24 страница29 октября 2017, 13:37

Айдас

                      ~Зохиолчын талаас~

Хүйтэн усанд алчуур норгоод орон дээрээ халуунтай унтах Эриний духыг арчин хажууд нь суух Жонгүг. Өөрөөс нь болж түүнийг ингэж их шаналаад байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн одоо хүртэл мэдрэгдэх энэ эргэлзсэн мэдрэмжиндээ уур нь хүрэн гараа тас атган сууна. Алчуураа тавиад урдах нь байх Эриний нялх хүүхдийнх шиг булбарай гарыг хоёр гараараа зөөлхөн атган уруулныхаа урд аваачлаа

- Намайг уучлаарай Эринаа... Хамгаалж чадахгүй ийм арчаагүй байгаад

-----------------------------------------——————

Жимин өөрт нь хэдэн зуун жил юм шиг санагдсан урт удаан хичээлээ тараад шууд л ордонлуу яаравчлан ирлээ. Машинаасаа буунгуутаа Эриний өргөөрлүү явах гэсэн ч Ёонсан хатан түүнийг дуудсан гэх нь сонсогдон дурамжхан үүргэвчээ нэг мөрөн дээрээ давуулаад өргөөрлүү явав

Ээжийнхээ өргөөнд орж ирээд Жимин хажуухандаа байсан буйдан дээр цүнхээ шидлэн тавихад Ёонсан хатан хүүрүүгээ зэмэлсэ харцаар хараад

- Яаж аашилж байгаа чинь энэ вэ? Вантаан! гэхэд Жимин ээжрүүгээ өмнөх өмнөхөөсөө илүүгээр хорссон бас уурласан харцаар ширтээд

- Тэр нийтлэлийг та хийсэн биз? Бүгд таны санаа тийм үү! Яах гэж ингээд байгаа юм? Та хатан болчихсон шүү дээ? Өөр юу хүсээв? Шунал чинь барагдаж дуусахгүй байна уу?

Жиминий хоолой намуухан байсан ч гэсэндээ энэ үгний цаана эхийгээ хатуухан зэмэлсэн өнгө цухалзан гарахыг анзаарсан Ёонсан хатан аягатай кофегоо балган ширээн дээрээ тавиад

- Хүссэнээ авсан гэв үү? гээд бахтай аргагүй инээчихээд босч Жиминий урд зогсон үргэжлүүлээд "Тийм ээ, барагдаагүй байна. Бүх юм дөнгөж эхэлж байна хүү минь"

Ээжийнхээ ингэж хэлэхийг сонссон Жимин хөмсгөө зангидан түүнлүү нулимстай нүдээр харлаа. Түүний урам хугарч байв. Өмнө нь зогсож байгаа эмэгтэйгийн жинхэнэ нүүр царайг илүү их таньж мэдэх тусам Жимин айж байлаа. Энэ хүн үнэхээр миний ээж мөн гэж үү? гэж...

-----------------------------------------—————

Жонгүг ордонд буцаад ирчихсэн болохоор Жимин ордны гадаах гэртээ амьдарч байгаа билээ. Машиндаа cуун ордноос гараад цонхны хажуугаар өнгөрөх Сөүлийн гудамжийг гунигтайгаар ширтэн өнгөрөөнө. Энэ удаад тэр ахиад л ээждээ ялагдчихсан...

Цонхоор ийн хараад явж байтал нүдэнд нь өртсөн нэг цэцгийн дэлгүүрийг хараад Жимин жолоочдоо зогсох тушаал өгөн өнөөх цэцгийн дэлгүүрийн хаалгыг нээж ортол урдаас нь анхилам цэцэгсийн таатай үнэр ханхална. Үзэсгэлэнт цэцэгсүүдийн харан зогсох Жиминий толгойнд Эринд аваачиж өгвөл их баярлах байхдаа гэсэн бодол төрөөд  час улаан өнгөтэй сарнайнаас авах гэж байтал хажууханд нь байх сарнайнаас арай царай муутай үндэстэй тасалгааны цэцэг харцыг нь булаалаа. Жимин тэр цэцгийг хараад ямар ч эргэлзээгүй шууд л авахаар шийдэн касс руу зүглэн явав

  -----------------------------------------————— 

Жимин ордонд буцаж ирээд шууд л Эриний өргөөнд ирэн өрөөлүү нь шагайтал хүн алга байв

- Жонгүг золиг хаачсан юм бол? гэж амандаа бувтнаад орон дээрээ хэвтэх Эринлүү очоод духан дээр нь дарж үзтэл түрүүн шатах гэж байсан мэт халуун байсан халуун нь буучихсан байлаа. Сэрээхгүйг хичээн авсан ургамалаа хажууханд нь байх ширээн дээр тавихаар өндийтөл Эрин сэрж байгаа бололтой нүдээ нухлан хөдлөх нь тэр. Жимин сандарсандаа байгаа газраа таг хөшөөд бараг амьсгаагаа түгжчихсэн зогсож байтал Эрин сэрээд түүнийг олоод харчихлаа

- Жиминаа? гэж Эрин сулхан хоолойгоор хэлээд түүний гарт байх жижигхэн шилэн хорготой ургамал дээр харц нь тогтов

Жимин ургамалаа түрүүний тавих гээн газартаа очиж тавиад Эриний хажууд орон дээр суун

- Бие чинь яаж байна? Халуун чинь буучихсан байна лээ? Гарч агаар амьсгалмаар байна уу? гэхэд Эрин чимээгүй толгойгоо дохьлоо

   -----------------------------------------—————

- Одоо бие чинь яаж байна? гэж Жимин урдаа инээмсэглэн суух Эринийг харан хэлэхэд Эрин хоёр гараа алдлан өргөөд

- Яг л дахин төрсөн юм шиг л байна гэж инээмсэглэн хэлэхэд Жиминий нүүрэнд инээмсэглэл тодроод ирэв

- Гэхдээ Жиминаа? Чи намайг тасалгааны цэцэгт дуртайг яаж мэдсэн юм? түрүүн харахад их хөөрхөн юм байна лээ, баярлалаа гэхэд Жимин ичингүйрэн доош хараад

- Мэдээгүй ээ, зүгээр таасан юм. Үнэндээ би ч гэсэн тасалгааны цэцэгт дуртай. Нэг настай биш хэдэн жил ч тарьж ургуулж болдог болохоор. Эрин түүний ингэж хэлэхийг сонсон нүд нь томроод

- Ордонд намайг ойлгодог хүн ганц чи л байх юмдаа, чам шиг найзтайдаа баярладаг шүү гэхэд Жиминий нүүрэнд гуниг тодроод ирэх нь тэр. Эрин ч болохгүй юм хэлсэнээ ухаарсан бололтой амаа жимийн доош хартал Жимин нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулаад

- Ахиад битгий өвдөөрэй Эринаа, чамайг өвдвөл... би ч гэсэн өвдөх болохоор...

Эрин түүний ингэж хэлсэнд бага зэрэг самгардан түүнтэй нүүр тулахаас айн газар ширтэн суулаа

Энэ үеэр Эриний өрөөний арын хаалгаар зутан шөл барьчихсан Жонгүг орж ирээд хоосон байгаа орлуу харан хамраа үрчийлгээд

- Гал тогоо ороод ирэх хооронд л босоод алга болчихож байгаа юм уу? Аххх... Халуун байхад нь идэх ёстой шүү дээ гэж амандаа үгэлсээр  шивэгчидээс нь хайчсаныг нь асуухаар өрөөнөөс нь гартал Эрин Жиминтэй гадаа тагтны сандал дээр сууж байв. Тэдэнлүү барайчихсан  алхаад ирж байгаа Жонгүгийг харсан Жимин түүнлүү инээмсэглээд

- Чи ирчихэв үү?

Жонгүг түүнд хариу хэлэлгүй зүгээр л ширүүхэн харчихаад гараа халаасандаа хийн Эринд хандан

- Өвдчихсөн хүн гадаа ингээд сууж байдаг юм уу? гэхэд нь Эрин түүнлүү нүднийхаа булангаар хошуугаа унжуулан хараад

- Хнн... би хэнээс болоод ийм байдалтай байж байгаа билээ! гэж хэлэхийг сонссон Жонгүг ташаан дээрээ гараа аван хөмсгөө зангидаад

- Яа! Хэн чамайг сургуулиас ордон хүртэл үүрч ирсэн гэж бодоов! турсан турсан гээд л байсан наад гуяар чинь үхэр цохиод алчихмаар бүдүүн юм байна лээ!

Эрин түүний ингэж хэлснийг сонсон нүүрэнд нь мишээл тодроод ирлээ. Жонгүг Эринлүү ойртон алхаж ирэхэд Эрин түүний гарлуу хөнгөхөн цохиод

- Нээрээ чи намайг үүрч ирсэн юм уу? Тэгээд наадахаа түрүүлээд хэлэх хэрэгтэй шдээ, би яаж мэдэх юм гэж ичингүйрэн хэлэхэд Жонгүг түүний нэг гарнаас нь татан босгоод хаалгарүү чирээд явчихлаа

- Яа! яагаад байгаа юм бэ? би энд агаар амьсгалж байна гэж Эрин түүний хүчтэй  гарнаас мултарч чадахгүй тонгочин хэлэхэд Жонгүг

-Өргөөнд чинь халуун зутан хийгээд тавьчихсан, энэ тэрүүгээр сэлгүүцээд байлгүй хурдан орж хоолоо ид гээд түүнийг өргөөнд ганцааранг нь оруулан тагтны хаалгыг наанаасаа хаачихлаа. Эрин мөчөөгөө өгөлгүй хаалганы завсар толгойгоо цухуйлгаад

-  Та хоёр наанаа хоёулханаа үлдэж яах гэж байгаа юм??? нууц юм ярих гэж байгаа бол миний ам цоожтой авдар л гэсэн үг шүү. Намайг оруулчих лдаа Жонгүг аа! гэж нэг амьсгаагаар шулганан хэлэхэд Жонгүг залхсан янзтай түүний нүүрлүү нь мангасдан цааш түлхчихээд хаалгаа хаан түгжчихэв. Энэ байдлыг харсан Жимин тэдэнлүү гайхсан харцаар харан суухад Жонгүг хоолойгоо засан түүний анхааралыг татаад

- Гүнжийн бие нь муу болохоор эргэж ирсэн юм уу? гэхэд Жимин толгойгоо дохиод

- Тийм ээ, бас эм авчираад Чой ахайтанд өгчихсөн. Намайг ирэхэд Эрин унтаж байсан юм. Гэрийнхэнээ их санаж байх шиг байна лээ... Унтаж байхдаа ээжийгээ дуудаад байсан

Тэднийг ингэж ярилцаж байхад Эрин одоо хүртэл тэндээсээ яваагүй шилэн хаалган нүүрээ наачихсан зогсоог харсан Жимин хайр нь хүрэн сулхан инээд алдахад Жонгүг Эринлүү нэг харчихаад

- Ээжийгээ дуудаад байсан гэнээ? Би энэ асуудлыг өөрөө мэдээд шийдчих болохоор та оролцоод байх хэрэггүй байх гэж бодож байна. Угаасаа би түүнийг эдгэртэл нь санаа тавихчина, ойр ойрхон өргөөгөөр минь үзэгдэхгүй бол сайн байна гэж ширүүхэн хэлчихээд түрүүнээс хойш нүүрээ шилэнд наан зогсоо Эриний нүүрний урд чангахан чинь тогшиход тэр цочсондоо хойш ухаран зогсоод хаалганы түгжээг тайлан гарч ирж байгаа Жонгүгийг хараад өрөөлүүгээ хар хурдаараа гүйгээд явчихлаа.

  -----------------------------------------—————

Жонгүг оройны хоолоо өрөөндөө идчихээд Эриний өрөөрүү орон хоолоо идсэн эсэхийг шалгатал зутангаа идээгүй баргал дүүрэн байгаа харагдав. Зутанг нь аван орлуу очтол Эрин хөнжилдөө шигдэн тайван гэгч нь унтаж байлаа. Орных нь хажууд суун Эриний үсийг хойш илээд сууж байтал Эрин нойрноосоо сэрэн түүнлүү нойрмог нүдээр харахад

- Сэрчихэв үү? Бие чинь одоо яаж байна? Хоолоо идэхгүй яасан юм? гэхэд Эрин орноосоо өндийн орныхоо толгойг нуруугаараа түшээд

- Мммхн... одоо гайгүй юм шиг байна гэлээ

Удалгүй гэнэт Эриний өргөөний гадаа танил дуунууд хадан хаалгаар гэрийхэн нь гүйгээд ороод ирлээ

- ЭРИНАА! гэж санаа зовон нэрийг нь дуудахыг сонссон Эрин Жонгүгрүү нүд нь томрон харчихаад үүдний хэсэгрүүгээ шууд босоод гүйчихэв

-Ээжээ! ааваа!

- Байнга ингэж инээж байх хэрэгтэй шүү дээ Эрин аа гэж Жонгүг Эриний баярлан гүйгээд гарсныг араас нь харан инээмсэглэн хэлээд тэднийг тусдаа амар тайван байг гээд өрөөнийх нь арыг хаалгаар гаран өөрийнхөө өргөөлүү явлаа.

  -----------------------------------------—————  

- Биднийг ордонд ирүүлж Гүнжтэй уулзуулсанд байярлалаа Хунтайжаа. Эрин түрүүн ээжийнхээ хийж ирсэн хоолыг амтархан идсэн. Өшөө хангалттай хоол бэлдээд ирсэн болохоор та түүнд сайн идүүлэрэй гэхэд Жонгүг толгой дохиод

- Ойлголоо, За тэгвэл би ингээд явья даа

- Гэхдээ, Хунтайж аа... Эринийг түр гэрт нь байлгаж болох эсэхийг таниас асуух гээд... Гэртээ асарч сувилуулвал илүү дээрдэх юм шиг санагдаад гэж Эриний ээж Жонгүгаас санаа зовон асуухад Жонгүг ямарч эргэлзээгүй тэдэнлүү хараад

- Намайг уучлаарай, гэхдээ тэгэж болохгүй ээ хадам ээжээ. Хэдий тэгэх нь түүнийг илүү дээрдүүлэх ч гэсэн Эрин буцаж ордонд ирээд бүх юм ахиад л эхлэнэ. Та намайг ямар ч зүрх сэтгэлгүй өөдгүй загнаж байна гэж бодож байж магадгүй, гэхдээ ингэсэн нь тэрний ирээдүйд ч хэрэгтэй. Түүний хамгаалагч нь та биш би шүү дээ

Тэдний ингэж ярилцаж байгаа нь нөгөө өрөөнд орондоо хэвтэж байгаа Эринд маш тод сонсогдож байв. Жонгүг Эринд хангалттай сонсогдсон гэдгийг мэдэж байсан болохоор ээж аавыг нь явуулчихаад орж ирэхэд Эриний орон дээрээ босоод суучихсан түүнлүү үзэн ядсан харцаар харж байгааг хараад нээх гайхсангүй. Аль болох түүнлүү харахгүй байхыг хичээн орны хажууд байх буйдан дээр суун ном уншаад суучихлаа

- МУУ НОВШ!!!!

Эринд Жонгүгийн ийм байдалтай байгаа нь уламч таалагдахгүй уурыг нь хүргэн тэсгэлгүй хажуудаа байсан том дэрийг түүнлүү аваад толгойруу нь шидчихэв. Дэрэнд цохиулсандаа цочирсон гайхсан Жонгүг түүнлүү гайхан бас уурсан хартал Эрин түүнлүү байдгаараа муухай харчихсан сууж байлаа.

Жонгүгд угаасаа хэлэх үг олдсонгүй. Ийм үед нь түүнд ахин нэг хатуу үг хэлж сэтгэлийг нь шархлуулна гэхээс үнэхээр айж байлаа. Эринд юу ч хэлэлгүй Жонгүг босоод өрөөлүүгээ явах гэтэл ахиад нэг дэр толгойруу хүчтэй буугаад ирэв.

Жонгүг өрөөндөө орж ирэн өрөөнийхөө хаалгыг хаан нуруугаараа түшин зогсоод санаа алдан халаасандаа гараа хийлээ

- Хэрвээ... Хэрвээ би чамайг явахыг зөвшөөрчих юм бол... Чамайг буцаж ирэхгүй үүрд яваад өгөх вий гэхээс айж байна...

24 страница29 октября 2017, 13:37