14 страница9 октября 2017, 12:09

Бэлэг

Эрин ордонд хүрч ирэн өргөөндөө ортол хатан түүнийг хүлээн үүдний буйдан дээр сууж байгааг харчихаад годгос хийн цочоод

- Ха-Хатантаан

Хатан Эринийг харан буйдангаас босон урд нь дөхөж ирэхэд Эрин толгойгоо улам бөхийлгөн буруу хэрэг хийсэн хүүхэд шиг урдаа хоёр гараа аван зогслоо

- Хичээлээ тараад Хунтайжтай хамт ордонд ирсэн байх ёстой биш билүү гүнжтээн! Ямар нэг хэрэг гарсан бол яах болж байна. Улсын гүнж болчихоод яахараа одоо болтол томоожоогүй байдаг юм хэмээн дуугаа өндөрсгөн зандран хэлэхэд нь Эриний нүд нь бүлтгэнэн бөнжигнөтөл чичирж эхэлэв

- Би сургууль дээр хаяад явчихсан юм аа гэж Жонгүг гэнэт өрөөнөөсөө гаран хэлэхэд Эриний нүдэн дэх сандарч айсан харц нь түүнлүү тусламж ирсэн байдлаар шууд солигдлоо. Хатан Жонгүглүү харан цэх зогсон гүнзгий амьсгаа гаргаад

- Яагаад тэгсэн юм? Гэв. Жонгүг тэдэнлүү дөхөн гараа халаасандаа хийгээд

- Зүгээр хамт явахыг хүсээгүй юм. Болчимгүй үйлдэл гаргасанд уучлаарай хатан ээжээ

Хатан түүнлүү ширүүнээр харан санаа алдаад гартаа байх хавтастай зүйлээ Эринд өгөөд

- Наана чинь тэквондо, кэндо, нум сум харвах хичээлүүдийн чинь хуваарь байгаа. Хичээлийн чинь цагын хажуугаар цагыг нь тохируулсан болохоор чиний хичээх л үлдсэн шүү. Одоо өрөөрүүгээ орж болно надад Хунтайжтай ярих зүйл байна гэв. Эрин хавтастай хуваариа аван хатанд ёслон бөхийчихөөд Жонгүглүү нүд нь байн байн гүйсээр өрөөндөө орон хаалгаа хаалаа. Хатан Жонгүгийн урдаас эгцлэн хараад

- Гүнжийг сайн сургаж бэлд! Тэр ийм байдалтай байгаад байвал чиний л нэр хүнд унах болно! Саваагүй гүнжтэй улс гэж дэлхий даяар элэг доог болохыг хүсээ юу? Жимин ээжтэйгээ эргээд ирсэн энэ үед бид ямар ч алдаа гаргаж болохгүй, тэднийг гэсэн түшмэл албадууд, ард иргэд байсаар л байгаа гэдгийг марталгүй байнга санаж яв хунтайжаа! Гээд Өргөөнөөс гарахаар хаалгаруу зүгэлтэл Жонгүг гэнэт хатаны араас

- Ээжээ... Гэх нь тэр

Ээж гэх энэ үгийг сонссон Хатан гайхсандаа хойш түүнлүү хартал ямар ч царайны хувиралгүй зогсох Жонгүгийг олж харлаа

- Хунтайжтан та сая юу гээд хэлчихэв? Гэж Хатан хөмсгөө зангидан асуутал Жонгүг халааснаасаа гараа авч хүзүүгээ илээд

- Зүгээр... Тэгж дуудаж үзмээр санагдаад, өршөөгөөрэй хатан ээжээ гэчихээд өөр юу ч хэлэлгүй цааш өрөөндөө орон хаалгаа хаалаа

-------------------------------------------------------

Эрин өрөөндөө боож үхэх гэж байгаам шиг дэрэн дээрээ нүүрээ тавин бархиран хэвтээд хавтастай хуваариа газар чулуудчихлаа

- Над шиг ийм болхи хүн яаж эд нарыг чинь сурах болж байнаа. Би ямар Жонгүг байгаа биш дээ! Хүний хийж чадахаар л юмыг өгөх хэрэгтэй шд хэмээн хошуугаа унжуулан орон дээрээ завилан суулаа

- Гэхдээ Жонгүг сая намайг аварсан юм болов уу? Эсвэл жинхэнээсээ надтай явмааргүй байсан юм болов уу? Угаасаа Жиминий төрсөн өдрөөс хойш бид хоорондоо юу ч дууграагүй шүүдээ... Аххххх мэдэхгүй ээ мэдэхгүй би яг галзуурлаа гээд орон дээрээ буцаад тэрийн хэвтээд тааз ширтэн хэвтээд өглөө

Хэдэн минутын дараа өрөөний хаалганы цаанаас "Орж болох уу?" гэх Жонгүгийн дуу гаран хаалга тогших чимээ сонсдоход Эрин сандран босч арзайсан үсээ гараараа самнан бэлэн болчихоод

- Ороо ор

Жонгүг гартаа хэдэн ном тэвэрсээр өрөөнд нь орж ирээд Эриний өрөөг нүдээрээ тойруулан харлаа. Анх удаа түүний өрөөнд орж ирж байгаа нь энэ. Жонгүг шаланд дээр хөлнийх нь хажууд байх хуваарийн харан хөмсгөө зангидахад Эрин сандран хуваариа шалнаас аваад

- Яах гэж ирсэн юм... Гэж сандран хэлэхэд нь Жонгүг номнуудаа хажуудаа байх ширээн дээр тавьчихаад

- Наад юмнуудад чинь хэрэг болох сурах бичгүүд байгаа юм, өөрөө ойлгоод уншина биз гэхээс өөр юм хэлэлгүй шууд гараад явчихав

-------------------------------------------------------

- Чой ахайтаан би энийг чинь буцаж хүрч ирээд бичиж болохгүй гэж үү? Аав ээж минь ордонд ирчихсэн би уулзмаар байна шүүдээ гэж Эрин байдгаараа өрөвдөлтэй царайлан гуйлаа

- Заавал дуусгаж байж энэ өргөөнөөс таныг гарга гэсэн хатны тушаалтай эрхэм дээдсээ. Үргэлжүүлэн бичихтүн! Гэж ямар ч царайны хувиралгүй хэлэх Чой ахайтаныг ятгаж чадахгүйгээ мэдээд Эрин толгойгоо гудайлган амандаа хэдэн юм үгэлчихээд бичиж эхэллээ

Эрин өргөөнөөсөө аав ээждээ бэлдсэн бэлгээ аван тэдний хүлээж буй өргөөлүү яаравчлан гүйлээ ардаас нь даган гүйх хоёр шивэгчин нь сандарсан өнгөөр

- Гүнжтээн!!! Ордонд гүйх хориотой шүү дээ!!! Гүнжтээн!!! Гэсээр арай ядан гүйцэн араас нь орилон гүйнэ

Бараг цаг гаруй хүлээлэгчихсэн болохоор Эрин тэднийг явчихаагүй байгаасай гэж дотроо залбирсаар хүлээж байсан өргөөнд нь ирээд дотогш гүйн ортол ширээн дээрх алчуураар гадуур нь боосон ямар нэг зүйл бас жижигхэн цаасан дээр захианаас өөр зүйл тэрнийг угтаж авсангүй.

Эриний нүдэнд нь нулимс цийлэгнэн хөлөө чирсээр ширээрүү дөхөн очиж захиаг унштал

Эринаа, аав ээж хоёр нь ажилтай учраас ингээд явлаа. Сайн охин байж настангуудынхаа үгэнд ороорой. Бас гэрийнхээ хоолыг санаж байгаа байх гээд хоол хийгээд аваад ирлээ. Хунтайжд ч гэсэн дуртай хачирыг нь бэлдээд хийчихсэн байгаа. Аав ээждээ битгий санаа зовоорой! Хоолоо амтархан идээрэй

Эрин захиаг уншсан дариудаа алчуурны зангилааг тайлан бэлдсэн хоолнуудыг харан өөрийн эрхгүй уйлаад эхэлчихэв

- ЮУ ВЭ! ЯАГААД ХҮНД ХЭЛЭХЧГҮЙ ШУУД ЯВААД ӨГЧ БАЙГАА ЮМ. ЧОЙ АХАЙТАН УТАС ХУРААГААД АВЧИХСАН.... ЗААВАЛ ХИЧЭЭЛЭЭ БИЧИЖ ДУУСГААД ГАР ГЭЭД... УУЛЗМААР БАЙХАД ЯАГААД НАМАЙГ ХАЯАД ЯВЧИХАЖ БАЙГАА ЮМ!!МЭДЭХГҮЙ ЭЭ!!! МЭДЭХГҮЙ!! ААВ ЭЭЖ ХОЁР МУУХАЙ! Гэсээр Эрин хэдэн минут эхэр татан чангаар уйлж байгаад бага ч гэсэн тайвширсан бололтой уйлахаа болин савтай хоолнуудаа буцаан алчууранд нь хийгээд зангидаж боочихоод босч өргөөнөөс гарахаар хаалгаруу зүгэлтэл Жонгүг туслахтайгаа орж ирэв. Эрин тэрний хажуугаар юу ч хэлэлгүй зөрөх гэснээ болин эргэж хараад

- Ямар хүргэн гэхээрээ ийм байдаг юм! Ээж аавыг нь явуулчихаад, зүгээр л өдөржин мундаг бол жүжиглээд. Аав ээжтэй уулзмаар байхад гээд ахиад л нүднээс нь том том нулимс бөмбөрөн урслаа. Жонгүг түүний хэлсэн үгэнд хариу хэлсэнгүй, оронд нь ард нь байх Ким туслах

- Гүнжтээн, үнэндээ Хунтайж тэднийг явсан гэдгийг дөнгөж сая л мэдэж байна. Таныг гэрийнхэнтэйгээ тухтай уулзаг гээд уулзалт дуусах дөхүүлээд ирж байгаа нь энэ гэхэд Эрин уйлахаа болин түүнлүү том алаг нулимстай нүдээрээ бүлтийн харлаа. Жонгүгын царайнд ямар ч хувирал илэрсэнгүй хойш толгойгоо хагас эргүүлэн гартаа дүүрэн юм барьчихсан байгаа Ким туслахд хандан

- Наадхаа хадмын гэрт хүргээд өгчихнө биз, харин чи... Гээд Эринлүү харан хөмсгөө зангидаад "Илүү дутуу хэрэггүй юм ярьж байхаар хичээлээ сайн давтсан чинь дээр шүү" гэсээр гараад явчихав

-------------------------------------------------------

Жонгүгийн төрсөн өдөр Солонгосын байгалийн үзэмжээрээ хамгийн шилдэгт ордог Жэжү арал дээр ордны эзэмшил газарт болж байлаа. Хааны удмынханы клуб, Жонгүгийн явдаг морин тойруугынхан бас сургуулийн нэр хүндтэй хүүхдүүдээс гадна мэдээж BTS бас Хёорин ч хүрэлцэн ирцгээсэн байв. Эрин найзуудтайгаа хамт хүлээн авалтын ширээн дээр суун Жонгүг цаана BTS-ынхантай юм ярилцан зогсож харагдана. Жонгүг сул цагаан сорочик дээр бариу хар жийнс өмссөн түүн дээрээ үсээ арзайлган янзалсан нь тун ч гоё зохиж ч байлаа.

- Эринаа, Жонгүг та хоёрын харилцаа нээх сайн юм шиг санагдахгүй байх чинь гэж Чэрёон нүдний шилээ засангаа хэлэхэд Минжи хажуунаас яриа таслан

- Харин тийм! Нөхөр чинь байж хажууд чинь байхгүй бүхий л хугацаанд найзуудынхаа хажууд байлаа шүү дээ! Бид нар ажиглаад л байлаа, арай дэнднээ!

- Төрсөн өдөр нь шүүдээ гэхээс өөр өмөөрөх үг олдолгүй бас тэдний ярианаас бултах гээд Эрин босч цаана байх оргилуурны хажууд очин зогстол араас нь нэг хүн мөрөн дээр нь хөнгөхөн хуруугаараа товших шиг боллоо. Эргээд хартал Жимин нөгөө л танил инээмсэглэлээ тодруучихсан нэг гартаа байх хундагатай дарсаа түүнд өгөв.

- Ахиад л гацаараа байж байна уу? Гэж Жимин дооглон хэлэхэд

- Энд байх надад яагаад ч юм тухгүй байна гээд муухан инээмсэглэх аядаад өнгөрөв

- Гэхдээ Жиминаа, Хёорин энд яаж.... Гэж хэлэх гэсэн үгээ дуусгаж чадалгүй гацахад Жимин юу хэлэх гэснийг нь ойлгосон бололтой

- Хёорин морин тойруулгын клубт байдаг юм. Тэгээд л урилгаар ирсэн биз. Өнгөрсөн жил Жонгүг тэрнийг элсүүлж авж байсан санагдаж байна гэлээ

- БЭЛЭГЭЭ ӨГӨХ ЦАГ БОЛЛОО гэж үдэшлэгийг хөтлөн явуулж буй хөтлөгч микрофоноор заал дүүрэн орилон хэлэхэд бүгд авчирсан бэлгүүдээ авцгаан Жонгүгийн зогсож байгаа газарт бөөгнөрөн зогслоо. Эрин өөрийн өмссөн богино даашинзандаа түүртэн байн байн доошлуулсаар хайрцагтай бэлгээ тэвэрсээр очтол хөтлөгч түүнийг хараад

- Өө гүнжтэн! Мэдээж хамгийн түрүүнд гүнжтэн маань бэлгээ өгөх хэрэгтэй шүү дээ тийм биш гэж үү? Хэмээн чанга дуугаар хэлэхэд бүгд инээлдэн толгойгоо дохино. Бүгд л Эринийг ямар бэлэгтэй ирсэн бол гэхээс гайхаж ядан энэ тэндээ шахцалдан байж харцгаах гэж хичээнэ. Эрин хайрцагныхаа тагыг онгойлгон янз бүрийн хээ хуараар янзлаж чимэглэсэн цагаан өнгийн кэт гаргаж ирлээ

- Чи санаж байгаа эсэхийг мэдэхгүй ч энэ дээр би санаандгүй явж байгаад будагтай ус асгадаг кэт байгаа юм муухай болсон хэсэг дээр нь би өөрийнхөө гараар хатгамал хийгээд дарчихсан гэж сандрангуй хэлэхэд бүгд түүний өгсөн бэлэгрүү доогтой нь аргагүй харлаа. Дараа нь Хёорин бэлгээ гаргаж ирэн жижигхэн хайрцагтай зүйл Жонгүгт өгөн тагыг нь нээтэл мөнгөн бугуйвч байв. Хёорин бугуйвчаа хайрцагнаас нь авч Жонгүгийн бугуйнд зүүж өгөөд

- Төрсөн өдрийн мэнд хүргэе, эрхэм дээдсээ гэхэд бүгд уулга алдан жуумалзан инээлдэцгээж байв. Энэ байдалд Эрин яг яах ёстойгоо ойгохгүй дэмий шал ширтэн зогсоно. Бүгд түүнийг үл тоож байгаа юм шиг санагдан дотроо хэдэн мянган удаа үхээд сэрж буй мэт болж байлаа.

-------------------------------------------------------

Жонгүг шуугианаас түр зайлхаар шийдээд усан санд орж сууж байтал Жимин ч гэсэн түүнтэй нэгдэн усруу орон хажууд нь суув

- Эрин чамайг хайгаад байх шиг байсан, энэ тэрний анхны томоохон үдэшлэг... Тийм болохоор чи түүний хажууд байж байсан чинь дээр байх. Чи бол угсаа залгамжлах Хунтайж харин тэр бол Гүнж... Битгий түүнийг бусдын бай болгож сул дорой харагдуул гэж хэлчихээд босоод явчихлаа

14 страница9 октября 2017, 12:09