Анхных
Жонгүг Эриний биеийг тэнхэртэл өдөр болгон асарч байсан ч Эрин түүнтэй нэг ч үг солихгүй байсан хэвээр байлаа. Ийм байдалтай байх нь түүнд хэдий хэцүү байсан ч нөгөө талаараа ингээд болтугай хажуудаа байлгаж байгаадаа баярлана
Жонгүг ордны гал тогооноос ирсэн хоолыг аваад өрөөлүү нь ортол хэн ч алга байв. Ширээн дээр нь хоолоо тавьж үлдээгээд Эринлүү залгах гэтэл тагтан дээр түүний хоолой сонсогдох шиг боллоо
- За ойлголоо, ээжээ. Би сайн байгаа... За... Мэдэж байнаа ээжээ
Жонгүг Эринийг утсаар ярьж дуустал нь өрөөнд дэх буйдан дээр суугаад хүлээлээ. Удсанчгүй Эрин ярьж дууссан бололтой тагтныхаа хаалгыг нээн өрөөндөө орж иртэл буйдан дээр тухалчихсан суух Жонгүгийг хараад цочсондоо олго харайгаад хоолойгоо засан
- Өрөөгөөр битгий орж гараад бай гэж хэлсэн санагдах юм? Би одоо эдгэчихсэн гэж хэдэрлэхэд нь Жонгүг санаа алдан Эриний зогсож буй газар дөхөж очоод
- Чамайг зүүдэндээ ээжийгээ дуудаад байсан гэж сонссон гэхэд Эриний царай хувиран шилэн хүзүүгээ маажаад
- Би тэгсэн гэж үү?
- Чамайг ордонд шоронд байгаа мэт түгжээд байгаад уучлаарай... Би зүгээр л хунтайж байх хугацаандаа бүх зүйлийг сайнаар хийж байхыг хүссэн юм..
- Байх хугацаандаа гэж юу гэсэн үг юм? гэж Эрин түрүүний сонссон зүйлдээ нүд нь томрон түүнлүү гайхан харахад Жонгүг ахин нэг уртаар санаа алдаад
- Би... Түүхэнд нэрээ олиггүй арчаагүй Хунтайж гэж бичүүлмээргүй байна. 1 юмуу 2 жилийн дараа... би сайн дураараа суудлаасаа огцорно. Одоо хэрвээ энэ талаар тэдэнд хэлчих юм бол намайг зүгээр л өсвөр насны тэрслүү зан гаргаж байна гэж бодох байх. Харин 20 нас гарчивал миний үгийг нухацтай хүлээж авна шүү дээ...Угаасаа тэдэнд надаас илүү хунтайжын суудалд тохирох хүн байгаа. Тэглээ ч, би чиний өдөр болгон гэртээ харьмаар байна гэдэг гоншигнолтоос чинь залхаж байна... Хэдхэн жил хүлээчих тэгвэл би чамайг тавьж явуулъя... тэр болтол харин миний дэргэдээс битгий холд...
--------------------------------------------
Тэдний хооронд ийм яриа болсоноос хойш Жонгүг Эриний өрөөгөөр орж ирэлгүй нэг өдрийг өнгөрөөлөө. Эринд түүний хэлсэн үг цаг мөч тутамд толгойнд нь хадсаар байх бөгөөд орон дээрээ холбирон яахаа мэдэхгүй хэвтэж байв
Удалгүй шивэгчид, ахайтан нар өрөөнд ёслолын ханбукийг нь хиймэл үс болон элдэв гоёл чимэглүүдтэй нь авчиран Эринийг гоёж гоодож эхлэв. Хурууных нь хумсыг хүртэл аван нүүрэнд нь элдэв янзын энгэсэг түрхэх ба Эрин чухам яг юу болоод байгаа талаар үнэхээр ойлгосонгүй
- Чой ахайтаан? Юу болох гэж байгаа юм? Өнөөдөр ямар нэг баяр ёслолын өдөр юм уу? гэхэд ахайтан түүний үсэнд алтан хатгуур зүүнгээ
- Та удахгүй мэдэх болноо Гүнжтээн гэхээс өөр юм хэлсэнгүй
--------------------------------------------
Гадаа гэгээ тасарч байхад цэцэгнээс ч хөөрхөн болтолоо гоёчихсон гүнжийг туслахууд нь ордны захд байдаг жижигхэн өргөөнд оруулан суулгаад удахгүй зочин ирэх учраас тавтай хүлээн суухыг сануулаад гараад явцгаав
Эрин өргөөний тэг дунд суугаад ойр тойрноо ажиглатал тус өргөөнд гэрэл чийдэн гэхээр юм бараг байхгүй хэдхэн лаа, лааны суурь харагдана. Жигтэйхэн хүйтэн өргөө байхаас гадна хойх нь талд зузаан өдөн хөнжилтэй ор засчихсан урд нь ширээгээр дүүрэн идээ будаа бэлдсэн харагдана
- Энэ чинь одоо юун хачин нөхцөл байдал вэ? Зочин гэж хэнийг хэлээд байгаа юм бол? гэж Эрин амандаа бувтнаад сууж байтал хаалга онгойх чимээ гараад тэр зүгрүү хартал нүд нь томрон тэр хүнлүү долоовор хуруугаараа заагаад
- ЧИ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ? БАС ЮУ ӨМСЧИХ ӨӨ ВЭ? гэж хоёр биенээ хараад гайхан зэрэг уулга алдав. Жонгүг улаан хүрэн өнгийн өөрт нь яг таарсан хослол өмссөн байх агаад бараан бор үсээ янзлалгүй зүгээр шулуунаар нь үлдээжээ. Жонгүг өргөөг тойруулж нэг хараад гэнэтхэн эргэж харан ард нь хаагдсан хаалгыг онгойлгох гэтэл түгжчихсэн байх нь тэр
- ХААЛГАА ОНГОЙЛГО! ОНГОЙЛГО ГЭХИЙГ СОНСОХГҮЙ БАЙНА УУ! ХӨӨЕ!!!!
Жонгүг тэр хавиар нэг чанга дуугаар хаалга нүдхэд ямар ч хариу байсангүй. Эрин түүний энэ үйлдэлд бүр гайхан ард нь очиж зогсоод
- Чи ямар новшоо хийгээд байгаа юм? Бас бид яагаад түгжигдчихсэн байгаа юм бэ? гэж нүдээ бүлтэгнүүлэн хэлэхэд Жонгүг ууртай нь аргаггүй зангиагаа суллан хүрэмнийхээ товчийг тайлаад
- Настангууд дэр нэгтгэх ёслолыг хийхээр шийдсэн бололтой
Түүний ингэж хэлэхийг сонсоод Эрин шүлсэндээ хахан өөрийгөө сэвээд
- ЮУ??? ДЭР НЭГТГЭХЭЭ??? БИД НАСАНД Ч ХҮРЭЭГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ???
- Гүнж Хунтайжын харилцаа хэвийн байгаа гэдгийг өөрөөр яаж ард иргэдэд итгүүлэх вэ дээ? гэж Жонгүг хаалганаас холдоод гэнэт нэг юм санасан бололтой доош суун шалан дээр гараа тавьж үзээд нүдээ эргэлдүүлэн санаа алдав
- Арай ч үгүй байлгүй дээ гэсээр амандаа үглэн өнөөх газар зассан өдөн хөнжилтэй орны гудсыг нь сөхөж үзээд
- Хаха халдаг гудас байх шив?
- Юу гэсэн үг юм?
- Настангууд бид хоёрыг өнөөдөр их л дулаахан хонуулахаар шийдсэн бололтой... Өргөөний шалны дулаалтыг зогсоогоод оронд нь халдаг гудас тавчихаж гэж хэлээд Жонгүг хүрэмээ тайлан газар шидчихэв
- Яа... яагаад хувцасаа тайлж хаяад байгаа юм? гэж Эрин Жонгүгаас нүүр буруулан газар ширтэхэд Жонгүг орлуу орон хэвтээд
- Өөр яах юм? Халаалтгүй хүйтэн өргөөнд түгжигдчихээд тэднийг гаргана гэж найдаа юу. Эргэн тойрноо хараач наад өргөө чинь ядаж байхад цаасан цонхтой байгаа биздээ гээд хөнжилөө дээгүүрээ нөмрөн хэллээ
- Тэг-Тэгээд яах юм.. Хамт... ун-тана гэж үү? гэхэд Жонгүг хөнжилнөөсөө цухуйн хөмсгөө зангидаад
- Элдэв юм болохгүй болохоор санаа зовоод байх юмгүй ээ... Чи өөрөө л мэд хөлдөж үхэхийг хүсээгүй бол ийшээ ороод ирээрэй гээд хажуудаа зай гарган цааш хэвтээд "Бие чинь одоо хүртэл сайн сайжраагүй гэдгээ санаарай, ханиад хүрнэ шүү" гэлээ
--------------------------------------------
Эрин ойр хавьд байсан хэдхэн лаагаа асаан одоо хүртэл хаалганы урд суусаар байлаа. Харин Жонгүг түрүүнээс хойш юу ч дуугарахгүй хэвтсээр л байв. Эрин урд нь Чой ахайтаны хэлсэн үгийг санан хацар нь улаа бутраад
- Пшшш... бяцхан хунтайж гэнэ шүү гэж амандаа бувтнахад Жонгүг түүнлүү эргэж хараад
- Юм хэлсэн үү? гэв. Эрин сандран гараа урдаа аваад
- Үг-Үгүй ээ... юу ч хэлээгүй
--------------------------------------------
Жимин дэр нэгтгэх ёслол болно гэсэн сургаар гэрээсээ хам хум гадуур хувцасаа өмсөн ордонлуу явах гэтэл гадаа үүдээр нь дүүрэн хамгаалагч нар зогсож байх нь тэр
- Энд юу болоод байгаа юм? гэж Жимин тэдэнлүү шүднийхээ завсраар сийлэнлүүлэн хэлэхэд ахлах нь бололтой том биетэй залуу түүний урд хөндөслөн зогсоод
- Уучлаарай вантаан... Ёонсан хатны тушаалаар өнөө орой таныг гэрээс тань гаргахгүй байх үүрэг авсан. Та буцаад гэртээ орно уу...гэхэд Жимин түүнлүү ширүүхэн харчихаад гэрлүүгээ буцаж орон хаалга савтал нь чанга хаачихлаа
Жиминий дотор яг одоо галт уул дэлбэрэх мэт л болж байв. Шүдээ зуун хамраа үрчийлгээд хажууханд нь байсан тольруу нудрага зангидан чанга цохьтол толь хагаран зарим хэсэгтээ бутран газар уналаа. Гадаа байх хамгаалалтынхан энэ чимээгээр сандралдан гэрт орж ирээд тэд өрөөний голд гар нь цусанд будагдчихсан, нүдэндээ нулимстай шүд зуун зогсох Жиминийг олж харав
- Бузар амьтад... Ичихээ мэддэггүй БУЗАР АМЬТАД!!!!
--------------------------------------------
- Чи хөнжилд орж ирэхгүй юм уу? Даарахгүй байна уу? гэх Жонгүгийг дуугаар Эрин сандран хоолойгоо засаад
- Би... Би зүгээрээ. Түүний ингэж хэлэхийг сонссон Жонгүг санаа алдан Эриний гарыг нь аван атгаж үзээд
- Гар чинь мөс шиг хүйтэн байхад "Би зүгээрээ" гэнэ шүү... Зөрүүдлээд байлгүй ороод ир би өглөөг хөлдчихсөн эхнэртэй угтмааргүй л байна шүү...
- Үн-Үнэндээ...би...Би энэ хиймэл үсийг яаж тайлдгыг мэдэхгүй байна... Үнэхээр хүнд болохоор ийм байдалтай унтаж чадахгүй нь гэж хэлэхэд Жонгүг түүнлүү нүдээ эргэлдүүлэн хараад
- Чи тэгээд түрүүнээс хойш надаас тайлаад өг гэж асуухгүй яасан юм? гэхэд нь Эриний нүд томрон түүнлүү хараад
- Чи яаж тайлдгыг нь мэддэг юм уу?
- Бидний хуримыг өмнөх өдөр ахайтан нар яаж тайлдгыг нь заагаад өгчихсөн гээд Жонгүг орноосоо босон цагаан цамцныхаа ханцуйг шамлан ард минь ирэн өвдөглөөд суулаа
- За байз... Эхлээд хатгуурнуудаас нь авна гэж тэр амандаа бувтнаад тайлж эхлэв
-Ийм байдалтай байсан чинь миний үзсэн түүхэн кинонуудын хуримын анхны шөнийн талаарх хэсгүүд бодогдоод эхлэх чинь гэж Жонгүг жуумалзан хэлэхэд Эрин түүний гуяалуу хөнгөхөн алгадаад
- Юугаа яриад байгаа юм гээд хацар нь улайчихлаа
Уртаас урт шүлжсэн хиймэл үсийг Жонгүг аван хажуудаа тавиад өөрийнх нь сүлжээтэй байх үсийг мөр давуулан тавиад
- За болсон уу? Одоо тухтай байна уу? Тэгвэл одоо гадуураа өмссөн ханбукаа тайлчих
Эрин түүний шоглон хэлсэн энэ үгийг сонсоод чих нь хүртэл халуу дүүгэхийг мэдрэв. Түүний ийм байдалтай байгааг харсан Жонгүг инээмсэглэн
- Яасан бэ??? Гэхдээ зурагтаар хараад байхад нөхөр нь эхлээд үсийг нь буулгаж өгөөд дараа нь хувцасных бүчийг тайл...
Жонгүгийг үгээ дуусгаж амжаагүй байхад Эрин түүний амыг гараараа таглан дуугүй болгоод
- Дуугүй бол муу новшоо! Чамтай тоглох үе биш байна... Зүгээр хурдан унтаж амраад маргааш өглөө эндээс явцгаая гэж шүд зуун хэллээ
- За яахав... унтацгаая. гэж Жонгүг хэлэн орондоо ороод Эринлүү нэг харснаа"Гэхдээ чи наад гадуурх ханбукаа тайлахгүй бол орны хамаг зайг эзлэх нь байна шүү" гэв
--------------------------------------------
~Жонгүгийн талаас~
Бүтэн цаг хэртээ лааны бүдэг гэрэл ассан өрөөнд нэг хөнжилд бараг л шалдан шахуу хэвтэж байгаа охинтой хамт байна. Эринлүү толгойгоо гилжийлгэн харахад тэр цаашаа хараад хэвтчихсэн унтаж байгаа сэрүүн байгаа эсэх нь мэдэгдэхгүй байв
- Яа, унтаж байна уу?
- Үгүй
Түүний товч бөгөөд тодорхой асуултанд хэлэх хариултгүй болоод хоёр гараа дэрлэн дээшээ харж хэвтэл дотор минь үнэхээр бачуурч байв
Бурхан минь... Өмнө нь хамт хонож байснаас энэ удаагын яагаад ийм өөр байнаа? гэж дотроо бодсоор хэвтэж байтал Эрин эцэст нь түрүүлж ам нээв
- Би чамаас нэг юм асууж болох уу?
- За?
- Чамайг манай ангируу шилжиж орж байгаа гэж сонссон... Яагаад тэгсэн юм?
Эрин гэнэт энэ талаар асуусанд юу гэж тайлбарлах талаараа бодон хэсэг дуугаа хураахад Эрин надруу харан хажуугаараа хэвтээд асуусан харцаар харна
- Тэр... Зүгээр л... Чамайг хэтэрхий хязгаарлаад баймааргүй байсан юм... Чи хоолоо ч сайн идэхгүй, бас гэртээ очиж чадахгүй байхад ядаж чи бид хоёр нэг ангид байвал чамд арай дээр байх болов уу гэж бодсон юм...
Эрин үүнийг сонсоод ямар хариу үг хэлсэнгүй... Яагаад? тэр дургүй байгаа юм болов уу? эсвэл баярласандаа хэлэх үггүй болчихсон уу? Эсвэл намайг үнэхээр үзэн яддаг юм болов уу?
Эрин зүгээр нүдээ анин надруу хараад хэвтээд өгөхөд нь миний гар өөрийн эрхгүй түүний хацарлуу дөхөж байв...
Новш гэж би юу хийгээд байна аа... яагаад бүх юм ийм сонин байгаад байгаа юм?
Гэнэт ухаан орон гараа өөрлүүгээ татаад орноосоо өндийн суучихад Эрин нүдээ нээн надруу гайхсан харцаар харав
Болохгүй ээ... хэрвээ үргэлжлүүлвэл настангуудын хүссэн зүйл яг болчих гээд байна...
Эрин ч орноосоо босон хажууд суухад би түүнлүү эгцэлж харж чадахгүй алгаараа нүдээ таглахад Эрин мөрнөөс минь бариад
- Яасан бэ? Жонгүг аа? Өвдөө юу?
- Юу... Юу ч биш ээ.. Зүгээр л их хүйтэн байна. Буцаад унт гэхэд Эрин миний хэлсэн үгэнд итгэхгүй байгаа бололтой бөхийн надруу улам ойртоод
- Яасан юм бэ???
- Би юу ч биш гэж хэлээд байна!
- Гэхдээ чи бүр цайчихсан байна шүү дээ, би чамайг өвдөөд байна гээд орилчихоё тэгвэл ахайтан нар...
Эринийг үгээ дуусгаж амжаагүй байхад би тэсгэлгүй түүний хоёр мөрөөр нь барин орлуу арагш түлхэн хэвтүүлээд
- АМАА ТАТААД ЗҮГЭЭР УНТ ГЭЖ ХЭЛСЭН БАЙХАА!
Эриний надруу бүлтгэнэн гайхан харахад л би түүний хоёр бугуйнаас нь барин толгойных нь хоёр талд дараад дээр нь гараад суучихсан байгаагаа анзаарлаа. Бие минь үнэхээр тархиндаа захирагдахгүй байх шив...
- Я-Яа... Чи юугаа хийгээд байгаа юм? гэж Эрин надруу хоолойгоо чичрүүлэн асуухад би яг одоо үнэхээр хийх гэж байгаа зүйлдээ итгэлтэй болчихсон дээр нь сууж байв
- Хоёулаа зүгээр настангуудын хүсээд байгаа юмыг хийчихвэл яасан юм? гэхэд Эрин надруу гайхан хараад
- Ю-Юу хүссэн гэж???
- Мэдээж Хунтайжын хүүг... Ийм юм хэлснийхээ дараа амаа барьсан ч одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэж бодоод Эриний энгэр дэх товчийг тайлчихлаа. Эрин миний сая хийсэн үйлдэлийг цочирдон хараад гэнэт ухаарсан бололтой толгойруу минь гэнэт хүчтэй дэлсээд авав. Тэр орноос гэрлийн хурдаар босон өмнө минь зогсоод
- ХААНА ХҮРЭЭД БАЙГАА ЮМ? УХААН МЭДРЭЛЭЭ АЛДЧИХСАН ЮМ УУ??? ХААНААС ИЙМ ЮМ СУРЧИХААД ХҮН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ АЙН??? ПОРН ҮЗЭЭ ЮУ??
Түүний хэлж байгаа үгс нь ч үнэндээ бүгд чихний минь хажуугаар өнгөрч байлаа. Зөвхөн харц минь түүний булбарай уруулан дээр тогтоно. Эрин гар хөлөө савсагнуулан надруу үргэжлүүлэн хашигчиж байсан ч одоо надад түүнийг дуугай болгох өөр арга үлдээгүй бололтой.
Сууж байсан газраасаа өндийн босоод түүний урд зогсон өөрлүүгээ татаад уруул дээр нь үнсээд авлаа
Яг одоо байгаа би үнэхээр би өөрөө биш юм шиг байна
Эриний гараараа цээжийг минь түлхэн надаас холдох гэсэн ч гарыг нь атган хөдлөхгүй болгоод улам ойртон түүний зөөлхөн булбарай уруулын амтыг мэдрэн үнсэж эхлэв
Гүзээлзгэний амттай юм гээч
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)