Дурсамж
~Зохиолчийн талаас~
Хунтайж Жонгүг Англид байх хугацаандаа багахан хөгжилдөөд авсан бололтой. Зураг дээрх хамт байгаа охиныг Мин Хёорин гэдэг бөгөөд бол Хунтайж болон Гүнжтэй хамт нэг сургуульд сурдаг. Тэр сургуулийн сурагчидын яриагаар Хёорин хэмээх энэ охин урд нь Хунтайжтай болздог байсан гэсэн яриа байдаг юм байна.
Нийтлэлийг уншиж дуусаад Эриний нүдийг нулимс бүрхээд ирлээ.
- Та хоёр Англид хамт байсан юм уу?
Эринийг ийнхүү чичирсэн хоолойгоор өөрөөс нь асуухыг сонссон Жонгүгийн сэтгэл хэдэн мянга дахин зурагдан сийчигдэх шиг болов. Гэхдээ сурсан зангаараа тэр нүүрэн дээрээ сэтгэл хөдлөлөө огтхон ч гаргасангүй эргэж харан ширээ тулан суулаа
Үнэндээ Англид Хёоринтой өөр зүйл огтхон ч болоогүй, чиний ойлгож байгаа шиг чинь юм бишээ гээд хэлчих яагаад ийм хэцүү байгааг өөрөө ч ойлгохгүй байв. Хоолой дээр нь ирэн гацчихаад байгаа эдгээр үгээ буцаан залгин Жонгүг дуугүй нэг зүглүү гөлрөн зогсчихов. Түүнийг ийм байдалтай дуугүй зогсоод байсанд Эрин улам бухимдан түүний урд гарж зогсоод
- Буудлын төлбөр, онгоцны тасалбар гэнээ? Яах гэж чи энэ бүгдийг нь төлж өгсөн юм? Яагаад?
- Би яагаад чамд бүгдийг нь тайлбарлаж өгөх ёстой гэж? Найзад минь мөнгө хэрэгтэй болж түүнд нь тусалсан буруу юунд байгаа юм? Чамд өөр тайлбар хэрэгтэй юу? гэж Жонгүг хөмсгөө зангидан түүнлүү харан ширүүхэн хэллээ
- Би тэгэхээр чиний хувд иймэрхүү асуудлыг чинь асуух эрхгүй хүн болж таарч байна уу?Эриний ингэж хэлэх нь Жонгүгт бухимдах гэхээсээ илүү уурлаж байгаа мэт сонсогдож байлаа.
Өнөөдрийг хүртэл тэвчиж ирсэн бүхий л уур уцаар, бухимдал шаналал нь яг одоо хариугүй дэлбэрэх гээд байгаа юм шиг санагдан Эрин толгойгоо барин гүнзгий амьсгал аваад Жонгүгаас нүүр буруулан зогсоно
- Би.. Би зүгээр л чамайг илүү юманд санаагаа чилээгээсэй гэж хүсээгүй юм...
Үнэн хэрэгтээ Жонгүг энэ тухай ирсний эхний өдрөө л Эринд хэлчихэж болох байсан ч түүний ингэж их турсан байгааг бас бие нь ийм сул байгаа дээр ахиж нэг толгойны өвчин нэмэхийг хүсээгүйдээ тэр юм. Жонгүгийн харц өмнөхөөсөө зөөлрөн Эринлүү урагш ширтээд
- Битгий энэ асуудалд орооцолд, зүгээр биеээ тэнхрүүл гэхэд нь Эрин ширэв татан хажуу тийш хараад
- Миний эрүүл мэндэд анхаарал тавиад байх шаардлагагүй би хангалттай эрүүл байна гэхийн сонссон Жонгүгийн уур нь дүрсхийн босч Эриний бугуйнаас нь бариад авлаа
- ХАНГАЛТТАЙ ЭРҮҮЛ ГЭНЭЭ? БУГУЙ ЧИНЬ ШУМУУЛНААС Ч НАРИЙХАН БОЛЧИХСОН БАЙХАД, ХООЛ ИДЭХГҮЙ ИНГЭТЛЭЭ СУЛЬДААД БАЙХАД ЧИНЬ ЯАЖ ТООХГҮЙ БАЙХ ЮМ! ЮУНД ИНГЭТЛЭЭ ШАНАЛААД БАЙГАА ЮМ!
- МИНИЙ ЮУНД ШАНАЛААД БАЙГААГ ЧИ МЭДЭЖ ЯАХ ГЭСЭН ЮМ! ЧАМД ЯМАР ХАМААТАЙ ЮМ? МИНИЙ ӨВДӨӨД ҮХНЭ ҮҮ, ӨЛСӨӨД ҮХНЭ ҮҮ ЧАМД ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ!!!
- ЯА! КАН ЭРИН!!!
Эрин Жонгүглүү нулимстай нүдээр цоо ширтэн хараад бугуйгаа түүний гарнаас мултлан авлаа
- Би үнэхээр тэнэг юм... Хайртай охинтойгоо хамт Англид инээлдээд явж байсан чиний араас шөнө бүрийг нойргүй өнгөрөөсөн өдрүүдийнхээ хойноос харамсчихлаа, би... би үнэхээр тэнэг байж гээд Эрин сулхан амандаа бувтнаад өрөөнөөсөө гараад явчихлаа
---------------------------------------------
Маргааш өглөө гэхэд энэ скандал улс даяар тархан бүх хүний анхааралыг үнэхээр их татаж байлаа. Хаана ч явсан хүн болгон л энэ талаар ярьж Эрин Жонгүг хоёрын сургууль одоо хүн болгоны анхааралд орчихсон байв. Цаг өнгөрөх тусам Жонгүгийг тухай муу цуурхалууд газар авч энэ нь ч хааны удмынханыг хэцүү байдалд оруулж байлаа. Хааны ордноос хариу арга хэмжээ авах талаар бүхий л арга хэмжээг авах гэж үзэж байв
- Яа! Кан Эрин??? Чи үнэхээр зүгээр үү? гэж Минжи түрүүнээс хойш юу ч дуугаралгүй цонхоор ширтэн суух Эринийг харан санаа зовон асуухад Эрин хариуд нь зүгээр л инээмсэглэхээс өөр юм хэлсэнгүй. Эриний угаас цасан цагаан мэт арьс нь улам үхсэн юм шиг цайгаад уруул нь хатан хагарчээ
- Чи хоолоо идэж байгаа юм уу? Өчигдөр унтаж амарсан уу? Царай чинь аймшигтай харагдаж байна шүү дээ, ордонлуу буцахгүй юм уу? гэх олон асуултууд ар араасаа хөвөрч Эринийг үнэхээр ир залхааж байлаа.
- Тэр хүүхэн Хунтайжын өмнө хойгуур сүүлээ шарвалзуулсаар байгаад ийм юм болж байгаа юм! гэсээр Чэрёон хэлэхэд түүний хэлснийг дэмжиж буй мэт Минжи Соми хоёр толгойгоо хурдан хурдан дохино
- Би гарч агаар амьсгаллаа, дараагын цагаас ороод ирнээ гэж Эрин тэдний энэхүү ярианаас зугтан ангиас гараад явахад хэн ч түүнийг араас нь зогсоож зүрхэлсэнгүй
---------------------------------------------
Эрин сургуулийнхаа арын хүрээлэнгээр элдвийг бодон хөлөө чирсээр удаанаар алхаж байлаа. Үнэндээ өчигдөр Жонгүг өөрт нь бараг үнэнгээ хэлсэн ч яагаад ч юм жоохон хүүхэд шиг зан гарган түүнд уурлачихад гараад явсандаа одоо бага зэрэг харамсах сэтгэл төрж байв.
- Ахх... Надад санаа зовсондоо хэлээгүй нуусан гэж байхад би гэж нэг юм тунирхаж гомдоод л... гэж ганцаараа өөрөө өөртэйгөө ярин доош харан алхаж байхдаа нэг хүнийг урдаа байгааг ч анзаарсангүй очоод мөргөчихлөө. Эрин түүний царайлуу харахаасаа өмнө доош бөхийн уучлалт гуйчихаад толгойгоо дээш өргөн хартал түүний мөргөсөн хүн Хёорин байв. Хёорин түүнлүү цоо ширтэн хараад нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулчихаад зөрөөд яваад өгөхөд Эрин одоо л биш бол хэзээ ч үгүй гэж бодон эргэж харан араас нь дуудлаа
- Мин Хёорин!
Хёорин өөрийг нь дуудахыг сонсоод эргэж харан түүнлүү гайхан харахад Эрин нэг сайн гүнзгий амьсгаа авчихаад одоо түүнд хэлэх үгээ аль болох өөртөө итгэлтэй бас бардам сонсогдуулахаар хичээнэ
- Чамтай ярилцаж болох уу?
---------------------------------------------
- ЖОНГҮГ АА!!! ЖОНГҮГ!!! гэсээр BTS-ын хувийн өрөөрүү байдаг хурдаараа гүйн орж ирэх Хусогыг харсан хөвгүүд бүгд түүнлүү гайхан харцгаалаа
- Юу чамайг ингэтэл чинь сандаргаж орхио вэ? Хусог аа? гэж Жин хөмсгөө өргөн асуухад Хусог амьсгаагаа дарах гэж хичээн цээжээ дээрээ гараа аван Жонгүглүү заагаад
- Яа! Чи хурдан сургуулийн арын хүрээлэнлүү оч, Хёорин Эрин хоёр уулзаад зогсож байна, юу ч болох юм билээ очиж зогсоо гэхэд Тэхён Хусогруу нүд нь томрон хараад өрөөнөөс шууд гараад гүйчихлээ. Араас нь Намжүүн Жин хоёр гүйлдэн гартал Юүнги Жонгүглүү хөмсгөө зангидан хараад
- Чи очихгүй юм уу? гэхэд Жонгүг урдаа байх бөмбөрийн цохиурыг аваад санаа алдаад
- Үгүй ээ, очихгүй гэлээ
---------------------------------------------
Бараг сургуулийн ихэнх хүүхдүүд Хёорин Эрин хоёрыг харахаар тэнднийг холоос ажиглан зогсцгоож байв. Тэр дунд Жонгүгийн найзууд Эриний ангийхан бас Жимин ч хүртэл зогсож харагдана. Эринд энэ байдал бага зэрэг эвгүй санагдсан ч нэгэнт эхэлсэн яриагаа дуусгахаар шийдээд
- Хүмүүст буруугаар ойлгогдоод чамд их хэцүү байгаа байхдаа... Жонгүг юу болсон талаар надад хэлсэн, хүмүүсийн буруу ойлголтын засах болохоор битгий санаа зовоорой гэж хэлэн Хёоринлуу хартал тэрний нүүрэнд санаа зовсон биш харин бассан инээмсэглэл харагдах нь тэр
- Жонгүг чамд хэлсэн гэнээ? гээд Хёорин ёжтой инээмсэглэл тодруулан инээгээд "Би Жонгүгтай уулзах гэж Англи явсан юм, Солонгост та хоёр эхнэр нөхөр гэгдээд салахгүй зууралдаад байсан болохоор надад түүнд хэлэхийг хүссэн үгнүүдээ хэлэх боломж олдохгүй байсан. " гэхэд Эрин түүнээс ийм хариулт ирнэ гэж төсөөлөөчгүй болохоор царай хувьсхийн барайсаныг анзаарсан Хёорин бардам гэгч нь аргаггүй инээмсэглэн үргэжлүүлээд
- Чи намайг гүнжийн суудалд санаарахаад ингээд байна гэж бодож байж магадгүй. Би хунтайж биш Жон Жонгүг гэдэг хүнийг л буцаагаад авахыг хүсэж байна. Хэдий чи тэрний эхнэр байж болох ч... Тэрний хайр, тэрний сэтгэл бүгд минийх гэдгийг санаж явсан чинь дээр шүү. Гэхдээ чи ингэж надтай уулзаад зогсож байгааг харсан чинь... Би яагаад хүний нууц амраг болчихсон юм шиг санагдаад байгаа юм болоо? гэж инээвхийлэн хэллээ
- Чи..
Эрин түүний хэлсэн үгэнд цочирдон балмагдсан ч гэсэн хариу үг хэлэх тэнхээгүй болтлоо бие нь сульдаж эхэлж байгааг мэдэрлээ. Толгойгоо нэг гараараа барин нөгөө гараараа хажуудаа байх хашлагыг түшин зогсоод хүнд хүнд амьсгаадан зогсох ажээ
Яагаад бүх зүйл ингэж бүрэлзэж харагдаад байнаа
- Бие чинь зүгээр үү, яагаад байгаа юм? гэж Хёорин гайхан асуутал Эрин толгойгоо барьсан гараа аван
- Миний бие муу байна... Да-Дараа.. энэ талаар ярилцая гэж сулхан хэлээд явах гэхэд хөл нь гуйван түүний урд ухаан алдаад унахад Хёорин Эринийг газар унахаас өмнө амжиж барьж авлаа
Болсон явдлыг холоос харж зогссон Жимин гүйж ирэн Хёориноос Эринийг аван нүүрнийх нь урдуур орсон үсийг хойш илээд
- Эринаа? Эрин?? Кан Эрин! Чи сонсож байна уу? Эринаа гэж санаа нь зовон түүний хацраас нь барин дуудна
-------------------------------------------————
Өрөөнд дахиад л Хусогыг пижигнэн гүйж орж ирэх чимээнээр Жонгүг Юүнги хоёр хийж байсан юмаа зогсоон түүнлүү гайхан харцгаалаа
- Бас яасан? гэж Юүнги хийж байсан зүйлрүүгээ цааш тавин асуутал Хусог Жонгүгрүү хараад
- Эрин сая ухаан алдаад уначихлаа, энэ удаа чи жинхэнээсээ очсон нь дээр юм шиг байна. Жонгүг Хусогын хэлсэн эхний өгүүлбэрийг сонсоод л шууд өрөөнөөс хар хурдаараа гараад гүйчихлээ.
- ЯА, ЖОНГҮГ АА ХҮЛЭЭЛДЭЭ
-------------------------------------------————
Жонгүгийг гүйн ирж байхыг харсан хүүхдүүд түүнд зай тавьж өгөн хоёр талруугаа шахан зогсов. Хёориныг Жонгүгийн учиргүй сандран гүйж ирсэн дүр төрх самгардуулж орхилоо.
Жиминий гаран дээр ухаангүй хэвтэх Эринийг Жонгүг нэг гараараа хөлөөр нь нөгөө гараа толгойных нь ардуур оруулан өргөн босоод Хёоринлуу урд өмнө хэзээ ч харж байгаагүйгээрээ хорсон харах нь тэр. Түүний энэ айшигтай харцанд нь цочирдон балмагдсан Хёорин хөл нь сулран хойш унах гэхэд ардаас нь хэн нэгний түшээд авахыг мэдрэв. Мэдээж тэр Тэхён байх нь ойлгомжтой байлаа
Жонгүг Эринийг өргөсөн чигтээ цааш харан яваад өгөхөд Тэхён Жимин хоёроос бусад нь бүгд түүнийг дагаад яваад өгөв. Түрүүний эвгүй байдлаасаа одоо хүртэл гараагүй Хёорины мөрөөр нь түшин өөртөө наах Тэхён түүнлүү санаа зовсон харцаар хараад
- Чи зүгээр үү? Би чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд цааш аваад явлаа
Тэр газар байх ихэнх хүүхдүүд хоорондоо шивэр авир хийлдэн тарахад Жимин бодолд дарагдсаар ганцаар үлдэв.
-------------------------------------------------------
Түрүүнээс хойш хажууд нь юу ч ярилгүй чимээгүй суух Хёорины гарнаас Тэхён атган эрхий хуруугаараа илээд
- Гэрийн чинь гадаа ирчихлээ, байж байгаад орох юм уу?
Хёорин асуултанд нь хариулсангүй дуугүй суусан хэвээр л байв
- Хёорин аа?
- Тэр... Тэрний харц... Жонгүг намайг үзэн ядсан харцаар харсан, тэр... өмнө нь надруу хэзээ ч ингэж харж байгаагүй шүү дээ, яагаад? яагаад Жонгүг надад тэгэж хандаж байгаа юм? яагаад!
- МИН ХЁОРИН!!!
Тэхёний дуугаа өндөрсгөн ийнхүү чанга дуугарсанд Хёорин түрүүн байснаасаа бүр долоондор болчих нь тэр. Хөөрхөн бүлтгэр нүдэндээ нулимс цийлэгнэн өөрлүү нь хартал тэр буруу юм хийснээ ойлгосон бололтой Хёориныг аргадан өөрлүүгээ татаад энгэрээ наалаа
- Хёорин аа, бүх юм дууссан гэж би чамд хэлсэн шүү дээ, тоглоом дууссан... Жонгүг гэрлэсэн хүн гэдгийг яагаад ухаарахгүй байгаа юм?
- Би тэрэнд сайн... Үнэхээр их сайн... Түүний талаар бодохгүй байхыг хичээсэн ч, хичнээн нүдээ дараад чихээ тагалсан ч бодолд минь Жонгүг байсаар байдаг. Өнгөрсөн лүүгээ буцмаар байна... анх уулзсан тэр өдөрлүүгээ буцмаар байна Тэхёнаа
Хёорин түүний энгэрт өөр залуугаас тэр тусмаа сайн найзаас нь болж асгартаа уйлж байгаа нь түүний сэтгэлийг тэсвэрэлшгүй ихээр шархлуулж байсан ч Тэхён шүд зуун тэвчиж байсан юм. Хайртай охиныхоо нулимсыг энгэртээ шингээн шаналалыг нь өөртөө аваад түүнийгээ чангаас чанга тэврэн суухад хацрыг нь даган нулимс урсахыг мэдрэлээ
-------------------------------------------———
~2жилийн өмнө~
Хёорин гэрээсээ дайжин ойрын хэд хоногт өмсөх хувцасаа аваад галт тэрэгний буудалруу очин Сөүлээс хамгийн хол очих газрыг сонгон зорчих тасалбар худалдаж авлаа.
Цонхон талын суудал авсандаа олзуурхаж тухлан суугаад ардаа өнгөрөх Сөүл хотын үзэмжийг харан сууна. Яг л өнөөдрийг хүртэл тэвчиж амьдарч ирсэн шорон шиг амьдралаа үлдээгээд явж байгаа мэт...
Эцсийн галт тэрэгний буудал дээр буун цүнхээ үүрээд ойр хавьд байх дэлгүүрээр орон өдрийн хоолоо тэндээ идчихээд түрүүн харсан далайн эрэгрүү харсан жижигхэн автобусны зогсоолруу зүглэн алхалаа
Зураг авах хоббитой болохоороо зургийн аппарадаа гаргаад орчин тойрныхоо зургыг авсаар нөгөө зогсоол дээрээ ирэн дотогш ортол дотор ганц урт модон сандал байх ба нэг талд нь өөртэй нь ижил насны бололтой хөвгүүн сууж байх нь тэр. Тэр хүүг ажигласаар сандалны нөгөө талд ачаагаа тавин суув
Тэр хөвгүүн мөөгөн засалттай бор үстэй байх ба том дүрлэгэр нүд туулайных шиг уруултай ажээ. Хажуудаа бас өөртэй нь адил том цүнхээ тавьчихсан далай ширтэн дуу сонсон суугаа бололтой. Гэхдээ түүний харц их ганцаардмал юм... Яагаад ч юм Хёорин түүнээс өөрийгөө харах шиг л болж байлаа.
Гэхдээ би энэ хүүг хаа нэгтээ харж байсан санагдах юм?
Хёорин ахиж түүнд анхааралаа хандуулсангүй, гартаа байх зургийн аппарадаа асаан далайн зургийг дурандаа буулган суув. Гэвч түүний харц өөрт нь захирагдахгүй байн байн хажуудах хөвгүүнээ ширтэж байлаа. Хүү ч үүнийг анзаарсан бололтой яг Хёориныг ширтэж байхад түүнтэй харц тулгарахад Хёорины хацар улаа бутран бантаад буцаад зургаа авахаар аппарадаа өргөхөд
- Чи ч гэсэн гэрээсээ зугтаа юу? гэх түүний хоолой сонсогдов
Хёорин түүнд хариу хэлсэнгүй оронд нь зүгээр л инээмсэглэн харахад хүү ч гэсэн түүнд сахиусан тэнгэрийн мэт инээмсэглэлээрээ хариу барьлаа
Энэ тэдний анхны уулзалт байсан юм, Хёорин бас Жонгүгийн сэтгэлийн гүнд хадгалагдсан нандин дурсамж нь энэ байсан билээ
-------------------------------------------------------
A/N админ нь уг нь урт хэсэг оруулна гэж бодсон чинь амсангүй ээ хэхэ. Оруулах гэж байсан хэсэгээ хоёр хуваахаар шийдлээ. Тэгэхээр яасан байхна уу? Маргааш ахиад шинэ хэсэг орох нь байна шдээ:)
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)