зөвшөөрдөг ч юм билүү гэж тээнэгэлзэн хараад
- Ээжээ энэ гэрлэлт үнэхээр гэр бүлийг минь аврах гээд байгаа юм уу? Гэхэд ээж урд минь цагаан цаасаар гоёмсог ороосон том зүйл тавиад задал гэж дохилоо
Задлаад харахад яг л миний сонирхолын үнэхээр хөөрхөн оёдолын машин байх нь тэр
-Уаааааа ямар хөөрхөн юм бэ гэж барьж үзэж илж таалаад золтой л үнсээд авчихсангүй
- Чи өөрөө шийддээ. Энэ чиний л гэрлэлт юм чинь гэж ээжийг гэнэт хэлэхэд аав дүү хоёрын эрүү нь салаад уначихсангүй. Дүү нүд нь томрон сууж байгаа газраасаа өндөлзөн босч ирээд
- Та чинь юугаа яриад байгаа юм бэ?? Би аль хэдийн найзууддаа хэлчихсэн шдээ!!!
Ээжийнхээ ийм байдалтай байгааг харах үнэндээ надад маш хэцүү байв, ганц ээж ч гэлтгүй аав дүү хоёроо бас гэрээ харахад гэрлэх шийдвэр гаргах нь миний гэр бүлдээ одоохондоо хийж өгч чадах хамгийн сайн арга шиг санагдаж байв. Хэсэг хугацаанд бүгд чимээгүй сууж байтал хонх дарах чимээ дуулдахад ээж санаа алдаад
- Oрдноос чамайг ирж авах хүмүүс нь ирсэн бололтой гарна уу байна уу өөрөө мэд...
Ингэж хэлэхэд нь надад эргэлзэлгүйгээр шууд босон үүдний өрөөрүү зүгэллээ
Дараа нь харамсах байх лдаа... Гэхдээ би гэрийнханаа бодох хэрэгтэй...
-------------------------------------------------------
~Ордонд~
Нум сум харвааны бэлтгэл үргэлжлэн Жонгүг байгаа тэг дунд нь маш сайн оносоор байв. Түүнийг ажиглах туслах нь хажууд нь ирж бөхийн зогсоод
- Хунтайж аа...
Жонгүг байнаасаа нүд салгалгүй анхааралаа төвлөрүүлээд нумын хөвчөө тултал нь татан
- Яасан гэчихээд сумаа харвалаа. Хэдэн метрийн цаанаас "Байг онолоо" гэж орилох нь дуулдана
- Таныг энэ гэрлэлтийг зөвшөөрөхгүй байх гэж бодсон юмсан, таньд 14 жил зүтгэсэн болохоор өөрөөсөө ч илүү хунтайж таныг маш сайн мэднэ... Ахиад жоохон бодоод үзэж болохгүй юу... гэхэд Жонгүг туслахруу эргэн хараад
- Хатан ээж чамд ямар нэг юм хэлээ юу
- Энгийн нэгэн охиноос илүү сурвалжит айлын зиндаа нэгтэй охинтой суулгахыг илүүд үзэж байх шиг байсан...
Жонгүг ахин нумын хөвчөө чангалан татаад
- Чи ч гэсэн түүнтэй адилхан бодолтой байна уу?? Гэлээ. Туслах толгойгоо гудайлган бөхийгөөд
- Надад тийм зүйл бодох эрх байхгүй ээ, эрхэм дээдэс минь гэхэд нь Жонгүг уруулаа мушийлган инээвхийлээд нумаа доош буулган түүнлүү харлаа
- Инээдтэй биш байна гэж үү, 21-р зуунд товлосон гэрлэлтээр хунтайжын гүнжийг сонгоод л... Угаасаа ойрд уйдаад байсан юм... Жирийн нэг гэр бүлийн охин ордонд орж ирвэл хөгжилтэй бас сонирхолтой санагдаж байгаа биздээ? Гээд нум сумаа харвалаа
- Тэр охин яг одоо ордонд ирж яваа... Хунтайжаа
- Хаха тийм үү... Хатан ээжтэй уулзах юм биздээ... Хошин шог ч эхэллээдээ
-------------------------------------------------------
Хааны ордоноос явуулсан машинд суун ордны гадаа төв хаалган дээр ирэхэд хөл минь салагнан хариугүй буцаад гэрлүүгээ гүйчихмээр санагдаж байв
Аххх харамсана гэж мэдээд байсан юм...
"Авхай, Намайг дагаад явна уу" гэсэн ордны авхайн араас ордныг ажиглан сониучирхан явлаа. Энд тэндгүй хар дүрэмт хувцас өмсөж үсээ ардаа шуусан ордны авхай нар ахайтанаа дагаад бүгд толгой гудайлган алхаж харагдана.
- Ордон санасаныг бодвол овоо орчин үетэйгээ хөл нийлүүлдэг юм гээч... Бүгдийг нь л кинон дээр гардаг шиг ханбуг(солонгос үндэсний хувцас)-тай явдаг байх гэж боддог байлаа гэж өөр өөртэйгөө ярин явж байгаад нэг том өргөөнд орж ирэн зогслоо. Өнөөх намайг дагуулж явж байсан ордны авхай ширээн дээр цай бэлдэж тавьчихаад ард бөхийн ёслон
- Удахгүй хатан эх болон хатантан залран ирэх болно. Тэрнээс өмнө таньд анхааруулж хэлэх хэлэн зүйл байна. Хатны нүдрүү эгцэлж харж болохгүй, ярьж байхад нь үгийг нь тасалж болохгүй, бас түүнийг ярихаас нь өмнө түрүүлж ярьж болохгүй гэдгийг мартаарай. Үг хэлэх бүртээ хамгийн түрүүнд нь Эрхэм дээдсээ гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр ойлгосон бол Та эндээ замбага цэцгийн цай уунгаа түр хүлээж байна уу гэсээр гараад явчихлаа
Орчин тойрноо сониучирхан эд юмст нь хүрч үзэж байтал. Өрөөний буланд байх том ваар нүдэнд тусан очиж хоёр гар дээрээ өргөн эргүүлж тойруулж байгаад золтой л унагаад хагалчихсангүй гялс бариад авлаа
- Ёоххх аврагдлаа шүү.... Их үнэтэй эд байсан байxдаа, ерөөсөө томоотой цайгаа уусан нь дээр юм байна гэж ширээний ард суун цайгаа амсаж үзээд
- Хөөх амттай юм гээч гээд ширээн дээр аягаа хальт тавиад цагаан юубкан дээрээ асгачих нь тэр
Яагаан өнгөтэй цай байсан болохоор сандран асгасан хэсгийг нь цэвэрлэх гэтэл ерөөсөө арилахгүй байдгаараа ноцолдоод байж байтал Хатан эх, Хатантан залран ирлээ гэх нь сонсогдлоо
Би ч дууссаан тэр хоёртой мэндлэхээр босч зогсов
Хатан орж ирээд толгойноос минь хөл хүртэл сонжин харлаа, сандарсанаасаа болоод амьсгалаа түгжин хөдөлж чадахгүй хэсэг гөлийн харж зогсож байснаа гэнэт санан хатан хатан эх хоёрын өмнө бөхийгөөд
- Эр-хэм дээдсээ Таны... Амар а-амагланг эрье.... Гэхэд Хатан эх дулааханаар инээмсэглээд
- Oдоохондоо иймэрхүү хүндэтгэлийн хэлээр ярьж дасаагүй учир энгийн ярьдгаараа ярь. Намайг эмээгээ гэж бодоод гэхэд нь хатаны царай нь хувирч
- Гэхдээ хатан эх минь... гэхэд Хатан эх боль гэж гараараа дохиод надруу хартал харц нь юубкан дээр минь тогтлоо
- Эрин авхайгийн юубка нь их содон юм гээч будаг оруулчихсан юм уу? Гэхэд нь амыг нь дагуулаад
- Т-Тиймээ... Замбага цэцэг...
Хатан эх гайхсан янзтай нүд нь томроод
-Ямар нэгэн хольц байхгүй юу... Зүгээр нэг модон эдлэл дээр дусаахад цусан улаан болдог хэрнээ ийм цагаан даавуун дээр их гоё ягаан өнгөтэй болдог юм байна... Туршиж үзнээ гэх нь тэр
Хатад яг л төсөөлсөн шиг минь үсээ дээш сүлжиж шуусан ханбугтай яг л кинон дээр гардаг шиг хүмүүс өөдөөс минь хараад сууцгааж байв. Үнэндээ хатан эхээс биш хатнаас би хамгийн их айж байв
- Бодож байснаас ч илүү хөөрхөн юм гээч... Гэж хатан эх инээмсэглээд "Гэрлэх саналыг хүлээн авсан гэж ойлгож болох уу?" гэв
Үнэндээ энэ асуултанд хариулж чадахгүй хэсэг бодлогошрон юу гэхээ мэдэхгүй байж байтал хатан
- Одоохондоо бодсон хэвээрээ байгаа бололтой хатан эх минь гэлээ
-------------------------------------------------------
Хоёр хатдаас салан гэрлүүгээ харихаар ордон дундуур явж байтал нэг настайвтар ах урд минь ирээд
- Сайн байна уу? Эрин авхай, их том болжээ гэлээ
Би гайхан тэр хүнлүү харахад намайг өөрийг нь танихгүй байгааг мэдсэн бололтой толгойгоо гудайлгаад
- Өөрийгөө түрүүлж танилцуулаагүйд өршөөгөөрэй... Би бол Ким туслах, Өөрөөр хэлбэл Хунтайжын туслах байгаа юм. Өмнөх хаанд туслах хийдэг байсан болохоор таны өвөөг маш сайн танинаа гэх нь тэр. Би баярлан өөдөөс нь хариу хэлж амжаагүй байхад чөтгөрийг дурсахад гараад ирдэг гэгчээр хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй Жонгүг гэж аймшигтай юм гэнэт хүрээд ирлээ
Жонгүг гараа нуруун дээрээ үүрчихсэн ойртож ирснээ надаас бусад бүгдэнд нь хандан
- Бид тусдаа ярилцах хэрэгтэй байна гэж нүдрүү минь харцаа салгалгүй хэллээ
Бүгд хэлсэн тушаалынх нь дагуу тэр газраас явцгаан бид хоёр хоёулханаа үлдэхэд Жонгүг ард минь ирж зогсоод
- Буруугаар ойлгож байж магадгүй гэж бодоод хэлж байна, анхандаа би ч гэсэн энэ гэрлэлтийг эсэргүүцсэн юм шүү, гэхдээ яахав сүүлд бодоод байсан чинь хөгжилтэй уйдахааргүй сонирхолтой санагдаад...
Үгээ гүйцээж дуусаагүй байхад нь би Жонгүгрүү эргэж харан байдаг муухайгаараа хараад
- Юу гэнээ??? Хөгжилтэй. Уйдахааргүй. Сонирхолтой гэвүү???
Жонгүг уруулаа мушийлган жуумалзан инээхэд нь үсийг нь зулгаагаад унагчихмаар санагдсан ч уураа тэвчээд түүнийг орхин гарах хаалга хайн цааш явлаа
-------------------------------------------------------
~Америкт~
Буйдан дээх унтах хүүгээ харсан Ёонсан хайр нь хүрсэн бололтой хажууд нь очиж барьж байсан номыг нь аван үсийг нь илээд
- Ахиад ном уншиж байгаад унтаад өгчихсөн үү? Гэхэд хүү нүдээ нухлан хальт сэрсэнээ
- Ммммхм
- Хунтайж гэрлэх гэж байгаа гэнэ гэхэд хүүгийн нойр нь бүрэн сэргэсэн бололтой нүд нь томроод
- Юу??? Яагаад ийм яаруу хурим хийж байгаа юм? Одоо дөнгөж 19 хүрнэ биздээ гэхэд нь ээж нь нүдрүү нь орсон үсийг хойш илээд
- Мэдэхгүй ээ, гэхдээ ордонд ноцтой асуудал үүссэн болохоор ингэж байгаа биз, бид одоо Солонгосруу буцах хэрэгтэй... Хэр удаан энэ мөчийг хүлээлээдээ гэв
------------------------------------------------------
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)