6 страница24 мая 2019, 16:40

Жинхэнэ Хунтайж

- Өнөөдрөөс манай ангид шинээр сурагч шилжиж ирлээ гэж багш хажуудаа түрүүн тааралдсан залууг дагуулсаар орж ирлээ багш түүнлүү эелдэг инээмсэглээд "Ангийнхандаа өөрийгөө танилцуул" гэв. Өнөөх залуу бүгдэнлүү нь нөгөө ялдам инээмсэглэлээрээ инээмсэглэн бөхийгөөд

- Сайн байцгаана уу? Америкаас шилжиж ирсэн Жимин байна. Цаашдаа туслаж дэмжиж байгаарай баярлалаа гэхэд нь бараг ангийн тал охид нүдээрээ инээсэн энэ байдалд нь хайлж урсаж байлаа. Би түүнлүү сонжсон байдлаар харцаа салгалгүй харж байтал хажуу ширээнээс Соми

- Яа! Удахгүй нөхөртэй болох гэж байж заваараад байгаарай гэж баллуурын хэлтэрхий шидэхэд  нь уурлан босох гэтэл мөрөн дээр хэн нэгэн нь зөөлхөн долоовор хуруугаараа тогших нь мэдрэгдэв. Гайхан дээш хартал Жимин урдаас инээчихсэн

- Ахиад тааралдах шив бэлтгэлийн өмдөтөө гэхэд нь ангид байгаа хүмүүсийн ихэнх анаарал бид хоёр дээр төвлөрсөн харагдана.

- С-Сайн уу...

- Нэг ангийнхан болсноос хойш дотно байцгаая гээд гараа сунган инээмсэглэлээ

Байнга л инээмсэглэх энэ хүүгийн дотор яг ямархуу зүйлс өрнөж байдаг бол... Энэ ялдам инээмсэглэлээрээ цаанаа юуг нууж амьдардаг бол гэсэн бодол тэрхэн мөчид толгойд минь орж ирэх нь тэр

-------------------------------------------------------

Жонгүг сургууль дээрээ ирэн машинаасаа буугаад хартал олон охидуудын чихцэлдээн дунд нэг л танил царай инээчихсэн зогсож байв

- Жимин ах?

-------------------------------------------------------

~Жонгүгийн өрөөнд~

- Та зураг дээрхээсээ өөрчлөгдөөгүй байна шүү гэж Жонгүг зургийн цомгоосоо харцаа салгалгүй хэлэхэд Жимин өөртөө цай аягалан буйдан дээр суугаад

- Чи ч гэсэн сүүлд явуулсан захиан дээрх зурагтайгаа адилхан байна гэхэд нь Жонгүг инээгээд

- Бидний сүүлийн уулзалтын санаж байна уу? Та долоотой би таван настай байсан санагдаж байна, зун байсан бил үү?

- Үгүй ээ, би Америкт хоёр сард очсон гэхээр өвөл шдээ, гэхдээ энэ ч яахав... Гэрлэх гэж байгаа гэл үү? Гэхэд нь Жонгүг зургийн цомгоо хаан ширээн дээр тавиад

- Тэр ч тиймэрхүү юм болчихсон шүү

- Чам шиг зантай хүн шууд зөвшөөрсөн гэхээр тэр их хөөрхөн охин байж дээ... Гэхэд Жонгүг ёжтой инээмсэглээд босч орныхоо хажууд байх сонинг аван түүнд үзүүллээ

- Таньд энэ хөөрхөн харагдаж байна уу? Гээд өөрөө буцаад орон дээрээ очоод хэвтчихлээ

Жимин зургийг хэдэн хоромд ширтэж байгаад өнөөх сургууль дээр өдөр таардаг охин гэдгийг танин уруулд нь мишээл тодроод

- Эгдүүтэй л юм гэв

Жонгүг буруу юм сонсчихвуу гэлтэй гэнэт орноосоо чихмэл бамбаруушаа тэврэн босч суусанаа

- Юуны чинь эгдүү,  битгий инээд хүргээд бай, наадах чинь жинхэнэ яршигтай амьтан хэдхэн уулзаад л би үнэхээр залхчихсан. Хурим хийхийг зөвшөөрсөн шалтгаан минь ч наадхаас чинь болсон. Настангууд түүнээс болж яаж толгойгоо гашилган шаналах бол гэдгийг харахыг хүссэндээ бүр тэсэхгүй нь.... Гэчихээд гэнэт том алаг нүд нь сэргэн томроод "Хаа! Ингэхэд та дизайны ангид орсон гэл үү??? Тэгэхээр та хоёр нэг салбарынх гэсэн үг үү? Вуааа инээдтэй юм аа

-------------------------------------------------------

Ордонд албан ёсоор байрлаад аль хэдийн 7 хоночихжээ. Энэ хугацаанд гэрийхэн , Минжи, Чэрёон, Соми гээд бүгдийг нь аль хэдийн санаад эхэлчихсэн байв. Өдөр болгон л тийм ч юм цээжил ийм ч юм цээжил гээд л үнэхээр яршигтай... Энэ байдлаараа би удахгүй яг үхэх байхаа

-------------------------------------------------------

- Хунтайжаа, өчигдөр гэдэс тань эвгүйрхээд байсан одоо зүгээр үү? Гэж Ким туслах дэвтэр үзэг барьчихсан асуухад Жонгүг санаа алдаад

- Зүгээрээ

- Бидний бэлтгэсэн шинэ шөл таньд таалагдсан уу? Ким туслах ахин дэвтэр дээрээ ямар нэг юм сараачингаа асуухад нь Жонгүг цаана самбар дээрх зургуудыг оролдож байсан Жимин лүү авралын харцаар харснаа урт санаа алдаад

- Тийм ээ, таалагдсан гэхэд  Ким туслах тэмдэглэж аваад дэвтрээ хаан

- За тэгвэл би Жимин ван та хоёрыг тайван үлдээедээ гээд өрөөнөөс гарахад Жонгүг барьж байсан сэтгүүлээ ширээн дээр шидэн хойш сандалныхаа түшлэгийг налан суугаад

- Гарсан өтгөний минь том жижгийг ч асууж мэдэхээр нөхдүүд юм аа гэхэд нь Жимин юу дуугарсангүй хариуд нь зүгээр л инээмсэглэлээ.

- Хувцасаа өмс гарцгаая гэж Жонгүг сандалнаасаа босон хүрэмээ авахад нь Жимин нэг хөмсгөө өргөн гайхан хараад

- Хаашаа?

- Унхён өргөөрүү, Тэр чөтгөрийн яаж хөгөө чирж байгааг очиж хармаар байна тэглээ ч  та хоёр нэг анги гээ биздээ гэхэд

- Чи ганцаараа явсан дээр байхаа... Чихэр ч юм уу шоколад аваад оч, ордны хатуу дүрмүүдэд дарагдаад ядарч байгаа биз

- Тийм юмны шаардлага байхгүй ээ, намайг зүгээр очиход ч тэр баярлана гэж Жонгүг бардамнан хэлснээ " Гэхдээ та ч эмэгтэйчүүдийг сайн мэдэх юм гээч, ямар ч байсан би тэрэнлүү явлаа" гэсээр нүдээ ирмэчихээд гараад явчихлаа

Өрөөнд Жимин санаа алдан урдаа байх Эрины зургийн гөлрөн суусаар ганцаараа үлдлээ

-------------------------------------------------------

- Ядарч үхэхнээ амандаа бувтнан ширээгээ дэрлэн хэвтэж байтал

- Аль хэдийн унтаад байгаа юм биш биздээ гэсээр Жонгүг тор дүүрэн юмтай орж ирж байв.

- Чи энд юу хийж байгаа юм? Би хэнийг ч битгий оруулаарай гэж хэлсэн шдээ гэж гайхан асуухад Жонгүг нэг хөмсгөө өргөөд

- Би хэн нэгэн биш шүү... эхнэрээ харах гэж ирсэн чинь... Болохгүй байсан юм уу?Ширээн дээр нөгөө тортой юмаа тавьчихаад хажууд модон шүүгээ налан зогсоод "Нээгээд үз лдээ" гэв , уудлаад хартал дүүрэн чихэр, шоколад байлаа

- Вуаааа шоколад байна... Гэж баярлан амандаа аяархан бувтнахад Жонгүг жуумалзаад

- Жимин ах чамд явуулсан юм, охидууд ингэхэд дуртай байдаг гэл үү?

- Жимин???

- Тийм Жимин, танай ангид шинээр орж ирсэн залуу гэхэд нь сая л танин түүний инээмсэглэл нь бодолд минь маш тод үзэгдэн гөлөрөөд суучихсанаа ч анзаарсангүй Жонгүгийн хоолойгоо засах чимээгээр ухаан орлоо. Жонгүг гөлрөөд суучихсаныг минь ажигласан бололтой жуумалзаад

- Гэхдээ чи арай гэрээ санаад байна гэж уйлахгүй юм байгаа биздээ, гэхэд нь түүнлүү харж чадахгүй толгойгоо гудайлган шал ширтэхэд Жонгүг

- Яахав, хурим хийсний дараа настангуудаас чамайг хэд хоног гэртээ харьж болох эсэхийг би асуугаад өгч болохол юм, бас ордонд зарим үед найзуудаа авчирч болно өөр юу ч байлаадаа... Гэж цаас шаржигнуулан гаргаж ирээд

- Өө тийм гэрийхэн , найзуудаа дагуулаад гадаад орнуудаар аялсан ч болно бас....

- БОЛЬ! Хэлэх үгийг нь дуусгалгүй ингэж хэлсэнд Жонгүг гайхсан бололтой чимээгүй болчихлоо

- Намайг тайтгаруулах гэж ингэж байвал хэрэггүй ээ, боль гэхэд Жонгүг барьж байсан цаасаа базан хогийн савруу чулуудаад

- Эд нарыг ч гэсэн үнэндээ Жимин ах бичиж өгсөн юм, чи дургүй байгаа бол яая гэхэв... Гэхдээ... Жонгүг доош суун нүүр нь миний өмнө тулж ирснээ

- Намайг насанд хүрэхэд тэр үед намайг хэн яаж ч чадахгүй, мэдээж би өөрийнхөө эхнэрийн усан нүдэлсэн тэнэг амьтан байгаасай гэж хүсэхгүй байна, хэрвээ надад таалагдахгүй нэг л юм хийвэл... Тэр үед би чамаас сална

-------------------------------------------------------

Жонгүг гартаа чихмэл бамбаруушаа барин тагтан дээрээ зогсон сүүлчийн удаа түүний хоолойг сонсохоор залгатал тэр утсаа авсангүй... Санаа алдан утсаа халаасалаад

- Хёорин ийм үеээр Англи явсан нь сайн хэрэг болжээ... Гэж бамбаруушиндаа хандан хэллээ

Долоо хоногийн дараа хурим болно... Тэр болтол тэндээ байж байвал сайнсан

6 страница24 мая 2019, 16:40