Гэмшил
- Хунтайжын хамгаалагчид юу хийж байсан болоод ийм байдалд хүрчихэж байгаа юм! Хэрэг гаргасан хүнийг олсон уу? Гэж Хаан Ким туслахын өгсөн хавтсыг ширээрүү ширүүхэн шидэн асуухад Ким туслах доош бөхийн толгойгоо гудайлгаад
- Зүрхлэн айлтгахад хэрэгтэнг барьж чадсангүй эрхэм дээдсээ... Ордны хамгаалалтын албаныхан тэр хүнийг хайх эрлээ зогсоолгүй ажилцгааж байгаа гэхэд Хаан нүдний шилээ аван чамархайгаа даран санаа алдаад
- Жонгүг яаж байна?
- Сэтгэлээр бага зэрэг унасан харагдсан хаантаан
-------------------------------------------------------
Жиминий ээж Ёонсан гүнжтэн шинээр нээсэн Ёога-н дасгалын зочны өрөөнд Солонгостоо нэр хүнд нь дээгүүрт ордог сэтгүүлчтэй цай уунгаа ярилцан сууна
- Ёонсан гүнжтээн, Бүх зүйл өнөөдөр төлөвлөгөөний дагуу болсон. Та дуулав уу? Гэхэд тэр уруулынхаа буланг мушийлган бардам инээмсэглээд
- Мэдээж тэгэлгүй яахав
- Гэхдээ ийм зүйл боллоо гээд ард түмэн Хунтайжын талд орно уу гэхээс түүний эсрэг зогсох болов уу? гэхэд Жиминий ээж тамхиа зуун асаагаад
- Харин ч бидэнд энэ үйл явдал сайнаар эргэх болно. Ирээдүйд хэн өндөг шидүүлээд зогсож байдаг хаантай болохыг хүсэхэв, тийм биз? гээд бахтай нь аргаггүй жуумалзан инээгээд "Харин ерөнхий сайдын хүмүүс өндөг шидсэн хүнийг хайж байгаа сурагтай байсан" гэхэд
- Тэр тал дээр санаа зоволтгүй ээ, бид аль хэдийн зохьцуулчихсан гэлээ
-------------------------------------------------------
~Эриний талаас~
Жиминтэй байнга ирдэг ордны арын сааданд энэ удаа би ганцаараа сууж байв. Ордонд буцаж ирээд Жонгүг өдөржин хаана байгаа нь мэдэгдэхгүй амьтан алга болчихсон байлаа. Ингэх тусам нь түүнд санаа зовох байдал минь улам нэмэгдэнэ. Утсаа аван түүнлүү залгатал дуудлагыг минь авсангүй
- Яагаад авахгүй байгаа юм бол? Би эсвэл өөр дугаараас залгах ёстой юм болов уу? эсвэл бүр өрөөнд нь очиж түүнийг гайгүй байгаа эсэхийг шалгах ёстой юм болов уу? гэж амандаа бувтнаад хэсэг сууж байгаад өргөөндөө очихоор шийдэн бостол араас Жиминий намуухан дуу сонсогдов
- Хаачих гэж байгаа юм гэж энгэртээ гараа зөрүүлээд төв царайлан зогсох түүнийг хараад би бага зэрэг айх шиг болов. Жимин надруу улам дөхөөд энгэртээ зөрүүлсэн гараа доошлуулан халаасандаа хийгээд
- Чи хэрвээ Жонгүгрүү явах гэж байвал явахгүй байсан чинь дээр байх гэлээ. Жиминй ингэж хэлсэнд бага зэрэг гайхан түүнлүү дээш хартал Жимин ард шилэн хүзүүнээсээ барин газар ширтээд
- Чамайг уг нь иймэрхүү зүйлийг ойлгоно гэж бодсон юмсан. Жонгүг багаасаа ийм сөрөг мэдээлэл болон иймэрхүү үйлдэлүүдэд өртөөд байдаггүй хүүхэд байсан. Тийм ч учраас энэ явдал түүнд маш хүнд цохилт болсон байх. Хёорин л биш бол түүнийг бага ч гэсэн тайтгаруулах хүн байхгүй байх гэхэд нь би толгойгоо гудайлгаад урт гэгч нь санаа алдлаа. Жимин намайг хэсэг ажиглан зогсож байгаад гэнэт баруун гарнаас минь хөтлөн өргөөнөөс эсрэг зүгрүү чирээд явчихав
- Хаачих гэж байгаа юм?
- Чамд харуулах юм байна, зүгээр дагаад яв гээд Жимин эргэж харан дулааханаар инээмсэглэлээ
Ахиж элдэв юмс асуулгүй Жиминийг даган явтал хүрэх газраа ирсэн бололтой Жимин гарнаас минь тавиад модны хажууд байх том цагаан хайрцгыг нээн надруу эргэн харахад хайрцаг дотор юу байгаа нь тод харагдаж байв
- Хөөх гөлөг байна гэж инээд алдан хэлтэл Жимин ч бас надруу инээмсэглэн хараад
- Чамайг ордонд хэтэрхий ганцаардаад байгаа юм шиг санагдаад байсан болохоор авчихсан юм гэлээ
-------------------------------------------------------
~Зохиолчын талаас~
Жонгүг хөмсгөө зангидан сүүлд ордонд ирээд явсан газруудаараа утсаа хайн бухимдчихсан явж байлаа
- Новш гэж хаана орхиод явчихсан юм болоо?
Нүдэнд нь өдөр Эриний түүнд санаа зовнин бараг уйлчихсан нь байнга харагдаад сэтгэл санаа нь тавгүй байв
Алга болсон утасныхаа төлөө ингэж хайгаад байна уу? эсвэл тэр тэнэг уйланхайг залгасан болов уу? гэж бодсондоо хайгаад байгаа юм уу? гэж өөрөөсөө асуусаар явж байтал Эриний дуу хаанаас ч юм бэ гарах шиг боллоо. Жонгүг дуу гарч байгаа зүгрүү очин хартал Эрин Жиминтэй хамт нэг гөлгөөр тоголчихсон баяртай нь араггүй сууж харагдав
- Жиминаа энэ эмэгтэй юм уу? тэрэнд хоол өгсөн юм уу? нэрийг нь хэн гэдэг юм гэх Эриний цовоо сэргэлэн дуунд яагаад ч юм түүний дургүй хүрч гартаа байсан мөчрийг хугартал атгачих нь тэр
-------------------------------------------------------
Эринд хэдий энэ гөлөг санаа зовнилыг нь үргээж баяр баясал авчирч байсан ч сэтгэлийн гүнд тэр Жонгүгд санаа нь зовсон хэвээр байлаа. Энгэртээ тэвэрч байсан гөлгөө газар тавиад гэнэт босоод зогсчиход Жимин гайхан түүнлүү харлаа
- Яасан бэ? яагаад гэнэт босоод зогсчиход суулдаа гэв
- Би Жонгүг дээр очлоо гэхэд нь Жимин санаа алдан урд үсээ хойш нь илээд
- Итгэлтэй байна уу? очоод улам уурлуулчихна гэж бодогдохгүй байна уу? зүгээр эндээ үлдээд бид хоёртой тоглолдоо гээд Эриний гарнаас атгатал
-Яадаг ч байсан би одоо түүний эхнэр, зүгээр байгаа эсэхийг нь нүдээрээ хартал сэтгэл тайвширахгүй байна! тэр үед гаргасан түүний төрх нь нүдэнд байн байн харагдаад тайван ч сууж чадахгүй гээд Жиминаас гараа татан шууд өргөөнийхөө зүг гүйгээд явчихлаа.
-------------------------------------------------------
Би очих ёстой... Би түүний хажууд байх ёстой... Энэ ордонд Жонгүгийн дэргэд аргадаад тайвшруулчих хүн байхгүй шүү дээ гэж дотроо хэдэн мянган удаа давтсаар замдаа бараг уйлчих шахам нүдэндээ нь нулимс цийлэгнүүлэн хурдан хурдан алхана
Дөнгөж замынхаа талд хүрчихсэн бараг гүйх шахам явж байтал гэнэт Эриний гараас хэн нэгэн бариад зогсоох нь тэр. Эрин гайхан арагш нулимстай нүдээр бүлтийн хартал
- Хаашаа ингэтлээ яараад байгаа юм? гэчихсэн Жонгүг зогсож байлаа.
- Жонгүг аа?
- Яагаад уйлчихсан юм? гэж Жонгүг хөмсгөө зангидан асуухад хацар дээрх шархны наалтыг нь харсан Эриний нүдэнд улам их нулимс цийлэгнэн
- Хацар чинь зүгээр үү? өвдөж байна уу? гэхэд Жонгүг нүдээ эргэлдүүлэн санаа алдаад
- Өндөг шидүүллээ гээд яс минь хугарчихгүй шүү дээ, зүгээр л... анх удаа ийм зүйл болсон болохоор жаахан сэтгэл санаагаар уначихсан төдий. Гэхдээ... ийм зүйл болсны дараа би чамайг над дээр хамгийн түрүүнд гүйгээд ирнэ гэж бодож байсан юмсан, тэгтэл үеэл ахтай минь сээтэгнээд сууж байна гэж санасангүй шүү гээд Эриний үснийх нь туузыг хөнгөхөн татан автал дээш шуусан үс нь доош мөрийг нь даран намирсаар задгай тавигдлаа. Жонгүг туузыг нь гартаа барин сулхан инээчихээд
-Би явлаа гээд эргэж харан цааш явтал
Эрин өөрийн эрхгүй Жонгүгийн араас гүйж очоод тэврээд авлаа. Нуруунд нь нүүрээ наан бүсэлхийгээр нь гараа оруулан чанга тэвэртэл Жонгүгийн анхилам үнэр хамар цоргин үнэртэнэ
- Намайг уучлаарай Жонгүг аа...
Жонгүг бүсэлхийгээр нь тэвэрсэн гаран дээр нь гараа тавин хэсэг зогсоод Эриний тэврэлтээс мултран түүнлүү харлаа.
Жонгүг уурлачихсан уу? гэх бодол Эриний толгойд гэнэт орон санаа зовсондоо түүний нүдрүү эгцэлж харж чадсангүй. Жонгүг бахдалтай нь аргагүй бардам инээмсэглээд
- Нуруунаас минь болж өгвөл тэвэрчих гээд байдаг зуршилаа хаяагүй юу? гэхэд Эрин саяны сонссон зүйлдээ итгэж ядан түүнлүү бүлтийтлээ хараад
- Би уучлалт гуйх гэж л энэ хүртэл гүйж ирсэн болохоос ганц ямар тэврэх гэж ирсэн юм уу? гэхэд Жонгүг доогтой нь араггүй жуумалзан инээд алдаад
- Аан... үеэл ахтай минь сээтэгнээд бага ч гэсэн гэмшил төрөө юу?
- Больж үз! галзуу амьтан шиг гүйж ирсэн минь буруу байж. Гөлгөөрөө тоглоод сууж байх байсан юм гээд Эрин ууртай нь араггүй ширэв татаад эргэж хараад явах гэтэл Жонгүг
- Ордонд амьтан тэжээж болдоггүй гэдгийг мэддэггүй юм уу?
-Юу???
- Жимин ахад тэр гөлгөө аваад яв гэж хэлээрэй, ордонд удаан байхгүй байгаад дүрэм журмаа мартсан бололтой гэлээ
- Гэхдээ Жонгүг аа... гэж Эрин түүний урдаас гуйсан харцаар харан юм хэлэх гэтэл
- Би болохгүй гэж хэллээ! Жонгүг өмнөхөөсөө илүү захирангуй тушаасан аятай хэлтэл Эрин хамраа үрчийлгэн хэлээ гаргаад
- ЧИ ИЙМ БОЛОХООРОО ӨНДӨГ ШИЙДҮҮЛЖ БАЙГАА ЮМ! ТЭНЭГ АМЬТАН гэчихээд цааш яваад өглөө.
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)