26 страница5 ноября 2017, 18:27

Өөрчлөлт

- Хунтайжаа, Гүнжтээн... Настангуудын амарыг эрэх цаг боллоо гэх Чой ахайтны дуугаар Жонгүг Эрин хоёр өргөөнийхөө хаалгыг нээн гарч ирлээ.

- Хун-Хунтайжаа... таны хацар яагаа вэ??? гэж ахайтан түүний 5 хурууны мөр гаран улайсан хацрыг гайхан харан хэлтэл Жонгүг хоолойгоо засан чихнийхээ арын маажлаа.

- Анзаараад хэрэггүй. Настангууд дээр очиход бэлд гээд  Жонгүг түрүүлээд алхаад явчихав.

Эрин өргөөнийхөө урд зогсоод амандаа юу гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан юм бувтнан зогсоно.

Анхны үнсэлтээ гоё орчинд, гоё залуутай, нэг хөлөө өргөөд л хичнээн романтик өнгөрүүлнэ гэж боддог байлаа... тэгтэл өчигдөр яаж байгаа юм? Ахххх... үнэхээр галзуурах нээ! гэж бодсоор  Эрин Жонгүгаас нилээн хойно ганцаараа алхаж явтал хэдхэн алхамын цаана Жимин ирчихсэн зогсож байгааг анзаарав

- Жимин? Ийм эрт юу хийж байгаа юм? Настангууд дээр ирээ юу? гэхэд Жимин түүнлүү ойртон алхаж  ирээд

- Би ордонд нар мандахаас өмнө хүрч ирсэн гэж сулхан хариулахад Эрин түүнлүү гайхан хараад

- Ямар нэг юм болоо юу? Чиний царай яачихсан юм? бас наад гар чинь яагаад боолттой байгаа юм?

- Юу...ч болоогүй ээ... Гэхдээ, чи хаанаас ирж байгаа юм? өргөөнөөсөө эсрэг зүгээс ирж байх шиг байна гэхэд Эриний чих нь улайн доош газар ширтээд

- Би... Өчигдөр өөр газар хоносон юм аа... гэхэд Жиминий харц нь гэнэт өөрчлөгдөн түүнлүү цоо ширтээд

- Жонгүг ч гэсэн үү?

- Тийм...Үүнийг сонссон Жимин Эриний хоёр мөрнөөс барж аван өөртөө улам ойртуулан татаад

- Юу ч болоогүй биз дээ? Юу ч болоогүй гэж хэлээч. Чи зүгээр биз дээ? Тэр ингэж хэлэхэд Эринд түүний хоолойных нь угаас чичирхийлэл  сонсогдох шиг болж байлаа.

- Юу ч болоогүй биз гэж гэнэт юу яриад байгаа юм бэ? Би яагаачгүй ээ... юу ч болоогүй Жимин аа... Гэхдээ чиний царай яг өвдчихсөн хүн шиг байна чи эмнэлэг явба.....

Эринийг үгээ дуусгаж амжаагүй байхад Жимин түүнийг гэнэт тэврээд авлаа. Түүний гэнэтийн энэ үйлдэлд цочирдсондоо ч тэр үү, эсвэл тэврэлт нь хэтэрхий чанга байсандаа ч тэр үү Эрин түүний өөдөөс эсэргүйцэл үзүүлж чадахааргүй болтлоо хөшчихөв.

- Ашгүй дээ...

Жиминий ингэж хэлэхдээ санаа нь амар бололтой тэврэлтэй бага зэрэг сулруулан зогслоо

- Ж-Жиминаа... Би ч гэсэн чамайг харсандаа баяртай байна лдаа... гэхдээ хэн нэгэн нь бид хоёрыг харчихвал....

Жимин түүний ингэж хэлэхийг сонсоод нүдээ нээн эгц урагшаа харахад урд нь Жонгүг тэдэнлүү халаасандаа гараа хийчихсэн хөмсгөө зангидаад зогсож байв. Жонгүг тэдэнлүү ууртай нь араггүй алхаж ирээд Жиминийг Эринээс нэг мөр лүү нь хүчтэй түлхэн холдуулаад

- ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ!? Жонгүг Жиминий цагаан цамцны захнаас заамдан шүдээ зуугаад  " Ямар новшоо хийгээд байгаа юм гэж асуулаа! " гэж хэлээд түүний хацарлуу нудрага зангидан цохиод авав.

-Жимин аа!!! Эрин Жиминлүү гүйж очоод түүний нэг гарнаас өргөн босгоод Жонгүгийн зүг зэмэлсэн харцаар харан

- Өглөө эрт яаж аашлаад байгаа чинь энэ вэ! гэхэд Жимин Эриний цаанаас гарч ирэн Жонгүгтай харц тулгарлаа. Түүний цохиулсан хэсэгт улайсан байхаас гадна уруулынх нь булангын арьс цохилтонд язран цус гарах ажээ.

- Эринтэй зүгээр мэндлэх гэж ирсэн юм. Өөр юу сонсохыг хүсээв? гэж хэлээд уруулнаас нь гарах цусыг хэлээрээ долоон хэлэхэд Жонгүг түүнлүү бассан инээдээр инээн хараад

- Мэндлэх гэв үү? Мөр бэлхүүсийг нь хугалчих шахам тэврээд зогсож байгаагаа мэндлэх гэж байгаа юм уу? Хараад байхнээ чи ямар нэг зүйл сонсоод нохой шиг хурдан гүйгээд ирсэн байх шив гэлээ. Түүний ингэж хэлэхийг сонссон Жимин нудрага зангидан хамраараа гүнзгий амьсгаа авахад Эрин Жонгүгруу очин

- Жонгүг аа, боль. Зүгээр өргөөрүүгээ явцгаая. Цагын дараа хоёулаа ярилцлагатай шүү дээ..

Эриний ингэж аргадахыг сонссон Жонгүг түүнлүү ширүүхэн харчихаад шууд нэг гарных нь бугуйнаас бариад цааш чирээд явчихлаа

Хэсэг цаашлан Жиминээс тэд хангалттай холдоод Жонгүг Эриний бугуйг барьсан гараа хүчтэй татан аваад түүнлүү хөмхийгөө зуун уцаартай нь араггүй ширтэнэ

- Чи наад хандлагаа хаясан чинь дээр шүү! Хэн байгаа нь хамаагүй, хадам ах чинь байсан ч хамаагүй, хараал идсэн энэ санаа тавьдаг байдлаа хаяад өг гэж Жонгүг ширүүхэн хэлэх нь тэр

- Ю-Юу гэнээ?

- Өчигдөр шөнө надад яагаад тэгж хандаж байгаа юм? Чи эрэгтэй хүнд санаа тавьж чаддаг л юм байна шд? Яах уу? Маргааш бидэнд ахиад өргөө бэлдээд өг гээд настангуудаас гуйчих юм уу?

  Жонгүгийн ингэж ёжилж хэлсэн үгэнд нь Эрин дүрсхийн уурлаад өөдөөс нь сөргөөцөлдөн үг хэлэх гэсэн ч чимээгүй уруулаа хазаад  өнгөрлөө.

- Чиний бүдүүлэг наргиаг сонсоод зогсож байх цаг алга гээд  Эрин Жонгүгаас нүүр буруулан эргэж хараад явах гэтэл Жонгүг түүний бугуйнаас ахин чанга барин өөрлүүгээ татан харуулаад

- Хэрвээ өнгөрсөн шөнө Жимин ах миний оронд байсан бол түүний тэврэлтийг баярлан хүлээж авах байсан уу? Бас өнгөрсөн шөнийн явдал шиг түүнийг өөрөөсөө түлхэх байсан уу? гэж Жонгүг уураа арай хийн барьж байгаа бололтой шүдээ зуун асууж байв. Эрин түүний энэ асуултанд яг юу гэж хариулахаа мэдэхгүй таг дуугүй зогсож байтал Жонгүг ахин ам нээн өмнөхөөсөө арай чанга дуугаар

- Чиний хандлага бид хоёрт яагаад ийм өөр өөр байдаг юм? Чи надаас яг халдварт өвчин авах гэж байгаа юм шиг л зугтааж дөлдөг тэгсэн хэрнээ Жимин ах чамайг тэврэх үед... зүгээр юм ярилцаад сууж байхад хүртэл чи түүнлүү мишээн инээмсэглэдэг. Арай надаас салсаныхаа дараа түүнтэй хамт зугтах төлөвлөгөөтөй байдаг юм биш биз дээ?

- Чамд үнсүүлээд... надад яагаад ийм гутмаар санагдаад байсныг одоо л ойлголоо... Чам шиг ийм солиотой хүнд үнсүүлэх ямар гутамшигтай юм бэ! гэж Эрин түүнлүү жигшсэн харцаар хараад уруулаа ханбукныхаа ханцуйгаар шудран арчив.

- Ордонд чамд ёс жаягыг хангалттай заадаг хэрнээ.. Хүний сэтгэлийг хэрхэн шархлуулахгүй байх вэ гэдэг талаар юу ч хэлж өгөөгүй бололтой гэж Эрин хэсэг явж байснаа зогсон Жонгүгрүү нүдэндээ нулимстай эргэж харан хэллээ

------------------------------------------

Жонгүг өрөөндөө байх боксын мишокоо байдгаар нь балбан зогсоно. Тэр үнэндээ охидын аашыг үнэхээр ойлгож чадахгүй байгаадаа бухимдан ингэж байгаа билээ. Хэдхэн сарын өмнө нуруунд нь дуртай нь аргагүй нүүрээ наачихсан унтаж байсан охин өөрийнх нь биенд хүрлээ гэж тэглээ уурлаж байдаг. Жонгүг амьсгаа авахаар мишокоо балбахаа болин хажуудаа байх сандал дээр суун усаа хурдан хурдан залгилна. Усаа ууж дуусгаад норсон доод уруулаа эрхий хуруугаараа хөнгөхөн арчтал өчигдрийн болсон зүйл нүднийх нь өмнө урсаад өнгөрлөө

Эриний зөөлхөн зузаан уруул, үнсэх тусам урууланд нь хайлан орж ирэх мэт гүзээлзгэний тэр амт, хүзүүнээс нь үнэртэх үнэрэнд хариугүй мансууран согтохоо шахаж байснаа санаад Жонгүг саванд байсан усны шавхрууг нүүрлүүгээ цацан толгойгоо сэгсэрлээ

- Новш гэж... Энэ явдалыг санах ямар аймшигтай юм бэ? гэж амандаа бувтнаад ярилцлаганд зориулж өмсөх хувцасаа өмсөн товчийг нь товчлох гэтэл ахиад л Эриний энгэрийн товчийг тайлж байсан үе бодогдоод эхэллээ

- Хараал ид! тэр шөнөөс хойш яахаараа ийм тэнэг бодлууд толгойд минь эргэлдээд байдаг болчихов оо!

Жонгүг хувцасаа бүрэн өмсөөд өргөөнөөс гарахаар хаалганы бариулнаас атган гарах гэснээ хуримын өмнө үзэж байсан хичээлийнхээ нэг ишлэлийн санан санаа алдлаа

Үнэхээр сэтгэл зүрхээ бүрэн өгөх нэгэнээ олсон бол, тэр үед хүссэн зүйлээ бүгдийн хий

- Сэтгэлээ бүрэн өгөх нэгэн....

  ------------------------------------------

Хацар нь хөхөрчихсөн ээжийнхээ өргөөлүү хөлөө чирсээр орж ирэх Жиминийг харсан Ёонсан хатан сандран түүнлүү бараг гүйх шахам ирлээ

- Нүүр чинь яагаа вэ? Хэн ийм болгоов? Зодолдоо юу? гэж хацраас нь барин хүүрүүгээ санаа зовсон харцаар харна. Харин Жиминий ээжийгээ ширтэх харцнаас уур хорсол, уйтгар гуниг, өс хонзон гээд бүгд л харагдаж байв. Тэр яг одоо өмнөхөөсөө тэс өөр хүн шиг харагдаж байлаа. Байнга инээн сэргэлэн цовоо байдаг сахиусан тэнгэр шиг хүү нь биш юм шиг л санагдана. Түүний өмнө одоо хийх гэж байгаа үйлдэлдээ дэндүү итгэлтэй байгаа Жимин зогсож байв

- Ээжээ...

- За?

-Та... Та намайг Хунтайж болгоод өг. Миний гэсэн бүх зүйлийг эргүүлж авахад туслаач...

  ------------------------------------------

A/N зохиолч нь 4дөхд шалгалттай учир дараагын хэсэг 5 дахд орноо

26 страница5 ноября 2017, 18:27