Зураг
~Жонгүгийн талаас~
Жимин ахыг тэгж хэлчихээд явсаны дараа би тэндээ хэсэг хугацаанд байдлыг эргэцүүлэн суулаа.
Түүний хэлж байгааг буруу гэж үгүйсгэж үнэндээ л чадахгүй юм. Бүгд л нүдэнд дээр минь болж өнгөрч байгаа учраас нүдээ дараад өнгөрөөсөндөө одоо бага ч гэсэн харамсал төрөх шиг болов. Эриний тэр олон хүний эвийг олох гэж хичээх дүр зураг, тэрнийг дооглон инээлдэх хүүхдүүдийг ёжтой инээд гээд л... Тэр бүгдээс залхаад би яг одоо энд сууж байна.
Амьсгаагаа түгжин усруу доош шумблаа. Ингэвэл бодол минь илүү цэгцрэх юм шиг санагдаад тэр байх.
-------------------------------------------------------
Ном уншин наран шарлагын орон дээр хэвтэж байтал Эрин найзуудаа дагуулсаар хүрж ирээд хажуугийн сандал дээр суучихав. Дотроо яах гэж байгаа юм бол гэж гайхсан ч гаднаа нүүрний хувирал гаргалгүй үргэжлүүлэн номруугаа гөлрөн хэвтлээ.
- Жонгүг аа, манай найзууд чамд бэлэг өгөх гэсэн юм. Чи түр зав гаргаач гэж Эрин надаас эмээж байгаа мэт сулхан дуугаар хэлэхэд нь толгойгоо өргөн тэдэнлүү хартал Эриний гурван найз урд минь ирж эгнэн зогсоод
- Хунтайжтаан, энийг таньд өгөх гэж хэдэн өдөр бэлдсэн юм. Өчүүхэн бэлгийг минь хүлээн авна уу... Гээд хайрцагтай бэлэг урдаас минь сарвайтал гэнэт ардаас эрэгтэй хүний залхсан хоолой гаран
- Наанаасаа босчихгүй юу, ойр тойрноо анзаарч хардаггүй юм уу? Наадах чинь Хёорины суудал гэх нь сонсогдон бүгд дуу гарсан зүглүү харлаа. Морин тойруулгын хэдэн хөвгүүд дунд Хёорин зогсчихсон бүгд Эринлүү залхсан байртай харцгаан зогсож байв.
Эрин суудал доорхоо хартал Хёорины нөмөрч явсан үнэгний үсэн дээр суучихсан байгаагаа анзаараад сандран сандалнаас шуудхан босоод түүнийг нь авч гөвөөд
- Үнэхээр уучлаарай, анзаарсангүй гэж өөртөө итгэлгүй сулхан хэллээ
Эриний ингэж сул дорой байгааг хараад хөмсгөө зангидан бухимдлаа ил гаргахгүйг хичээгээд буцаад номруугаа анхаарлаа хандуулав. Хёорин Эринд хариу ч хэлсэнгүй шууд хажуугаар нь өнгөрөн гартаа жүржийн шүүс барьсаар хажууд суугаад
- Жонгүг аа, ядарсан харагдаад байна энийг уучих, тоорийн шүүс байхаар нь харшил чинь хөдөлж магадгүй гэж бодоод жүржийнхийг аваад ирлээ гэв. Түүний энэ ярианд анхаарал минь төвлөрсөнчгүй, оронд нь түрүүнээс хойш эргэлдэх бодол намайг дотроос минь иднэ.
Эрин намайг одоо үзэн ядаж байгаа байхдаа... Би яачихсан юм бэ? Яагаад Түүнийг өмөөрөөд хэдхэн үг хэлчихэж чадахгүй байгаа юм
-------------------------------------------------------
~Зохиолчын талаас~
Гэгээ тасран нар жаргаж морин тойруулга болон сургуулийн ихэнх хүүхдүүд явцгаасан байлаа. Жонгүг ил галын дэргэд ном уншсан хэвээрээ BTS-ынхан харин ойр тойронд нь хэвтэн утсаа оролдох нэг нь оролдож унтах нэг нь унтана. Нөгөө талд Эрин найзуудтайгаа усан санд хөлөө дүрэн суугаа харагдана.
Чэрёон түрүүнээс хойш усруу гөлрөн сууж байгаа Эринийг хараад санаа алдан нурууг нь илээд
- Битгий сэтгэлээр унаа, тэр тэнэг амьтдыг битгий тоо гэхэд Соми гэнэт ус цалгиулан хөлөө хурдан савчаад
- Ер нь түрүүнээс хойш бодоод байсан чинь уур хүрчихлээ! Наадах чинь Хёориний суудал гэнэ шүү, тэр ямар гүнж юм уу. Муу өөдгүй амьтад гэлээ
Эрин хоёр талдаа сүлжсэн үсээ задлан задгай тавиад урдуур орсон үсээ чихнийхээ араар хийн инээвхийлээд
- Хёорин муу хүн биш ээ, харин би л муу хүн гэхэд нь нөгөө гурав нь ам уралдан суудлаасаа өндөлзөөд босоод ирэв
- Яахаараа чи муу хүн байдаг юм!
- Хамт байх ёстой хүмүүсийг дундуур нь ороод салгачихсан нь би шүү дээ... Хёорин надаас илүү Жонгүгд тохирно, түүний дуртай зүйл, дургүй зүйл гээд л бүгдийг нь надаас илүү сайн мэднэ гэтэл Чэрёон Эриний толгойруу нь хүчтэй тоншоод
- Юугаа дэмий донгосоод байгаа юм! Ийм ч амархан бууж өгөхгүй шүү! Гэхэд ард гэнэт Жиминий
- Охидын яриа хийж байна уу? Яриандаа намайг оролцуулаач гэх нь сонсогдов. Эринээс бусад нь түүнлүү харан ичингүйрэн инээлдэхэд Жимин Чэрёонд чимээгүй байгаарай гэж долоовор хуруугаа уруулан дээрээ барьж дохио өгчихөөд Эринийг усруу түлхэхээр чимээгүй гэтсээр дөхөж очин усруу түлхээд унагчихлаа.
Эриний орилох дуугаар цочин уншиж буй номоосоо анхаарал нь сарнисан Жонгүг юу болоод байгааг харахаар тэдний зүг хартал бүгд усан санлуу орчихсон усаар байлдаж байгаа харагдав. Эриний аз жаргалтай нь араггүй найзуудтайгаа инээлдэн тоглох төрхийг харсан Жонгүгийн нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод ирлээ
Номоо хаан хажуудаа тавиад доош хартал сандалны хажууд өдрийн Эриний өгсөн бэлэг байж байв. Хайрцагны тагийг нээгээд өгсөн кэтийг нь гаргаж ирээд өмсөж үзтэл хачин ч гэсэн Жонгүгт үнэхээр таалагдаж байлаа. Хатгамал бүрийг Эрин өөрийн гараар хичнээн их хичээж хийсэн бол гэж бодох тусам улам их инээмсэглэл нүүрэн дээр нь тодроно.
Эриний найзуудтайгаа шуугилдах чимээ сонсогдсон хэвээр түүний инээж байгаа царайг харан сууж байтал Хёорин гэнэт хажууд ирэн суух нь тэр. Хэтэрхий ойрхон суучихсанд нь Жонгүг бага зэрэг эвгүйтэн хоолойгоо застал Хёорин ойлгосон бололтой эсрэг талруугаа суугаад үсээ гараараа хойш илэн Жонгүгийн бугуйнд харц нь тогтлоо
- Чи бугуйвчаа тайлчихсан юм уу? Гэхэд нь Жонгүг бугуйгаа харан юу ч болоогүй юм шиг тайвнаар
- Өдөр шүршүүрт орж байхдаа тайлчихсан юм гэлээ. Хёориний урам хугарсан бололтой уруулаа нэг талруу нь муухан мушийлган инээвхийлээд
- А-Аан тийм үү...
Хэсэг хугацаанд тэр хоёр юм дуугарсангүй зүгээр л ил галыг гөлрөн сууцгаана. Бусад нь бүгд унтчихсан дээр хоёулханаа байгаа мэт мэдрэмж төрөөд байсан нь Жонгүгт тавгүй санагдан босохоор завдаж байтал Хёорин халааснаасаа ipod-оо гаргаж ирээд чихэвчнийхээ нэг талыг Жонгүгт зүүлгэчихээд өөрөө нөгөө талийг нь зүүчихлээ. Жонгүгд энэ үйлдэл нь таалагдаагүй ч түүнд бүдүүлэг ааш гаргаж гомдоохыг хүссэнгүй дэмий л яахаа мэдэхгүй гөлрөнө.
Хёорин амандаа дуу аялан Жонгүгруу хараад нүднийх нь урдуур орсон үсийг нь хойш нь засаж өгөөд чихэнд нь юм хэлэх гээд ойртон дөхлөө.
Даанч энэ үед хаа нэгтээгээс зургийг нь дарж байна гэж тэд төсөөлсөнчгүй. Холоос бутны ард нуугдан зураг авах зурагчид энэ сайхан боломжыг алдахгүй гэсэндээ хором алдалгүй зураг дарна
-------------------------------------------------------
~Ордонд~
- Арай дэндүү юмаа!!! Ганц удаа ордноос гадуур гоё байя гэж байхад буцаад ордонлуу хүрээд ирдэг нь ч юувдээ, тэндээ хоночихож болохгүй байсан юмуу? Гэх Эриний гоншгоносон яриаг залхтлаа сонссон Жонгүг гүнзгий санаа алдан түүнлүү хараад
- Хөөе гүнжтээн, та усаар хэтэрхий их байлдаад өглөө эрт настангуудын амарыг эрэх гэж очдогоо мартчихсан юм шиг байна! Олон юм ярьж гомдоллоод байлгүй өрөөндөө орж эрт унтахаа бод! Эрт гарч ирэхгүй бол өглөө хаяад явчихна гэж мэдээрэй гээд өрөөнлүүгээ яваад орчихлоо.
Жонгүгийн араас хошуугаа унжуулсаар Эрин шал ширтэн зогсож байгаад
- Угаасаа өглөө эрт сэрэхээс хойш шөнөжин унтахгүй байчихъя лдаа! Чамаас түрүүлээд очихоо нэг мэднэ байгаа гэж өрөөлүү нь хэлээ гаргачихаад өөрийнхөө өрөөрүү орлоо
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)