13 страница8 октября 2017, 09:33

Хунтайжын эмэгтэй

Нэг төрсөн өдөр дуусаад үргэжлүүлэн ахин нэг төрсөн өдрийн үймэлдээн ордонд болж өнгөрч байв. Удахгүй болох Хунтайжын төрсөн өдөр хэмээн хөлтэй болгон нь үймэлдэн энэ тэнд гүйнэ. Харин Эрин өмнө болсон явдлаас хойш Жонгүгтай нэг ч үг сольсонгүй.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жонгүг нум сум харвах бэлтгэлээ хийн байгаа нилээн удаан ажиглаад нумынхаа хөвчнөөс татан зогсонгоо хажуудаа байх Ким туслахад хандан

- Гүнжийг харах вуу?

- Түрүүн өргөөндөө ном уншиж суугаа харагдсан

Хаха тэр тэнэг бас ном уншдаг байх нь гэж Жонгүг дотроо бодон жуумалзаад

- Одоо хүртэл тэндээ байсаар л байна уу? Гэхэд Ким туслах толгойгоо гудайлгаад

- Сайн мэдэхгүй байна аа, эрхэм дээдсээ

-------------------------------------------------------

Эрин Бороон дуслуудын чимээг сонсонгоо амандаа дуу аялан тааз ширтэн хэвтэж байтал хаалга дуурган Жимин орж ирэн түүнийг хармагцаа цочин олго харайн зүрхэн дээрээ гараа тавиад

- Бурхан минь гэж, чи энд юугаа хийж байгаа юм??

- Борооноос хоргодоод ийшээ ороод ирсэн юм... Энэ өргөөнд хүн байдаггүй бололтой гэж Эрин өндийн босч суухад Жимин түүнд дөхөн урд нь ирж завилан суугаад

- Энэ өргөөнд хүн амьдрахаа болиод удаж байна. Урд нь ордонд амьдардаг байхдаа ийшээ байнга ирдэг байсан юм лдаа, чамайг энд байж байна гэж төсөөлсөнгүй гэв.

Тэд хэсэг хугацааны турш юу ч ярьсангүй тус тусдаа бодол болон сууж байгаа бололтой цонхон дээр дуслах бороог харцгаан сууна.

-------------------------------------------------------

- Гүнжтэн цагын өмнө ордны ард байх цэцэрлэгт салхина гээд гарсаан эрхэм дээдсээ

Жонгүг үүнийг сонсоод шууд гадуураа малгайтай цамцаа углан чихэвчээ зүүн өргөнөөсөө гарлаа. Гадагшаа гарахад гэгээ тасраад бараг бүрий болчихсон зөөлөн бороо шиврэн, шившээ салхи сэвэлзэн байв

Тэр мэдрэл муутай охин дээгүүрээ юм өмсөж гарсан байгаа? Гэсэн бодолдоо өөрөө цочирдон хацраа хөнгөхөн чимхээд

- Би одоо галзуурчирсан биш юундаа тэрэнд санаа зовоод байгаа юм гэж хоолойгоо засчихаад мөрөө цэхлэн ордны арын цэцэрлэглүү зүглэн алхалаа.

Замдаа дуртай дуунуудаа сонсон алхсаар ордны арын хэсэгт ирэхэд бороо өмнөхөөсөө багассан бөгөөд ойр тойронд нь хүн байгаа шинж алга.

Хаана байгаа юм болоо? Явчихсан юм байхдаа гэж бодоод зүүн гар талруугаа хартал эзгүй өргөөний хаалганы гадаа эрэгтэй эмэгтэй хоёр гутал харагдав

Эриний гутал байх чинь???

Жонгүг дөхөж очин хаалганы бариулаас татан орох гэтэл өргөөн дотроос Жиминий хоолой сонсогдох шиг боллоо. Орохоо түр азнан тэдний яриаг сонстол

- Чи надтай түрүүлж уулзсан бол надад сайн болох байсан гэсэн байхаа?

- Энэ хоёр ямар новшоо яриад байгаа юм? Гэж Жонгүг амандаа бувтантал Жиминий хоолой ахин гарч

-Хэрвээ манай аав нас бараагүй бол... Чи бид хоёр суух байсан байхдаа гэхэд Эриний сандарсан дуу гарах шиг болон

- Жиминаа... Юугаа яриад байгаа юм???

- Жонгүгаас сэтгэлээ татаж авсан чинь дээр байх, угаасаа тэр хүний сэтгэл өөр газар байгаа юм чинь... Би чамайг тэрний төлөө шаналаасай гэж хүсэхгүй байна

Жонгүг үүнийг сонсоод гүнзгий амьсгаа аван харц нь шалруу ширтээд эргэж харан өргөөлүүгээ явахаар буцлаа

-------------------------------------------------------

BTS-ынхан сургуулийн Б байрны коридорт ноцолдох нэг нь ноцолдон үймүүлээд зогсож байлаа. Охид тэднийг харан ам амандаа сэмхэн бувтналдан энэ тэндээс нь зургийн нууцаар авцгаана

- Энэ Тэхён яагаад ингэж удаад байнаа? Гэж Намжүүн ноцолдохоосоо ч залхан сандал дээр суун хэлтэл Жин толгойгоо маажаад

- Харин лдээ. Энэ байранд бид нарын таньдаг хүн Хёориноос өөр хүн байхгүй биздээ??? Хёоринтой уулзаж байгаа юм бол уу?

- Хөөе, ахаа та гүнжтэнгээ хаяад байх шиг байх юм гэж Юүнги инээн хэлэхэд Жин духруугаа алгадаад

- Жонгүг золиг бид нартай эхнэрээ танилцуулахгүй байхаар шийдсэн юм шиг байна. Тэрнээс нь болоод хааяаа эхнэрт гарсан том залуу гэдгийг нь мартчихаад байдаг болчихож. Гэхдээ Тэхёнд ямар тэр охинтой уулзах шаардлага байгаа биш. Хёоринтой л байгаа юм байна лдаа гэхэд Хусог санаа алдан шанаагаа тулаад

- Гэхдээ та нар Тэхёныг өрөвддөггүй юу? Анхнаасаа л сэтгэлтэй байсан охиноо сайн найздаа алдаад тэднийг хажуунаас нь юу ч болоогүй юм шиг харж суудаг байсныг. Би лав өрөвддөг байсан. Тэднийг үерхэж эхлэхэд нь юу ч битгий хэлээрэй гээд уйлах шахам гуйгаад хэлж байсныг нь бодохоор зүрх зүсэгдээд байдаг юм. Одоо л харин түүнд боломж гарч ирж байхад хэдүүлээ ч гэсэн дэмжиж туслаж байя гэхэд нь Жонгүг хаанаас юм гэнэт гарч ирээд тэдний хажууд ирэн

- Та нарыг зөндөө хайлаа энд юу хийж байгаа юм? Гэв. Бүгд түрүүний ярьсан яриагаа Жонгүгийг сонсоогүй байгаасай гэж бодон дор дороо хоолойгоо засцгаан толгойгоо маажлаа.

-------------------------------------------------------

~ Балетийн ангид~

Хёорин Тэхён хоёр ангид хоёулханаа үлдэн Хёорин бүжгийн бэлтгэлээ хийн Тэхён харин цонхны тавцан дээр суун түүний бичлэгийг утсаараа хийн сууж байв. Ая дуусч Хёорин амьсгаа аван Тэхёний урд ирэн зогслоо

- Бичлэг хийж байсан юм уу? Гэхэд Тэхён ичингүйрэн хацар нь улаа бутраад утсаа халаасандаа далд хийн

- Ү-Үгүй ээ...

- Тэхёнаа, би чамайг надаас сэтгэлээ тат гэж хэлсэн санагдах юм гэж дээрээ шуусан үсээ буулган цааш толинд очин өөрийгөө харлаа. Тэхёний нүүрэн дэх инээмсэглэл нь шууд арилан Хёорины ард ирж зогсоод

- Яагаад? Миний сайн найзын найз охин болохоор уу? Эсвэл Хунтайжын эмэгтэй учраас уу? Гэхдээ одоо аль аль нь биш болсон санагдах юм... Тэглээ ч хоёулаа багын найзууд, Жонгүгаас илүү би чамайг илүү сайн мэднэ гээд Хёориныг мөрнөөс нь барин өөрлүүгээ харуулан татаад

- Чи яагаад ойлгохгүй байгаа юм... Түүнээс илүү чамайг би илүү инээмсэглүүлж аз жаргалтай байлгана гэдгийг... Өнгөрсөнтэйгөө яагаад зууралдаад байгаа юм! Гэхэд нь Хёорин сулхан инээмсэглэн доош ширтээд

- Надад тэр охин таалагддаггүй, үнэнийг хэлэхэд би Жонгүгийг надаас дор тийм охинтой насыг бараасай гэж хүсэхгүй байна.
Тэхён үүнийг сонсоод Тэхёны гар сулран доош унан санаа алдаад

- Энэ чиний сонгосон зам шүү дээ, Сүүлд нь ингэж харамсах байсан юм бол яах гэж тийм шийдвэр гаргасан юм? Гээд Тэхён шууд хаалга руу зүглэн бариулыг нь доош дараад гарахаасаа өмнө түүнлүү харан

- Миний тэвчээр хүлээлт хоёр хязгаартай шүү Хёоринаа... Гээд ангиас гарлаа

-------------------------------------------------------

Хичээл таран сурагчид сургуулийн хашаанаас хөөр баяр болцгоон бөөн бөөнөөрөө гүйлдэн гарцгаахыг Жонгүг машиныхаа цонхоор хараад сууж байтал бие хамгаалагч нь ирэн

- Эрхэм дээдсээ гүнжтэнийг бид ерөөсөө олсонгүй. Ангидаа ч алга гэхэд нь Жонгүг чамархайгаа даран гүнзгий амьсгаа аваад араас ирэх юм байгаа биз машинаа хөдөлгө гэлээ. Ордонлуу явах замдаа сурснаараа цонхоор гадаах байдлыг ажиглан явж байтал замын хажуугаар Жиминтэй хамт нэг л танил бэлтгэлийн өмдтэй охин явж байгаа харагдах нь тэр.  Буруу хараагүйгээ баталгаажуулахаар сайн лавшруулан хартал мэдээж тэр охин Эрин байв.  Дотор нь бачимдах мэдрэмж төрсөн ч тэр машинаа зогсоохыг хүссэнгүй хараагүй царайлан цааш явлаа

-------------------------------------------------------

A/N

Орой чадвал ахиал нэг хэсэг оруулнаа

13 страница8 октября 2017, 09:33