Харамсал
Жонгүг Эрин хоёр гэртээ харьж иртэл хэн ч байсангүй аргагчгүй биз дүү нь хичээлдээ явж, аав ээж нь ажилдаа явсан байх. Хоёул дүрэмт хувцсаа тайлаад гэрийн хувцаснуудаа өмсчихсөн том өрөөний буйдан дээр зурагт үзсэн шигээ сууж байв. Хунтайж гүнж биш зүгээр л энгийн нэг айлийн хүүхдүүд шиг...
- Хөөе Эрин би өлсөөд байна хоол хийгээд өг гэж Жонгүг гэдсээ барин хэлэхэд Эрин босч хөргөгчөө ухаад
- Эндээс аятайхан хоол хийчихээр орцнууд үнэхээр харагдахгүй байна. Тэглээч би сайн хоол хийж чаддаггүй юм зүгээр гоймон чанаад идчих үү??? Гэхэд нь Жонгүгийн нүд нь сэргээд хурдан хурдан толгойгоо дохилоо
Аягатай гоймонгоосоо тэр хоёр шавхруу ч үлдээлгүй бүгдийн идээд одоо л нэг сэтгэл гэдэс хоёр нь хоёул цадсан хүмүүс гэдсээ илэн сандал дээрээ сууцгаж байв. Жонгүг урдаа байсан стакантай усаа бүгдийн нэг амьсгаагаар уугаад
- Чи харин овоо гоймон чанадаг юм гээч гэхэд нь Эрин аяга тавгаа хураан угаалтуурлуу хийгээд
- Чи харин гоймонд дуртай юмаадаа
- Ордонд байнга гоймон идэж чадна гэж бодож байна уу гээд Эринийг угаалтуураас холдуулаад "Чи хоол хийсэн юм чинь би наадхыг чинь угаачихъя, цааш явж зурагтаа үз" гэлээ. Эрин түүнээс холдон том өрөөрүү биш харин түүний ард очин суулаа. Жонгүгийг өмнө нь тогтоож харж байгаагүйгээрээ сайн нүдлэн харвал тэр их чийрэг бас том биетэй юм. Өмссөн нимгэн фудболкнийх нь цаанаас нурууных нь булчин тод товойж харагдана. Дотроо өчигдөр орой болсон зүйлийг гэнэт санан хацар нь улаа бутархыг мэдрээд сэмхэн босоод явах гэтэл Жонгүг эргэж хараад
- Хөөе бэлтгэлийн өмдөтөө хаачихнав?
- Юу гэсэн үг юм? Чи намайг өөрөө явж зурагт үз гэсэн биздээ
- Түрүүжингээ миний нурууг ширтээд байсанг чинь мэдээгүй гэж бодоод байна уу? Хммм... Заза араггүй дээ, миний нуруу халуухан байна уу? Айн??? Гээд ойртоход нуруун нь яг Эриний нүүрний урд тулаад ирлээ
- Хө-өөе яагаад байгаа юм... Гэж Эрин гацаж түгдрэн хэлэхэд Жонгүг жуумалзан инээгээд
- Чамайг өдөж байна, гэхдээ би тоглоогүй шүү хүрмээр байвал хүр хүр гэв. Эриний гар нь өөрийн эрхгүй түүний нуруу луу дөхөн хариугүй тэврээд авдгийн даваан дээр хонх дуугарах нь тэр
Ашшшшшш!!! Яг ийм чухал үед хэн байдаг байна аа! Гэрийхэн байсан бол шууд ороод ирмээрсэн гэж дотроо хамаг хараалаа хэлсээр Эрин гадаа үүдэндээ очин хаалгаа нээтэл
- Сайн уу? Эрин...
- Кан Даниэл???
Энэ энд юу хийж яваа юм??? Америк явчихаагүй билүү??? Хөөх гэхдээ царайлаг хэвээрээ байна гээч Эрин мэндлэх ч сөхөөгүй түүнээс харцаа салгалгүй ширтээд байсанд эвгүй санагдан хүзүүнийхээ арыг маажаад
- Май, энэ цэцэг... Г-Гүнж болсон гэж сонссон гээд гурван ширхэг Лили цэцэг урдаас нь сарвайгаад ичсэн бололтой доош газар ширтэнэ.
- Ба-яр..лалаа Даниэл...
- Хөөх энд юу болоод байгаа юм гэх дуугаар Даниэл Эрин хоёр дуу гарсан зүглүү хартал Жонгүг хоёр гараа халаасандаа хийчихсэн дөхөж ирээд Эриний мөрөөр нь тэврээд зогсчихлоо. Жонгүг Эринлүү харан мишээгээд
- Энэ чинь хэн билээ гэв. Мэдээж энэ мишээлтийн цаана ёжлон жуумалзан инээх Жонгүгийн царай Эрингийн толгой дотор тодоос тод харагдаж байв. Тэр сандарч түгдэрсээр
- Танилц Кан Даниэл ми-миний өмнөх....
- Найз залуу чинь юм уу гэж Жонгүг өгүүлбэрийг нь хурдхан шиг дуусгаад Даниэлрүү нэг тийм гэхийн аргагүй ёжилсон инээмсэглэлээр инээгээд
- Ирсэн шалтгаанаа биелүүлсэн бол одоо буцдаа анд минь гэж хэлээд хаалгаа яг хамрын нь өмнүүр хаачихав. Хаалттай хаалганы цаанаас Эриний яаж байгаа юм гэж шулагнах Жонгүгийн дуугүй байгаачдээ үглээ амьтан минь гэж залхсан янзтай хэлэх нь бүдэг бадаг сонсогдсоор чимээгүй болчихлоо. Даниэл юу болоод өнгөрсөнийг ч ойлгосонгүй нүдээ ойр ойрхон цавчилсаар тэндээ үлдэв
-------------------------------------------------------
~Эриний талаас~
Том өрөөнд хөлөө чирсээр орж иртэл өөдөөс харсан буйдан дээр Жонгүг суугаад надруу асуусан харцаар харан хөмсгөө өргөлөө
- Юу! Юу! Юу хэлүүлэх гээд байгаа юм
- Чи ямар жоохон хүүхэд юм уу? Цэцэг авснаа баярлаж гэнэ. Тийм дуртай юм уу?
- Дуртай байлгүй яахав дээ, би чинь эмэгтэй хүн шдээ гээд авсан гурван цэцгээ устай саванд хийчихээд Жонгүг дээр очлоо "Гэхдээ чи түүнтэй тэгж харьцах ёсгүй байсан юм"
- Яасан юм? Хүний эхнэрлүү учиргүй хайрын харцаар хараад байх чинь билээ гэж Жонгүг ширэв татлаа
- Чи хэзээнээс намайг өмчлөөд авчихсан юм? Ордонд оруулж хүүхэлдэй бол гэснээ одоо бүүр өөрөө өөртөө эзэмшиж аваад тэрүүгээрээ тоглохнуу гэж намайг бухимдсан хоолойгоор түүнлүү энгэртээ гараа зөрүүлэн хэлтэл Жонгүг буйдангаасаа босоод
- Чамтай хамт байх сонирхолтой байна, тийм учраас энэ хэвээрээ байгаад байвал би чамайг хичнээн урд минь уйлж унжаад сална гэж гуйсан ч салахгүй гэж мэдээрэй гэчихээд жижиг өрөөлүү явчихлаа
- Дандаа өөрийнхөө зоргоор ярьж байх юм
-------------------------------------------------------
~Жонгүгийн талаас~
Хадмынд байх хугацаа ч дуусч өглөө Эрин бид хоёр ордонлуу буцна.
Унтахаасаа өмнө шүдээ угаахаар угаалгын өрөөлүү явж байтал хадмын өрөөнөөс Эриний уйлах дуу сонсогдох шиг болоход хаалганы наахна зогсон яриаг нь чагналаа. Хальт өрөөлүү нь шагайн хартал Эрин ээждээ тэврүүлчихсэн уйлж байв
- Эринаа тайвшир Хунтайж сонсчихвол яах юм? Гэж хадам ээж түүний толгойг зөөлөн илтэл Эрин огцом дээш өндийгөөд
- Ээжээ ахиад хоёрхон хоног гэртээ үлдэж болохгүй юм уу??? Тэр ганцаараа ордон луу буцна биз би ахиад та нартайгаа хэдхэн хоног ч хамаагүй хамт баймаар байна гэж уйлагнан хэллээ
Яагаад ч юм энэ дүр зургийг хараад хамгийн анх Хунтайж болсон өдрөө санав. Өөрийгөө ямар том байр сууринд заларчихсанаа ойлгоогүй тийм балчир байсан би хэтэрхий эрт ээж гэдэг хүнийг алдчихсан...
"Чи өнөөдрөөс эхлээд Хунтайж болсон тийм учраас ээжээ биш хатан ээж гэж дуудах ёстой ойлгов уу? "
Шөнө бүр үлгэр уншиж өгч энгэртээ тэврэн энхрийлдэг байсан ээж минь тэр өдрөөс хойш өөрчлөгдөж ам нээх бүртээ л Хунтайжын ёс журмын талаар ярьдаг болчихсон. Өөрийгөө үзэн ядах ч үе гардаг байлаа. Энгийн айлд төрсөн найзууддаа атаархаж тэдэн шиг байсан бол гэр бүл, эцэг эхийн хайр гэдэг зүйлийг хүртэж чадах байсан байхдаа гэж байнга боддог байж... Ийм хүйтэн хөндий хүн болсон минь үүнтэй л холбоотой байх. Одоо ч энэ бүхэнд дассан байх гэж бодож явдаг байтал Эриний энэ байдал намайг буруу бодож байсан гэдгийг сануулаад авлаа
Үүнээс цааш сонсохыг хүссэнгүй угаалгын өрөөндөө орж шүдээ угаачихаад Эриний өрөөнд иртэл тэр аль хэдийн ороод ирчихсэн хэрэндээ надад уйлсанаа мэдэгдэхгүй гэж харцаа буруулан зогсож байгаа харагдана
- Чи газар унтаарай гэж хажуудаа тавьсан номоо аван хөнжилдөө ортол Эрин хоолойгоо засаад
- Жонгүгаа... Өнөөдөр сүүлийн орой юм чинь би аав ээжтэйгээ унтчихъя тэгхүү? Гэж том алаг нүдээ цавчлан хэллээ
- Дураараа л бол, надад хамаагүй ээ... Гэж хэлээд барьсан номоо дэлгэн уншиж эхэлтэл Эрин аль хэдийн дэрээ аваад өрөөнөөс гараад явчихсан байв. Газар зассан түүний хоосон орыг хараад яагаад ч юм сэтгэл тавгүй оргих мэдрэмж төрөөд байв
Би яагаад уурлаад байгаа юм болоо
-------------------------------------------------------
Өглөө болоод бид ордонлуу буцахаар болж хадам аав ээж дүү гуравтаа хүндэтгэл үзүүлж салах ёс хийчихээд машиндаа суух гэтэл Эрин тэдэнд хорогдоод нэг л явж өгөхгүй байв. Түүнийг гарнаас нь хөтлөөд шууд машиндаа суун хөдөл гэсэн тушаал өгөхөд Эрин надруу нэг том харснаа хүлээж бай би аав ээжтэйгээ олигтой ч салах ёс хийсэнгүй шүү дээ гэв. Би ч тэрний үгийг тоолгүй зүгээр л жолоочид ордонлуу яв гэхээс өөр юм хэлсэнгүй. Эрин түшлэгнээсээ өндийн надруу хараад
- ЯАЖ ИЙМ ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ БАЙДАГ БАЙНАА!!!
Энэ үгийг сонсоод уураа барин гүнзгий амьсгаа аваад
- Сонс, өөрийгөө гүнж гэдгийг хаана ч явсан битгий март! Энэ улсын зэрэг дэвээрээ 3т орох эмэгтэй байж ээжийнхээ өвөрөөс салаагүй нялх хүүхэд шиг уягдаад зогсоод байгааг улс даяар хараасай гэж хүсээ юу? Гэхэд Эрин хариу хэлэх ч үггүй болон хойш түшлэгээ налан цонхруу харлаа. Цонхны тусгал түүний царай тод харагдаж байв. Тэр уйлж байна. Хэсэг хугацаа өнгөрөн Эрин тайвширсан бололтой сулхан дуугаар
- Чи ээжийгээ санадаггүй юм уу? Гэж асуулаа. Энэ асуултанд би түүртсэнчгүй шууд хариуг нь хэлэв
- Санадаггүй ээ
Ордонд ирэх хүртэл би түрүүний болсон явдалд өөрийгөө бага ч гэсэн буруутгасаар ирлээ... би ээжтэйгээ дэндүү адилхан байсан. Юуг ч ойлгох болоогүй байгаа энэ жаахан амьтанд хэтэрхий хатуу хандчихаж. Сэргэлэн цовоо инээж явахыг нь ахиж харж чадахгүй гэхээс айж байна
-------------------------------------------------------
Бид өргөөндөө ирэн өрөө өрөөлүүгээ ороод хаан аав хатан ээж хоёрт очиж ёслохоор бэлдлээ. Өрөөндөө залхуутай нь аргаггүй хөлөө чирсээр орж ирээд шүүгээгээ нээн хар хослол сонгон өмслөө.
Өрөөнөөсөө гараад хартал Эрин аль хэдийн бэлэн болчихоод намайг хүлээгээд сууж байв. Том долгионтой урт үсээ ардаа сулхан боогоод усан цэнхэр өнгийн нимгэн даашинз өмсжээ. Түүнд юм хэлэхийг хүссэн ч бие минь сурсан зангаараа шууд өргөөнөөс гараад явчихлаа. Сэтгэл минь харин түүнд хоргдон уучлалт гуйхыг хүсч байв
-------------------------------------------------------
- За тэгээд энгийн ардын дунд амьдарч үзэх юм байна гэж хаан аав эелдэг асуухад
- Маш сонирхолтой байсан. Ордонд байдагаас тэс ондоо. Тэнд л гэр бүлийн уур амьсгал гэдэг зүйлийг мэдэрч үзлээ. Нэг гэр бүл болохоор бүх зүйлээ дундаа хэрэглэдэг. Хоолоо ч тэр бүр сойзнууд нь хүртэл нэг саванд байдаг. Үүнийг харчхаад ийм л энгийн зүйлүүдээс гэр бүл илүү дотно байдаг юм байна гэж ойлголоо. Эрин сайн халамжтай хүмүүс дунд өсч торнисон байна лээ гэж хэлэхэд Эриний нүд нь орой дээрээ гарчихсан надруу бүлтэртлээ харж байв
-------------------------------------------------------
~Эриний талаас~
Ордонд ирээд аль хэдийн ахиад долоо хоногийг өнгөрөөчихжээ. Нар жаргаж байгааг харахаад өргөөний гадаа байх жижигхэн сааданд иртэл сандал дээр Жонгүг аль хэдийн суучихсан дуу сонсоод сууж байлаа. Хажуу нь очиж суугаад чихэвчийг нь автал надруу залхангуй харснаа дуугаа зогсоон цэх суугаад
- Юу хийж байгаа юм?
- Нар жаргахыг хармаар санагдаад хэхэ...
Жонгүг ч хариу хэлсэнгүй. Дотроо нэг зүйлийн талаар нилээд нухацтай бодож байгаа бололтой. Тэндээ бид хоёр хэсэг чимээгүй суусаны эцэст Жонгүг сандалнаасаа босон зогслоо
- Өрөөндөө орох гэж байгаа юм уу гэхэд Жонгүг малгайтай цамцныхаа халаасандаа гараа хийгээд
- Чамаас юм асууж болох уу гэв
- Тэг...тэг
- Э-Ээж гэж ду-удах ямар байдаг в..вэ?? Энэ асуултыг сонсоод би мэлмэртлээ гайхаж орхилоо. Тэр надаас яагаад ийм асуулт асууж байгаа юм болоо... Намайг хариу хэлэхээс өмнө Жонгүг ам нээн
- Чи ээжийгээ ээж гэж дууддаг. Жимин ахыг хүртэл ээж нь тэгж дуудахыг зөвшөөрдөг... Гэхдээ би түүнээс ингэж асуувал сонин биздээ. Тэгээд л чамаас асуучихлаа гээд хариу хэлэхийг минь сонсолгүй өргөөрүү яваад орчихлоо
Ордонд ирээд бараг сарын хугацаа өнгөрч. Энэ хугацаанд би түүнтэй өмнөхөөсөө бага ч гэсэн дотно болсон гэж бодсон юмсан.... Үгүй байж... Түүний дотрох хүнийг би таних болоогүй юм байна
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)