16 страница14 октября 2017, 19:23

花樣年華

Жимин Жэжүгээс Жонгүг Эрин хоёрыг явсны дараахан гараад шөнө дунд гэртээ орж ирлээ. Гадаа хаалгаа ээжийгээ унтаж байгаа байх гэж бодоод сэмээрхэн хаагаад чимээ гаргалгүй гутлаа тайлан өрөөндөө орох гэтэл ээжийнх нь өрөөний хаалга онгорхой хүнтэй утсаар ярьж байгаа бололтой яриа нь нам гүм гэрт тод сонсогдож байв. Ээжийнхээ ярих зүйлийн тухай сонсоод Жимин хөмсгөө зангидан гүнзгий амьсгаа аваад байрнаасаа хөдөлж ч чадахгүй зогсоно

- Сайн ажиллаа. Өшөө ахиад тэдний зургуудыг аваад байгаарай, цаг нь болохоор би сэтгүүлчдэд өгчихнө. Өө давхар дуудлага орж ирж байна. Хэлснээр хийчихнэ биз гээд дуудлагаа салган дараагийн дуудлагтаа хариу өглөө Жимин ээжийнхээ өрөөний гадаа дөхөн очоод яриаг нь чагнатал

- Өнөөдөр сайн байлаа Хёоринаа, энэ чигээрээ байгаад байвал сайн байна гэхэд нь Жимин хаалга хөнгөхөн саван орж иртэл ээж нь Жиминийг хараад цочин дуудлагаа хурдхан шиг салгалаа

- Та юу хийгээд байгаа юм... Гэж Жиминийг санаа алдан намуухан хэрнээ эгдүүцсэн өнгөөр хэлэхэд тэр босч Жиминий урд очоод урдуур нь орсон үсийг нь янзлан

- Чиний л төлөө шүү дээ хүү минь, байх ёстой байранд чинь суугах гэж ээж нь хичээж байна гэхэд Жимин ээжийнхээ гарыг хөнгөхөн цохиж холдуулаад

- Би таныг ингээд өг гэж гуйгаагүй, битгий тэдэнд саад бол! Ялангуяа Эринд гэж хэлчихээд өрөөнөөс гарлаа

-------------------------------------------------------

Эрин хатан эхийн өргөөнд жуумалзсаар өөртөө итгэлтэй нь аргаггүй инээмсэглэн орж ирэхэд Жонгүг аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээж байв. Эрин Жонгүглүү хамраа үрчийлгэн муухай харчихаад Ким туслахад хандан

- Би өнөөдөр эрт ирж үү? Цаг хэд болж байна гэхэд Ким туслах цагаа харан

- Та 10 минутын өмнө ирсэн байна аа гүнжтээн хоцороогүй байна гэв. Үүнийг сонссон Эриний нүүрэнд бардам инээмсэглэл тодрон энгэртээ гараа зөрүүлээд

- Тэгжил таараа гэхэд нь Жонгүг түүнлүү нүднийхээ булангаар нэг харчихаад

- Шөнө унтаагүй юм уу? Гэлээ. Үүнийг сонссон Эриний нүд нь томрон Жонгүглүү бүлтэгнэн хараад шилэн хүзүүгээ маажин

- Чи яаж мэдсэн юм?

-Үүдээр цагаан харх шиг час улаан нүдтэй хүн ороод ирэхэд анзаарахгүй тэнэг шиг харагдаад байна уу? Гэж Жонгүг урдах юмнаасаа нүдээ салгалгүй ширтсээр хэлэв

-Цагаан харх аа!!! Энэ муу чинь.... Гээд Эрин хамгийн түрүүнд гартаа тааралдсан юм аа аван Жонгүгрүү далайтал гэнэт Хатан эхийн ахайтан гарч ирээд Эрин гялсхан нөгөө юм аа ардаа нуун юу ч болоогүй юм шиг царайлан зогслоо

- Хатан эхийг амрыг айлтгахад бэлэн болсон тул эрхэм дээдсүүд заларч хайрла гэж ахайтан бөхийн хэлэв.

————————————————————————

Настангуудын амрыг айлтагчихаад Эрин Жонгүгаас салан түрүүлээд өргөөндөө иртэл Жимин өргөөний гаднах цэцэрлэгийн сандал дээр ном уншаад сууж байгаа харагдав

- Вуаа Жимин байна! Гээд Эрин чимээгүйхэн инээд алдан Жиминийг цочоохоор араас нь чимээгүй гэтсэн ч доороо байсан модны мөчир дээр санаандгүй гишгээд хугалчихлаа.

Жимин гарсан чимээг сонсон хойш харан Эринийг хараад нүүрэндээ тодоос тод инээмсэглэл цацруулан инээтэл Эрин ч инээмсэглэн түүний хажууд суув

Жонгүг өргөөндөө Ким туслахтай удахгүй болох музейн нээлтийг ярилцсаар орж иртэл нүднийх нь буланд Жимин Эрин хоёрын инээлдэн юм ярилцан суух нь харагдах нь тэр

Миний хажууд байхдаа ингэж инээдэг шигээ байж болдоггүй юм уу?

-------------------------------------------------------

Намрын улирал айлчлан ирж шаралсан навчис ордныг тэр чигт нь бүрхжээ.

- Вуаа ордонд бас ийм газар байдаг байх нь ээ? Яг л Алиса гайхамшигийн оронд байгаа юм шиг санагдчихлаа. Тээр тэнд байгаа модноос удахгүй цаг барьсан туулай гараад ирэх ч юм билүү? Гэж Эринийг хөөрөн инээд алдан хэлэхэл Жимин хариуд нь юу ч хэлэлгүй зүгээр л инээмсэглэлээ

-------------------------------------------------------

Жиминтэй хэсэг ордны нөгөө талд тоглон сэтгэл нь сэргэчихсэн Эрин өргөөндөө иртэл Жонгүг фэнсинг(сэлэмээр тулалддаг спортын төрөл)- ийн сэлэмээ барьчихсан бэлтгэл хийгээд зогсож байв. Хар бэлтгэлийн өмдөн дээрээ сул цагаан фудволк өмссөн нь жирийн нэг айлийн хөвгүүн шиг л харагдуулж байлаа. Жонгүг Эринийг үүдээр орж ирж байгааг хараад сэлэмээ буулган

- Би чамд хэлсэн санагдах юм? Хичээлээ сайн бэлд гэж гэхэд Эрин явж байсан газартаа зогсон нүдээ бүлтэгнүүлэн Жонгүглүү харлаа. Жонгүг Эринд дөхөж очоод

- Ордонд байхдаа би чамайг мэдлэгээ дээшлүүл гэж хэлсэн шдээ, Хамлетийн зохиолуудыг уншиж дуусгасан уу? Гэхэд Эрин доош шал руу юу ч хэлэлгүй ширтэн зогсоход Жонгүг сэлэмээ мөрөн дээрээ тавин нөгөө гараа халаасандаа хийн санаа алдаад

- Чамайг зураг зурахдаа яахав... Дажгүй чадвартайг чинь мэднэ. Гэхдээ чиний суурь хүмүүжил чинь ийм юм уу? Эсвэл жинхэнээсээ тэнэг юм уу?

- Хөөе! Юу гэсэн бэ? Хүмүүжил гэнээ? Гэж Эрин Жонгүнлүү толгойгоо өргөн зэвүүцсэн өнгөр асуухад Жонгүг жуумалзан үргэжлүүлэн бэлтгэлээ хийхээр явах гэхэд Эрин араас нь

- Чи тэгвэл тийм л сайн хүмүүжилтэй юм бол яах гэж үдэшлэг дээр бүх хүмүүсийн өмнө надаас ичээд бас тоохгүй байсан юм? Одоо бодоод байсан чинь тэр чинь төлөвлөгөө байсан уу айн! Мин Хёориныг ч уриад найзуудынхаа өмнө намайг тэнэг өрөвдөлтэй хүн шиг харагдуулаад л... Гэхэд Жонгүг хийх гэж  байсан юм аа орхин Эринлуу хөмсгөө зангидан харлаа. Эрин Жонгүгийн нүдрүү эгцлэн харж чадахгүй өөр тийшээ харан

- Мин Хёоринд тйим л сайн юм бол... Тэрэнтэй гэрлэх ямар нэг юм хийхгүй юу! Муу өөдгүй хувиа хичээсэн тэнэг амьтан гэж амандаа бувтнахад нь түрүүнээс хойш энэ яриаг нь сонссон Жонгүг тэвчээр алдан Эринлүү муухай хараад

- Юу гэнээ? Гэхэд Эрин Жонгүгийг ширүүн харцнаас дальдчин юу ч хэлсэнгүй

- Сая юу гэсэн бэ гэж асуулаа гэж Жонгүг өмнөхөөсөө дуу нь чангаран асуухад Эрин Жонгүгийн өөдөөс эгцлэн харж байгаад өөртөө итгэлтэйн араггүй биеээ цэхлээд

- ӨӨДГҮЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ТЭНЭГ АМЬТАН гэхэд Жонгүг шүдээ зуун Эринд улам ойртон тулаад ширүүн харахад Эриний саяхан л байсан бардам төрх нь шууд шалдаа буучихлаа. Жонгүг хариугүй дэлбэрэх гэж байгаа уураа барьж байгаа бололтой шүдээ зуун амьсгаагаа хамраараа гаргаад

- Намайг сайн сонс! Чи бид хоёр бие биенийхээ хүссэнг өгч чадахгүй тэс өөр хүмүүс гэдгийг би мэднэ. Гэхдээ....

Жонгүг хэлэх гэсэн үгээ гүйцээж чадахгүй гацан түрүүний ууртай байсан төрх нь арай тайван болон санаа алдаад

- Удахгүй настангуудтай хамт  цагаан лили цэцгийн цай ууцгаана. Явж бэлд гэхээс өөр юм хэлсэнгүй цааш өрөөлүүгээ явчихлаа

-------------------------------------------------------

- Гүнж анх удаа лили цэцгийн цайг амсаж байна уу? Гэж Хатан эх инээмсэглэн асуухад

- Тийм ээ анх удаа амсаж байна, үнэхээр амттай юм аа гэлээ

Настангууд эхэндээ гадаах орчныг харан магтан сайшааж байгаад Хатан эх ханзаар хэдэн үг хэлэн хэлсэн ханзаа тайлбарлахад Хатан Хаан Жонгүг хүртэл бүгд намар болон цэцэгтэй холбоотой нэг нэг ханз хэлэн эцэст нь Эриний ээлж ирлээ. Хаан түүнлүү найдлага тээсэн харцаар ширтэж, хатан харин санаа зовнисон байдалтай харна.

Эрин тэрүүхэн үедээ яахаа мэдэхгүй самгардсан ч сүүлд Жиминтэй уулзахад ханз үсэг зааж өгч байсан нь санаанд орон нэг сайн гүнзгий амьсгаа аваад

花- цэцэг 樣- үзэсгэлэнтэй 年 華- цаг мөч...

- Энэ нь хүний ид залуу насыг илэрхийлж байгаа бөгөөд амьдралын хамгийн үзэсгэлэнтэй мөч гэсэн утгатай. Яг л цэцэг дэлбээлэх мэт.

Эринийг ханзаа тайлбарлаж дуусаад нүүрэндээ инээмсэглэл тодруулан настангуудруу мишээхэд Хатан эх бахархсан харцаар түүнийг ширтэж байлаа. Харин хажууд нь Жонгүгийн нүд нь орой дээрээ гарчихсан сая сонссондоо итгэж өгөхгүй эрүү нь бараг шалан дээр явж байв

- Сайн байна гүнжтээн гэж Хатан эх магтаад Жонгүгт хандан Гүнж өдөр ирэх тусам сайжирч байна. Гүнжид ордны ёс жаяг болсон тоглоом наадгай зарим ёслол зэргүүдийг заах ажлыг чамд даалгалаа шүү гэхэд Жонгүг сая л нэг ухаан орон толгойгоо дохилоо

-------------------------------------------------------

Хатан эхийн захьсанаар Жонгүг Эринд нум сум харвахыг заан өдрийг өнгөрөөж байлаа. Жонгүгийн хувьд Эринд иймэрхүү зүйлүүдийг заана гэдэг толгойны өвчин мэт байсан ч эмээгийнхээ үгнээс зөрж чадсангүй

- Байгаа онилоод сумаа тааруулаад урд гараа байранд нь барь, тэгээд арагш нумны хөвчөө тултал нь тат гэж Жонгүг Эриний ард зогсон тайлбарлатал Эрин хөвчөө татаж дийлэхгүй хамаг амьсгаагаа түгжчихээд нүүр нь час улаан болчихсон байв

- Хөөе! Бүтэж үхэхийг хүсээ юу? Амьсгаагаа гараач! Гэж Жонгүг Эринд залхсан байртай хэлэхэд Эрин нум сумаа буулган

- Ийм хатуу юмыг нь тултал нь татах тийм ч амархан байна гэж бодоо юу!

Энэ чигээрээ тэдний сургуулилалт өөрсдийг нь байтугай хажуудаа байсан туслах болон шивэгчингүүдээ ч залхааж эхэллээ. Жонгүгийн дуусашгүй үглэлт Эриний чадахгүй нь ээ гэх яншилтнаас болж тэнд байсан хүмүүс бараг унтахаа шахаж байв

- Би тэндээс сумаа аваад ирье, чи наанаа сайн сургуулилт хийж байгаарай гэж Жонгүг байны энэ тэнд унасан сумнуудаа түүхээр явав. Эрин Жонгүгийн араас амандаа үглэсээр нэг нүдээ анин байгаа онилоод нумын хөвчөө татаж байтал гар алдан сумаа харавчихлаа

Жонгүг газар байсан сүүлчийн сумаа авчихаад дээш өндийтөл нүүрнийх нь урдуур хэдхэн миллиметрийн зайнд сум харваж өнгөрөөд байгаа тэг голд нь онов

Жонгүгийн нүд нь бүлтийн байсан газартаа таг хөшөөд сая яг юу болоод өнгөрсөн ойлгохгүй хэсэг гацлаа. Хэсэг хором өнгөрөөд Жонгүг Эринлүү хамараа үрчийлгэн ууртай нь араггүй хартал Эрин аль хэдийн зугтаад алга болчихсон байх нь тэр.

- Би чамайг барьж авдаг л юм бол ална даа! Гэж Жонгүг амандаа үглээд Эринийг олохоор араас нь хөөв

Ойр тойронд Эриний бараа ч харагдсангүй нилээн хайж байгаад буцаад бэлтгэлийн газраа ирэхэд тэнд байсан ширээний бүтээлгэний доор Эриний бэлтгэлийн Ханбокны хормой цухуйж харагдана.

Хаха баригдав уу! Чи ч үхсээн

Жонгүг шууд ширээн доор байсан Эринийг нэг хөлнөөс нь татан чирж гаргаж ирэхэд Эрин цочин тэр хавиар нэг орилоод

- АМЬ АВРААРАЙ ЖОНГҮГ НАМАЙГ АЛАХ ГЭЭД БАЙНА! гэхэд Жонгүгийн уур улам хүрч

- Хүн алах чинь дутаа юу! Бэлтгэлээ хийж бай гэсэн болохоос чамайг харваад байж бай гэсэн юм уу! Гээд зугтаалгахгүйн тулд нэг хөлийг нь өчөөд суучихад Эрин ч мултрах гэж байдгаараа годогнон тонгочино

Тэдний ийм байдалтай ноцолдож байгааг харсан шивэгчид болон туслахууд арай хийн инээдээ барьж зогсоо харагдана

- Нум сум харвах биш барилдаад байгаа юм уу? Гэх Жиминий дуугаар тэд ноцолдохоо болин түүнлүү харлаа

Жонгүг Жиминийг харангуутаа шууд босон хувцасаа гөвөөд

- Та энд юу хийж байгаа юм гэхэд Жимин Эринлүү инээмсэглэн харчихаад Жонгүгд хандан

- Чи надад морин поло зааж өгнө гэж хэлээгүй бил үү? Тэгээд л хүрээд ирлээ гэхэд Жонгүг тэгж хэлснээ санасан бололтой толгой дохиод

- Нээрээ тэгсэн билүү тэгвэл явцгаая. Ким туслахаа! Морь бэлдчих гэлээ

- Яг одоо юу? Та хоёрын бэлтгэлийг дуусгаад явах байхтгэж бодсон юмсан гэхэд Жонгүг Эринлүү хараад

- Хангалттай бэлтгэл хийчихсэн. Тэглээ ч энд уйдаж үхэх гээд байсан юм. Явцгаая гээд түрүүлээд яваад өгөхөд Жимин Эринлүү харан баяртай гэж гараа даллан инээмсэглэчихээд түүнийг бэлтгэлийн газар ганцааранг нь үлдээгээд явлаа

-------------------------------------------------------

Жонгүг Жимин хоёр морин пологоо тоглож дуусчихаад амьсгаа авахаар морьдуудаа уян хажуудаа байх сандал дээр суув. Жимин гартаа байх уснаасаа балган амьсгаагаа дараад

- Эринтэй нэг ангид орсондоо баяртай байгаа шүү, сургуульдаа явах сонирхолтой санагдаж  бас түүний ачаар олон найзуудтай болсон гэхэд Жонгүг түүний хэлснийг сонсон хөмсгөө зангидаад

- Та надтай ингэж ярихад би зүгээр ч... Настангуудын хажууд Эрин гэж нэрийг нь хэлэхгүй бол сайн байна. Та өөрөө л тэрнийг энэ улсын гүнж гэж хэлсэн санагдаж байна гэхэд Жимин инээмсэглэн Жонгүглүү хараад

- Ойлголоо, би цаашдаа анхаарах болно гэхийг нь сонссон Жонгүг жуумалзан инээгээд

- Ахиад ганц тоголчих уу? Гэхэд Жимин инээд алдаад толгойгоо дохьлоо


————————————————————————

~Эриний талаас~

Жонгүг бид хоёр улс орнуудаас түүн цуглуулсан Солонгос улсын үнэт эрдэнэ болсон шаазан ваар гэх мэт зүйлүүдээр дүүргэсэн шинэ музейн нээлтэнд очлоо.

Сэтгүүлч нар бид хоёрыг тойрон зогсоод энэ тэндээс камерын гэрэл асан зураг авцгаана. Хэрэндээ л дотно харагдах гэж Жонгүг хичээж байгаа бололтой араас бэлхүүсээр тэврээд зургаа авуулж байтал гэнэт хаанаас ч юм өндөг шидэн Жонгүгийг онох нь тэр.

Жонгүг ийм юм болно гэж төсөөлөөчгүй байсан учраас цочирдолд орон байсан газраа таг хөшин юу ч хийж чадалгүй зогсоно. Ахин нэг өндөг шидэх үед би тэрнийг нь азаар гараараа хааж амжлаа.
Хамгаалагч нар бид хоёрыг аван танхимаас гарч үлдсэн хамгаалагч нар өндөг шидсэн хүнийг барихаар араас нь хөөн гүйцгээв

Би Жонгүгийн гарнаас нь атган аль болох түүнээс холдсонгүй.

Хэн юм бол... Хунтайжын өөдөөс өндөг шидэж зүрхэлсэн тэр аймшиггүй хүн хэн юм бол

16 страница14 октября 2017, 19:23