8 страница21 августа 2017, 10:27

Хэрүүл

                         ~Эриний талаас~

Өглөөний нар нүд гялбуулан нүдэн дээр тусах үед гүн нойрноосоо сэрэн орноосоо өндийлөө. Хуучин унтдаг байсан орноосоо хэд дахин том бас зөөлхөн орон дээр дэндүү тухтай унтсандаа ч тэр юм уу сэрүүлгээ ч сонсоогүй унтчихсан байлаа. Өрөөгөө нэг гүйлгэж хараад нүдэндээ ч итгэсэнгүй.... Бараг итгэхийг ч хүссэнгүй

Орчин үеийн хамгийн тансаг байдлаар өрөөг минь чимэглэсэн байв. Яг л гүнжийн өрөө гэдэг энэ л байх. Өчигдөр үнэхээр ядарсан байсан болохоор ор харав уу үгүй юу унтаад өрөөгөө ч сайн нягталж хараагүй лдээ. Босч энэ тэрүүгээр алхаж үзэн угаалгын өрөөгөө шалгаж үзэхээр шийдэн яваад ортол тэр чигтээ гял цал болсон орчин намайг угтан авлаа

- ВУААААА ЯМАР ТОМ ЮМ БЭ!!! БАРАГ 18 ЖИЛИЙН ТУРШ БИ ЭНЭ УГААЛГЫН ӨРӨӨ ШИГ ӨРӨӨНД АМЬДАРЧ БАЙСАН ШД! Гэж өөрөө өөртэйгөө ярин зогсож байтал араас Сун ахайтан орж ирэхэд нь цочин хөл алдаад хойш суултуур дээр суучихлаа. Сун ахайтан төв царайлан доош шал ширтээд

- Эрхэм дээдсээ настангуудад өглөөний мэнд эрэх цаг боллоо. Өмсөх хувцсыг тань бэлдээд тавьчихсан гэв

- А-Аан за... Жонг.... Биш ээ Хунтайж...

- Өрөөндөө таныг аль хэдийн хүлээж байгаа

- Ойлголоо

-------------------------------------------------------

Ханбуг өмсөн өрөөнөөсөө гартал Жонгүг сандал дээр суучихсан намайг хүлээж байв. Бидний өрөөнүүд нэг өргөөнд байрладаг, түүний өрөө нь миний өрөөний яг эгц урд байдаг гэх үүдээ. Шилэн ханы цаанаас өрөөнийх нь байдал тэр чигтээ харагдаж байлаа

Вуааа бас том юм гээч

- Хүний өрөөрүү ингэж ширтэх чинь бүдүүлэг байна шүү гэж Жонгүгийн хажуунаас гэнэт дуугарахд нь цочин олго харайгаад

- Бурхан минь ингэж цочих гэж... Гэхэд Жонгүг нүдээ эргэлдүүлэн гараа энгэртээ зөрүүлээд

- Чи хоцорлоо, өдөр болгон ийм байдалтай байвал чамайг хаяад  явчихна гэж мэдээрэй гээд түрүүлээд гараад явчихлаа

Өчигдрийн болсон явдалд уур нь гараагүй юм байхдаа...

-------------------------------------------------------

Хатан эхийн өргөөн өглөөний мэнд эрэхээр Хаан Хатан болон Жонгүг бид сууцгааж байв. Хатан эх урдаа байгаа цайнаасаа балгаад

- Өчигдөр тухтай амарч чадав уу Гүнжээ? Гэхэд нь нь сандран суудлаасаа өндөлзөөд

- Т-Тиймээ хатан эх минь

- Хаан бид хоёр ярилцаад гүнжид тусдаа данс гаргаж өгөхөөр шийдсэн. Тэнд чиний хэрэглээний мөнгө бас бус зүйл хэрэглэх мөнгийг хийгээд байх болохоор санаа зоволтгүй гэхэд Жонгүг санаа алдаад

- Гэхдээ эмээ дээрийн миний гуйсан зүйл яах болж байна? Гэхэд Хатан эх сандран үсээ хойш илээд

- Хунтайжаа тэрний хувьд гэвэл та хоёр дөн...

- Дөнгөж өчигдөр гэрлэсэн гэж үү гэж Жонгүг үгийг нь таслан жуумалзахад

- ХУНТАЙЖАА! НАСТАНГУУДЫН ӨМНӨ ЯАЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ВЭ! гээд хатан уурлан ширүүхэн хэлэхэд Жонгүг санаа алдан хүрэмнийхээ товчийг товчлоод

- Бос, хоёулаа явцгаая гэж надруу харан хэллээ

- Ю-Юу?

- Явъя гэж байна ! Гээд Жонгүг босон гарнаас минь татаад өрөөнөөс чирээд гарчихлаа

-------------------------------------------------------

Жонгүг өргөөндөө орж ирээд гарнаас тавиад урд байгаа сандал дээр суун зангиагаа ууртай гэгч нь суллан тайлах нь тэр

Хөөх ууртай байхдаа халуухан юм гээч

- Бид эртнээс хэлсэн үг болноор нь байгаад байж болохгүй настангууд даварчихна

- Ю-Юу яриад байгаа юм? Чи чинь өчигдөр хазуулаад галзуурчихсан юм биш биздээ? Хатан эхээс юу гуйсан юм?

- Манбок ёслолыг дараа долоо хоногт хийгээд өг гээд гуйчихсан юм!

-Манбок???? Хунтайж Гүнжийн гэрт түр хугацаанд амьдардаг ёслолыг хэлээд байна уу?

-Тийм, юундаа гайхаад байгаа юм гэрийнхнээ санаж байгаа л гэж бодсон юмсан

- Жонгүг аа...

Жонгүг өөрийнхөө хэлсэн үгийг гэнэт санаад хоолойгоо засан "Гэхдээ их юманд бодоод байх хэрэггүй шүү" гэлээ

Үйлчлэгч ирэн бидэнд өглөөний хоол бэлэн болсон гэхэд Жонгүг түрүүлээд босоод явчихав. Араас нь очоод хоолны ширээний ард суухад тэр нэг л ёозгүй утасруугаа ширтэж байснаа утсаа аван чихэн дээрээ барьлаа

- За Хёорин?

Хёорин гэнээ... Найз охин нь байна

Жонгүг надруу нэг харснаа царай нь барайн суудлаасаа босон цонхруу дөхөөд

- Чи Солонгост ирчихээ юу? Балетийн тэмцээн чинь хэр байв

Надад яг одоо яагаад ч юм зүгээр л... Зүгээр л маш муухай санагдаж байлаа. Өчигдөрхөн гэрлэсэн ч гэсэн энэ хүн одоо миний нөхөр... Тэгтэл тийм байж миний өмнө өөр охинтой утсаар яриад зогсож байна, намайг хүн гэж тоож үзэхгүй байна шүү дээ...

Бодол болсоор хошуугаа унжуулан доош газар ширтэн сууж байтал Жонгүг утсаар ярьж дууссан бололтой урд минь ирэн суув. Хэлэхгүй л бол хэлний минь үзүүр дээр тулж гарж ирчихээд болдоггүй тэсгэлгүй ам нээн

- Мин Хёорин юм уу? Гэхэд Жонгүг нэг хөмсөгөө өргөн аягатай цайгаа тавиад

- Яасан аль хэдийн хардаад эхэлчихсэн үү? Уг нь би дээр чамд хоёр биенийхээ хувийн амьдралд хошуу дүрэхгүй байя гэж хэлсэн санагдах юм гэв. Хоолойгоо засан бантаад ханбугныхаа хормойгоор оролдон

- Үгүй ээ, тийм юм болоогүй

- Чи угаасаа надтай мөнгөнөөс болж гэрлэсэн, тийм биздээ? Гэж Жонгүг ширээн дээр шанаагаа тулан хэлэхэд энэ үг нь араас хутга зоож байгаа мэт болгоод авлаа

- Ю-Юу???

- Чи хатан эхээс гэрийнхээ өрийг дараад өг гэж гуйсан биздээ? Би чамайг тэнэг гэж боддог байсан чинь... Харин юу хийхээ сайн мэддэг юм гээч, яасан ордноос бүр данс нээлгээд өгчихсөн чинь ямар мэдрэмж төрж байна даа гээд Жонгүг жуумалзан инээв

- Чи үнэхээр....

- Үнэхээр юу гэж? Хаха чи бухимдаад байгаа юм уу? Аливээ дессертээ ид лдээ

- Чамайг ийм зүйлс хэлсний дараа чи миний хоолойгоор хоол давна гэж бодоо юу? Гэхэд Жонгүг хэлж байгааг минь тоолгүй цаана байгаа үйлчлэгчид

- Өнөөдөр ямар дессерт байгаа юм?  Гэчихсэн сууж байв. Би уурлан ширээ цохин босч ирэхэд Жонгүг цочин надруу гайхан харлаа

- БИ ЧАМ ШИГ БҮДҮҮЛЭГ ХҮНТЭЙ УРЬД НЬ ТААРЖ БАЙСАНГҮЙ! гэж чанга дуугаар хэлэхэд Жонгүг сандран

- Х-Хөөе тайвшраачээ

-ТИЙМ, БИ МӨНГӨНӨӨС БОЛЖ ЧАМТАЙ ГЭРЛЭСЭН ЮМ ТЭГЭЭД ЮУ ГЭЖ???? ГЭХДЭЭ БИ ГЭРИЙХЭНЭЭ Л БОДОЖ... САЙН ОХИН БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН БОЛОХООР НАДАД ЭНЭЭС ӨӨР ТУСЛАЖ ЧАДАХ АРГА БАЙГААГҮЙ ЮМ ЗА ЮУ ТЭНЭГ НОВШ МИНЬ! Гэчихээд хоолны ширээнээс Жонгүгийн эрүүг ёстой шаланд тултал ангайлагчихаад гарлаа

-------------------------------------------------------

Жонгүг нэг цэгтээ гөлрөн цочирдолоосоо гараагүй байгаа бололтой сууж байтал үйлчлэгч урд нь дессерт тавихад л сая ухаан орлоо

- Би түрүүн тийм дэндүүлчихсэн юм уу? Гэж хажууд зогсох Ким туслахаас асуухад тэр юу ч хариулсангүй зүгээр л толгой гудайлгалаа

-------------------------------------------------------

Өглөөний болсон явдлаас хойш дотор бачимдсан хэвээр өдөржин өргөөндөө утсаа оролдон хэвтлээ, гэнэт гарахаар шийдэн үснийхээ гоёлуудыг аван тольныхоо урд тавиад гадагш гарахаар жийнсэн өмд малгайтай цамцаа өмсөн өргөөнөөсөө гарахаар зүглэв

- Гүнжтээн хаачихна вэ? Удахгүй гэгээ тасарлаа гэж араас Сун ахайтан хэлэхэд тоолгүй урагш алхсан чигтээ

- Харанхуй болохоос өмнө буцаад ирнээ гэлээ

-------------------------------------------------------

Ордны цэцэрлэрт хүрээлэнгээр алхан одоо л нэг уужуу амьсгал авж байв.

Чи угаасаа надтай мөнгөнөөс болж гэрлэсэн, тийм биздээ? Ингэж хэлсэн нь одоо хүртэл чихэнд сонсогдон бухимдаад явж байтал урдахаа харалгүй нэг залууг мөрөөрөө мөрлөчихөөд уучлалт гуйхаар хойш хартал энэ Жимин байв

------------------------------------------------------

Жимин бид хоёр хиймэл цөөрөмийн урд сандал дээр суунгаа модод бас нууранд хөвөх шувуудыг ажиглан сууж байв. Яагаад ч юм түүнтэй хамт байх нь тайван дулаахан мэдрэмж төрүүлнэ. Ордонд надад ийм л мэдрэмж дутаад байсан юм. Энэ аймшигтай ганцаардал ноёрхсон газар Жимин шиг л хүн хамгийн их хэрэгтэй байлаа

-Хэзээнээс хичээлдээ явж эхлэх юм? Гэхдээ... Үүнээс хойш би чамтай дандаа хүндэтгэлийн хэлбэрээр ярьж байх ёстой билүү? Гэж Жимин ууттай зайрмагаа задлан хэлэхэд нь би сандран

- Үгүй ээ! Зүгээр ярьдаг шигээ л ярь насны зөрүү бага юм чинь гэхэд Жимин нөгөө л ялдам дулаан инээмсэглэлээрээ инээн доош харлаа. Түүний энэ инээмсэглэлийг харах болгонд үнэхээр тайван болчих юм...

- Би уг нь чамайг ордонд амьдардаг гэж бодсон юмсан гэхэд Жимин зайрмагаа идэхээ болиод

- Чи мэднэ дээ, ордон чинь зөвхөн хааны гэр бүл л байх ёстой газар шүү дээ... Би тэрэнд нь хамаарахгүй ээ хэхэ. Манай гэр ордноос гадна байгаа.

- Тэгэхээр чи өглөө болгон ордонд ирж настангуудыг амрыг эрдэг гэсэн үгүү? Гэхэд Жимин толгойгоо дохиод

- Ммхн

- Г-Гэхдээ яагаад... Чи ч гэсэн хааны удмын хүнд орно шдээ

- Хунтайж гэж байхад хажуудах зүгээр л нэг ван хүнийг тоох хүн цөөхөн шүү дээ, гэхдээ энээс илүү том шалтгаан байгаалдаа гээд Жимин толгойгоо маажсанаа "Бодоод үздээ, хэрвээ ордонд гал гараад Жонгүг бид хоёр хоёул үхчихвэл яах вэ? Энэ улсыг удирдах хэн ч байхгүй болно гэсэн үг, тийм учраас өөр нэгэн хүнийг тэд үргэлж амьд байлгаж байдаг өөрөөр хэлбэл би одоохондоо Жонгүгийн нөхөөсний хүн л гэсэн үг. Бид хамтдаа аялалаар явбал нэг газар хамтдаа байж болохгүй нэг онгоцонд бас нэг машинд сууж болохгүй "

Жимин ингэж хэлж байхдаа нүдэнд нь гуниг тодорч байлаа. Энэ хүүг юу ингэтлээ зовоогоод байгаа юм бэ....

Бид өөр бас бус зүйлс ярилцан хөгжилтэй хэдэн хоромыг өнгөрөөж байлаа.

- Бид сайн найзууд болсон гэж бодож болох уу гэж Жимин нүдээрээ инээхэд хацар минь улаа бутран харцаа буруулав

Утас дуугаран халааснаасаа гарган хартал танихгүй дугаар байв. Дуудлагыг аваад чихэн дээрээ барив уу үгүй юу утасны цаанаас Жонгүгийн дуу хадах нь тэр

- Хөөе! Шөнө орой гэгээ тасарчихсан байхад хаагуур тэнээд байгаа юм өргөөндөө ирээч!

- Чи хэн болчихоод надруу ингэж хашигчаад байгаа юм!!!

- Нөхөр чинь байна! Чи өөрийгөө гэрэлсэн эмэгтэй гэдгээ мартчихаа юу!!! Хэлэх юм байна хурдан ир гэчихээд утсаа тасалчихлаа. Утсаа халаасалан Жиминлүү авралын харцаар харахад Жимин надруу шоолонгуй инээмсэглэн

- Аль хэдийн хайрын хэрүүл хийцгээгээд эхэлчихээ юу, Жонгүг хэцүү хүүхэд шүү. Хурдан явдаа тасдуулчихаасаа өмнө гэчихээд яваад өглөө

8 страница21 августа 2017, 10:27