Тэврэлт
"Дотор ганцаараа байх нь уйтгартай биш үү? Тиймээс одоо наад амаа хаа" гэж Жимин Эриний өөдөөс нүдээрээ инээмсэглэн хэлэхэд түүний урдаас яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй тэр таг гацлаа. Уг нь аль болох хүнд баригдахгүйгээр явчихая гэж бодсон ч үнэндээ Жиминээс зугтана гэдэг одоо бодоод байхад бүтэшгүй зүйл байсан байж ээ. Тэд бие биенээсээ юу ч нуулгүй бүх зүйлээ ярилцдаг байхад Жимин түүнийг маш сайн мэддэг байж л таарна.
Жиминий өөдөөс хариу хэлэлгүй Эрин цүнхээ буцаж үүрээд ойр ирж буй алсын харагчын кабинлуу түрүүлээд орлоо. Жимин ч гэсэн түүний араас орон ажилтанд баярласанаа илэрхийлэн инээмсэглэн хаалгаа хаан Эринлүү эргэж харахад нөгөө дулаахан инээмсэглэл нь зэмэлсэн харцаар солигдсон байв
"Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов?" Жиминий тайван ч гэсэн цаанаа зэмэлсэн өнгө цухалзуулан Эрин лүү хэлэхэд Эрин санаа алдан урдаа хуруунуудаараа тоглон чимээгүй сууна.
"Энэ алсын харагч хоёр удаа бүтэн тойрно... Тэр болтол надад энд сэтгэлдээ байгаа бүх зүйлээ уудлаад буу. Тэгээд буцаад ордонлуу надтай хамт яв. Шалтаг биш шалтгаан сонсмоор байна шүү" Эрин түүний ингэж хэлэхийг сонсоод түүнлүү нүдээ бүлтэгнүүлэн ширтлээ. Жимин түүнтэй ийм захирангуй харьцаж байгаа анхны тохиолдол энэ байв.
"Үнэндээ...өнөөдөр өглөө надад нэг дугтуйтай захиа ирсэн юм."
---------------------------------------------------
~17н цагын өмнө~
Өглөө үүрээр хавдсан нүд арзайсан үстэй орноосоо арай хийн өндийх Эрин өөрийгөө урдах толиндоо хараад бараг таньсангүй. Өмнөх өдөр Жонгүгтэй ам муруйсандаа сэтгэл нь шархалан өрөөндөө орж ирсэн цагаасаа эхэлж уйлсаар байсны гор нүдэн дээр нь тодоос тод байж байлаа. Цаг хартал үүрийн зургаан цаг.
"Жонгүгийг сэрэхээс өмнө хурдан хичээлдээ явахдаа бэлдээд түрүүлээд явчихая" гэж амандаа өөрөө өөртэйгөө бувтнан яриад хурдхан шиг угаалгын өрөө орохоор орноосоо бослоо.
Дүрэмт хувцасаа өмсөн нүүрээ хөнгөхөн будаад гарах гэтэл ширээнийх нь буланд том цагаан дугтуйтай зүйл байж байх нь тэр. Өмнө нь харагдаж байгаагүй зүйл байсан болохоор Эрин түүнийг шуудхан авч задалж үзтэл тэр дороо дугтуйг онгойлгосондоо харамсах сэтгэл төрөн нүдэнд нь гуниг тодроод ирэв. Уг дугтуй Жонгүг Хёорин хоёрын Англид аз жаргалтай нь аргаггүй инээлдэн алхах зургуудаар дүүрэн байхаас гадна Жонгүг түүнийг онгоцны буудал дээр гаргаж өгсөн бололтой зургууд харагдана. Эринд тэр зургуудыг бүгдийн үзэх тэнхэл байсангүй шууд дугтуйруу нь хам хум буцааж хийгээд шуудхан Чой ахайтаны дугаарлуу бие өвдсөн болохоор унтаж амармаар байгаа талаараа бас хичээлдээ өнөөдөр явахгүй гэсэн мессеж бичээд үлдээв.
Дүрэмт хувцасаа тайлан хар малгайтай цамц, жийнсэн өмдөө углаад орондоо орон хөнжлөө дээгүүрээ нөмрөөд хэвтлээ. Мэдээж Чой ахайтан түүнийг орж ирж шалгаж магадгүй гэж бодсондоо тэр. Тэгэх хугацаандаа дотроо яах талаараа тунгаан нүдээ анин хажуу тийш харав. Бодож байсанчлан Чой ахайтан удалгүй түүний өрөөнд орж ирэн хэдэн юм асуусан ч Эрин түүнд гар гэсэн ганцхан үг хэлээд явуулчихлаа. Хэсэг хэвтээд Эрин орноосоо босон ширээн дээрээ цагаан дугтуйны хажууд байх ягаан цаасан дээр зурвас бичиж орхиод өргөөнийхөө арын хаалгаар гарахаар зүглэв
Би энд удаан тэсэхгүй нь... Магадгүй би байхгүй бол тэд аз жаргалтай байх юм шиг байна
---------------------------------------------------
"Тэгээд л би шууд ордноос гараад явчихсан...Ингээд л боллоо" Жимин Эриний яриаг дуустал сонсоход алсын харагчын ганц тойролт хангалттай хүрэлцэж байв.
"Гэхдээ... Ордны гадаа ганцаараа өдөржингөө байна гэдэг эхэндээ торноосоо суллагдсан шувуу шиг эрх чөлөөтэй мэт байсан ч сүүлдээ надад аймшигтай санагдаж эхэлсэн. Миний мэдэхгүй өөр нэг ертөнц нүдний минь өмнө байгаад байгаа мэт санагдсан... бас Чамайг...Хатан эх, Хаан, Хатан, Чой ахайтан тэр ч бүү хэл өрөөнд минь байх бяцхан Төмсийг санаж эхэлсэн... Хамгийн уур хүргэмээр нь би Жонгүгийн ахиад нэг удаа харахыг галзууртлаа хүссэн. Түүнийг үзэн ядах хирээрээ улам сайн болоод байгаадаа өөрийгөө зүхэж байна"
Түүнийг ярьж дуусахтай зэрэгцэн алсын харагчын хоёрдох тойролт дуусах дөхөж байлаа. Жимин түүний яриаг анхааралтай сонсон түүнлүү ширтээд
"Ойлголоо... Тийм бол одоо буцаад ордон луу явцгаая. Жонгүг чамд өдөржин санаа нь зовж бас их хайсан. Одоо ч хайгаад явж байгаа байх."
Жимин тэр хоёр алсын харагчаасаа буун хамтдаа паркын гудмаар төв хаалгыг зүглэн алхана. Харин хоорондоо юу ч ярьсангүй. Эрин ордонлуу явах эсэхтэй энэ мөчид ихэд эргэлзэн Жиминий хажууд алхан явж байлаа. Энэ чигээрээ эхэлсэнээ дуусгах уу? Жонгүгийн төлөө ордонлуу буцах уу? Үнэндээ Жонгүгийг хааны суудлыг булаах өчнөөн хүмүүс байхад түүний ийм ааш гаргах нь тэрнийг ёроолгүй ангалруу түлхээд унагааж байгаагаас ямар ч ялгаагүй мэт байв.
Паркын төв хаалган дээр ирэн ойрхон харагдах Жиминий машинлуу зүглэн алхаж явтал ардаас гэнэт нэг хүн Эриний нэг гарнаас татан өөр лүүгээ татчих нь тэр. Түүнлүү гайхан дээш хартал хар саравчтай малгайтай хүн байхаас гадна түүний уцаартай бухимдуу харц харанхуйд Эринийг цоолох мэт харж байлаа. Мэдээж энэ хүн Жонгүг.
"Эринийг олсон л бол шууд надад хэл гэж хэлсэн биз дээ? Яаж аашилж байгаа чинь энэ вэ?" Жонгүг Эриний гарнаас тавилгүй Жиминлүү духаараа харан хэлэхэд Жимин түүнлүү өмднийхөө халаасандаа гараа хийн инээвхийлэн хараад
"Би чамд маш том hint өгч байхад өөрөө түрүүлээд ирэх чинь яасан юм?" гэхэд Жонгүг Эриний гарыг тавин шүд зуун Жиминий савхин хүрэмний захнаас бариад авлаа
"Үгээ мэдэж ярь!" Жонгүг түүний захнаас хүчтэйхэн тавин түлхэхэн Жимин эрчинд нь хойш нэг алхам ухран зогсов
Жонгүг Эриний гарнаас ахин чанга атган Жиминээс эсрэг зүгрүү чирэн явж эхэллээ. Эрин түүнд ч эсэргүйцэл үзүүлэлгүй хурдан алхааг нь гүйцэх гэж ойр ойрхон хөлөө тавин алхах ажээ.
"Жонгүгаа удаан алхалдаа" Эрин ардаа зогсон үлдсэн Жиминлүү байн байн эргэж харан хэлэхэд тэд Жонгүгийн машиных нь хажууд ирлээ. Жонгүг урд хаалгаа онгойлгон Эринийг түлхэн оруулж суулгачихаад хаалга тас хийтэл нь хаахад Эрин айсандаа бондгос хийтэл цочив. Үнэндээ Жонгүг байнга л түүний хийсэн үйлдэлд бухимдан уурлаж байдаг ч энэ удаагынх өмнөх өмнөхөөсөө илүү аймар санагдана. Жонгүг бухимдуухан машиныхаа урдуур тойрон алхаж жолоочын талын хаалгыг онгойлгон дотор орж ирээд халааснаасаа хайрцагтай зүйл гарган нэг юм амандаа зуугаад халаасаа ахиж ухаж эхлэв
"Байзаарай, чи тамхи татаад байгаа юм уу? татдаг юм уу???" Эриний нүд нь орой дээрээ гарах шахам түүнлүү хоёр том нүдээ бүлтийлгэн харахад Жонгүг аль хэдийн тамхиа асаан ууртай нь аргагүй ихээр сорон утаагаа гаргаж байв. Тамхины утаан Эриний хоолой хорсон ханиалгахад Жонгүг ойлгосон бололтой цонхоо бага зэрэг онгойлгоод
"Үнэхээр уурласан үедээ л татдаг юм. Гэхдээ маш ховор тохиолдолд"
Эрин түүнд ахиж юм хэлсэнгүй чимээгүй болоход Жонгүг тамхиа хэд хэд сорон дуусгачихаад унтраанмашины хогын савруугаа ишийг нь хийчихлээ. Үнэндээ Эринд түүний яг одоо байгаа байдал уурыг нь хүргэх нь байтугай харин ч улам сонирхолыг нь татаж байв. Жонгүгийн ийм байгаа байдал хунтайж гэхээс илүү ахлах сургуулийн cool хөвгүүн шиг л харагдуулж байв. Гэхдээ тэр өөрт төрөх энэ мэдрэмжээ дарахыг оролдон өөр зүглүү харцаа чиглүүлтэл Жонгүг өөрийг нь түрүүнээс хойш ширтээд байсан Эринлүү нүднийхээ булангаар зэрвэс хялайн хараад
"Ордон луу буцлаа шүү"
"За..."
---------------------------------------------------
Замын туршид тэд юу ч ярьсангүй Жонгүгийн уур ч гарсан бололтой машиныхаа рүлээс тас атгасан гар нь одоо арай сул болжээ. Хэдхэн хоромын дараа Жонгүг арын хаалганы гадаа машинаа зогсоон унтраагаад Эринийг юм хэлэхийг хүлээж байгаа бололтой чимээгүй цонхоор харан сууна. Эрин ч түүний өмнө хэлэх үггүйдээ дуугүй суугаад байсанд Жонгүгийн тэвчээр алдагдсан бололтой цонхоос харцаа салгалгүй
"Чамд ямар их санаа зовсон гэдгийг мэдэж байна уу? Ямар ч бие хамгаалагчгүй ганцаараа яваад осолдчих болов уу гэж санаа зовж байсныг ойлгож байна уу?" Эрин түүний ингэж хэлэхийг сонсоод өглөөхөн харагдсан зургууд нүдэнд нь харагдан гэнэт шазруун зан нь хөдлөөд ирэв
"Санаа зовсонд тань баярлалаа"
"Тэр ямар ч утгагүй зургуудаас болж битгий өөрийгөө шаналгаад бай "
"Утгагүй гэнээ?" гэж Эрин инээвхийлэн хэлээд нүүрнийх нь урдуур орсон үсийн чихнийхээ араар хийн сулхан дуугаар үргэжлүүлэн ярьлаа. "Хэрвээ миний оронд Хёорин байсан бол чи илүү их санаа зовох байсан байх тийм үү? Та хоёрын дундуур орсон нь надад заримдаа үнэхээр хүндээр тусдаг... гэсэн ч заримдаа би чиний дэргэд байхад аз жаргалтай болдог... бас надад энэ нь хүч урам зориг ч өгдөг... Гэхдээ, цаашдаа ийм байдалтай байгаад байж болохгүй нь бололтой."
"Наадах чинь юу гэсэн үг юм?"
"Хэцүү байна......Чиний хажууд байх." Эрин ингэж хэлчихээд машины хаалгыг онгойлгон машинаас гараад хаалгыг нь хүчтэй савж хаачихад явчихлаа. Жонгүг түүний ингэж хэлснийг сонсоод харцаа машиныхаа рүлнээс салгалгүй удаан ширтэн сууснаа гэнэт ухаан орон Эриний араас гарав
"Хаачих гээд байгаа юм!?" гэхэд Эрин явахаа болин нэг газраа зогсоход Жонгүг түүнийг гүйцэн ард нь ирж зогслоо. Эрин түүнлүү эргэж харалгүй урдах замаа ширтэн хараад
"Чи хэлэхдээ ганц хоёр жил хүлээчих гэсэн. Тэгье, нэг хоёр жил болоод салцгаая"
"Юу??? Хэрвээ би чадахгүй гэвэл яах юм?"
"БИ ЧИНИЙ ХИЙ ГЭСЭН БОЛГОНЫГ ЧИНЬ ХИЙГЭЭД БАЙДАГ ТЭР ОРДНЫ ХҮҮХЭЛДЭЙ ЧИНЬ БИШ! Тэглээ ч... чи эдгээр өдрүүдэд Хёоринтой хамт байхыг хүсч байсан байх, одоо чи бид хоёр бие биенийхээ эцсийн хязгаарыг үзэлгүй больцгоосон дээр бололтой." Эрин ингэж хэлэхдээ Жонгүгрүү эргэж харан түүний нүдрүү нь харж байгаад хэлж орхилоо
"Бас.. чи бид хоёр салаад хамтдаа өнгөрөөсөн энэ хэцүү үеүүдээ ор тас мартах хэрэгтэй байх... Чамтай нэг тэнгэр доор, нэг газар дээр хамт байгаа болохоор мартахгүй цаашдаа амьдрахыг би тэвчихгүй нь бололтой"
Жонгүг түүний хэлснийг сонсоод санаа алдан газар ширтлээ. Эриний эдгээр үгнүүд түүний зүрхийг зүсэн хамгийн гүн хүртэл нь зоогдон шигдэж байгааг тэр мэдрэнэ.
"Ордонд амьдрах чамд ийм хэцүү байдаг юм уу?" гэж Жонгүг Эринлүү харан хэлээд үргэжлүүлэн "Хэрвээ... Чи надаас сална гэвэл... Би тэр үед хүсэлтийг чинь хүндэлнээ" гэв
"САЛНА ГЭЖ ХАМГИЙН ТҮРҮҮНД АМ НЭЭСЭН ХҮН ЧИ!!! МУУ ӨӨДГҮЙ НОВШОО!!!" гэж Эринийг уурлах шахам өндөр дуугаар хэлэхэд
"Учир нь тэр үед би чамд дургүй байсан юм." Эрин түүний ингэж хэлэхийг сонсоод уурласан харц нь тэр дороо унтраад ирлээ. Жонгүг одоо түүнлүү зөөлөн дулаахан харцаар харан зогсоно.
"Яагаад танихгүй галзуу охин гэнэт миний амьдралд ороод ирж байгаа юм... Яагаад томоос том бүлтгэр нүдээрээ урдаас ширтчихээд миний амьдралыг орвонгоор нь эргүүлж байгаа юм гэж боддог байсан. Гэхдээ чиний ганц л үг миний жинхэнэ гэж боддог байсан зүйлсийг бүгдийг нь худал гэдгийг ойлгуулж эхэлсэн... Чамаас болоод би өөрийгөө ямар хуурамч амьдралаар амьдарч байгаагаа ухаарсан. Тэгээд би энэ асуултын байнга өөрөөсөө асууж баc боддог болчихсон... Чамгүйгээр би цаашдаа амьдарч чадах болов уу? гэж"
Эринийг сүүлчийн өгүүлбэр байрнаас нь хөдөлгөхгүй гацааж орхилоо. Жонгүгийн харцнаас тэр үнэн мөнийг олж харж байлаа. Жонгүг уртаар санаа алдан толгойгоо хажуу тийш гилжийлгэн хараад
"Чамтай дандаа хэрэлдэж муудалцдаг, чамаас болж их ядардаг...энэ бүх хугацаанд чамтай хамт хийдэг байсан тэдгээр зүйлс одоо миний зуршил шиг л болчихсон бололтой. Тийм болохоор чи хажуунаас минь ор мөргүй алга болчихвол... Би чамайг санах байх, надад миний амьдрал үнэхээр хоосон санагдах байх... "
"Тэгвэл наад зуршилаа зас" гэчихээд Эрин түүнийг орхин эргэж харан явах гэтэл Жонгүг түүний араас ирэн нурууг нь цээжиндээ наан тэврээд авлаа. Хоёр гараа цээжнийх нь урдуур ороон тэврээд толгойгоо доош тонгойлгон чихнийх нь хажууд аваачив.
"Юугаа хийгээд байгаа юм??? Тавиач"
"Хэсэг... хэсэгхэн хугацаанд ингээд зогсчихож болохгүй юу?" гэж хэлээд Жонгүг Эриний мөрөөр гараа явуулан түүнийг өөрлүүгээ харуулан зөөлхөн татлаа. Эриний нүдрүү Жонгүг гуниг тээсэн харцаар харан буцаад толгойг нь энгэртээ наан тэвэрэхэд Эрин түүний энэ дулаан тэврэлтнээс татгалзаж чадсангүй. Чихэнд нь түүний түргэн түргэн цохилох зүрхнийх нь хэмнэлээс өөр юу ч сонсогдохгүй байв.
Жонгүг түүнийг улам энгэртээ наан чанга тэврээд үсэн дээр нь уруулаа хөнгөхөн наан үнсэх нь мэдрэгдэж байв. Тэд энэ л мөчид түрүүний болсон бүх яриаг мартана сатаарана. Тэдэнд энэ дулаахан тэврэлт өдийг хүртэл хэрэгтэй байсныг ухаарсан мэт хоёр биенээ чангаас чанга тэврэн зогслоо.
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)