12 страница5 октября 2017, 15:29

+bonus

Жонгүг Хёориний урдаас эгц харан буйдан луу суугаад түшлэгэн дээр тохойгоо тавин шанаагаа туллаа. Хёорин Жонгүгийн өөдөөс эгцлэн харж чадахгүй дэмий л хөлөөрөө тоглон доош ширтэн зогсож байгаад түрүүлж ам нээн

- Би энд чамтай хунтайжын хуваарь чинь биш... Жон Жонгүг гэдэг хүний чинь хуваарь уулзах гэсэн юм. Сүүлийн үед сургууль дээр ч үг дуугарахгүй зөрдөг болчихсон байна. Ийм л газар ингэж ирэхгүй бол ярилцах өөр боломж байхгүй юм шиг санагдаад гэхэд Жонгүг уруулынхаа булан муухан мушийлган инээгээд

- Үнэндээ би чамайг энүүнээс болоод энд ирсэн гэж бодохгүй л байна... Бид өнгөрсөн хугацаанд л ийм л байсан... Чи бид хоёр хүйтэн хүмүүс, үүнийг бүгд л мэднэ. Тийм болоод ч тэрүү хоёр биендээ энэ зан нь таалагдаад хамт байдаг байсан байх. Урд нь чи өөртэй чинь юм ярьсангүй гэж нэг ч удаа гомдлож байгаагүй... Энд ирэх ч шалтгаан чамд үнэндээ байхгүй. Миний анхааралыг татахыг хүсээ юу? Гэхэд Хёориний нүд томрон түүний өөдөөс гайхан хараад

- Жонгүг аа...

- Чи харамссан тийм үү? Дурандаа түрүүлж өөрөө явчихаад... Дараа нь харамсалтай санагдаад байна уу? Хёоринаа

-------------------------------------------------------

~Эриний талаас~

- Жимин галзуурчихаж! Яг галзуурчихсан байна!!! Яаж санахаараа тэр охиныг төрсөн өдөртөө урьна гэж санадаг байнаа... Гэж амандаа бувтнасаар тагтан дээр ирэн доош усан санруу харан зогслоо

Би яагаад тэднээс зугтаад байгаа юм бэ... Яагаад ингэж их цээжин дотор хөндүүрлээд эхлэв?

- Чи зүгээр үү? Гэх Жиминий дуугаар хойш хартал тэр гартаа стакантай ус барьчихсан нэгийг нь надад өгөөд нөгөөхийг нь балган
"Чи үнэхээр ууртай харагдаж байх чинь"

- Үгүй ээ уурлаагүй... Юу гэж дээ. Гэж үгээ зөөж ядан хэлчихээд араас нь өөрийн эрхгүй " Хэрвээ би үнэхээр уурлаад байгаа бол яах уу?" гэчихэв. Жимин саяны хэлсэн бага зэрэг гайхан надруу толгойгоо гилжийлгэн харахад нь

- Жонгүгийн хэлсэн үгст биш... Үнэндээ тэр охиныг энд байгаад нь миний уур хүрээд байх шиг байна гээд гартаа барьсан стакантай усаа ширээн дээр тавих үед үсэн дэх гоёл минь сулран газар унав. Авах гээд бөхийтөл Жимин ч бас тонгойн хоёул толгойгоо хөнгөхөн мөргөлдүүлчихээд өөд өөдөөсөө харан инээд алдан Жимин унасан гоёлыг нь газраас аван надад өглөө.

Буцаагаад зүүлгүй зүгээр л сүлжсэн байсан үсээ задлан задгай тавиад шал руу ширтэн хүнд санаа алдаад

- Би Жонгүгд сайн... Би одоо дөнгөж 19тэй танихгүй мэдэхгүй хүмүүсээр дүүрэн тэр газар ганцаардсан. Бас би хүнийг амархан хүлээгээд авчихдаг муу зантай, Хамгийн инээдтэй нь... Хэрвээ Жонгүг биш чамтай түрүүлж уулзсан бол би чамд сайн болох байсан гээд Жиминлүү хартал тэр гайхсан бололтой дөлгөөхөн нүд нь хурц харцтай болчихсон надруу цоо ширтэн харна. Би хажуудаа байх хөшигний саглагар цэцгээр оролдонгоо сулхан инээмсэглээд

- Бүтэлгүй дурлал гэж мэднэ биздээ? Үнэхээр хэцүү тийм үү? Энэ асуудал ганцаараа хайрласан хайр шиг биш шүү дээ, хол биш өдөр болгон ойр байж хэрэлдээд ч хамаагүй юм ярилцаад л. Ийм байгаа залууд би дасч сайн болохгүй гээд яах юм бэ?

12 страница5 октября 2017, 15:29