20 страница23 октября 2017, 20:58

Үнэхээр их санаж байна

Жонгүгийг иртэл Ёонсан хатны өргөөрүү түр шилжлээ. Өргөөнөөсөө ганц Чой ахайтаныг л туслуулахаар дагуулж яваад үлдсэн шивэгчид ахайтнууддаа баяртай гэж хэлчихээд өргөөнөөсөө гартал ардаас Төмс салахгүй хөлнөөс минь зуурчихсан намайг нэг ч алхам хөдөлгөсөнгүй

- Яа, Төмсөө би өдөр болгон л өргөөгөөрөө орж гарч байна шүү дээ, чамайг энд ийм олон хүн харж үлдэж байхад битгий тэднийг гомдоох гээд бай гээд доош тонгойн толгойг нь илтэл гарыг минь долоон хацраараа алганд минь хөөрхөн гэгч нь нална

Уг нь Жимин надад Төмсийг бэлэглэсэн байхад яагаад тэр надад Жонгүгийг санагдуулаад байдаг юм болоо

- Хөөх, Яг амжиж ирлээ шүү гэх дуугаар дээш харан дуу гарсан зүглүү хартал Жимин Харри хоёр урдаас ирж байгаа харагдав.

- Залуусаа!!! гэж Тэднийг харсандаа баярлан гүйж очтол урдаас минь угтан инээмсэглээд

- Төмсийг энд үлдээгээд явах гэж байгаа юм уу? аваад явахгүй яагаав гэж Жимин төмсрүү ширтэнгээ асуув

- Ёонсан хатан болохгүй гэсээн эрхэм дээдсээ гэж Ёонсан хатны ахайтан түүнлүү бөхийн хэлэхэд Жимин түүнлүү хөмсгөө зангидан ширүүн хараад

- Хатан эх гүнжид бүрэн зөвшөөрөлийг нь өгчихсөн. Битгий инээд хүргээд бай гэж хатуухан хэлэхэд нь тэр ахайтан толгойгоо улам гуйдалган бөхийлгөөд хойш ухарлаа.

Жиминий ийм төрхийг урд нь харж байгаагүй болохоор тэрхэн үедээ балмагдан түүнлүү духаараа харан нүдээ том том анивчихад Жимин анзаарсан бололтой толгойг минь илээд эргээд нөгөө цагаан будааны боов шиг инээмэглэлээ инээмсэглэлээ

------------------------------------———————

- Гүнжтээн та ахиад л жин хасчихсан байна , таныг хоолоо идэхгүй үлдээгээд байхаар санаа минь зовоод байх юм. маргаашнаас таньд тан барьядаа... гэж Чой ахайтан жингийн дэлгэцэн дээр гарах тоог харан санаа алдлаа

Би жингээсээ буун гадуураа зузаан ноосон цамц өмсөөд  буйдан дээр суугаад хажуудаа байх хоосон зайруу заан

- Хажууд суучих Чой ахайтаан миний чихийг цэвэрлээд өг

Тэр шургуулагнаас чих цэвэрлэх хөвөн авчраад хажууд суун толгойг минь өвөр дээрээ тавин хэвтүүлээд цэвэрлэж эхэллээ

- Чой ахайтаан?

- За, гүнжтээн

- Та хэдэн настайдаа анх ордонд орж ирсэн бэ? гэхэд тэр хөнгөхөн инээмсэглээд

- 5 настай байхдаа, эрхэм дээдсээ гэхэд нь би гайхсандаа түүнлүү эгц дээш харж хэвтээд

- Хөөх, тийм багадаа юу??? та гэрийнхэнээ санадаггүй юм уу? гэхэд Чой ахайтан юу ч хэлсэнгүй зүгээр л надруу инээмсэглэн харлаа. Би Санаа алдчихаад буцаад хажуу тийш харж хэвтээд

- Хмм, тэгтэл би бараг 6хан сар болж байж гэрийнхэнээ санаж байна гээд гоншигноод байдаг... Гэхдээ, би үнэхээр ээжийгээ санаад байна... бас Жонгүгийг...

Чой ахайтан миний ингэж хэлэхийг сонсоод үсийг минь чихний араар хийгээд

- Та ч гэсэн ийм залуу насандаа ордны хатуу амьдралд нухлуулаад адилхан л хэцүү байгаа шүү дээ, тийм болохоор та хоолоо сайн идэж бие ээ бодож байх хэрэгтэй... Ирээдүйн бяцхан хунтайжын төлөө

- Хэхэ, бяцхан хунтайж... бяцхан... Бяцц.... ЮУ ГЭНЭЭ?????

Сая сонссондоо чихэндээ ч итгэхгүй гэрлийн хурдаар босон Чой ахайтаны урдаас эгцлэн хараад

- Бяцхан гэж юу гэсэн үг юм? Арай???

Толгойн дотор минь одоогынхоосоо арай намба суугаад дулаахнаар инээмсэглэсэн Жонгүг бид хоёр бас... Жонгүгийг яг хуулбарласан мэт бүлтгэр нүдтэй бяцхан хүү бид хоёрыг голд суугаагаар төсөөлөгдөнө

- БАЙЖ БОЛОМГҮЙ ЮМ! ҮГҮЙ ЭЭ, ҮГҮЙ ТИЙМ ЮМ БОЛОХ ЁСГҮЙ, БИ ЯАЖ ЖОНГҮГИЙН ХҮ...ХҮҮХЭДИЙГ....

------------------------------------———————
                ~Англид~

- Хунтайжтаан өнөөдөр Уилиам хунтайжтай хамт Английн түүхэн дурсгалт газруудаар зочлох хуваарьтай байгаа гэхэд Жонгүг хийж байсан юмаа болин туслахынхаа өгсөн өнөөдрийнхөө хийх ёстой зүйлүүдийн жагсаалтыг нэг гүйлгэж харчихаад

- Ойлголоо өмсөх хувцас бэлдчих. Солонгост ордноор сонин юу байна? Гэхэд Ким туслах гараа урдаа аван зогсоод

- Бүх юм хэвийн.. Харин гүнжийг Ёонсан хатан өргөөндөө аваачсан гэж дуулдсан. Үүнийг сонссон Жонгүг доод уруулаа хазлан хөмсгөө зангидаад

- Бид хугацаанаасаа өмнө Солонгосруу буцах боломж байгаа эсэхийг судал, зарим хэрэггүй уулзалтуудыг ч цуцалаадах

- Ойлголоо эрхэм дээдсээ

-------------------------------------------------------

Жонгүг Уилиам хунтайжтай хамт Английн  түүхэн соёл урлагийн музейд уран зураг үзэнгээ хамт алхана. Уилиам хунтайж хажууд нь өлгөөтэй байх бяцхан сахиусан тэнгэрүүдийн зургийг шимтэн хараад

- Эхнэрээ санаж байна уу? Гэв. Жонгүг түүний гэнэтийн энэ асуултанд бага зэрэг балмагдан нүд нь томроод

- Би сайн мэдэхгүй байна... Гэхэд нь Уилиам түүний хариултыг сонсоод дооглонгуй инээхээс өөр юм хэлсэнгүй

Жонгүг хэсэг түүнтэй хамт алхаж байгаад  тусдаа ганцаараа өөр танхимд очиж үзэхээр саллаа. Музейн зааварчилгаан дээр байх газрын зургийн дагуу балетын хэрэгсэл зураг гэх мэт зүйлс байгаа хэсэгт орж үзэхээр шийдэн танхимын хаалгыг нээн ортол түүний тэнд харна гэж төсөөлөөгүй хүн үзвэрийн шилний ард зогсож байв.

Арай бш байлгүй дээ гэсэн бодол төрөн танхимын хаалгаар итгэлгүйхэн алхан ороход хүн орох чимээнээр нөгөө хүн Жонгүгийн зүг эргэн хараад эхэндээ гайхсан ч дараа нь нүүр дүүрэн инээмсэглэл цацруулан инээв

- Жонгүг аа, би чамайг ийшээ арай ороод ирнэ гэж төсөөлсөнгүй шүү!

- Чи энд юу хийж байгаа юм? Гэж Жонгүг ямар царайны хувиралгүй асуухад

- Өвлийн амралтаараа энд ирсэн юм... Солонгост аль хэдийн хичээл орчихсон ч би чөлөө авчихсан байгаа... Чи ч атаархмаар юм гээч чөлөө аваад байх ч шаардлаггүй гэж ёжтой инээмсэглэчихээд цааш нэг зурагруу ширтэн зогслоо

- Гэхдээ өнөөдрийн хуваарийг чинь олж авах гэж хичнээн зовсон гэж санана... Гээд тэр Жонгүгийн урд ирэн зогсоод " Чамаас тусламж гуйх гэж ирсэн юм... Би гадаад паспорт, түрүүвч гээд бүх юм аа энд алдчихсан, ээж аавд хэлэхээс айгаад байна... Надад туслаач тэгэх үү? "

Жонгүг нэг гараа халаасандаа хийн, нөгөө гараараа урдуур унжсан үсээ хойш болгон илээд

- За яахав, анх удаа ингэж юм гуйж байгаа болохоор чинь туслая, харин... Өөр илүү дутуу юм бодоод хэрэггүй шүү Хёоринаа

-------------------------------------------------------
- ЧИ САЯ ЮУ ГЭСЭН БЭ! АХИАД ХЭЛЭЭДЭХ!

- Би Эринд хайртай

Жимин энэ үгсээ ямар ч эргэлзээгүй ахин нэг удаа ээжийнхээ урдаас хэлж орхилоо. Жимин анх удаа л ингэж ээжийнхээ урдаас аймшиггүйгээр зориглон зөрж байгаа нь энэ

- ЧИ ГАЛЗУУ ЮМ УУ? ТЭР ЧИНЬ ЧИНИЙ ҮЕЭЛИЙН ЭХНЭР! ТЭНГЭРТ БАЙГАА ААВ ЧИНЬ ЭНИЙГ СОНСООД ЯАХ БОЛ! БУРХАН МИНЬ ГЭЖ ӨӨРИЙН УХААНТАЙ БАЙГААЧ!  Гэж Ёонсан хатан хажуудаа байх  чулуун аягаар ширээрүү хүчтэй цохин хэлэхэд Жимин түүнээс айсанчгүй.

Сууж байсан суудлаасаа босон ээжийнхээ урдаас юу ч хэлэлгүй инээмсэглэчхээд өргөөнөөс нь гараад явчихлаа

- ЖИМИН!!! ЖИМИН!!
------------------------------------------------------

Жонгүг яваад 20 хоног өнгөрчихөж... Тэрнээс одоо болтол ямар ч хариу бас дуудлага алга. Миний бие өмнөөхөөсөө ч муудан үе үе толгой эргэдэг болчихсон байлаа. Өргөөнийхөө урдах цэцэрлэгээр хувцсаараа  байдгаараа багалчихсан, биеэ ч дийлэхгүй хөлөө чирэн алхах намайг харсан хэн ч байсан бараг өрөвдсөндөө уйлах байх.

Гэнэт толгой эргэдэг нь эхлэн өмнөх орчиноо сайн харж чадахгүй нүд бүрэлзэн гуйваад яг унадгийн даваан дээр нэг хүний дулаахан тэврэлт араас  минь барьж авах нь тэр. Түүний зүг нулимсандаа норсон сормуустай нүдээр хартал Жимин надруу санаа нь зовсон харцаар цоо ширтэж байлаа

- Жимин аа? Хэзээ ирсэн юм... Чамайг энд байсныг анзаарагүй юм байна гэхэд Жимин хөмсгөө зангидан хөмхийгөө зуугаад бугуйнаас минь барьж үзэн

- Бугуй чинь яачихсан юм, хэр их турсан болоод ийм болчихсон байгаа юм!

- Ю-Юу яриад байгаа юм хэхэ... Зүгээр хоолны дэгл.... Гэж хэлж дуусаагүй байхад тэр яриа таслан надруу ширүүхэн харлаа. Түүний харц нь яг л намайг зангаж бас өрөвдсөн харц байв

- Ордны амьдрал тийм хэцүү байна уу? Ээжээс минь болж тэгтлээ зовоод байгаа юм уу? Эсвэл Жонгүгаас болсон уу?  Одоо хүртэл нэг ч хариу бичиж залгаагүй болохоор өөрийгөө ингэж тамлаад байгаа юм уу? Айн! Гэв. Жиминий энэ намуухан хэрнээ зандарсан аястай байдал нь намайг үнэхээр сандаргаж орхих нь тэр.

- Амиа бодсон новш!

Мэдээж энийг Жимин Жонгүгт зориулж хэлсэн. Яг одоо түүний уур үнэхээр дээд
цэгтээ байгаа бололтой

Хэсэг хуцагаа өнгөрөөд Жиминий уур гарсан мэт харц нь өмнөхөөсөө зөөлрөн надруу хараад хацарнаас минь зөөлөн илбэн өөрлүүгээ харууллаа

- Хэрвээ чи миний эхнэр байсан бол... Би чамайг хэзээ ч ийм байдалтай энд ингээд үлдээхгүй байсан

20 страница23 октября 2017, 20:58