Би чамайг...
~Эриний гэрт~
Гүнжтэн Эрин сүүлийн үед болж буй гадаадын төлөөлөгчидийн уулзалт , зарим түүхэн дурсгалт газруудын аялал жуулчлалын хүрээлэнгийн нээлт зэрэг үйл ажилгаануудад Хунтайжын өмнөөс оролцож байгаа бөгөөд Хунтайжийн Англи улс дах айлчлал дуусахад 5 Хоног дутуу байгаа билээ
Мэдээг гарч дууссаны дараа Эриний ээж санаа алдан энгэртээ гараа зөрүүлээд хажуудаа цай ууж суусан нөхөртөө хандан
- Чамд Эрин өдөр ирэх тусам өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдахгүй байна уу? Бас их турчихсан байх чинь...гэхэд нь цайгаа ширээн дээрээ тавин санаа алдаад
- Мэдэхгүй юм даа, үргэлж хажууд нь байж чадаж байгаа ч биш
- Иймэрхүү уулзалтуудад явахдаа үргэлж Хунтайжын хойно нуугдан гэрэвшдэг байсан хүүхэд одоо биеэ даагаад... их том болчихож. Үргэлж зурагтаар хараад л... Одоо ингээд охиноо хараад байхад, хэтэрхий хол... миний мэддэг охиноос минь өөр хүн шиг санагдаад байна
-------------------------------------------------------
Жонгүгийг Солонгост ирэх гэж байгаа гэсэн сургаар Ёонсан хатан намайг өргөөрүүгээ буцаад явахыг зөвшөөрсөн болохоор тэндээс аль болох хурдхан шиг явахын хүслэн болж хамаг юмаа баглаад гарлаа
Өргөөнийхөө гадаа ирээд нүүрэндээ аз жаргалтай нь аргаггүй инээмсэглэн тодруулаад одоо л нэг цээж дүүрэн амьсгаа авж болохоор юм шиг санагдана. Гэхдээ өргөөндөө буцаж ирэх болсондоо юу? эсвэл удахгүй Жонгүг ирэх гэж байгаагаас болсон уу, зүрх минь үнэхээр хурдан хурдан цохилно
Харри ханхүү ч Жимин бид хоёртой уулзан эрт буцах болсоноо дуулган Солонгосоос үнэхээр хөгжилтэй дурсамжуудтай буцаж байгаа талаараа бас ахин нэг удаа зочлон ирэхээ ч амлаад салах ёс гүйцэтгэсэн юм.
-------------------------------------------------------
- Гүнжтээн Хунтайж ирчихсэн...
- Би очихгүй ээ, очмооргүй байна гээд хөнжлөө толгой дээгүүрээ давуулан ханалуу хараад хэвтчихэд Чой ахайтан санаа алдаж байгаа бололтой
- Гүнжтээн, таны нөхөр тань шүү дээ...
Хариу хэлэлгүй хойш харан хэвтээд байсанд Чой ахайтан бууж өгсөн бололтой ятгахаа болиод
- Эрхэм дээдсээ, та ядаж хоолоо зооглоорой... Энд тавиад үлдээлээ шүү гээд өрөөнөөс гаран хаалгаа хаах нь сонсогдов
Тиймээ, миний нөхөр... Нөхөрөө үнэхээр иx санасан болохоор... галзууртлаа их санасан болохоор шууд л гүйж очоод тэвэрмээр байсан ч би тэрэнд гомдож байна. Санасан хэрээрээ тэрэнд гомдож тунирахаад байна..
Хэсэг орондоо юу ч хийлгүй элдэвийн юм бодон өрөөндөө ганцаараа хэвтэнэ
Жонгүг өргөөндөө ирчихсэн болов уу? Эсвэл хаантанд бараалхаж байгаа юм болов уу? Тэр ер нь хаана юу хийж яваан бол? Намайг санасан болов уу? Холбоо барихгүй байсан шалтгаан нь юу юм бол? Юу болоод хугацаанаасаа эрт ирж байгаа юм?
Хэрэггүй бодлуудаааа болон дотор давчдан хөнжилөө тийрч газар унагчихаад дээшээ харан хэвтлээ
- Гадаа гардаг ч юм уу? гэж амандаа бувтнаад эргэлзсэнчгүй шууд орноосоо босон гадуур өмсөх хүрэмээ өмсөн гарлаа
----------------------------------------—————
Өглөө цас орсон учраас ордон тэр чигтээ цагаан өнгөөр хучигджээ. Хүрэм минь арай нимгэдэн бага зэрэг даарч байсан ч эргээд өргөөлүүгээ явахыг хүссэнгүй... Үнэндээ Жонгүгтай таарахыг хүсээгүйдээ байх.
Бие минь өмнөхөөсөө нээх дээрдсэн юм алга байв. Уг нь хоол идэж тэнхээ орох ёстойгоо сайн ухаарч байсан ч үнэхээр хоолойгоор хоол давахгүй байгаа юмыг яалтай...ингэж бодох төдийд нүд минь нулимсаар дүүрэн үзэгдэх орчин бүрэлзээд ирлээ.
Ахх... Ахиад л уйлаад эхэллээ
Нулимсаа арччихаад дээш тэнгэр өөд харан зогсож байтал ард цас шаржигнан дуугарах нь сонсогдов. Хүн ирж байгаа бололтой.
Цээжин дотор зүрх минь хурдан хурдан цохилон амьсгал минь давхцаад ирлээ. Хэрвээ энэ хүн тэр хүн мөн бол би түүнтэй одоо уулзахдаа бэлэн биш байна... Нээрээ шүү үнэхээр бэлэн биш байна. Түүний хоолой, гунигтай харцтай нүд, хааяаадаа инээхэд нь уруулынх нь буланд тодрон гарч ирдэг жижигхэн хонхорхой гээд л энэ бүгдийг нь би харчих л юм бол биеээ барьж дийлэхгүй шууд гүйж очоод тэвэрээд авах байх...
Өөртөө итгэлгүйхэн дуу гарсан зүгрүү эргэж хартал тэр....тэр үнэхээр ирчихэж.
Урд минь зогсож байгаа хүн үнэхээр Жонгүг ажээ. Үс нь өмнөхөөсөө ургачихсан бараг нүднийх нь өмнө тулаад ирчихсэн бас өмнөхөөсөө бага зэрэг турчихсан харагдаж байлаа. Намайг юу ч хэлэлгүй түүнлүү зогсолтгүй ширтээд байсанд Жонгүг хоолойгоо засан намайг дээрээс минь доош нэг гүйлгэж харчихаад
- Яагаад ингэж их турчихсан юм? Чи яг л ясан дээр арьс тохчихсон юм шиг харагдаж байна гээд ойртох гэж нэг алхам урагшилахад нь би ч бас нэг алхам хойшлон түүнээс зуггтан холдоод
- Битгий ойрт! Наанаасаа битгий хөдөл! Ахиад ганц л алхам ойртох юм бол би чамайг алчихна шүү!
Жонгүг саяны хэлсэнд гайхсан бололтой нүд нь томорсоноо удалгүй хөмсгөө зангидан уруулаа жимийлгэлээ. Би ч өөрөө өөрийнхөө ингэж аашилсанд цочирдон түүний өмнө гэм хийсэн бяцхан гөлөг шиг хийсэн хэрэгтээ гэлбэлзэн зогсоно
- Ахх, зүрх минь шархалчихлаа байна... Олон хоног байхгүй байж байгаад ирсэн байхад эхнэр минь "Битгий надад ойрт " гэж хэлж байгаа юм биздээ гээд энгэртээ гараа зөрүүлэн зогсоход нь түүнлүү хошуугаа унжуулан духаараа хараад
-Би...Би зүгээр яахаа мэдэхгүй байна. Инээгээд чамайг угтаад авах уу? эсвэл таг чимээгүй алга болсонд чинь гомдлож уурлах уу? би үнэхээр яахаа мэдэхгүй байна. Дотор минь юу болоод байгааг ойлгохгүй нь...
Жонгүг байгаа газраасаа ахин нэг урагшлан миний өмнө яг тулаад ирэхэд түүний байнга түрхдэг гаатай үнэртэй ус нь хамар сэнгэнүүлэн үнэртэнэ. Түүнтэй харц тулгарахаас айн бас түрүүхэн уйлаад улайчихсан нүдээ харагдуулахгүй гэж доош газар ширтэн зогсоход Жонгүг дээрээс хөнгөхөн инээмсэглээд
- Мэдэхгүй байна гэж юу гэсэн үг юм? Чи кино үздэггүй юм уу? Иймэрхүү нөхцөлд хоёр талаас гүйлдэж ирээд л тэврэлдээд байдаг биз дээ? Тэгээд ч...
Түүнийг яриагаа дуусгахаас нь өмнө би үг дуугүй бүсэлхийгээр нь гараа явуулан тэврээд авлаа. Жонгүг энгэртээ зөрүүлсэн гараа аван нэг гараа нуруун дээр минь нөгөө гараа толгойны ад тавив. Би түүний цээжин нь нүүрээ наан нулимсаа энгэрт нь шингээгээд, дэндүү гэмээр санасан энэ үнэрийг илүү их үнэртэх гэж энгэрт нь улам шигдэнэ. Жонгүг харин миний энэ гэнэтийн үйлдэлд яаж хариу барихаа мэдэхгүй байгаа бололтой нурууг минь зөөлхөн илж байв
- Би чамайг үнэхээр их санасан
Ингэж хэлэхийг минь сонссон Жонгүг тэврэлтээс минь мултран хойшлоод нүдний минь урдуур орох үсийг хуруугаараа хойш самнан хацарнаас минь зөөлхөн гэгч нь барьлаа
- Дараагын удаа хамтдаа явцгааж байя
Жонгүгийн энэ үгэнд яагаад ч юм би цочирдож орхив. Магадгүй тэрнээс ийм үг гарна гэж хүлээгээгүй байсандаа тэр байх. Түүнлүү толгойгоо өргөн дээш харахад надруу харах харц нь өмнөхөөсөө тэс ондоо байв, үргэлж гунигтай ганцаардсан эсвэл бодлогширсон байдаг харц энэ удаа халуу шатам төөнөх мэт болж.
Миний нүдрүү хоромч алгасахгүй ширтэн зогсох түүний яг одоо юу хийх гэж байгаа гэдгийг ч таамаглахааргүй ажээ. Удалгүй Жонгүг бага зэрэг доошилсоор надруу бага багаар дөхөж эхлэв.
Тэр намайг үнсэх гэж байна уу?
- ЖОНГҮГ АА!!!!
Гэнэт ардаас гарсан хөвгүүдийн орилолдох чимээнээр бид хоёр цочин сандраад байгаа байрнаасаа нэг нэг алхам хойшлон бантан зогслоо.
Яагаад дандаа ийм үед...
Жонгүг миний ардаас ирж байгаа нөхдүүдийг харчихаад ичсэндээ хацар нь ягаан туяатай болчихсон чихээ оролдон зогсоход нь эргээд хартал Хааны удмын хүүхдүүдийн клубынхан ирж яваа харагдав. Тэд бид хоёрлуу дөхөн ирээд жогтой нь араггүй инээлдэн харцгаахад миний нүүр шатаж байгаа юм халуунаар төөнөж эхлэлээ.
- Хөөх, хайрын шувуухайнууд минь гадаа хүйтэн байхад юу хийцгээж байгаа юм? гээд Юүгёом инээдээ барьж ядан энгэртээ гараа зөрүүлэхэд хажуунаас нь Инү ёвроод
- Удаан уулзалдаагүй хүмүүс уулзаж байхад хэдүүлээ саад болчих шиг боллоодоо
-----------------------------------------------------
Жонгүгтай бид хоёрын дунд тийм юм болсноос хойш бид хоёр өдөр нэг нэгнээсээ зугтан бараг тааралдсангүй. Өнөөдөр ч бас би ордны гадуур ажилтай байсан учраас өдөржин ордонд байхгүй байж таарсан юм.
Салж унах гэж байгаа амьтан хурдхан шиг орондоо орохын түүс болон өрөөндөө хөлөө чирсээр орж иртэл өөдөөс минь угтах дүр зураг намайг цочоож орхилоо. Өөрийнхөө орон дээр байгаа аятай орны толгойг нуруугаараа налан тухалчихсан зурагт ном уншаад сууж байгаа Жонгүгийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй ам минь гайхсандаа ангайж орхив. Жонгүг миний орж ирснийг анзаарсан бололтой уншиж байсан хуудсаа тэмдэглэж аваад нүдний шилээ аван номтойгоо хамт орны минь хажуу дахь шүүгээний дээр тавиад
- Наад амаа хаа, ертөнцийн хамаг тоос шороо орлоо гэхэд л би ухаан орон Жонгүгрүү хөмсгөө зангидаад
- Чи миний өрөөнд, миний орон дээр юугаа хийж байгаа юм???
- Миний өрөөний халаалтыг одоо хүртэл ажлуулаагүй, сүүлийн хоёр хоногт би хариугүй явдаг зайрмаг болохоо шахлаа. Маргааш гэхэд засчихна гэсэн лдээ... Гэхдээ би ахиж даармааргүй байгаа болохоор өнөөдөртөө энд хоночиж болохгүй юу? гэж том нүдээ бүлтэгнүүлэн хэлэхэд нь түүнд үгүй гэж хэлэх үнэхээр хэцүү байлаа
- Тэ-Тэгвэл чи газар унт
- Тоглоод байна уу? Чи намайг яаж газар унтана гэж төсөөлж чадаваа? Тэглээ ч нуруу өвдчихнө, Эр хүнд нуруу гэдэг чинь амь амьдрал нь байдаг юм гээд баруун гараа хойш толгойныхоо ард аваачин дэрлээд "Чи зүгээр хажууд унтчих лдаа"
- ЮУ???
- Яасан? өмнө нь хамт нэг орон дээр унтаж л байсан биз дээ? гэж хэлээд Жонгүг хөнжилөө сөхөн намайг хэвтэх зай гарган хажуу тийш шахан хэвтлээ
-----------------------------------------------------
~Зохиолчийн талаас~
Жонгүг утсан дээрх тоглоомоо тоглон хэсэг хугацаа өнгөртөл гэнэт түрүүнээс хойш зогсоо зайгүй чалчиж байсан Эрин чимээгүй болчихсоныг анзаарав. Утсаа дэрэн доороо хийчихээд Эринлүү хартал тэр бат бөх нойрондоо автчихсан үнэхээр тайван унтаад өгчихсөн байлаа.
"Гүнжтэн 9 кг турчихсан, хоолоо огтхон ч зооглохгүй юм. Тан барьсан ч нэмэр болохгүй байгаа Хунтайжаа"
Чой ахайтны ингэж хэлснийг санаад Жонгүг Эринлүү харан хажуудалж хэвтээд царайг нь сайн тогтоон хартал тэр үнэхээр турчихсан харагдана.
- Чамайг юу ингэтлээ зовоогоод байгаа юм бэ? гэж Жонгүг амандаа бувтнаад Эриний хацарнаас барин эрхий хуруугаараа зөөлхөн илнэ.
- ХАТАНТААН БОЛОХГҮЙ ЭЭ!
- НАМАЙГ ОРУУЛААТАХ!
Өргөөний үүдэнд гарах чимээ шуугианаар Жонгүгийн бодол тасалдан орноосоо босоод суучихлаа. Удалгүй өрөөний хаалгыг хүчтэй саван орж ирэх Хатны чимээнээр Эрин ч гүн нойрноосоо цочин сэрэхэд Хатан тэдний байгаа байдлыг хараад эхэндээ гайхсан ч удалгүй царайнд нь уур уцаар тодроод ирэв
- Энэ чинь юу болж байгаа юм? гэж Хатан тэднээс шүд зуун асуухад хоёул орноосоо босон орныхоо хоёр талд гараад зогсчихлоо
- ЭНД ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ ГЭЖ АСУУЛАА! ХУНТАЙЖ ӨРГӨӨНД ТАНЬ ЮУ ХИЙЖ ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ! ГҮНЖТЭЭН
- Хатан ээжээ... энэ таны бодож байгаа шиг чинь юм болоогүй ээ... Миний өргөө хэтэрхий хүйтэн байсан болохоор би ийшээ ороод ирсэн юм...
- Та өөрийгөө миний өөдөөс тайлбар тавиад байх эрхтэй хүн гэж бодоо юу? Жон Жонгүг! гээд нэг сониныг хажуудаа байсан ширээн дээр хүчтэй нь араггүй шидлэн тавьлаа. Жонгүг Эрин хоёр түүний саяны хэлсэн өгүүлбэрт гайхан харцаа тэр сонингоос салгаж чадсангүй
-Картанд байсан мөнгөөрөө зочид буудал, онгоцны тасалбар авахад ашигласан гэнээ! Яах гэж ийм юм хийж байгаа юм? Солонгос улс байтугай дэлхий даяар чамайг харж ажиглаж байхад, ордноор дүүрэн чамайг нэг л алдаа хийвэл алдаан дээр чинь дөрөөлөөд босоод ирэх хүмүүс байхад ийм болчимгүй үйлдэл хийж байдаг. Маргааш энэ талаар жичтэй ярилцах болно, юуг буруу хийснээ дотроо тунгаагаад байж байсан чинь дээр шүү!
Хатан Жонгүгруу сүүлийн өгүүлбэрээ шүднийхээ завсраар сийлэгнүүлэн хэлчихээд өрөөнөөс хаалга саван гараад явлаа.Жонгүг Эрин хоёр түрүүнээс бараг амьсгаагаа түгжчтхсэн байсан аятай амьсгаануудаа гаргаад
-Хатан ээжийг юу ингэтлээ уурлуулчихваа гэж Эрин сулхан хоолойгоо Жонгүгаас асуутал Жонгүг тэр ширээн дээр очоод сонин дээрх зургийг харан амандаа сулхан хараал хэлэх нь тэр. Эрин ч тэнд яг юу байгаа талаар мэдэх гэж сонирхолдоо хөтлөгдөн түүний араас очин сонинг хартал гэнэт хариугүй хоолой дээр нь юм тээглээд ирэхийг мэдэрлээ. Сонин дээрх нийтлэлийн гарчгийг уншаад хоолой нь чичрэн, амьсгал нь давхцаад Жонгүгрүү том алга нүдэндээ нулимс цийлэгнүүлэн харлаа
- Та хоёр Англид хамт байсан юм уу?
------------------------------------------
A/N Маргааш уртааааа гэгчийн шинэ хэсэг оруулнаа за:) Хөөрхөн Шүрээ нь битгий уурлаарай ккк
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)