Санаж байна
~Эриний талаас~
Сүүлийн 6 сард миний амьдралд маш олон өөрчлөлтүүд гарчээ. Жирийн л нэг ахлах сургуулийн охины хэний ч тоож сонирхохооргүй амьдрлийг одоо дэлхий даяар сонирхон хардаг болж, миний юу өмссөн, хаана юу хийсэн гээд л... Урд өмнө нь би төрсөн өдрөө хэдэн найзууд дундаа гэр бүлийнхэнтэйгээ л тэмдэглэдэг байсан бол одоо дэлхийн өнцөг булангаас төрсөн өдрийн бэлэг гэж ирдэг болж. Бас.. амьдралдаа хэзээ ч уулзана гэж төсөөлж байгаагүй хүнтэйгээ би өнөөдөр уулзах гэж байна.
- Сайн уу? Намайг Харри гэдэг танилцсандаа таатай байна. Таны хуримын талаар Анли даяар сонирхон үзэж байсан юм шүү гэхэд би ардаа байх орчуулагчаасаа сонсоод
- Баярлалаа би таны талаар ч бас их дуулж байсан, энд байх хугацаанд тань таныг уйдаахгүй байхыг хичээх болноо гэхэд тэр инээмсэглэн хажууд минь зогсох Жиминд хандан
- Гүнж зурагт сэтгүүл дээр байдгаасаа илүү үзэсгэлэнтэй юм гээч. Ийм сайхан эхнэрээ орхиод ганцаараа Англи явсан Жонгүгын өмнөөс харамсчихлаа гэв
------------------------------------———————
Сайн уу? Жонгүгаа, Чи яваад 5 хоног өнгөрчихлөө тийм үү? Чамайг байхгүй энэ хооронд хатан эх Жиминий ээжийн зэрэг дэвийг сэргээгээд бүр хатан болгочихсон!!! Төмс хамт хэрэлдэж ноцолдох хүнгүй уйддаг бололтой чиний өрөөний гадаа хаалганы урд байнга хэвтэж байдаг болсон. Пшшшш... Ерөөсөө намайг тоохгй байгаа. Гэхдээ хөөрхөн биш байна гэж үү?
Өө тийм, Өчигдөр Жимин Ханхүү Харри бид 3 ордны эзэмшилд байдаг цаны базд очиж цанаар гулгасан, Жимин Харри их сайн юм байна лээ. Чи намайг хэдэн удаа унасан гэж бодно! Чамайг хамт байсан бол сайхан байхгүй юу гэсэн бодол их төрсөн шүү. Санасанаас Ханхүү Харритай ойлголцох үнэхээр амар байгаа, Англи хэл сурахад минь ч нэмэр болж байгаа байх.
Чи завгүй байгаа юм уу? Би чамруу 5дах зурвасаа бичиж байна, гэтэл чамаас огтхон ч хариу ирэхгүй юм... Хурдан хариу бичээрэй! би хүлээж байна шүү. Хамгийн сүүлд өөрийнхөө зургаа хийлээ!!! намайг тоогоорой тэнэг туулай минь!
Жонгүг Эриний бичсэн захиаг уншчихаад сүүлд явуулсан зураг дээр нь даран орж үзлээ. Эрин ордонд ганцаараа үлдсэн ч гэсэн зураг дээр сэргэлэн цовоо дайсны цэрэг хэвээрээ л харагдаж байв
Сайн сууж байгаа бол болоодоо
------------------------------------———————
- ХАРРИ ХАНХҮҮ ТЭР ХОЛООС ЧАМТАЙ БҮХ Л ЦАГЫГ ТОГЛОЖ ӨНГӨРӨӨХ ГЭЖ ИРСЭН ГЭЖ ЧИ БОДОО ЮУ!
- Ёонсан хатантаан...
- ГҮНЖ ЮМ БОЛ ГҮНЖ ШИГ БАЙ! БУРХАН МИНЬ, ХААНЫ ХАТАН ГҮНЖЭЭ ХЭР СУРГАДАГ БОЛООД ИЙМ БАЙДАГ БАЙНАА гэж тэр духаа барин санаа алдаад
- Чи дараа долоо хоногоос надтай хамт Шин өргөөнд бай! бас ханхүү Харритай чухал хэрэг гараагүй л бол уулзахыг чинь хориглож байна! гэхэд нь би сандран түүний өмнө бүлтэлзээд
- Дараа долоо хоногт аав ээж минь ирнэ шүү дээ...
- ГҮНЖЭЭ! УЛСЫН ГҮНЖ ГЭДЭГ ЯМАР ЭРХЭМ СУУДАЛ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ! МЭДЛЭГ ХҮРЭЭГЭЭ ТЭЛ! СУРАЛЦ гэхэд нь миний нүдэнд нулимс цийлэгнэсээр ханбокныхаа банзалыг базлан суулаа
- Ой-лголоо ха-хатантаан
- Явж болно гэх түүний ширүүхэн дуугаар босч түүнд бөхийн хүндлэл үзүүлчихээд өргөөнөөс нь гаран хаалгыг нь хаах гэтэл араас хатны өндөр дуугаар
- Би үнэхээр ичиж байна, улсын гүнж байж Англи хэл ч төгс эзэмшээгүй хажуудаа орчуулагчтай явна гэдэг... гэхэд хажуудах ахайтных нь "Хатантаан гүнж одоо хүртэл гадаа байсаар байна шүү дээ" гэх нь тод сонсогдож байлаа.
- Түүнийг ханхүү Харригаас ингэж салахгүй зууралдаад байгаа нь таалагдахгүй байна, зэрэг дэвээ мэдэж явмаар юм!
Сүүлийн хэлсэн өгүүлбэрт нь арай хийн тэвчиж байсан нулимс минь урсаж хацрийг минь норгохыг мэдэрлээ. Түүний шивэгчдэд уйлж байгаагаа харуулахгүй гэж нулимсаа ханцуйгаараа арчаад өргөөрүүгээ явахаар эргээд хартал Жимин намайг харчихсан зогсож байв.
- Эринаа...
Жимин уйлчихсан байгааг минь анзаарсан бололтой нулимсыг минь арчихаар дөхтөл би түүний гарнаас бултан холдоод
- Би ингээд явьядаа Жимин вантаан гэж түүний өмнө бөхийгөөд цааш өргөөндөө очиж хувцсаа багалхаар явлаа.
------------------------------------———————
Жимин ээжинхээ өргөөнд ортол тэр сэтгэл хангалуун инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулчихсан сууж байв
- Та яагаад түүнийг бүх хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулаад байгаа юм гэхэд Ёонсан хатан Жиминлуу ширүүн хараад
- Чи одоо ордон доторо байгаа гэдгээ сана Жимин вантаан! Одооноос хатан ээж гэж дуудаж бай! гэхэд Жимин түүний өөдөөс ахиж сөргөлдөж чадсангүй дэмий л нудрагаа зангидан шүд зуулаа
- Энэ охины зангаар бол иймэрхүү байдалтай ордонд удахгүй юм шиг санагдаж байна. Чангалаад байх тусам улам л сөргөөцөлдөх шинжтэй... Хахахаха магадгүй миний оролцоогүйгээр энэ охин өөрөө өөрийнхөө үйлдэлүүдээсээ болж Жонгүгийн суудлаас нь түлхээд унагчих ч юм билүү!
------------------------------------———————
Өргөөний гадаах сандал дээр ганцаараа суун юм бодоод сууж байтал бодлыг минь тасалдуулан араас Жиминий дуу гарлаа
- Гүнжтээн
- Өө... Жимин аа... гэхэд Жимин надруу дөхөн инээмсэглэн хажууд минь суугаад
- Ганцаараа энд юугаа хийгээд сууж байгаа юм?
- Зүгээр л бодлоо цэцлээд сууж байсан юм... гэж хэлэхэд Жимин инээвхийлэн доош хараад
- Түрүүн... Чи надаас зугтаад байх шиг байсан, ээжд минь дургүй болохоороо ингээд байгаа юм уу гэхэд нь би сандран түүнлүү хараад
- Үгүй ээ, үгүй... Юу гэж ганц чамайг ганц тэр хүний хүүхэд гэсэн шалтгаанаар дургүй болж байх юм гэхэд Жимин инээд алдан надруу хараад
- Хаха, ингээд дургүй гэдгээ шууд хэлчихэж байгаа юм уу? гэхэд би сандран үгээ булзайруулах гэсэн ч одоо хэдий хожимджээ
Ахиж би Жиминтэй үг дуугарсангүй ахиад л нэг тийшээ хараад харцаа салгалгүй гөлөрчихлөө. Хэсэг ийм байдалтай сууж байх хугацаанд би түүний харцыг хажуунаас халуу шатам төөнөж байгааг мэдэрч байв. Гэнэт Жиминий хүйтэнд жиндэж улайсан хацрыг минь хоёр гараараа дулаацуулан бариад өөрлүүгээ харуулаад нүдрүү минь эгцлэн :
- Байнга инээмсэглэж бай, байгаа байдал чинь л энэ ордны гэрэл гэгээ юм шүү дээ. Ээжээс минь болж эсвэл Жонгүгаас болсон ч бай... Энэ их эрч хүч, аз жаргалаа битгий алдаач... би чамаас гуйж байна...
------------------------------------———————
Жиминээс салаад өргөөндөө ирэн шууд Жонгүгийн дугаарлуу залган дуудлагаа авахыг нь хүлээн сууна. Хэд хэд дуудуулсны дараа дуудлагаа авах чимээ гаргахад тэрхэн хоромд зүрх минь байрнаасаа гараад ирэхнүү гэлтэй хурдан хурдан цохилно.
- Жон... гэж хэлж дуусаагүй байхад урдаас тэрний биш Ким туслахын хоолой сонсогдов
- Өө... Гүнжтээн, Уучлаарай ханхүү өрөөндөө утсаа орхиод гарчихсан байна.. Би эргэж ирэхэд нь таныг залгасан гэж дамжуулая гэлээ
Түүнд хариу хэлэлгүй дуудлагаа таслаад доош хана налан шалан дээр суулаа. Гартаа барьсан утсаа чанга атган өвдөгөө тэврээд түүнийг ингээд таг алга болчихсонд санаа зовох, гомдох зэрэгцэн сууна
------------------------------------———————
~Английн хааны ордон~
- Хунтайжаа Гүнжтэн хоёр удаа залгасан гэх Ким туслахын дуугаар Жонгүг нүдээ нээгээд хажуудаа тавьсан утасруугаа харлаа.
- Мэдсээн гэхээс өөр юм хэлсэнгүйд Ким туслах ахиж юм ярьж түүнийг залхаасанчгүй мэхийн ёсолчихоод өрөөнөөс гарав
Жонгүг утсаа аван сүүлд ирсэн дуудлагуудаа шалган харахад ихэнх нь Эринээс ирсэн дуудлагууд байх ба нэгэнд ч хариулаагүй байна... Жонгүг толгой дотор нь эргэлдэх бодлуудаа цэгцэлхээр цонхны дэргэд очин зогсоод гадаах байдлыг ажиглана
Хэрвээ түүний дуудлагыг авчих юм бол... Хэрвээ тэрний хоолойг сонсчих юм бол... би хэзээ ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа юмандаа бууж өгөх гээд байна.
Тэр цонхон дээр долоовор хуруугаараа "Э" үсэг бичин уртаар санаа алдчихаад цонхноос холдоо
- Тэнэг охин
------------------------------------———————
Хичээлийн шинэ улирал эхэлж энэ удаа би ганцаараа сургуульдаа явсан юм. Чэрёонтай хамт сургуулийн дээвэр дээр юм ярьж зогсчихоод хичээл орохоос өмнө угаалгын өрөө орохоор шийдээд хоосон байсан хэсэгт орон хаалгаа хаан түгжлээ. Утсаа гаргаж ирэн Жонгүгрүү залгах гэтэл гаднаас хэдэн охидууд орж ирж байгаа сонсогдов. Залгах гэж байснаа болиод хаалгаа онгойлгоод гарах гэтэл тэр охидуудын яриа сонсогдон бариулнаасаа барьсан чигтээ таг гацлаа
- Яа, Өнөөдөр Кан Эрин хичээлдээ ирчихсэн байсан хаха, тэр одоо өөрийгөө тийм чухал хүн гэж боддог юм байхдаа, тансаг машинд сууж ирээд баахан хамгаалагчидаар хүрээлүүлчихсэн ч байх шиг гэхэд нь нөгөө охидууд нь инээд алдалцаах нь дуулдана
- Ангийнхан нь түүнийг үнэндээ өнгөн дээрээ бөхөлздөг ч гэсэн гараад явахад нь бүгд л араар нь муулдаг шдээ. Эрин биш Хёорин л гүнж болоход тохирсон хүн байсан юм!
Ингэж хэлэхийг нь сонсоод өдийг хүртэл тэвчиж ирсэн тэвчээр минь эцэстээ тулах шиг л болов. Би юуны тулд ингэж амьдраад байгаа юм бэ?
- Зазаза, хэн нэгэн нь бид нарыг сонсчихвол дуусаа л гэсэн үг! хана хүртэл чихтэй гэдэг биз дээ, гарцгаая хичээл орох нь байна
Удалгүй угаалгын өрөөнд нам гүм болж надаас өөр хүн үлдээгүй бололтой. Арай хийн хаалганы бариул дээр даран хаалгыг онгойлготол урд байгаа толинд миний дүрс шууд тусна. Цөхөрсөн, яахаа мэдэхгүй, бас... нүдэндээ нулимстай байгаа би. Шууд угаалтуурлуу очин нүүрээ хүйтэн усаар шавшсан ч нулимс минь гарсан хэвээр л байв
Ийм үед ганц тэр хүн л сэтгэлийг минь засч чадна
Утсаа аван ахин түүнлүү залгатал дуудлага дуудсан хэвээр
- За, Сонсож байна
- Жонгүг ахиад л байхгүй байна уу? гэх цөхөрсөн дуугаар хэлэхийг минь сонссон Ким туслах хоолойгоо засах нь сонсогдоно
- Тийм ээ... түрүүн Уилиам Хунтайжтай гадагш гарсан
- Тэр ер нь миний залгаж байгааг мэдэж байгаа юу? Энэ удаа хоолой минь түрүүнийхээсээ арай бухимдуу ууртай сонсогдоно
- Мэдэж байгаа гүнжтээн, тань луу эргүүлж залгаагүй юм уу? би уг нь дамжуулж хэлсэн юмсан гэхэд түүнд хэлэх хариу үг үнэхээр олдсонгүй. Намайг хариу хэлэхгүй байгаад Ким туслах санаа зовсон бололтой
- Гүнжтээн? та байна уу?
Өшөө удаан ярьвал хариугүй уурандаа багтраад хашгичих гээд байсан болохоор утсаа шууд таслан хана луу савчихлаа. Үнэхээр уур минь хүрч байна. Багтарсандаа хариугүй үхэх нь...
- ХӨГИЙН НОВШ!!!
------------------------------------———————
A/N найзуудаа ахиад хэлэхэд би манганаас санаа авч бичиж байгаа шүү. зарим тохиолдолд кинотойгоо ижил санагдаад байж магадгүй гэхдээ давхар миний санаа, манга,кино гээд 3 юм холилдоол явж байгаа. гэхдээ аль болох киноноосоо оруулахгүйг хичээдэг шүү. Киноны зохиол манга л хамгийн их гоё гоё өрнөл хэсгүүдийг нь агуулсан байдаг шүү дээ тийм үү? хэхэ тийм болохоор ахиж энэ талаар тайлбар хийтэл минь байна битгий асуугарай.. баярлалаа:) маргааш ахиад шинэ хэсэг оруулахыг хичээнээ, анзаарсан бол ойр ойрхон оруулаад явхыг их хичээж байгаа шүү удаан үргэлжилэх өгүүллэг учраас та нарыгаа удаан хүлээлгэж залхаахыг хүсэхгүй байна хэхэ
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)