7 страница21 августа 2017, 07:20

Хурим

Хурим болох өдөр ч болж Солонгос улс даяар бидний хуримыг тэмдэглэн баярлацгааж байлаа.

- Гүнжтээн хунтайж ёслолын өргөөнд хүрэлцэн ирсэн байна. Бид одоо явах боллоо гэх Сун ахайтаны дуугаар гүн бодлоосоо сэрэн

- Аххх энэ  хиймэл үс яахаа ийм хүнд байдаг юм бэ? Гэж  Эрин амандаа үгэлсээр бослоо

Жонгүгийн царайг харахаас айгаад байх юм...

-------------------------------------------------------

Ёслол болох өргөөнд очиход гадаа нь Жонгүг бас хааны удмынхан болон манай гэрийнхэн зогсож харагдав. Хоёр талаасаа түшүүлсээр Жонгүгийн урд очин зогстол надруу хяламхийж ч харсангүй


Ордонд хийх ёслол ч дуусч Эрин Жонгүг хоёр  хотын төв замаар сүйх сэтгэнд сууцгаан ард иргэдтэй мэндчилэн явцгаана. 2002 оны world cup- аас ч их хүмүүс цугларсан харагдлаа. Энэ тэндгүй Жонгүгийн зурагтай самбар барьцгаасан охид бас туг барьцгаан сэтгэл хангалуун инээмсэглэн зогсох хөгшчүүл цугларцаасан байлаа.

Эрин Хажуудаа суух Жонгүгрүү хартал орчин тойрондоо анхаарлаа хандуулж байгаа шинж ер алга цэх урагшаа гөлөрчихсөн явна.

Яг одоо юу бодож байгаа бол... Энэ харц яг юуг агуулж байгаа юм...

-------------------------------------------------------

Хүзүү хугарах нь ээ... Энэ хиймэл үс яг 8кг байхаа гэж бодон зогсож байтал хажууд дуу аялах чимээ сонсогдон гайхаад хартал энэ Жонгүг байлаа

Энэ бүх хугацаанд дуу сонсож байсан хэрэг үү!!!!

Жонгүг өөрийг нь ажиглаад байгааг анзаарсан бололтой Эринрүү хараад чихнээсээ чихэвчээ авах миний чихэнд зүүлгээд

- Уйтгартай биш байна уу? Гэж асуулаа

Bluetooth чихэвч????

Дуу сонсон цаг нөхцөөж байх хооронд ерөнхий сайд ирчихсэн хүндлэл үзүүлнэ гэлээ

Ерөнхий сайд яг урд минь ирээд бөхийхөд нь сандран хариу бөхийх гэхэд зүүсэн хиймэл үс маань шууд доош унаад толгойгоороо ерөнхий сайдын толгойн дээр түшин гэдийх гээд чадахгүй гацчихлаа

- Гүнжтээн та хариу бөхийх хэрэггүй байсан шүүдээ гэж ерөнхий сайд сул дуугаар хэлэхэд Эриний хацар час улайн

- Энэ үс чинь хэтэрхий хүнд болохоор би толгойгоо дийлэхгүй байна!

------------------------------------------------------

- Жимин вантаан! Та энд юу хийж байгаа юм бэ? Бүгд таныг хайж байлаа гэхэд Жимин зурагтнаас харцаа салгаад

- Хуримын шууд дамжуулалт үзэж байна гэж юу ч болоогүйм шиг хэлэхэд

- Та хуриман дэр очихгүй юм уу?

- Энэ хувцас надад таалагдахгүй байна Жимин цаана эвхээтэй байгаа ханбугруу заан хэлэхэд

- Вантаан, та бол зэрэг дэвээрээ энэ улсад хоёрт орох хүн бас... Хунтайжын хамгийн ойрын хүн байтал ганц хувцаснаас болж хуриманд очихгүй гэлээ гэжүү? Гэхэд Жимин сулхан гунигтай инээмсэглэн зурагтаар гарах Эринийг хараад

- Өөр шалтгаан ч байгаа лдаа

-------------------------------------------------------

- Эрхэм дээдсүүд их ядарцгаасан бололтой, тэднийг одоо сэрээсэн дээр байх гэж Сун ахайтан хэлээд

- Гүнжтээн? Сэрээрэй ахиад нэг ёслол дутуу байна гэхэд Жонгүг шууд сэрчихлээ. Харин Эрин буйдангийн түшлэг налан унтсан хэвээрээ байв

- Хөөе сэрээч гэж Жонгүг мөрнөөс нь зөөлхөн сэгсрээд дуудтал Эрин бас л сэрсэнгүй. Өмнөхөөсөө арай чангаар Эринд илүү ойртож байгаад

- Хөөе! Бидэнд ахиад нэг ёслол үлдчихсэн байна сэрээч! Гэхэд Эрин гэнэт Жонгүгийн цамцны захаас заамдаад

- ХӨӨЕ АЖУММА!!! НААД ГАХАЙН ГЭДЭСНЭЭСЭЭ АХИУХАН ХИЙЛДЭЭ !!! Гэснээ нүдээ хагас нээгээд Жонгүгийн харан цочсоноо юу ч болоогүйм шиг эргэн түшлэг налаад "Гэж Чолсу хэлжээ" гээд худлаа унтаж байгаа дүр эсгэх гэтэл Жонгүг цочирдолд орон хэсэг гацсанаа гэнэт уурлан

- Энэ муу чинь зүүдэндээ яриад байгаа юм уу??? БИТГИЙ УНТАЖ БАЙГАА ЮМ ШИГ ЖҮЖИГЛЭЭД БАЙ!!!! гэхэд Эрин босохгүй гүрийн хэвтсээр л байлаа

-------------------------------------------------------

Ахайтан нар урд зоог гүнцэг барин сархад аяглаж өгөөд

- Сархад хүртэх ёслолын дараа дэр нэгтгэх ёслолыг хийдэг ч гэсэн хоёр дээдэс насанд хүрээгүй болохоор... Гэж хэлж дуусаагүй байхад Жонгүг урд байгаа хоолноос савхадангаа

- Яагаад хойшлуулж байгаа юм гэхэд ахайтан Эрин хоёр хоёул гайхан түүнлүү харлаа

- Энэ муу чинь галзуурчихаа юу? Гэж Эрин амандаа бувтнахад Жонгүг инээгээд

- Яасан чи ч гэсэн надтай адил бодохгүй байна уу? Гахайн гэдэсээ??

- Юу? Гахайн гэдэсээ!!??
-------------------------------------------------------

-Тэднийг хардаа, аль хэдийн бид хоёрыг хаяад өөрсдөө унтацгааж байх шив, би ч гэсэн ядраад байна ерөөсөө эндээ унтлаа гэж Жонгүг хана налан хэлэхэд Эрин сандран

- Ю-Юу яриад байгаа юм... Өөрийнхөө өргөөрүү явж унтаач

- Хах, одоо бүр аль хэдийн "өөрийнхөө өргөө" болчихсонуу? Гэж Жонгүг тайлсан хүрэмээ газраас авангаа хэлээд " Заза тэгье, би явлаа чи эндээ унтана биз" гээд цааш харан явах гэтэл Эрин толгойгоо доош гудайлгаад

- Ц-Цаашдаа надад туслаж дэмжиж байгаарай гэв Жонгүг байрандаа зогсон царай нь төв болон түүнлүү эргэж хартал Эрин улам сандран

- Энд бүх юм надад шинэ бас хэцүү байгаа болохоор... Бас чи энд надаас илүү удаан амьдарсан юм чинь надад туслаарай гэлээ Жонгүг доод уруулаа долоогоод инээсэнээ

- Чи надаас тусламж гуйж байгаа юм уу? би уг нь хүнд тус болж бусдын найдлагыг мөрөн дээрээ үүрч яваад байхаар төрлийн хүн биш лдээ гэхэд нь хошуугаа унжуулан доош харах Эринийг харснаа

- Наад царай чинь одоо юу вэ? Гомдоод байгаа юм биш биздээ? Жонгүг урд минь явган суун ойртсноо

-Гэхдээ яахав, найзын хувиар туслаж байж болохол юм гээд гар барих гэж гараа сунгалаа. Гарыг нь Эрин хорсолтой аргагүй шүдээ зуун харснаа гэнэт барьж аваад хазчихав. Жонгүг цочин бас өвдсөндөө орилон босоход үүдэнд унтаж байсан ахайтан нар сэрцгээн сандралдан өрөөнд орж тэр хоёрыг салгах гэж оролдоно. Жонгүг Эринрүү ууртай аргагүй дайрахад ахайтан нар хэдэн талаас нь татаад түүнд ойртуулсангүй

- ГАР ХАЗНА ГЭНЭЭ!!! ҮХМЭЭР БАЙНА УУ??? Гэж уурлан хашигчихад нь Эрин хоёр гараараа чихээ таглан хэлээ гаргаад

- Найзын хувиар гэнээ? ХАААХААА Хохчинээ хохчинь, аааааа аааааааааа ааааа би чамайг сонсохгүй байна брррррррррр

- НАМАЙГ ТАВЬ МУУ ХӨГШИН АХАЙТАНУУД МИНЬ!!! ЗА ЯАХ ВЭ БИ ЧАМАЙГ ГАЙГҮЙ ЭЭ!!! Гэсээр Жонгүг ахайтан нарт чирэгдэн өрөөнөөс гарав

Өрөөнд ганцаар үлдсэн Эрин санаа алдан дааншинзныхаа хормойг оролдоод

- Би надад туслаж байгаарай гэсэн болохоос ямар өөрт чинь найдаж болох уу гэж асуусан юм уу?

7 страница21 августа 2017, 07:20