Хаан
Жимин ордонд өнөө шөнийг өнгөрөөхөөр шийдэж ээжийнхээ өргөөнд орж иртэл өргөө нь хоосон байлаа. Хамгийн ойр байх сандал дээр суун гараа урдаа аван түрүүхэн парк дээр болсон явдалын тухай бодон сууна. Удсан ч үгүй өргөөний хаалга онгойх дуулдан толгойгоо дээш өргөн хартал хатан ээж нь орж ирж байгаа нь харагдав.
"Эрт ир гэж байхад хаагуур яваад ирж байгаа юм? цаг хэд болж байгааг мэдэж байна уу?" Жимин түүний асуултанд хариулалгүй доош гөлрөн суусаар байтал Ёонсан хатны тэвчээр барагдсан бололтой өмнхөөсөө илүү дуугаа өндөрсгөн
"ЖИМИН!!!"
"ЭЭЖЭЭ!!! Би ядраад байна намайг тайван орхи"
"Юу болсон юм? Наад цамцны чинь зах яагаав? .... Арай ахиад Хунтайж та хоёр....?" Жимин ээжрүүгээ нэг санаа алдан харчихаад сандалнаасаа босон өрөөний хаалгаруу зүгэллээ
"Ядраад байгаа болохоор... Явж унтлаа, сайхан амраарай хатан ээжээ..."
---------------------------------------------------
Жонгүг Эрин хоёрын хувьд түрүүний болсон тэврэлтээс хойш хоёуланд нь тэдний хооронд дахь харилцаа арай дээрдсэн юм шиг санагдана. Хоёул өргөөрүүгээ шууд явахаас татгалзан хамтдаа од харахаар ордны хажууханд байх жижигхэн толгодруу алхан гарлаа. Тэнд ганц том салгагар мод байх бөгөөд доор нь урт модон сандал байх ажээ. Эрин шууд сандалруу гүйж очин суухад Жонгүг түүний араас өмднийхөө халаасанд гараа хийн инээвхийлэн хажууханд нь ирж суув.
"Вууааааа... Эндээс ордон шөнийн цагаар ийм гоё харагддаг хэрэг үү? Надад эртнээс энэ газрыг харуулахгүй яасан юм?"
"Ганцаараа сууж амар амгаланг мэдэрдэг газраа чамд хэлж сүйтгүүлнэ гэж санаа юу? " Жонгүг нэг хөлөө сандал дээр тавин Эринлүү биеээрээ эргэн урдаас нь харж суугаад инээмсэглэн хэлэхэд Эрин түүнлүү нэг хошуугаа унжуулж харчихаад буцаад ордонлуу харцаа чиглүүлэн харлаа
"Ордон бас ордны гадаах амьдралыг хардаа... Яг л хоёр өөр ертөнц шиг байгаа биз."
"Гэхдээ... Ордон гадаах байдлаасаа илүү бүрхэг харагдахгүй байна уу? Ордны гадаах амьдрал ордноос илүү гэрэл гэгээтэй байгаа биз"
Жонгүгийн энэ үгэнд цочирдсон Эрин түүнлүү гайхан хартал Жонгүг түүнлүү юу ч болоогүй мэт хараад "Яасан?" гэсээр хөмсгөө өргөн асуулаа.
"Зү-зүгээр л.. би чамайг ингэж хэлнэ гэж төсөөлсөнгүй..." гээд Эрин тэнгэр өөд хартал Жонгүг түүний адил бас дээш өндийн харлаа
"Юу гээч, Одод бидэнтэй адил. Хүний амьдрал шиг цаг хугацаа гэж тэдэнд байдаг. Төрнө, өсч том болно тэгээд үхнэ. Яг тэрэнтэй адил одод бий болно, тодоос тод гэрэлтэнэ тэгээд гэрэл нь бөхнө тэдэнд 2500 жил байгаа гээд боддоо. "
"Хөөх чи бас ийм юм мэддэг байжээ?" Эрин түүнлүү инээвхийлэн хэлэхэд Жонгүгийн нүд нь томроод
"Мэдээж тэгэлгүй яадаг юм! Чи намайг хэдэн ном уншиж дуусгасан гэж бодож байна. Намжүүн ахыг би уншсан номныхоо тоогоор давдаг юм шүү!!!"
"Ойлголоо доо ойлголоо мундаг залуу минь... Тэгэхээр одод ч бас дараачийн амьдрал гэж байгаа болов уу" Эрин оддоос нүд салгалгүй Жонгүгаас асуулаа
"Магадгүй ээ... Би бас энэ талаар боддог юм. Дараагын амьдралдаа нэг амьралаар мэддэг хүмүүстэйгээ хамт байж чадах болов уу? гэж"
"Тэгвэл... Жонгүг аа, чи ч надтай дараагын төрөлдөө уулзахыг хүсэхгүй байхдаа" гэж Эрин түүнлүү тоглон хэлэхэд
"Үгүй ээ, би чамтай тэр үед ахиж уулзахыг хүсэх байсан." гэв. Эрин үүнийг сонсоод нүд нь томрон түүнлүү хартал Жонгүг жогтой нь араггүй инээгээд
"Чи байхгүй бол уйтгартай шүү дээ. Би уйдахыг үзэн яддаг"
Жонгүгийг ийнхүү тоглон хэлсэнд Эриний уур хүрсэн бололтой Жонгүгийн цээжийг алганыхаа араар хүчтэй цохиод авахад тэр цээжээ барин доош ёолоод суучихлаа
"Яаая өвдөж байна шүү дээ"
"Яанаа зүгээр үү? хэтэрхий чанга цохичихсон уу? " Эрин сандран Жонгүгийн цээжрүү гараа явуулан хүрэх гэтэл Жонгүг гэнэт ёолохоо болин нүүрэнд нь жогтой инээмсэглэл тодроод Эриний цээжрүү нь явах гарыг аван атган барьлаа
"Энэ чинь л байхгүй юу... Чи гэнэн болохоор хөгжилтэй байдаг юм"
"Бурхан минь! Чи.... Наанаа хүлээж бай мэдэв үү!" гэж Эрин амандаа үгэлсээр сандалнаасаа босон энэ тэрүүгээр нэг юм хайгаад байгаа бололтой доош ширтэн хэсэг явснаа гэнэт зогсон газраас том чулуу бариад авлаа. Үүнийг нь харсан Жонгүгийн нүүрэн дэх инээмсэглэл шууд алга болон сандалнаасаа босоод хойш хэдэн алхам ухран зогсов
"Хөөе! Яах гээд байна аа"
"Хүрээд ир чи муу!"
"Наад чулуугаа наашаа шидвэл чи шууд шоронд орно шдээ!
"Болж байна, шоронд орох нь хамаагүй ээ үхвэл хамтдаа үхцгээе!!!"
Жонгүг Эринээс зугтан хойш гүйгээд замдаа тааралдах том чулуун дээр бүдрээд уначихлаа. Эрин үүнийг нь хараад бахдалтай нь аргаггүй чулуугаа хаячихаад элгээ тэврэн инээж байтал Жонгүг хөмхийгөө зуун хувцасаа гөвсөөр нөгөө том чулуугаа хоёр гараараа өргөн босоод ирлээ. Үүнийг нь харсан Эрин инээхээ болин Жонгүгрүү бүлтгэнэн хараад хоёр гараа урдаа аваад
"Хөөе... хөөе байж байгаарай"
"Муу галзуу хүүхэн минь нааш ир" Жонгүг чулуугаа барьсаар Эриний араас хөөн гүйхэд тэдний аз жаргалтай инээд тэр хавиар нэг хадаж байлаа.
---------------------------------------------------
"Юу сургуулийн зугаалга гэнээ??"
"Тийм... Жил болгон л болдог биз дээ? Мартчихаа юу?" гэж Чэрёон Эринлүү гайхан асуухад Эрин мөрөө хавчин гараа хоёр талдаа аваад
"Мэдэх юм алга..."
"Ингэхэд Хунтайж чамтай хамт байх гээд манай анги руу шилжээд ороод ирчихсэн гээ биз дээ? Хичээл 30 Минутын дараа эхэлэх гэж байхад одоо хүртэл ирээгүй байх чинь" Минсо эргэн тойрноо харан хэлэхэд л Эрин тэдний ярьж байгаа зүйлийг таг мартчихсан байснаа ухаарлаа
Новш гэж... Нээрээ өнөөдрөөс Жонгүг манай ангируу шилжиж байгаа шүү дээ
Удалгүй Эриний утсанд зурвас ирж байгаа нь дуулдаж утсаа шалгатал Жиминаас ирсэн байв.
Урлагын танхимд хүрээд ир
Зурвасыг нь уншчихаад Эрин эргэн тойрноо хартал Жимин алга. Жонгүг ч бас ирээгүй байгаа харагдана. Найзууддаа нэг тийшээ хурдан шиг явчихаад ирье гэж хэлчихээд ангиасаа гараад урлагын танхимруу хурдан хурдан алхав
Жимин яах гэж байгаа юм бол???
Танхимын хаалгыг зөөлөн түлхэж онгойлгон дотогш шагайтал Жимин ганцаараа тайзан дээр төгөлдөр хуурын сандал дээр сууж харагдав. Хаалга онгойх чимээгээр Жимин Эринлүү эргэж харан инээмсэглэн босоод
"Ирчихэв үү"
"Ган-Ганцаараа юу хийж байгаа юм???" Жимин Эриний асуултыг сонсоод нөгөө дулаахан инээмсэглэл нь нүүрнээс замхран одох шиг болов. Тэгээд түүнлүү нуруугаа харуулан хойш харж зогсоод
"Одоо чи бид хоёр хангалттай дотно болчихсон юм чинь хуримаа хийж болох байх гэж бодож байна" Гэнэтхэн ийм зүйл хэлчихсэнд Эриний амнаас үг гарсангүй дороо гацаж орхиход Жимин хойш харсан чигтээ яриагаа үргэжлүүлэн
"Би чамд сайн. Анхандаа... чи минийх байх ёстой байсан учраас чамд татагдаад байгаа байх гэж боддог байсан... Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам миний дотор нэг л бодол байнга эргэлддэг болчихож. Хэрвээ би Эриний нөхөр байсан бол...түүнд ингэж хандахгүй байсан гэж...Энэ үүнээсээ болоод би бодлоо өөрчилсөн, би дараагын хаан болохыг хүсэх болсон. Би... чамд үнэхээр их сайн"
"Жиминаа... Битгий тоглоод байлдаа"
Жимин Эринлүү эргэж харан түүнлүү бага зэрэг дөхөөд
"Би огтхон ч тоглоогүй байна...Одоо би чамайг миний үеэлийн эмэгтэй гэгдийг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий оройтчихсоон... Чамайг гэсэн сэтгэлээ хорьж чадахгүй байна."
"Чамайг өчигдөр болсон явдалд гомдсон гэдгийг ойлгож байгаа ч... Ингэж ярьж болохгүй гэж бодож байна" Эрин Жиминлүү хөмсгөө зангидан ийнхүү хэлэхэд Жимин түүнлүү хамраараа гүнзгий амьсгаа аван хараад
"Манай өвөө анхнаасаа чи бид хоёрын хуримлуулахаар товолсон. Хааны суудал үнэндээ минийх"
"Наадахаараа яг юу хэлэх гээд байгаа юм??? Би Жонгүгтай аль хэдийн гэрэлчихсэн. Энийг яасан ч өөрчилж чадахгүй" гэхэд Жимин уруулынхаа нэг талын булан өргөн инээвхийлээд
"Намайг хаан болвол дургүйцэх хүмүүс байхгүй гэсэн үг... Тэр үед би хүчирхэг хаан болно. Чамайг миний эхнэр болгоход хэн ч юу гэж ч хэлж чадахааргүй тийм хаан болно гэж байна"
Жиминий ингэж хэлэхтэй зэрэгцээд Эриний утсанд дуудлага ирэн танхимаар дүүрэн чанга дуу гарган цуурайтана. Сандран утсаа авах хартал "Том хамарт" гэсэн бичиг харагдан Эрин дуудлагаа авах эсэхтээ эргэлзэн утасруугаа нэг Жимин лүү нэг том том харсаар зогслоо
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)