Англи
~Зохиолчийн талаас~
Жонгүг Эринээс салаад өрөөндөө ирэн боксийн цохиурынхаа хажууд очин зогслоо.
- Новш гэж саяных юу байсан бэ?
Зогсолтгүй булгилан хурдан хурдан цохилох зүрхээ даран гүнзгий амьсгаа аваад нүдээ аньтал Эриний бүлтийсэн нулимстай нүд, албаар уурыг нь хүргэж өдөх тусам хөмсгөө зангидчихсан уурлаад зогсчихдог нь, бас... бас саяны ар нуруу халуу дүүгүүлэм тэврэлт гээд л бүх зүйл нь харагдаад эхэлэв.
- БИ ОДОО ЮУГАА БОДООД БАЙГАА ЮМ БЭ! гэж өрөөндөө ганцаараа чанга дуугаар толгойгоо барин орилоод хажуудаа байсан боксийн цохиурыг нэг сайн цохин орлуугаа очоод дээшээ хараад хэвтээд өглөө
-Муу мэдрэл муутай охин!
-------------------------------------————————
~Эриний талаас~
Жонгүгтай хамт настангуудын өглөөний амрыг эрэхээр хатан эхийн өргөөнд иртэл Жимин урд өмнө харагдаж байгаагүй нэг эмэгтэйтэй хамт хатан эхийн хажууд сууж байх нь харагдлаа. Хааны хатантай ижил насных юм шиг байхаас гадна тэр хааны удмын язгууртаны ханбок өмссөн байв. Жиминтэй их л элгэмсэг дотно байх тэр уян зөөлөн мэт харагдах ч түүний бардам харцнаас ихэмсэг ааш зан сэхүүн байдал нь шууд харагдана.
Тэр Жиминий ээж Ёонсан гүнж байх нь
Хатан эх Жонгүг бид хоёрын өрөөнд орж ирснийг анзааран бидний зүг харан инээмсэглээд
- Хунтайж гүнж хоёр хүрээд ирчихэв үү? Ёонсан гүнжтээн, та залуу гүнжийг харж байна уу? яагаад ч юм энэ охин надад чамайг анх ордонд хүүтэй минь гэрлэх гээд ирж байсанг санагдуулдаг юм гэхэд Хааны хажууд сууж байсан Хатны царай хувьсхийн барайх нь ажиглагдлаа
- Гүнжийг их хөөрхөн бас цовоо сэргэлэн охин гэсэн яриа сонсогддог байсан нь үнэн бололтой гэж тэр эмэгтэй надруу инээмсэглэглэхэд яагаад ч юм надад түүний энэ байдал таалагдсангүй. Энэ инээмсэглэлийнх нь цаана олзоо удахгүй барьж идэх гэж байгаа эмэгчин эрслэн байгаа мэт л санагдана.
Жонгүг гэнэт зүүн гарнаас минь хөтлөн тэдний өөдөөс харах буйданлуу очиж суухад Жимин бидний гарлуу нүд салгалгүй ширтэн харж байв. Жонгүг гарнаас минь тавилгүй атгасан чигтээ тэр эмэгтэйд хандан
- Англиас ирэхэд чинь очиж амрыг тань эрээгүйд өршөөгөөрэй, ойрын хугцаанд хэтэрхий завгүй байлаа гэж хэлэхдээ уруулийнхаа буланг мушийлган инээсэн нь яг л өстөн дайсандаа хүчээр элэмсэг хандаж буй мэт л байв
- Т-Та са-йн бай-на уу? гэж би толгойгоо түүний зүг бөхийлгөн хэлэхэд тэр надад хариу хэлсэнгүй Хатан эхрүү инээмсэглэн хараад
- Анлид байх хугацаанд хүү бид хоёр Английн хааны удмынхантай дотносоод авсан. Биднийг Солонгосруу буцаж явна гэдгийг сонсоод энд айлчилж ирэх талаар ярилцаж байсан юм... Тэгээд, Өчигдөр Английн ордноос удахгүй тэдний ханхүү Харри ирнэ гэх талаар дуулгалаа, тийм учраас энэ талаар дуулгахаар өглөөний амрыг тань эрээхээр ирлээ хатан эх минь гэхэд би түүнлүү гайхсандаа бүлтэгнэн харлаа.
- Маш сайхан мэдээ байна. Энэ завшааныг ашиглаад хунтайжыг ч тэдний улсруу айлчлал хийхээр явуулж болох юм. Ингэсэнээр хоёр улс улам ойр дотно болох биз... Угаасаа Хунтайж Гүнж хоёрыг хэд хэдэн улсруу сарын хугацаагаар айлчлалаар явуулна гэж бодож байсан юм. Гол нь Хаан Хатан хоёрт ойрын хугацаанд хийх зүйлс үстэй толгойноос нь их байдаг... Хэнд энэ асуудлыг даалгадаг юм билээ?
Надаас энэ асуудлаа хол байлгаарай гэж бодож амжаагүй байтал тэр эмэгтэй миний зүг бардам инээмсэглээд
- Гүнж нар иймэрхүү зүйлүүдэд санаа тавьдаг байсан юм шиг санагдах юм? Хатан эх минь гэхэд би болдог бол түүний амруу урд байгаа гадил жимсийг чихчихмээр санагдав
Англи хэлээр олигтой ганц ч өгүүлбэр хэлж чаддагүй надаар яах гээд байгаа юм бэ???
Хатан эх санаа алдан Жонгүг бид хоёрлуу хараад
- Хунтайж Гүнж хоёрыг хамтад нь явуулая гэж бодсон юмсан гэхэд Ёонсан гүнж инээмсэглэн надруу хараад
- Ханхүү Харриг иртэл би Гүнжийн хийх ёстой зүйлүүдэд нь анхаарал тавихыг хүсч байна хатан эх минь, би урд өмнө хунтайжын гүнж байсан хүн... Түүнд зааж сургах зүйлс гэхээс илүү хадам эгчийн хуваарь сайн зөвөлгөө өгч дэргэдээ авмаар байна гэлээ. Үүнийг сонссон Хааны Хатан түүнлүү ширүүн харцаар харан
- Гүнжийг сургах асуудал дээр би ч анхааралаа хандуулчихаж чадна Ёонсан !
Хатан тэр эмэгтэй хоёрын дунд бага зэрэг хагаралдаан байгааг бүгд анзаарсан бололтой дор дороо юу ч хэлсэнгүй. Хатан эх хэсэг хугацааны дараа надруу харан зөөлөн дуугаар
-Гүнжтэн та яаамар байна? Хунтайжтай явах уу? Эндээ үлдэх үү?
Хариулт нь маш тодорхой... Би Жонгүгийг дагаад Англи явахыг үнэхээр их хүсч байлаа. Энэ айшигтай чөтгөр шиг эмэгтэйтэй яаж бүтэн сар үлдэх юм бэ? Жонгүгрүү хажуу тийш аврал эрсэн харцаар хартал тэр ч ийм асуудал гарсанд дургүйлхэж байгаа бололтой хөмсгөө зангидчихсан байгаа харагдана
- Б-Би...Би...
Уг нь хариултаа шууд л хэлчих байсан юман дээр яагаад ч юм Жиминий ээжийн харцнаас болоод гацаж түгдрэн өөртөө итгэлгүйгээр амандаа бувтналаа.
- Бид хамтдаа явсан дээр... гэж Жонгүгийг яриагаа дуусгаж амжаагүй байтал Ёонсан гүнж түүний яриаг таслан өндөр дуугаар
- Энэ асуудалд Хунтайж та оролцоод хэрэггүй гэж бодно гэх нь тэр. Жонгүг үүнийг сонсоод хариугүй дэлбэрэх гэж байгаа уураа барин түрүүнээс хойш миний гараас хөтөлсөн гараа улам чангалан атгана.
- Тэгээд та шийдвэрээ гаргав уу гүнжтээн? Та надтай хамт үлдэх үү? гэж тэр өмнөх өмнөхөөсөө илүү зэвүү хүрмээр инээмсэглэн надруу харлаа
-------------------------------——————————
- Новш гэж тэр эмэгтэй хэн болчихоод ордны асуудалд анхаарлаа тавиад байгаа юм! гэж Жонгүг уурлан гадуур өмссөн хүрмээ тайлан буйданлуу хүчтэйхэн чулуудахад
-Тайвширдаа эрхэм дээдсээ гээд буйдан дээр шидэгдсэн хүрэмийг Ким туслах аван эвхэлээ
Тэгвэл.. Би таны дэргэд ордондоо үлдэедээ... гэх Эриний хэлсэн чихэнд нь сонсогдон улам бухимдал нь хүрч үсээ сэгсийлгэн буйдан дээрээ суун хойш налан нүдээ аниад
- Гүнж хаана байна гэв
- Жимин вантай хамт байгаа эрхэм дээдсээ гэхэд Жонгүг гүнзгий амьсгаа аван доош уруулаа хазлаад
- Намайг байхгүй хооронд ганцаараа яах гэж байгаа юм... Муу тэнэг охин
-----------------------------------—————————
- Миний гаргасан шийдвэр тийм ч муу биш бололтой, хэрвээ би яваад өгчихсөн байсан бол чамайг хэн асрах болж байна гэж энгэртээ байх байх гөлгөө эрхлүүлэн хэлэхэд өөрийгөө хүчлэн байж инээмсэглэж байгааг минь Жимин анзаарсан бололтой надруу хараад
- Чи шууд Жонгүгтэй хамт явна гэж хэлчихэж болох байсан шүү дээ. Яагаад санаагаа өөрчилчихөж байгаа юм гэхэд нь би гөлгөө газар тавин түүнлүү хараад
- Мэдээж тэгж болох байсан... гэхдээ Жонгүгийн бодсондоо л тэр... Өөрөө асуудыг бие даагаад шийдчихэж чаддаггүй зөвхөн эр нөхөртөө найдаад амьдардаг эхнэр гэж настангуудад харагдахыг хүсээгүй юм аа... гэхэд Жимин сууж байсан газраасаа босон миний өмнө явган суугаад
- Би чам дээр өдөр болгон ирж хамтдаа тоглож байх болохоор битгий санаа зовоорой ... Сарын хугацаа хурдан л өнгөрнө шүү дээ..Ээж одоо намайг хайж байгаа байх, би явлаа гээд босоод хаалгаруу зүгэллээ
- Гэхдээ Жиминаа... Ордон надад одоо хүртэл аймшигтай, танихгүй газар хэвээрээ байгаа... Жонгүгийг явчихаар би ганцаараа үлдээд яахаа ч мэдэхгүй байна... Гэхдээ юмыг яаж мэдэхэв чи хатан эхээс асуугаад өгөөч тэгэх үү? гэхэд Жимин хойш надруу хараад
- Би ээжийг зогсоож чадахгүй ээ, тэр нэг хийнэ гэсэн юмаа хийж байж л санаа нь амардаг хүн... Тэглээ ч тэр чамайг хунтайжаас ч илүү сонирхож харж байгаа, учир нь чи түүний жинхэнэ бэр нь болох ёстой байсан хүн шүү дээ гэлээ.
------------------------------------————————
Гадаа гэгээ тасран Жонгүг бид хоёр өргөөнийхөө гадаах буйдан дээр өөд өөдөөсөө харцгаан сууцгааж байлаа. Жонгүг түрүүнээс хойш юу ч хэлэлгүй сууж байснаа гэнэт ам нээн
- Чамайг надтай хамт явуулах тал дээр би юу ч хийж чадахгүй шүү, чи өөрөө л сайн хүн болж үлдэнэ гэж хэлсэн. Одоо харин явахгүй дээ харамсаагүй юм байгаа биздээ гэж буйдангын захын түшлэг дээр гараа тавин шанаагаа туллаа
- Тэр Хатагтай чинь урдаас ямар ч царайны хувиралгүй аймшигтай хараад байсан юм чинь яах байсан юм! гэхэд Жонгүг инээд алдаад
- Үлд дээ үлд, үлдээд Жимин ахтай хоёулаа сайн тоглож хөгжилдөөрэй. Угаасаа тэр шулам шиг хүүхэн намайг байхгүйд ордонд түр байна гэсэн юм чинь Жимин ах ч хамт ирэх байлгүй...
- Чи намайг Жиминээс болж энд үлдсэн гэж бодоод байгаа юм уу! гэхэд Жонгүг буйдангаас босч өрөөрүүгээ зүглээд
- Ядраад байна, би явж унтлаа гэлээ
Түүнийг ингээд явчихад нь гомдолтой санагдаад байсан болохоор түүний араас босоод
- Би Жиминээс гуйчихсан
- Юу гуйсан гэж? гээд Жонгүг өмнө минь алхан ирлээ
- Чамтай хамт явуулаад өгөөч гээд хатан эхээс гуйгаад өг гэчихсэн гэхэд Жонгүгийн харц нь гэнэт ууртай болон хоёр гараараа мөрнөөс минь чанга гэгч нь бариад авлаа. Гэнэт ингэж хүчтэй бариад авсанд нь цочин бас өвдсөндөө сулхан дуу алдахад Жонгүг улам чанагалан хөмхийгөө зуугаад
- ХЭН ЧАМАЙГ ТҮҮНЭЭС ТЙИМ ЗҮЙЛ ГУЙГААДАХ ГЭСЭН ЮМ! ЯАСАН.. ТЭР ҮРГЭЛЖ ЧИНИЙ ХҮССЭНИЙГ ӨГДӨГ БОЛОХООР ТЭР ҮҮ? ЭСВЭЛ ХААН ХУНТАЙЖ ХОЁРООС Ч ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮН ЮМ УУ? гэж хэлэхэд нь цочирдон бас түүнээс айсандаа чичирч эхэллээ
Миний чичирж байгааг Жонгүг анзаарсан бололтой өмнөхөөсөө арай тайвшран гүнзгий амьсгаа аван духаа бариад
- Хэрвээ хатан эх түүний гуйлтийг зөвшөөрчихсөн бол би чамайг авч явахгүй гэдгээ эртнээс хэлчихье! энэ үйлдлээрээ чи намайг яаж доромжилсноо өөрөө ойлгоод ухаарна биз.. сайхан амраарай гээд цааш өрөөлүүгээ явав
Үнэндээ энэ удаад Жонгүгийн ингэж уурлах нь зөв байлаа. Эр нөхөр нь хажууд нь байсаар байтал тоолгүй өөр хүнээс ингэж асуусан нь Жонгүгд доромжлол мэт санагдсан байх. Хэрэггүй үйлдэл гаргасандаа Эрин ихэд ичин бас түүнд гэмшин зогссоор ард үлдлээ
--------------------------------------———————
Өвлийн улирал хаяанд иржээ. Аль хэдийн анхны цас будран хаяалж сургуулиудын өвлийн амралт эхэлчихсэн байв. Улс Даяар удахгүй хоёр улсын угсаа залгамжлах Хунтайж нар айлчлал хийх талаар мэдээ мэдээлэл сонин хэрэгсэлүүдээр зогсоо зайгүй цацагдаж байлаа.
Хааны ордны мэдээ
"Маргааш Хунтайж Жонгүг болон Ханхүү Харри нарын айлчлал эхлэх бөгөөд энэ айлчлалыг ард иргэд болон тухайн улсын парламентын гишүүд хоёр улсын цаашдийн энхийн харилцаанд тус нэмэр болно гэж үзэцгээж байгаа юм"
Мэдээг уншчихаад компьютерээ хаан санаа алдаад орон дээрээ дээш харан таван хошуу болон хэвтлээ
- Хмм... Маргааш Жонгүг Англи явахнээ... Сүүлийн өдөр юм чинь тэрэнд гоё юм хийж өгдөг ч юм уу? сүүлд бас гомдоочихсон шдээ гэж амандаа бувтнаад гарахаар шийдэн орноосоо үсрэн босоод гадуур өмсөх зузаан хүрэмээ шүүрч аваад өрөөнөөсөө гаран гүйлээ.
-----------------------------------—————————
- Наадах чинь юу юм гэж Жонгүг урдаас нь сарвайх савтай зүйлрүү хөмсгөө өргөн гайхан харахад нь би бахдалтай араггүй инээмсэглээд
- Бэлэг, бусад айлын эхнэрүүд чинь нөхрөө ажилаар томилолтонд явахад ингэж хоол хийж бэлдэж өгдөг биздээ гэхэд Жонгүг гайхан надруу том нүдээрээ бүлтэгнэн хараад
- Ойлголоо, тэгвэл наадхыг чинь идэнгээ ордны арын цэцэрлэгээр алхцгаая дулаан хувцсаа өмсөөрэй гээд савтай хоолыг минь аваад өрөөлүүгээ орчихлоо
-----------------------------------------——————
- Гадаа ийм хүйтэн байхад ийм газар хоол иддэг нь яаж байгаа юм гэж би Жонгүгрүү сонин царайлан асуухад Жонгүг толгойгоо маажаад
- Зүгээр л... ядаж муухай амттай байвал өргөөндөө биш гадаа бөөлжинө шдээ гэлээ
Зэвүүн үгтэй амьтан
- Гэхдээ чи наад нохойгоо өрөөндөө үлдээхгүй яагаад аваад гараад ирсэн юм, бас хооллох нуу гэхэд би түүнлүү хошуугаа унжуулан хараад
-Чи яагаад дандаа энийг нүд үзүүрлэж байдаг юм, яахав Хатан эхээр тэжээхийг зөвшөөрүүлж өгсөнд чинь баярлаж л байна лдаа.. гэхэд Жонгүг гөлөгрүү ширэв татан хараад
-Ядаж наад нэг юмандаа нэр өгөөч, "Төмс" гээд нэрлэчихвэл яаж байна гээд урд гаран түрүүлээд алхаад явчихлаа
Жонгүг бид хоёр нэг модны дэргэдэх сандал ширээний хажууд очиж суулаа. Тэр гартаа барьж явсан савтай хоолоо ширээн дээр тавин тагыг нь нээж хараад
- Чи яг өөрөө хийсэн юм уу? гэж надруу нүдрээ томруулан харахад нь урдаас нь нүүр дүүрэн инээмсэглэн урдаа гараа зөрүүлээд
- Тэгэлгүй яадаг юм, Ганц гоймон чанаж чаддаг л гэж бодоо юу гэхэд Жонгүг хийсэн хоолруу минь нэг л сэжиглэнгүй харлаа. Магадгүй дотроо энэ аймшигтай охин хоолондоо юу хийсэн бол, ойр хавьд бөөлжчих газар хаана байгаа бил ээ гэж бодож байгаа байлгүй. Жонгүг хажуудаа байх савхаа аван хамгийн дээр байгаа сүшинээс аван амандаа хийн зажлаад залгих хүртэл би түүнлүү нухацтай нь араггагүй харцаа салгалгүй ширтэнэ.
- Ямар амттай байна гэхэд Жонгүг хөнгөхөн толгойгоо дохиод
- Яахав дажгүй л юм... Чи арай ордны тогоочоор хийлгэчихсэн юм биш биз гээд амаараа дүүрэн будаа чихчихээд яриад байлаа.
- ЯА! ЭХЛЭЭД НААД БУДААГАА ИДЧИХЭЭД ЮМ ЯРИАЧ! гэж чангахан шиг хэлэхэд энгэрт минь байсан гөлөг гэнэт цочсондоо ч тэрүү модны урд байх усан сан луу чиглээд гүйгээд явчихав
- ЯА! ЯА! ЗОГСООЧЭЭ, НААНА ЧИНЬ ДҮҮРЭН УС БАЙГАА ШҮҮ ДЭЭ гэж гөлөгнийхөө араас гүйгээд доош унадгын даваан дээр арай хийн гүйцэж барьж авлаа
- Бурхан минь усан сан хоосон байсан юм байна гээд гөлгөө энгэртээ нэг гараараа тэврэн доош усан санлуу буун оров. Араас Жонгүг амандаа үгэлсээр бууж ирээд
- Хоол ч тайван идүүлэхгүй юу хийгээд байгаа юм
- Хөөх усан санд ус байхгүй үед алхах ч бас догь юм гээч... Усаар яагаад дүүргээгүй юм гэхэд Жонгүг санаа алдан духаа маажаад
- Удахгүй өвөл болох гэж байна... Тийм болохоор усыг нь блоклоод хаачихсан. Гэхдээ хаалтыг авахаар ус дүүрээд ирнэ, ордны хажууд байдаг нуураас ус нь орж ирдэг юм гэхэд би Жонгүгд гөлгөө тэврүүлчихээд усан сангын тэр хавиар байх уран барьмал хөшөө зэргийг сонирхоод харж байтал тэнд нэг товчлуур байх нь харагдлаа
- Ммм? энэ юу юм бол гэж амандаа бувтнаад яг дарж байхтай зэрэгцээд Жонгүгийн араас
- Одоо өргөөлүүгээ буц....ЯА! НААДАХАА БИТГИЙ ДАР нь сонсогдлоо
Гэнэт эгц дээрээс минь том цорго гарч ирээд их хэмжээний ус гоожоод эхэллээ.
- ААААААА ЭНЭ ОДОО ЮУ ВЭ!!!!
Цоргоны яг доор зогсож байсан болохоор цэл хүйтэн ус дээрээс минь асгарч гахаж цацан нөгөө товчлуураа дарах гэтэл өнөөхөө олсонгүй тэндээ хэсэг самгардан товчлуураа хайна
Гэнэт Жонгүгийн том гар бүсэлхийгээр минь орж ирэн хойш өөрлүүгээ татаад товчлуур дээр дарсан бололтой ус гэнэт багасан асгарахаа болилоо. Нүүрэн дээрх усаа гараараа шудран арчаад дээш хартал Жонгүг надруу хөмсгөө зангидчихсан харж байлаа.
- Ордны зарим иймэрхүү товчнуудыг битгий дарж бай! живж үхэхийг хүсээ юу! гэж ширүүхэн зандран хэлэхэд нь
- Би... Би мэдсэнгүй уучлаарай гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Жонгүг ч бас шалба норчихсон нүднийх нь урдуур орсон нойтон үсээ гараараа хойшлуулан илээд
- Явах өдрийнхөө өмнө хүйтэн усанд нороод ханиад хүрчихсэн бол чамаас болсон шүү! явцгаая хөлдөж үхэх нь байна гээд гарнаас минь хөтлөн эргэж хараад явах гэхэд нь миний амнаас өөрийн эрхгүй
- Би чамайг их санах байхдаа гэчих нь тэр "Чи мэдэж байгаа шүү дээ, маргааш Английн ханхүү ирнэ гээд чамайг гаргаж өгөх цаг байхгүй...Тийм болохоор одоо үдэлт хийж байна. Сарын хугацаанд би чамд зурвас үлдээж хааяаа залгаж байж ч магадгүй тийм учраас намайг битгий үл тоомсорлоорой, биеэ бодож байгаарай" гээд түүнлүү хартал Жонгүг надруу тийм гэхийн аргаггүй харцаар цоо ширтэж байлаа
Энэ юун харц вэ?
- Тэгвэл одоо миний ээлж үү? гэж Жонгүг уруулынхаа булан мушийлган инээгээд нүүрний минь урдуур орсон үсийг гараараа холдуулан хацрыг минь бариад надруу удаанаар дөхөж эхлэв
Новш гэж тэр юу хийгээд байна аа?
Жонгүг хацарлуу минь дөхсөөр бараг үнсдэгийн даваан дээр
- ХУНТАЙЖТААН, ГҮНЖТЭЭН зүгээр үү? гэсээр ордны хамгаалалтын албынхан гүйгээд ирэхэд Жонгүг сандран юу ч болоогүй юм шиг надаас гялсхан холдон хоолойгоо засаад
- Өргөөлүүгээ хурдан явцгаая ханиад хүрэх нь байна гэлээ
----------------------------------------------------—
- ЮУ ВЭ! ЖОНГҮГ АЛЬ ХЭДИЙН ЯВЧИХСАН ЮМ УУ? гэж орноосоо дөнгөж боссон арзайсан үстэй амьтан тэрүүгээр нэг орилон асуухад Чой ахайтан сандран
- Тийм ээ гүнжтээн одоо онгоц нь хөөрчихсөн байгаа байх гэхэд би хариугүй уйлчих шахам орон дээрээ суун доош шалруу ширтэн сууж байтал шивэгчид маань миний урд аймшигтай том хайрцагтай зүйл тавив
- Энэ юу юм? гээд хайрцгыг нээтэл дотроос нь жижигхэн зурвас гарч түүнийг нь нулимстай нүдээр уншлаа
"Наана чинь улам хүйтрэх болохоор Төмсийг даарч магадгүй гэж бодоод наадхыг чинь авчихлаа. Тэнэг охин минь намайг байхгүй үед бага хэрэг тарьж өөрийгөө алчихгүйхэн шиг байж байгаарай, баяртай "
- Би ядаж гаргах өгөх ёстой байсан юм гэж нохойныхоо байшинг тэврэн уйлж байгаад гэнэт чөтгөрийн инээмсэглэлээр инээн
- Байзаарай, би өчигдөр түүнийг явуулахгүй гээд хоолонд нь туулгадаг эм хийчихсэн шдээ...
-------------------------------------------—————
- Хунтайжтаан одоо онгоцыг зогсоох боломжгүй ээ... та түр хүлээж байхгүй юу
Онгоцонд байдгаараа хөлс нь цувчихсан Жонгүг суудал дээрээ байж ядан годогнон сууж байлаа. Өчигдрөөс хойш идсэн зүйлүүдээ бодон сууж байтал гэнэт санан хамраа үрчийлгээд
- КАН ЭРИН!!!! БУЦАЖ ОЧИХООРОО ЧАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИХГҮЙ ДЭЭ!!!!
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)