27 страница9 ноября 2017, 16:42

Эрх чөлөө

Жимин сонгодог төгөлдөр хуурын ая чангаар сонсогдох ангийн гадаа ирээд онгорхой хаалгын налан зогслоо.

Толины урд хэний ч дурыг булаахаар үзэсгэлэнтэй охин хун далавчаа дэвэх мэт эргэлдэн бүжиглэнэ. Ая дуусахтай зэрэгцэн тэр сүүлчийн хөдөлгөөнөө гүйцэтгэн цэх зогсоод эгц харахад толинд Жимин гараа халаасандаа хийчихсэн зогсож байгаа нь харагдлаа.

"Чи энд юу хийж байгаа юм" тэр охин Жиминлуу залхсан байртай эргэж харан хэлэхэд Жимин халааснаасаа гараа аван түүний урд дөхөж ирэв

"Чи ч ойрын хугацаанд их од болж байгаа бололтойдог шүү"

"Надруу ирэх болсон шалтгаанаа хэлчихээд түрэгхэн явж үз"

" Хёорин... Өчигдөр Жонгүг Эрин хоёр хамт нэг өрөөнд хоносон" гэхэд толины наагуур байх хашлаган дээр Хёорин нэг хөлөө эгц тавин сунгалт хийнгээ

"Тэгээд?"

"Чи Жонгүгийг буцаж өөрийн болгоно гэдэг байсандаа буугаад өгчихсөн хэрэг үү?" гээд Жимин түүний урд ирэн доош тонгойн хэлэхэд Хоёрин хэтэрхий ойртсон нүүрнээс нь холдон зогсоод

"Хэн намайг бууж өгсөн гэж байна? Би одоохондоо юу ч хийж эхлээгүй байна"

-------------------------------------------------------

Эрин өнөөдөр бие нь өвдсөн гэх шалтгаанаар хичээлдээ яваагүй ба Жонгүг хичээлээ тараад шууд Эриний өрөөлүү орох гэхэд Чой ахайтны "Гүнж унтаж байгаа" гэсэн тайлбараас болон сэртэл нь гадаа буйдан дээр суун хүлээх хэрэг гарав. Өргөөнөөсөө гарч ирэхийг нь хүлээн буйдан дээр суун цаг хэртээ хүлээтэл гарч ирэх шинж огтхон ч алга. Хэсэг хүлээж байгаад өргөөнд нь орохоор шийдэн босч очоод хаалгыг нь тогштол хариу байсангүй. Ахин хаалгыг нь тогшин хариу хүлээтэл бас л таг чимээгүй. Эцэст нь Жонгүг тэсгэлгүй хаалгыг нь шууд онгойлгон ортол өөдөөс нь хоосон ор, эзгүй эл хуль өрөө угтан авлаа.

"Чой ахайтаан!!!"

Түүний захирангүй хэрнээ уцаартай дуугаар Чой ахайтан сандран гүйж орж ирэхэд Жонгүг түүнлүү ширүүн харан хоосон орыг хуруугаараа чичлэн заалаа

"Гүнж хаана байна! Унтаж байх ёстой хүн чинь орон дээрээ байтугай өргөөндөө ч алга!" Чой ахайтан түүний заасан зүг харцаа гүйлгэн хоосон ор байгааг хараад цочин шууд л Жонгүгийн урд өвдөг сөгдөн доош бөхийлөө

"Эрхэм дээдсээ! Гүнжтэн үнэхээр унтлаа гээд орондоо байсан юм. Би таньд яаж худал ярьж зүрхлэх билээдээ" гэхэд Жонгүг Жонгүг нүдээ анин амьсгаагаа аваад өрөөнийх нь эргэн тойрон нүдээрээ нэг гүйлгэн харахад ширээн дээр жижигхэн дөрвөлжин ягаан цаас харагдах ба өөрийн эрхгүй тэр цаасыг харахаар зүглэн очиход ойртох тусам цаасан дээрх бичиг түүнд тодрон харагдах нь тэр

"Би явлаа"

Жонгүг тэр бичгийг харангуутаа нүд нь томрон шууд л гар утсаа гаргаж ирэн Эриний дугаарлуу залгатал дугаар нь салгаатай байв.

"Хараал Ид!!!!" Жонгүг хэд хэдэн удаа дугаарлуу нь залган үзээд эцэс нь уураа барьж дийлэлгүй утсаа газар савсан нь энэ ажээ. Ойр ойрхон гүнзгий амьсгаа аван ташаандаа гараа аван шүдээ зуун зогсох Жонгүгийг харсан шивэгчид ахайтан нар бүгд байрандаа таг гацан зогсоно

"Бүгд гүнжийг ордны ойр хавиар хайцгаа! Настангуудад мэдэгдэж болохгүй. Чимээгүй байсан чинь дээр шүү!" гэхэд ахайтан болон шивэгчид бүгд толгойгоо хурдан хурдан дохин өрөөнөөс нь гарцгаах гэхэд Жонгүгийн ахин нэг хэлсэн өгүүлбэр тэдний ар нуруугаар нь хүйт даалган байсан байранд нь царцааж орхилоо.

"Эрин олдохгүй бол та нар өөрсдийгөө амьгүйд тооцоорой!"

-------------------------------------------------------

Эрин алга болсоноос хойш ахин нэг цаг өнгөрөхөд нэг ч сураг гарсангүй. Жонгүг өргөөндөө орж суун Ким туслахад хэлэх талаар тээнэглэзэн сууна. Эцэст нь тэр шийдвэрээ гарган утсаа гаргаж ирээд "Жимин ах" гэсэн дугаар дээр дарах эсэхдээ эргэлзэн хөмсгөө зангидаад хэсэг бодлогширсоны эцэст залгах товчийг дарлаа.

Жонгүгийн дотор яг одоо дайн болж буй мэт л байв. Нэг тал нь Эринийг ийм арчаагүй үйлдэлд хийсэнд бухимдан уурлаж байсан бол нөгөө тал нь түүнд санаа зовж, санаж бас түүнийг ахиж харж чадахгүй байх вий гэхээс айна

Эриний дугаарлуу хором бүрт залган ахайтнуудаас сураг чимээ ирэхийг хүлээн нэг газартаа нилээн зогстол Жимин түүний өрөөлүү байдгаараа сандарчихсан орж ирж байгаа нь харагдав

"Эрин хаачсан юм!" Жимин түүнээс ширүүхэн дуугаар асуун муухай хартал Жонгүг түүнлүү нүднийхээ булангаар хяламхийн хараад

"Мэдэж байсан бол таньд хэлэх байсан гэж бодоо юу? Бие нь өвдчихсөн өнөөдөр хичээлдээ ирээгүй гээд байсан.... Анхнаасаа ингэх гээд байсан байх нээ" гээд Жонгүг дугаарлуу нь ахиж залгах гээд дэлгэц нь хагарсан утас руугаа сарвайтал Жимин утсыг нь булааж аваад

"Нэгэнт салгаатай байгаа дугаарлуу яах гэж залгаад байгаа юм! Хэрэггүй юм хийж цаг алдаж байхаар хоёр тийш салж хайцгаая"

"ХААГУУР БАЙГАА ГЭЖ ХАЙХ БОЛЖ БАЙНАА!!!"

Жонгүг энэ нөхцөл байдлаас болоод хариугүй дэлбэрэх гэж байсан уураа гарган Жимин рүү ширүүхэн хашигчиж орхив. Тэр өөрөө өөрийгөө нь хянах чадваргүй болтолоо уурлачихсан байгаа нь энэ. Жиминд ч түүний энэ үйлдэл таалагдаагүй бололтой нүдрүү нь эгцлэн хараад

"Миний биш чиний эхнэр биз дээ? Эхнэрийнхээ байнга очдог газар, дуртай зүйл зэрэг энгийн ч юмнуудыг нь мэдэхгүй байж өөрийгөө нөхөр нь гэнэ шүү! Тэглээ ч энд маргалдаад зогсоод байлгүй эртхэн шиг явж хай! Эхлээд парклуу очоод үзсэн чинь дээр байх" гэж Жимин намуухан хэрнээ уцаартай өнгөөр түүнд хэлчихээд өрөөнөөс шууд гараад явах гэтэл Жонгүг түүний нэг мөрнөөс татан зогсоогоод

"Олчихоод шууд надад хэл, бас удахгүй гэгээ тасарлаа. Настангуудын мэдэхээс өмнө олох хэрэгтэй шүү"

-------------------------------------------------------

Жонгүг хар фудволк дээрээ савхин хүрэм өмсөн саравчтай малгай өмсөөд өргөөнөөсөө нууцаар гарлаа. Аль болох хүмүүст харагдахгүйг хичээн ордны хамгаалагчид хэлэн нэг машин авчихаад шууд хотын төвлүү зүглэв. Яагаад ч юм түүнд Эрин парк дээр байгаа мэт санагдахгүй байлаа.

-------------------------------------------------------

Эцэг эхтэйгээ баяр хөөртэй инээлдэн алхах бяцхан хүүхдүүдийг Эрин хараад атаархсандаа тэдэнлүү хөнгөхөн инээмсэглэл тодруулан харна. Сэтгэл санаагаар унасан үедээ түүний заавал очдог нэг газар бол парк.

Утсаа асаавал Жонгүгаас ирсэн дуусашгүй их missed call болон мессежинд живэхээ мэдэж байсан болохоор асаахгүй байхаар шийдэн кофе шопын цонхоор гадаах байдлыг ажиглан суулаа. Багадаа аав ээж дүү гуравтайгаа энэ хавиар тоглон инээлдэн хөгжилдөж явсан үеээ санан царайндаа гунигтай инээмсэглэл тодруулана.

Ордноос явсан ч гэсэн гэртээ яваад очих зориг түүнд даанч байсангүй. Хэдий тэдэнлүүгээ байдаг хурдаараа гүйгээд очмоор байсан ч ийм арчаагүй байгаа байдлаа харуулахыг хүсэхгүй байв.

Эрин тэндээ элдвийг бодон хэсэг сууж байтал аав ээжийнхээ голд суун бялуу идэх бяцхан охин түүнлүү том бүлтгэр нүдээрээ цоолох шахам ширтэж байгааг анзаараад гэнэт санан хурдхан шиг цамцныхаа малгайг өмсөөд үсээрээ нүүрээ хаахад тэр охин түүнийг сонжин харсан хэвээр л байв. Удалгүй өнөөх бяцхан охин аавынхаа гарнаас татан түүний анхааралыг татах гэж байдгаараа хичээж эхэллээ.

"Ааваа, ааваа!!! тэр хар цамцтай эгч гүнжтэн байна тэ??? тэр эгч намайг хараад малгайгаа өмсчихсөн ааваа. Гүнж мөн биздээ"

Охиныхоо ингэж хэлэхийг сонссон аав нь надруу гайхсан харцаар нэг хараад охиндоо буруу харсан байх гэж эелдэгээр тайлбарлаж байгаа бололтой аргадангуй сууна. Эндээ удаан суух нь аюултай юм шиг санагдан куртикээ аван шууд тэр газраасаа гаран хаалгынх нь урд очоод одоо хаачихаа шийдэж ядан зогслоо.

"Надад ганцаараа байх газар хэрэгтэй байна"

-------------------------------------------------------

Эрин тэр хавиар удаан явсны эцэст алсын харагчын өмнө ирэн зогслоо

"Тиймээ !!! олчихлоо" гэж амандаа бувтнан инээд алдаад ямар ч эргэлзээгүй шууд кассан дээр нь очоод түрүүвчээ авахаар цүнхээ ухтал хажууханд нь нэг тийм танил хоолой дуулдах шиг болов

"Эгчээ, хоёр хүний тасалбар өгчих"

Эрин хийж байсан үйлдэлээ зогсоогоод байрандаа хэсэг хөдөлгөөнгүй гацаад удаанаар тэр хүнлүү толгойгоо эргүүлэн харлаа

"Дотор ганцаараа байх нь уйтгартай биш үү? Тиймээс одоо наад амаа хаа"

27 страница9 ноября 2017, 16:42