9 страница25 мая 2019, 15:35

Гэр

Өргөөндөө хөлөө чирсээр орж иртэл Жонгүг чихмэл бамбаруушаа тэврээд буйдангын түшлэг налчихсан сууж байв

- Хаагуур явж байгаад ир байгаа юм? Гэж Намайг хараад халаасандаа гараа хийн түшлэгнээсээ өндийж хажууд минь ирж зогслоо

- Ж-Жиминтэй хамт бай-сан юм... Гэж амандаа сул бувтнахад Жонгүг доош тонгойн чихээ ойртуулаад

- Хэнтэй гэнээ???

- Ж-Жим...ин гэхэд Жонгүгийн нүүр ямар ч хувиралгүй урдаас гөлрөөд энгэртээ гараа зөрүүлээд зогсчихлоо

Ийм байхаараа тэр их аймар юм аа.... Юу бодож байгаа нь таамаглаж боломгүй

- Хмм... За яахав бие биенийхээ хэрэгт оролцохгүй гэсэн болохоор энэ дээр би олон юм яриад байхгүй ээ, маргааш эрт сэрээрэй гээд цааш харан өрөөрүүгээ орох гэхэд нь

- Ярих юм байна гээ биздээ...

Надаас уучлалт гуйх юм болов уу...?

Жонгүг байрандаа зогсон надруу эргэж хараад хөмсгөө хөнгөхөн долоовор хуруугаараа маажаад

- Ярих юм ч гэж... Чи маргааш мэднээ гэчихээд тэр чигтээ өрөөрүүгээ яваад орчихов

- Пшшш... Өөдгүй амьтан! Гээд амандаа бувтнаад хурдхан шиг өнөөдөр гэх аймшигтай өдрийг дуусгахаар өрөөлүүгээ явлаа

-------------------------------------------------------

Өглөө ахиад л унтчихсан хамаг юм аа хам хум бэлдэн өрөөнөөсөө гүйгээд гартал тэр алга... Сун ахайтанлуу гайхсан харцаар харахад ахайтан толгойгоо гудайлган бөхийлгөөд

- Хунтайж түрүүхэн хатан эхийн өргөөрүү явсан, гүнжтээн

- Юу??? Намайг хаяаад уу??? Заза... Тиймдээ, би хоцорчихсон юм чинь

-------------------------------------------------------

- Хунтайж гүнж хоёр өнөөдөр явж хувцас хунараа багалцгаадаа гээд хатан эх аягтай цайнаасаа амслаа. Сонссон зүйлдээ итгэлгүй том нүдлэн хатан эхлүү хатрал надруу дулаахан инээмсэлээд

- Хунтайжыг Гүнжийн төрсөн гэрт хэд хоног байлгаж хадмын талынхантайгаа харилцаагаа сайжруулаасай гэж хүсч байна. Тэгээд ч энэ хүүхэд надаас өдөр шөнөгүй гуйгаад амар заяа үзүүлэхгүй нь гэхэд Жонгүг хоолойгоо засан доош суудалдаа шигдлээ. Би инээмсэглэхгүй байж чадахгүй мушилзаад

- Баярлалаа эмээ!

Ингэж хэлснийхээ дараа гэнэт буруу юм хэлснээ санаад амаа даран хатан эхрүү хартал инээчихсэн харснаа босоод явчихлаа

Өргөөндөө Жонгүгтай хамт буцаж ирээд түүнлүү хартал намайг юм хэлэхийг хүлээж байгаа бололтой доош шал ширтэн зогсоод байв

- Баярлалаа Жонгүг аа... Гэхэд тэр ямар ч царайны хувирал гаргасангүй

- Надад энээс өөр чамд хийж өгч чадаад байх зүйл байхгүй ээ гэчихээд өрөөрүүгээ яваад орчихлоо

-------------------------------------------------------

Машины арын суудалд хамтдаа сууж явах Жонгүг Эрин хоёр. Яг энэ мөчид Эрин хамгийн их догдолж байгаа харагдана

- ВУААА ГЭРТЭЭ ХАРЬДАГ БАЙСАН  ЗАМААР ЯВЖ БАЙНА!!! Гэж цонхоор гадаах байдлыг ажиглах Эрин догдлон суудал дээрээ тонгочиход Жонгүг түүнээс харцаа салгаж чадсангүй. Үнэндээ тэр анх удаа л Эриний ингэж аз жаргалтай байхыг нь  харж байлаа

Тэр ордонд хэзээ ч ингэж инээмсэглэж байгаагүй шүү дээ... Ингэж бодсоор Жонгүг сулхан инээмсэглээд өөрийнхөө талын цонхоор харан чихэвчээ зүүв

-------------------------------------------------------

Эриний гэрийн үүдэнд ордны машинууд эгнэн зогсоод хамгаалагчид орчин тойрныг нь хамгаалан энэ тэнд таран зогсохоос гадна дүүрэн телевиз болон сонин сэтгүүлийн сэтгүүлч зураглаач нар шавсан харагдана

Тэр хоёр ар араасаа урсан гарах асуултнууд дундаас арай хийн бултаад Эриний гэрлүү нь орж ирэв. Жонгүг үүдний өрөөнд орж ирээд хадам аав ээждээ бөхийн ёсоллоо. Аав ээж дүү 3 зөрүүлж мэхийн ёслоод дотогш ор гэж урьхад Жонгүг шууд гуталтайгаа яваад орчихов. Эрин түүний өмссөн хүрэмнийх нь араас зөөлхөн угзран татаад

- Гутлаа тайл гэж шивнэн хэлэхэд нь Жонгүг гэнэт санасан бололтой царай нь хувьс хийн гутлаа тайлж эхлэв

- О-Ордонд шууд гадуур гуталтайгаа явчихдаг юм аа ... Хэхэ гэж Эрин эвгүй байдлыг тайлбарлаж байх хооронд Жонгүг аль хэдийн гутлаа тайлчихсан түрүүлээд зочны өрөөрүү яваад өглөө

-------------------------------------------------------

                         ~Эриний талаас~

Өдөржин аар саархан зүйлстэй ноцолдсоор орой болж бүгд оройн хоолны дараа жимс идэнгээ ширээ тойрон сууж байв. Жонгүг жижиглэж хэрчсэн алимыг сэрээдэж нэг харчихаад буцаагаад тавьчихлаа. Үүнийг нь ажиглан суусан ээж түүнлүү гайхсан харцаар хараад

- Та үүнээс зооглохгүй юм уу? Гэхэд нь Жонгүг хоолойгоо засаад

- Ордноос гадуур хооллохгүй байх дүрэмтэй юм аа гэхэд аавын нүд томроод

- Тэгээд л түрүүн ордны тогооч ирээд явсан хэрэг үү? Аягүүүүү.... Хадмындаа байж ингэх хэрэг байна уу? Гэхэд нь ээж аавыг нудран дуугүй болголоо. Аав ч буруу юм хэлснээ ойлгосон бололтой ярианы сэдэв өөрчлөн

- За тэгэхлээр хэдүүлээ эрт унтаж амарцгааядаа. Угаасаа та хоёр маргааш хичээлтэй биздээ? Хунтайж эхнэр бид хоёрын өрөөнд амар тэнд илүү тухтай байх гэхэд Жонгүг буйдангийн түшлэг налаад

- Зүгээрээ Эрин бид хоёр нэг өрөөнд л унтчихъя, хадам аав ээж та хоёрт төвөг удахыг хүсэхгүй байна гэхэд нь би гайхсандаа золтой л хараал хэлчихсэнгүй

-Чи ямар новшоо хийгээд байгаа юм? Гэж зөвхөн түүнд сонсогдохоор сэмээрхэн хэлэхэд миний үгийг тоож байгаа ч шинж алга түрүүхэн л ордноос гадуур юм идэхгүй гээд сууж байсан хүн амаараа дүүрэн алим чихчихсэн сууж байлаа

------------------------------------------------------
Түүнийг ятгаад ямар ч амжилт олсонгүй... Хамтдаа миний өрөөнд орон хаалгаа хаалаа. Жонгүг миний умгар өрөөнд орж ирээд эргэн тойроныг ажиглангаа орлуу дөхөөд

- Чи ийм жижигхэн өрөөнд өдий хүртэл амьдарсан юм уу? Гэж ёжилж инээгээд  орон дээр суучихав. Би түүнлүү дөхөж очоод урд нь зогсон

- Тэгж их жижигхэн санагдаад байвал чи одоо ч хамаагүй аав ээжийг өрөөрүү яв би лав эндээ унтана гэхэд Жонгүг өөдөөс хөмсгөө өргөн хэлээрээ хацраа түлхээд  босч ард ирээд зогчихов

- Би энэ өрөө шиг орон дээр 19 жил унтсан юм шүү гэж тэр инээн хэлэхэд биений хамаг арьс арзайх шиг болов.

Гэнэт Жонгүг баруун гараа мөрөн дээгүүр минь давуулан намайг түшсэнээ

- Яадаг билээ? Асуудал ч үүслээ шүү...

- Ямар асуудал гэхэд Жонгүг инээмсэглэн орон дээр суугаад

- Энэ өрөөнд ганц л ор байна. Тэгтэл хоёр хүн энд унтаж амрах гээд байдаг.... Гэхэд нь

- Юугаа тэнэгтээд байгаа юм гэчихээд орон дээрээ гараад хэвтчихлээ " би лав өрөөндөө унтана чи газар унтвал унтана биз" гээд намайг цаашаа хараад хэвтчихэд Жонгүг барьж байсан чихмэл бамбаруушаа ширээлүү шидчихээд

- Тэгвэл яая гэхэв хамт л унтацгаая гээд хажуугаар ороод хэвтчихэв

- Чи галзуурчихаа юу гэж би орноосоо өндийн суутал Жонгүг цааш харж хэвтчихээд хэлсэн үг нохой хуцсан чинээ тоож ч сонссонгүй

- Өөрөө л мэдэхгүй юу гэж би ч гэсэн мөчөөгөө өгөлгүй буруу хараад хэвтлээ

-------------------------------------------------------

Шөнийн 1 цаг өнгөрч байхад миний нойр хүрэхгүй одоо хүртэл сэрүүн байв. Зүүн тийшээ хараад хэвтэхээр  хэтэрхий хоосон оргиод дээш харахаар дотор давчдаад баруун талруугаа харахаар..... Жонгүгийн нуруу....

Яагаад би үүнд дургүйлэхгүй байгаа юм бол... Жижигхэн орон дэр хэвтэх энэ том залуугын нуруу нь сарны гэрэлд маш тод харагдаж байна... Өөрийнхөө энэ бодолд самгардан орноосоо өндийн босч суугаад түүнлүү харлаа

- Газар унтчихдаг ч юм билүү.... Үгүй ээ болохгүй тэгвэл түүнд буугаад өгчихсөн болчихно

-------------------------------------------------------
                     ~Жонгүгийн талаас~

Шөнө дунд гэнэт нуруунаас нойтон оргих мэдрэмжээс болоод нойрноосоо сэрэн хойш хартал Эрин нуруунд минь нүүрээ наачихсан шүлсээ гоожуулаад унтаж байв

Энэ одоо юу вэ... Унтаж байхдаа хүртэл ийм аз жаргалтай инээмсэглээд байгаа юм уу, Ахххх... Ам цангаж байх чинь гэж бодоод сууж байтал өрөөний гадаа хадам аав ээжийн ярилцах сонсогдлоо

- Өрөөнд нь сэмээрхэн наад усаа оруулаад тавьчихаа , өглөө сэрээд ууна биз одоо унтаж байгаа байх сэрээчихэв гэж аавын ярих нь тод сонсогдоход хурдхан шиг буцаж хэвтээд Эриний гарыг бэлхүүсээрээ тэврүүлээд толгойг нь цээжиндээ наачихлаа

Хаха одоо ч зугаатай юм болно доо

Хадам ээж өрөөнд орж ирээд бид хоёрын тийм байдалтай унтаж байгааг хараад цочирдсон бололтой барьж байсан уснуудаа алдаад унагчихав. Хадам аав дүү 2 энэ чимээгээр сандралдан өрөөнд орж ирэхэд нь сая л нойрноосоо сэрж байгаа хүн шиг жүжиглэн босоход Эрин ч бас сэрж байгаа бололтой  нүдээ нухалаад

- Юун их чимээ вэ??? Гэсээр надруу нойрмог нүдээрээ харлаа. Хэсэг хугацаанд танихгүй байгаа бололтой нүд нь сүүмийн ажиглаж байснаа гэнэт нүд нь томрон  хамаг хүмүүсийг цочоон орилох нь тэр

-------------------------------------------------------

- Ахиад нэг ор тавиад өгөх үү? Гэж хадам аав асуухад нь

- Хэрэггүй ээ бид хоёр эндээ өөрсдөө болгочихно, тийм биз гээд Эринлүү хартал тэр шалруу гөлөрчихсөн сууж байлаа. Бодвол яагаад түрүүн тийм байдалтай унтаж байснаа бодож олох гэсэн биз

- Хөөе, аав ээж хоёр хариултыг чинь хүлээгээд байна гэж түүнийг бодлоос нь салган чанга хэлэхэд Эрин цочин годгос хийгээд

- Тийм ээ... Болгочихно, ийм юм болчихсон юм чинь би газар унтаядаа хэхэ

-------------------------------------------------------

Өглөө хэн нэгний аз жаргалтай нь аргагүй инээд алдах дуунаар гүн нойрноосоо сэрэн арзайсан үзээ буулган янзалсаар хагас дутуу нээгдсэн нүдээрээ бараг юм харахгүй том өрөөрүү явж орлоо. Том өрөөний цонхы цаанаас гадаа талбайд Эрин дүүтэйгээ хам усаар байлдаж байгаа бололтой шалба норчихсон гүйж явна. Тэднийг ажиглан хэсэг зогсож байгаад хажуу тийш хартал Эриний багын зураг нүдэнд өртөн харц минь түүн дээр тогтов. Одоогийнхоосоо жижигхэн бяцхан чөтгөр Эрин яг дүрээрээ байлаа

- Яа! Би чамайг барьдаг л юм бол зүгээр орхихгүй дээ!  Эрин толгойноосоо хөл хүртлээ норчихсон дүүгийнхээ араас хөөж байгаа харагдана. Тэр инээж байна

-Ийм байдлыг нь харах яагаад ч юм бүх бухимдалыг минь аваад явчих шиг санагдах юм...

-------------------------------------------------------

                       ~Эриний талаас~

Үсээ хатаачихаад өглөөний цайгаа уун хичээлдээ явахдаа бэлдээд гэрээсээ гарлаа. Жонгүг аль хэдийн бэлэн болчихсон машинд намайг хүлээгээд сууж байв.

Замын туршид бид юу ч ярилгүй би харин дотроо элдэв янзын юм бодчихсон сууж байтал гэнэт Жонгүг ам нээн

- Түрүүнээс хойш яагаад хөшчихсөн юм шиг суугаад байгаа юм? Юу бодоод байгаан

- Бусад хүмүүс юу гэж хэлэх бол... Гүнж болсноос хойш анх удаа л хичээлдээ явж байна, багш юу гэх бол, найзууд минь яах бол гэж нэг амьсгаагаар дуржигнуулж эхэлхэд Жонгүг

- Хөөе, хөөе! Зүгээр л юу ч болоогүйм шиг бай, өмнөх шигээ гэчихээд цааш цонхруу харан суучихлаа

-------------------------------------------------------

Сургуулийн гадаа ирэн Жонгүг бид хоёр хамт буугаад тэр цагаа харан

- Манай хичээл одоо эхлэнэ. Эндээс салах нь дээ, хичээл тараад би эндээ хүлээж байя гэчихээд цааш явах гэхэд нь би цамцнаас нь зууран түүнийг зогсоолоо. Жонгүг эргэж харан гарыг минь тавиулаад

- Чи одооноос гүнж! Амжилт хүсье гээд цаашаа А байрлуу яваад орчихлоо. Байрлуугаа явахаар цүнхээ үүрэн амандаа бувтнасаар

- Нэг ангид байсан бол амар байхгүй юу...

-------------------------------------------------------

Анги руугаа яваад ортол шуугиантай энэ тэнд инээлдэж байснаа намайг хараад бүгд чив чимээгүй болчихов

Энэ одоо юун хачин нөхцөл байдал вэ???

Соми Минжи хоёр намайг харсан ч мэндэлсэнгүй Чэрёон бүр тоож ч харсангүй. Суудалруугаа хөлөө чирсээр алаж очоод суутал хажуугын ширээнд Жимин сууж байгаа харагдав

- Сайн уу Жимин аа! Гэж  түүнийг ангид байгааг хараад баярлан инээмсэглэтэл тэрнээс ч гэсэн хариу байсангүй. Бүгд л надаас зугтаад надтай юу ч ярихгүй байв

-------------------------------------------------------

Нөгөө талд Жонгүг BTS- ынхандаа бүслэгдчихсэн ёстой байцаалтанд орж байв

- За тэгээд Хунтайжтаан яриад байждээ анхны шөнө ямар өнгөрөв гэж Тэхён ёжлон инээхэд Жонгүг инээн түүний гэдэслүү алганыхаа араар зөөлхөн алгадаад

- Юуны чинь анхны шөнө юу гаа яриад байгаа юм гэлээ

- Яагаав дээ!!! Хурим хийсний орой дэр нэгтгэх ёслол хийгээд байдаг биш билүү гэж Хусог инээдээ барьж ядан хэлтэл

- Тийм юм болоогүй гэсэн ганцхан өгүүлбэрээр тэдний амыг хаачихлаа. Гэхдээ Жонгүгийн толгойд гэнэт хуримын орой болсон хэрэг санаанд орон хазуулсан газар нь гэнэт халуу шатах шиг болох нь тэр

Тэгэхэд анх удаа хүнд гараа хазуулсан юм байна гэж бодоод

- Хммм, гэхдээ нэг халуухан юм болох нь ч болсон юм байна шүү гэхэд бүгд түүнлүү ойртон асуусан харцаар харахад нь Жонгүг инээгээд

- Би угаалгын өрөө орлоо гээд босоод явчилаа. Ард BTS-ынхан "Өө яг гоё хэсэг дээр..." гэсээр үлдэв

-------------------------------------------------------

Жонгүг арай хийн ах нараасаа бултаад сургуулийн коридороор явж байтал урдаас  Хёорин ирж байгаа харагдлаа. Баярлан инээмсэглээд мэндлэх гэтэл Хёорин түүнлүү хялам ч хийсэнгүй зөрөөд явчих нь тэр

- Хөөе! Харсан хэрнээ хараагүй царайлах муухай шүү гэх Жонгүгийн дуугаар тэр байрандаа зогсон түүнлүү харахад Жонгүг Хёоринд ойртон урдаас нь харж зогсоод

- Сүүлд нь ингэж өөрөө өөртөө шаналах юм хийж байхаар тэр үедээ ТЭГЬЕ гээд хэлчихгүй яасан юм гэхэд Хёорин Жонгүгрүү харан

- Юугаа яриад байгаа юм?

- Харин юуны талаар яриад байгаа юм шиг байна? Гэж Жонгүг өмднийнхөө халаасанд гараа хийгээд " Тэр охиныг гүнж болсонд харин ч баярла, чиний өмнөөс олон хүнд асуудлуудтай тулгарч байгаа..." гэж хэлэхийг нь Хёорин таслан

- Би хагас өнчин... Ээж минь намайг багаас минь өсгөж аав минь харин зүгээр л надад сарын хэрэглээг минь хангаж өгөхөөс өөр шидгүй... Би эцэг эхийн хайран дунд өсч торниогүй хүн, үүнийг мэдээд хааны гэр бүл намайг хүлээн зөвшөөрөх байсан гэж бодож байна уу?

-------------------------------------------------------

Ангидаа Эрин яг л шоовдорлогдсон хүүхэд шиг цонхруу гөлрөн харин ангийнхан нь түүнтэй юу ч ярихгүй хэвээрээ л байв. Урд суух Чэрёонд талх өгөөд

- Чэрёонаа... Намайг юу ч хэлээгүй гээд уурлаад байгаа юм уу гэхэд тэр юу ч хэлэлгүй босоод явчихав. Эрин энэ байдлыг цаашид тэсч чадахгүй уурлан ширээ цохин босч ирээд

- ТА НАР ЧИНЬ ЯАЧИХААД БАЙГАА ЮМ. НАДАД ХИЙСЭН БУРУУ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭЛЭЛДЭЭ! ЯАГААД БҮГД НҮҮР БУРУУЛЦГААГААД БАЙГААН. БИТГИЙ ТЭНЭГ ХҮНТЭЙ ХАРЬЦАЖ БАЙГААМ ШИГ БАЙЦГААГААД БАЙ! Гэхэд ангийнхан гэнэт энэ тэндээс цаасан салют буудуулан орилоод нэгэн зэрэг

- Гүнж болсонд баяр хүргэе Эринаа!!! Гэх нь тэр. Ангийнхандаа гомдсондоо хариугүй нулимс дуслуулах гэж байсан болохоор нөгөө тэвчиж байсан нулимс минь өөрийн эрхгүй асгарахад бүгд инээлдэн намайг тэврээд

- Юу гэж бид чамайг хаяж байхавдээ!!!

-------------------------------------------------------

Жимин Эрин хоёр хичээлээ  тараад хамтдаа сургуулийн хашааны гадаа ирээд өөд өөдөөсөө харан зогсцгоолоо. Эрин  Жиминлүү гоморхон хошуугаа унжуулаад

- Чи ч гэсэн тэдэнтэй нийлж тоглоод байхдаа яаадаг юм! Хичнээн их гомдсон гэж санана! Гэхэд нь Жимин инээмсэглэн толгойг дээр нь гараа зөөлхөн тавиад

- Чамайг ийм амархан гомдчихно гэж яаж мэдэх юм? Жонгүг танайд байгаа гэлүү?

- Мммхн

Гэнэт ордны машин тэдний  урд зогсоод цонхоо буулгахад нь тэр хоёр хартал энэ Жонгүг байлаа

- Юугаа хийгээд байгаа юм хурдан суу гэхэд нь Эрин нөгөө хаалгаруу нь гүйн машинд орон суухад нь Жимин гараа хөнгөхөн даллан

- Баяртай маргааш уулзая гэхэд Жонгүг түүнлүү харсанчгүй. Ганц Эрин гараа далласаар машин цааш яваад өглөө. Сургуулийнхаа гадаа ганцаар үлдсэн Жимин тэдний зүг хараад

- Наадах чинь миний суудал, миний эхнэр... Минийх гэж байна гэж өөртөө сонсогдохоор л сулхан бувтнав

9 страница25 мая 2019, 15:35