11 страница20 сентября 2017, 21:08

Төрсөн өдөр

                       ~Жиминий талаас~

Ордны саадны хиймэл цөөрөм дэх шувуудыг ажиглан сууж байтал нэгэн хүүгийн аз жаргалтай нь аргаггүй инээх чимээгээр тэр зүгрүү хартал энэ долоон настай үеийн минь би байлаа. Тэнгэрт өөрийнхөө хийсэн цаасан шувууг өндөрт хөөргөөд түүнийхээ араас баясан инээж харагдах би... Энэ үеийг би тод санаж байв, Жимин гэх хүний амьдрал орвонгоороо эргэсэн тэр өдөр, тэр цаг хугацаа, тэр мөч мөнөөсөө мөн байв

Араас ээжийн минь ирэх бараа харагдахад би байгаа газраасаа босон балчир өөрийнхөө хажууд очин зогслоо. Ээж минь балчир Жиминийг юу ч хэлэлгүй шууд тэврэн аваад цурхиран уйлах нь тэр. Хүү юу болоод байгааг ойлгож өгсөнгүй нүд нь бүлтгэнэн зогсоно. Ээж миний хоёр хацарнаас зөөлхөн бариад

- Өнөөдрөөс хоёулаа ордноос гарах боллоо гэв. Бяцхан би юу ч ойлгохгүй байсан хэвээр, түүнээс асуулт эрсэн харцаар хараад

- Яагаад? Аав гурвуулаа ордны гадаа амьдрах юм уу?? Ингэж асуухад ээжийн нүднээс том том нулимс бөмбөрөн унаад

- Аав нь ахиад бидэнтэй уулзаж чадахааргүй болсон... Ахиад яагаад гэж битгий асуугаарай гээд уйлж эхлэх нь тэр

Энэ дүр зураглалыг харан зогсох миний амьсгаа давчдан нүд минь нулимсандаа дүүрэн харагдах орчин бүрэлзэж эхэллээ. Балчир өөрийгөө харахад ээжийнхээ хэлсэн үгийг ойлгосон бололтой нүднээс нь харууслын нулимс урсана. Долоохон настай миний хүүхэд нас тэнгэрт хөөрөх цаасан шувуу минь газар унахтай хамт нуран унасан юм..

Энэ хар дарсан зүүднээс сэрэхийг хүсч байна, ахиад энэ зураглалыг харахыг хүсэхгүй байна. Тэвчихгүй нь...

Ээжийнхээ халуун тэврэлтэнд зүүднээсээ сэрээд шууд уйлж эхэллээ. Ээж минь энэ байдалд гайхсан бололтой толгойг минь энгэртээ наан тайтгаруулах гэж оролдоно

- Э-эжээ... Ээ-жээ...

Үгээ ч гүйцээж чадахгүй эхэр татан уйлахад ээж духан дээрх хөлсийг минь арчин аргадан тэвэрлээ

-------------------------------------------------------

~Эриний талаас~

-Юу??? Хааны удмын хүүхдүүдийн уулзалтаа??? Эрин гайхан нүд нь томортол Жимин инээмсэглээд

- Тийм, бүх хааны удамд хамаарагдах хүүхдүүд хоорондоо уулзалт хийж цагыг хамтдаа өнгөрөөдөг юм. Нэг ёсны клубын уулзалт шиг л... Би ерөнхийлөгч нь хэхэхэ гэж гэмгүй инээмсэглэхэд нүд нь алга болчихов

- Чи тэнд ямар байр суурьтай юм ? Гэж Эринийг асуухад Жонгүг ширээн дээр шанаагаа тулан суугаад

- Би зүгээр л тэнд очоод юу ч хийдгүй юм гэв

-------------------------------------------------------

Төв өргөөнөөс холгүй байрлах нэг жижиг өргөөнд Жонгүг Жимин бид 3 ирэн хамтдаа дотогш ортол тэнд бидний үеийн бололтой 4 залуухан царайлаг хөвгүүд сууж байв

Хөөх яагаад гэнэт би өөрийгөө F4-ийн дунд ороод ирчихсэн мэтээр төсөөлөөд байнаа

Тэд босч Жонгүг бид хоёрт хүндэтгэл үзүүлэн бөхийгөөд надруу сонжсон харцаар харан зогсож байснаа нэг нь

- Уучлаарай гэхдээ хүндэтгэлгүй ярьж болно биздээ. Бид нар нэг клубынх болхоор хоорондоо хүндэтгэлийн хэлбэрээр ярилцдаггүй юм гэж нэг нь нүдээрээ инээн хэлэв

- Т-Тэгэлгүй яахав... Тэгэхээр би ч гэсэн энэ клубын нэг гишүүн болсон гэсэн үг үү? Гэхэд арай өндөр Жонгүгтай төстэй залуу нь буйдан дээр суугаад

- Бид нар эмэгтэй гишүүн авдаггүй юм. Орохыг хүсч байвал хүйсээ сольчихоод ир гэв. Би гайхан толгойгоо нэг тийш болгон харахад гишүүд инээд алдан нэг нэгнээ цохиод Жимин лүү

- Тэр үнэхээр гэнэн юм аа гэхэд нь Жимин тэдний дунд суугаад инээл алдан

- Хэлээ биздээ тэрнийг гэнэн гэж гэхдээ та нар өөрсдийгөө танилцуулахгүй юм уу? Гэхэд түрүүний надаар тоголдог Жонгүгтай ижилхэн хүүхэд босч ирээд гарнаас минь бариад

- Намайг Юүгёом гэдэг танилцахад таатай байна гэхэд нөгөө 3 нь араас нь босч ирээд нэг нь урдаас инээмсэглэн

- Мингюү гэдэг

- Намайг Жихүн гэж дуудаж болноо

- Сайн уу? Намайг Ча Энү гэдэг гээд нүдээрээ инээмсэглэх нь тэр

Хөөх тэр энэ клуб дундаасаа хамгийн царайлаг нь юм аа...

Ингэж бодож дуусаагүй байхад Жонгүг нөгөө өрөөнөөс намайг дуудахад нь очих гэтэл ардаас Юүгёом

- Гэхдээ чи түүнийг найз охинтой гэдгийг нь мэднэ биздээ? Гэхэд нөгөө гурав нь амын таглан "Хөөе амаа мэдэж яриач!" гэж шивнэлдэн хэллээ

- Ахх... Б-Би мэднээ гэхэд тэдний царай бүгд гайхсан шинжтэй болон надруу харцгаав

- Би Жонгүгийг тэр охиндоо гэрлэх санал тавьж байхад нь харчихсан юм гэхэд бүгдэнгийнх нь нүд бүлтийн ам нь ангайснаа

- Тэр бүр тийм зүйл хийчихээ юу??? Тэгвэл чи тэндийг өмнө нь гэрээсээ хамт зугтаж байсан гэдгийг ч мэддэг байх нь ээ? Гэж Энү бүлтгэнэн асуухад

- Үгүй ээ, наадхыг чинь мэдээгүй юм байна

- Чамд тэгээд гомдолтой санагдахгүй байна уу? Уур чинь хүрэхгүй байгаа юм уу? Гэхэд нь би босон тэдэнлүү эргэж хараад

-Би яасан гэж тэрэнд нь гомдох юм... Бид ямар нэг нэгэндээ сайн болоод гэрлэцгээсэн хүмүүс биш... Гээд Жонгүгийн байгаа өрөөлүү тэдний орхин явлаа

Жонгүг дээр очтол тэр чихэндээ чихэвч зүүчихсэн ipod-оороо дуу сонсон буйдан дээр сууж байв. Түүний хажууд суун арагш буйдангийн түшлэн налаад хартал Жонгүг надруу хялам ч хийсэнгүй

- Намайг дуудчихаад өөрөө дуу сонсоод суугаад байгаа юм уу? Гэхэд тэр юу ч хэлсэнгүй

- Хөөе? Чи намайг сонсож байна уу???

Бас л ямар ч хариу байсангүй Жонгүг зүгээр л амандаа дуу аялчихсан суусан хэвээр байлаа.

Хнннн... Хүрээд ир гэж өөрөө дуудчихаад

Хэсэг бид хоёр юу ч ярьсангүй, Жонгүг ч чихэвчээ авсангүй дуугаа сонссон хэвээр байлаа. Түүнлүү хартал яагаад ч юм цээжин дотор минь гал асах шиг санагдана. Энэ яг ямар мэдрэмж юм бол... Хажуунаас нь ингээд харахад зүрх минь ингэж хурдан хурдан цохилоод байгаа нь яг юуных вэ? Гэхдээ бас яагаад дотор минь давчдаж нэг л гунигтай санагдаад байгаа юм бол...Түүнийг чихэвчтэй байсан болохоор одоо хэлэх үгнүүдийг минь сонсохгүй гэж бодон хоолойгоо засаад

- Хэрвээ... Манай гэрийнхэн энэ гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол бид гэрлэхгүй  байх байсан. Тийм юм болсон бол чи тэр охинтойгоо гэрлэх байсан байх тийм үү. Чиний хамгийн сайн байдаг тэр хүнтэй... Чи түүнтэй хамт байсан бол одооныхоосоо илүү аз жаргалтай харагдах байсан байхдаа. Дандаа инээгээд л... Гэхдээ чамайг тэр охинтой гэрлэчихсэн байна гэж бодох бүрт... Миний дотор бачимдаад уур хүрмээр байдаг...

Ингэж хэлж дуусвуу үгүй юу Жонгүг буйдангаас босоод өрөөнөөс гараад явчихлаа

- Ю-Юу... Юу вэ гэнэт??? Гэж амандаа бувтнаад хажуу тийш хартал түрүүний Жонгүгийн сонсож байсан ipod харагдах шиг болов. Ямар дуу сонсож байсныг нь мэдэхээр чихэвчийг нь зүүгээд home button дээр нь дартал ipod ассангүй...

- Юу вэ??? Яагаад асахгүй байнаа? Унтраалттай байсан юм байхдаа гэж амандаа үглэн асаах товчлуур дээр дартал цэнэг нь дууссан гэх зураг гарж ирэх нь тэр

-Цэнэг нь дуусчихсан байж худлаа дуу сонсож байгаа дүр эсгэсэн хэрэг үү!!!! Тэгэхээр.... Сая миний ярьсан юмыг бүгдийн сонсчээ!!!! Даанч жуумалзаад гараад явчихсан юм аа... Бурхан минь би одоо яаанаа, яах гэж тийм тэнэг юм хэлвээ НОВШ ГЭЖ ЯАХ ВЭ!!!!! амандаа үгэлсээр буйдангаасаа босон өрөөнөөс гараад тэр чигтээ гарах хаалгаруу зүглэн нөгөө хэддээ явах болсноо хам хум хэлчихээд түүнийг орж ирэхээс өмнө шалавхан гутлаа өмсөөд гарлаа

Өргөөнөөс гаран байдгаараа хурдан хурдан алхаад явж байтал өөдөөс Жонгүг гэнэт гарж ирэн духыг минь долоовор хуруугаараа цааш түлхэн зогсоогоод

- Хаачихнав?? Гэснээ урууланд нь үл ялиг жуумалзалт ажиглагдлаа

Новш чинь нээрэнгээсээ сонсчихсон байна!!!

- Гэ-гэнэт нэг юм хийх ёстойгоо санаад хэхэхэ... түрүүлээд явлаа шүү.. Баяртай

————————————————————————

Маргааш өглөө нь Эрин сургуульдаа явахаар дүрэмт хувцсаа өмсөөд өргөөнөөсөө гартал Жонгүг түүнийг хүлээн утсаа оролдчихсон сууж байснаа толгойгоо өргөн түүнлүү хараад

- Цагтаа гарч ирж байх чинь явцгаая гээд цүнхээ үүрээд түрүүлээд гараад явчихав

Сургуульруу явах замдаа тэд хоорондоо юу ч ярьсангүй. Өчигдрийн болсон явдалд Эрин бантан дэмий цонхоор гадаах байдлыг ажиглан явж байтал Жонгүг түрүүнээс хойш оролдож байсан утсаа халаасалаад

- Маргааш Жимин ахын төрсөн өдөр, биднийг урьсан болохоор бэлгийг нь аль хэдийн авчихсан санаа зоволтгүй гэв

-------------------------------------------------------

BTS- ынхан сургуулийн гадаах сагсны талбайд сагс тоглон шийдний хоёр талд ёстой гал гарсан тоглолт болж байлаа. Тэдний үзэхээр сургуулийн ихэнх охидууд талбайг тойроод зогсчихсон зургийг нь авцгаан хоорондоо хөхрөлдөн айлгүйтэхээс гадна тоглолтыг үзэх гэж хөвгүүд ч бас цугларсан байв.

Жонгүг эсрэг талын багын шийдлүү бөмбөгөө залан хурдтай гүйж байтал урдаасаа ирж байсан Тэхёнтой санамсаргүй мөргөлдөн хоёул газар хүчтэй саван уналаа. Холоос тэднийг ажиглан зогсож байсан Хёорин сандран Жонгүгрүү гүйн очих гэтэл хэн нэгэн бугуйнаас нь татан зогсооход нь хойш хартал энэ Жимин байв. Хёорин Жиминлүү гайхсан нүдээр цоо ширтэхэд Жимин түүний гарыг тавиад

- Тэгэхээр чи тэдний яриад байсан охин байх нээ?
Хёорин нэг хөмсөгөө өргөн түүнлүү эгц харан зогсоод

- Яриад байгаа зүйлийг чинь нэг л ойлгохгүй байх чинь?

- Хараад байхад яг л Жонгүгийн стиль юм гээч. Тэр чамд гэрлэх санал тавьсан гэхэд нээх гайхаад байхаар зүйл биш юм гэчихээд явах гэхэд Хёорин түүний араас

- Гэхдээ чи бид хоёр адилхан юм шиг санагдахгүй байна уу ? Гэв Жимин байгаа газраа зогсон түүнлүү юу ч хэлэлгүй эргэж харахад

- Чи жинхэнэ хунтайж, би түүний цор ганц хайр... Гэхдээ хэзээ ч үүнийхээ амтыг мэдэрч үзээгүй хүмүүс тийм биш гэж үү? Зүгээр л хажуунаас нь юу ч хийж чадахгүй харж зогсох чамд хэцүү санагддаггүй гэж үү?

-------------------------------------------------------

Эрин Жиминий төрсөн өдрийн үдэшлэгт явахдаа бэлдэн цагаан өнгийн сувдан чимэглэлтэй бариу богинохон даашинз өмсөн түүндээ тохируулаад жижигхэн сувдан ээмэг зүүв. Нүүрээ хөнгөхөн будчихаад үсээ дээш ороон хүзүүгээ ил гаргатал....

Хөөх өөрөө өөртөө таалагдаж байгаа анхны тохиолдол байх чинь гэж Эрин дотроо бодоод Өндөр өсгийтөө өмсөн өрөөнөөсөө гартал энэ өргөөний бичигдээгүй дүрэм болсон мэт ахиад л Жонгүг түрүүлээд бэлэн болчихсон буйдан дээр хүлээгээд сууж байв

Жонгүг энгийн хар хослол өмсөөд үсээ хөвсийлсөн засаад духаа гарган хоёр тийш хуваачихсан харагдав. Түүний урд очин зогстол Жонгүг Эринийг толгойноос хөл хүртэл гүйлгэж хараад

- Чи биенийхаа хэсгүүдээ арай их гаргаад байна гэж бодохгүй байна уу? Гэрлэсэн эмэгтэй гэхэд арай л.... Гэж толгойгоо хажуу тийш болгон хэллээ

- Энийг нь Чой ахайтан чиний хувцастай тааруулж сонгож өгсөн юм, би ямар дурандаа өмссөн юм уу гэж Эрин ширэв татахад Жонгүг санаа алдан хөмсөгөө хөнгөнхөн маажаад

- Заза мартаж үз, хоцрох нь хурдан явцгаая гэж хэлээд ахиад л түрүүлээд гараад явчихав

Хмм... Яагаад хамтдаа цуг нэг удаа ч болтугай явчихаж болдоггүй байна аа

-------------------------------------------------------

                          ~Үдэшлэг дээр~

Жонгүг Эрин хоёр машинаасаа буун үдэшлэг болж буй газарлуу ороход хүн бүрийн харц тэдэн дээр тусах нь мэдрэгдэж байв. Аргагүй биз, энэ улсын хамгийн залуу хааны удмыг залгамжлах хосууд... Дээрээс нь тэд хамтдаа өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байв. Яг л бие биендээ зориулагдсан мэтээр хоорондоо үнэхээр зохицож харагдах нь тэр. Охидуудын Эринд атаархах мэт цоо ширтэх харц,  Жонгүгийн хэнийг ч тоолгүй ихэмсэг алхаж буйг хараад дотроо битүүхэн зэвүүцэл нь хүрэх мэт мушилзсан инээмсэглэх хөвгүүдээр дүүрэн танхимд тэд орж ирлээ.
Жимин тэднийг урдаас  угтаж аван

- Төрсөн өдөрт минь хүрэлцэн ирсэнд баярлалаа хэмээн нэрийн хуудас болсон дулаахан инээмсэглэлээрээ инээхэд Жонгүг түүний мөрлүү хөнгөхөн цохиод

- Хамт тэмдэглээгүй нилээн удаж шүү гээд буйдан дээр суутал Жимин түүний хажууд хөлөө ачин суугаад

- Явуулсан бэлэг чинь их таалагдсан шүү, аргаггүй л Жонгүг мөндөө гэлээ. Жонгүг том шүдээ гарган инээмсэглэн Эринлүү харан гэнэт тэр инээмсэглэл нь ёжилсон өнгө аястай болон хөмсгөө өргөөд

- Ахаа, гэхдээ тэр өнөөдөр тачаангуй харагдахгүй байна гэж үү? Хэнд сайхан харагдах гэж ингэж ирсэн юм бол гээд хацраа хэлээрээ түлхэн  ёжтой нь аргагүй жуумалзлаа

Би тэрний ингэж инээхийг нь үзэн яддаг!!!! Гэж Эрин дотроо хашигчин бодоод

- Хэн! Хэн! Хэнд таалагдах гэж ийм юм өмссөн гэж бодоов! Би чамд хэлсэн биздээ тэд энийг сонгож өгсөн гэж Эринийг бачимдан хэлэхэд нь Жонгүг ярьж байгаа юманд нь анхааралаа хандуулсан шинжгүй сууж харагдлаа.

Жимин тэдний энэ үйлдэлд гайхан юу ч хэлэлгүй гөлрөн сууж байтал Жонгүг Эрин хоёрын төсөөлж ч байгаагүй нэг хүн үдэшлэгт хүрэлцэн ирэх нь тэр. Жонгүг түүнийг олж хармагцаа нүд нь томрон буйдангийн түшлэгнээсээ хальт өндийн амандаа "Хёорин?" хэмээн бувтнахад нь Эрин гайхан түүний харж буй зүгрүү хартал энэ үнэхээр Хёорин байв.

Хёорин чигээрээ алхсаар тэдэн дээр иртэл Жимин босон Жонгүн Эрин хоёрт хандан

- Би түүнийг урьчихсан юм... Сургууль дээр танилцсан ангиас өөр ганц найз болохоор...

Жонгүг буйдангаасаа босон Хёориний урд зогсоод

- Тиймдээ, таны төрсөн өдөр юм чинь хэнийг ч урьсан яахав гээд хажуудаа Зогсох Эринлүү заагаад Хёоринд хандан " Чи түүнийг санаж байгаа байх, бидний яриаг сонсчихоод зугтдаг хүүхэд чинь... Гэхдээ чиний татгалзсан суудалд тэр одоо сууж байна, ингээд нүүр нүүрээ харалцчихаар үнэхээр инээдтэй байх чинь" гэлээ. Эриний нүүр нь халуу дүүгэн гар нь чичрэх шиг болоход тэр

- Би цангаад байна, явж юм олж уулаа гэж сандарч байгаагаа нуун муухан худал инээмсэглээд хурдхан шиг энэ эвгүй байдлаас зугтан цааш яваад өгөхөд Жимин Эриний араас яван тэнд зөвхөн Жонгүг Хёорин хоёр л үлдлээ

-------------------------------------------------------

A/N

Эрт оруулах гэсэн чинь түрүүн тог тасраад хэхэ  ер нь Beloved хааны ордон хоёр ээлжилж шинэ хэсэгүүд ороод байгааг анзаарсан байх.Би нь ядаж байхад анагаахд сурдаг байхгүй юу хэхэхэ тийм болохоор их хичээлийн хажуугаат өгүүллэгүүдээ оруулаад байгаа шүү намайгаа ойлгоод харж үзээрэй 💪🏻💪🏻💪🏻 бас өгүүллэгээ дундаас нь битгий хаяарай цаашдаа зөндөө гоё хэсгүүд орно шүү ер нь бол энэ өгүүллэг талдаа ч ороогүй цаанаа зөндөө өрнөлтэй байгаа шүү дуустал нь хамт байгаарай хэхэ эцэст нь хэлэхэд сэтгэгдэлээ хуваалцвал зөндөө баярлана шүү бас их урам авна хэхэ  сайхан амарцгаагаарай my cuties~~~ аан тийн би нь нэг иймэрхүү л хүн байдымдаа кк. Анагаахын нүүр ам судлалын чиглэлээр сурдаг. 20той кк асуух юм байвал асуугаарай

11 страница20 сентября 2017, 21:08