Хүүхэлдэй
Ордноос шууд гэртээ ирэн өдөржин өрөөнөөсөө гаралгүй суулаа
Би зүгээр л аав ээждээ сайн ачлалтай охин нь байхыг хүссэн... Хэн нэгэний зугаа болох гээгүй шдээ гэж бодон өвдөгөө тэврэн сууна
Цаг хартал 18цаг 40 минут... Ордноос 19 цагт зурагтаар мэдэгдэл хийнэ гэснийг нь санаад одоо ч гэсэн хурим хийхийг болиулах хугацаа байна гэж бодон өрөөнөөсөө гаран гүйлээ
- Кан Эрин чи хаачихнав? Гэж ээжийн асуусанд ч хариулахгүй тэр чигтээ гадуур хувцасаа өмсөн гарав
Гадаа аль хэдийн бүрэнхий болж байдаг хурдаараа абтобусны буудал дээр гүйн иртэл хажууд нэг залуу сонин уншаад зогсож байлаа. Уншиж байгаа мэдээлэл дээрх зураг нь нэг л танил харагдан ойртон харахад
- Өө бурхан минь энэ чинь юу вэ!!!! Сандран нөгөө залуугын сонинг булааж аван хартал хажуугаар сонин тараагч залуу
- ХУНТАЙЖ ХУРИМАА ХИЙХ ГЭЖ БАЙНА!!!! ХУНТАЙЖ ХУРИМАА ХИЙХ ГЭЖ БАЙНА гэсээр сонингуудаа энэ тэнд цацан газар унасан сонинуудыг хүмүүс аван уншиж байв.
Очиж очиж яагаад энэ зураг гэж....
-------------------------------------------------------
Өрөөрүүгээ үхэл ханхлуулан хөлөө чирсээр явж ороод нэвширтлээ уйлж эхлэхэд аав ээж дүү гурав араас орж ирэн ард орон дээр суугаад барьж байсан сонинг минь уншин
- Ордноос ёстой байж болох бүх мэдээлэлүүдээр зарлаж байх шивдээ... Гэхэд нь би нусаа татаад
- Хэн энэ зургийг өгсөн!!! Хэлээдэх! Заавал яахараа энэ зургийг өгч байгаа юм... Дунд сургуулийн хамгийн бүдүүн байсан үеийг минь зураг байсан шдээ!!! Чи өгсөн үү! Үнэнээ хэл гэж дүүрүүгээ хашигчихад ээж сандран
- Яачихаад байгаа юм... Хөөрхөн л байхад чинь гэхэд нь улам чанга уйлан ёстой нусаа хацартаа наана гэдэг нь л болчихсон сууж байлаа
------------------------------------------------------
Шөнөжин уйлсан болохоор орондоо үхсэн юм шиг унтаж байтал дүү өрөөнд гүйж орж ирээд
- Хөөе гахай!!! Гадаа бөөн юм болоод байна. Зөндөө сурвалжлагчид ирчихсэн чиний зургийг авна гээд байна. Хөөе сэрээчээ тэнэгээ!!! гэхэд нь нүдээ нухлан орноосоо босоод
- Ямар чимээтэй юм бэ... Гэсээр хаалгаар гарах гэтэл дүү
- Хөөе хөөе арай ингэж гарах гээд байгаа юм биш биздээ??? Ядаж толинд хараачээ гэснийг нь тоолгүй байшингаасаа гартал урдаас хэдэн арван зургийн камерний хурц гэрэл асцгааж байлаа
-------------------------------------------------------
~Ордонд~
Сонин дээр зургийг хатан эх хараад тасралтгүй баргал 10 минут инээсэн байх...
- Эмээ одоо инээхээ больж болохгүй юу? Гэхэд улам инээж эхэллээ. Хатан сонинг аван толгойгоо сэгсрээд
- Хунтайжын эхнэр болох хүн байж ийм болчимгүй байх гэж гэхэд нь Хатан эх инээдээ барьж ядаад
- Битгий түүнийг буруутаг, угаасаа хурим хийхийн өмнө эмэгтэйчүүд бүгд л ингэж байдаг шүүдээ гээд урдаа байгаа цайгаа аван балгалахд нь Хатантан хоолойгоо засаад
- Хатан эх минь... Ёонсан хүүгээ дагуулаад Солонгост ирсэн сураг дуулдлаа... Тэд энэ олон жилийн дараа яагаад заавал ийм үед ирж байгааг сайн ойлгохгүй юм... Арай хааны бие муу байгаагаар далимдуулж элдэв бодол өвөртлөөд байгаа юм биш биз гэхэд хатан эх хатанлуу гайхан хараад
- Би тэднийг тийм санаа агуулна гэж бодохгүй л байна, харин ч тэд ирээд хааны гэр бүл буцаад өнөр өтгөн болж байгаа бусуу... Хёвол хунтайжын хүүг харахыг их хүсч байсан юм сайхан залуу болсон байхдаа
Хоёр хатдыг ингэж ярихыг сонссон Жонгүг хэлээрээ хацраа түлхэн инээвхийлээд
Тэгэхлээр үеэл ах минь ирчихсэн юм биздээ..
------------------------------------------------------
-Юу??? Ордонлуу явж амьдар гэвүү???
- Тийм ээ, авхай... Гүнж болохоос өмнө таньд бэлтгэл хичээлүүд орох хэрэгтэй гэж Хатантан шийдсэн юм... Хурим болох хүртэл та ордонд байж ордны дэг жаягт суралцах хэрэгтэй гэхэд нь аав ээжрүүгээ аврал эрсэн харцаар харахад тоож байгаа ч шинж алга
- Би тэгээд сургуулиа яах юм??
- Чөлөө авчихнаа авхай.
- Байнга ордонд байх юм уу???
- Тийм... Өнөөдөр хичээлийг чинь тарахаар ордонлуу шууд авч явах болохоор сургууль дээрээ байж байгаарай... Зарим эд зүйлсийг тань бид нар өөрсдөө мэдээд ордон луу зөөчихнөө гэх нь тэр
-------------------------------------------------------
- КАН ЭРИН!!! НААД БЭЛТГЭЛИЙН ӨМДӨӨ ЯГ ОДОО ТАЙЛ!!! гэх дуугаар шууд рефлексээрээ зугтан гүйж байгаад нэг залууг мөргөн газар унадгын даваан дээр намайг бариад авлаа
- Б-Баярлалаа гэхэд нөгөө залуу нүдээрээ инээмсэглэн
- Юунд ингэтлээ яараав? Гэв
Хөөх үнэхээр царайлаг юм аа... Гэж бодож байгаад таг гөлөрчихөд нөгөө залуу хоолойгоо засан
- Б байр хаана байдаг юм?
- А-Аан чи шинэ сурагч юм уу??? Тэр барилгыг тойроод байгаа гэж хэлэхэд ахиад л нөгөө ялдам инээмсэглэлээрээ инээн баярлалаа гэж хэлчихээд цааш яваад өглөө
Дундаж өндөртэй, нүдээрээ инээдэг, ялдам, үнэхээр царайлаг... Хөөх хувцаслалт нь хүртэл яг миний стиль шүү, гоё залуу юм аа
Гэж бодсоор араас нь харж байтал Минжи Соми хоёр хоёр талаас гэнэт сугадаад авлаа
- Бурхан минь цочих гэж... Та хоёр чинь яасан чимээгүй ирдэг юм бэ... Чэрёон хаачсан юм
- Үнсгэлжингийн хүзүүг хуга мушгина гэж байсан хүн чам дээр ямар нүүрээрээ ирэх юм гээд хоёр талд тас тас хөхрөөд гэхдээ Эринаа чи сая ярьж байсан залуугаа танихгүй байна уу???
- Үгүй... Хэн юм? Алдартай аядол юм уу??? Гэхэд Соми надруу гайхсан харцаар хараад
- Тэр бол хуучин Хёвол хунтайжын хүү Жимин ван шдээ... Аавыгаа нас барсны дараа ээжтэйгээ хамт ордноос хөөгдсөн гэж ярьцгаадаг юм байна лээ, өөрөөр хэлвэл хадам ах болох хүн чинь шд гэж хээв нэг хэллээ
- ЮУ??? ЖИМИН??? ВАН???
- Аанхаа, өнөөдрөөс манай сургуульд орж байгаа гэсэн... Аль салбарыг сонгох бол... Гэхэд Минжи Сомиг дагздаад
- Тэнэг минь ийм язгууртан хүн А байрлуу дүүрүүгээ л явдаг юм байгааздээ гэв
Түрүүн надаас Б байрыг асуугаад байсан шдээ....
-------------------------------------------------------
Сургуулийн өргөтгөлийн арын тагтан дээр ганцаараа зогсож байтал ард нэг хүн хоолойгоо засах нь сонсогдон хойш хартал энэ Жонгүг байлаа
- Чи чинь гэрлэлтйиг зөвшөөрөхгүйм шиг улайраад байсан хүн их баясгалантай явж байгаа харагдсан шүү..
- Юу яриад байгаа юм???
- Түрүүний хоёрдугаар цаг дээр болсон сургуулийнхны хүлээн авалтын бичлэгийг Хусог надад харуулсан юм. Хммм... Юу ч гэмээр юм биеээ авч яваа байдал чинь надад бага зэрэг таалагдаагүй шүү, гэхдээ яахав өнөөдрөөс ордонд амьдрана гэсэн биздээ... Хунтайжын эхнэр болмоор байгаа бол биеээ зөв авч яв гэлээ
Уур минь буцлан байдгаараа нудрага зангидан Жонгүгрүү муухай харан зогслоо
- Би чиний эр нөхөр болох хүн шүү, өөдөөс ингэж хараад байх хэрэггүй жаалаа гэхэд нь шүд зуун арай гэж гүнзгий амьсгаа аваад
- Надад чамаас асуух зүйл байна
Жонгүг нэг хөмсөгөө өргөн хоёр гараа халаасандаа хийгээд
- За асуулдаа
- Чи ч гэсэн эхэндээ энэ гэрлэлтийг зөвшөөрөөгүй гэсэн, бас... сайн охиндоо гэрлэх саналаа тавиад түүнтэйгээ гэрлэхгүй яагаад надтай гэрлэхийг зөвшөөрсөн юм...
Жонгүг миний ингэж хэлэхийг сонсоод инээн ойртоод зөвхөн надад сонсогдхоор
- Намайг хайртай бүсгүйгээ ордны хүүхэлдэй болгох тэнэг гэж санаа юу? Гэж хэлэв
Энэ удаад харин нүдэнд минь нулимс цийлэгнэн амьсгал минь хүндэрч гүнзгий амьсгал аваад
- Тэгээд би яах юм???
- Чи надад хамаагүй шдээ... Би яагаад чамд анхаарал тавих ёстой юм гэчихээд эргэж харан цааш явах гэхэд араас нь тэсгэлгүй
- Намайг тэгээд... Хайртай бүсгүйнхээ оронд ордны хүүхэлдэй болоод амьдар гэж байгаа юм уу... Гэчихлээ
Жонгүг байрандаа хэсэг зогсож байснаа эргэж хараад
- Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, хэн хэндээ гай бололгүй бас хувийн асуудлууддаа хошуу дүрцгээхгүй амьдарцгаая
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)