31 страница21 ноября 2017, 14:23

Зэмлэл

Тасралтгүй дуугарах утасныхаа дуудлагыг авахаар ногоон товчлуур дээр дарах гэтэл тасарчихав. Эрин эндээс хурдан явах ёстойгоо ойлгон Жиминлүү нэг харчихаад түүнд юу ч хэлэлгүй эргэн гарах хаалгаруу зүглэн алхтал утсанд нь зурвас ирэх дохио дуугарах нь тэр

"Яа, хичээл удахгүй эхэлэх гэж байхад хаана байна аа? хурдан ир"

"Ашгүйдээ энд байгааг минь мэдээгүй байгаа юм байна" гэж тэр өөрөө өөртөө хэлэн зүрхэн тушаа газраа гараа тавиад танхимаас гаран шууд ангийн зүг гүйлээ. Мэдээж Жиминлүү эргэж харсанчгүй.

Эрин ангийнхаа хаалгыг бага зэрэг онгойлгон хартал багш нь ирээгүй байгаа бололтой хүүхдүүд шуугилдах чимээ сонсогдож байлаа. Санаа нь амран нуруугаа цэхлээд ангируугаа пээдгэр алхсаар орж иртэл Жонгүг түүний суудаг ширээний хажуугын ширээнд суучихсан өөрлүү нь цоо ширтчихсэн сууж байв. Эрин тэрэнд аль болох анхааралаа хандуулахгүй байхаар шийдэн шууд суудал руугаа хөлөө чирсээр очин суутал Жонгүг түүнтэй яриа өдөн

"Хаанаас ирж байгаа юм?"

".........."

"Яа, би чамтай юм яриад байна мэлхий гүнжээ"

"Мэлхий юу гэнээ" Эрин толгойгоо түүнлүү эргүүлэн шүд зуун хэлэхэд Жонгүг зажилж байсан бохио үлээгээд

"Уурлахаараа улам мэлхий шиг царайтай болчих юм аа"

"Яа, Чи намайг зовоох гэж манай ангид шилжиж орж ирээ юу?" Жонгүг Эринлүү ёжилсон инээмсэглэлээр инээн үсээ гараагаа хойш самнаад

"Мэдээж өөр яав л гэждээ"

-------------------------------------------------------

Сүүлийн цагын хичээл орж багш ч самбарын урд хичээлээ заан зогсож байлаа. Хүүхдүүд харин Жонгүг бид хоёрлуу байн байн эргэж харан хоорондоо шивэр авир хийлдээд байгааг хоёул анзааран тэрүүхэндээ гайхан сууцгаана.

Завсарлах хонх дуугаран багш ширээнээсээ юмнуудаа аван гарахад түүнтэй зэрэгцээд Минсо Сомин Чэрёон гурав миний ширээруу уралдах шахам гүйлдээд ирлээ.

"Юу болоо вэ?" гэж Эрин тэдэнлүү гайхан харахад Жонгүг ч түүний хажууд ирж зогсох нь мэдрэгдэв. Нөгөө гурав өөдөөс нь харан зогсох Жонгүглүү санаа нь зовсон харцаар харцгаагаад утсаа бидэнлүү сарвайхад дэлгэцэн дээр байх мэдээний гарчиг Жонгүгийг амандаа хараал урсгахад хүргэсэн юм. Азаар түүнийг нь Эрин л сонсож амжсан бололтой.

"Хунтайж Жонгүг болон Жимин вангын хоорондох харилцаа тийм ч сайнгүй бололтой"

" Мэдээж шүү дээ тэдний дунд хаан ширээний төлөөх тэмцэл бага ч атугай байдаг биз."

"Эсвэл Эринээс болсон юм болов уу? Жимин ван Эринтэй дотно байдаг биз дээ?"

"Энэ гэхдээ Хунтайж гэх баталгаа байгаа юм уу? Харанхуйд малгайтай харагдахгүй байна шд"

"Харваас мөн л байна шдээ..."

"Ингэхэд нээрээ Жимин өнөөдөр хичээлдээ ирээгүй шдээ"

Ангийн хүүхдүүдийн хоорондоо ийнхүү шивэр авир хийх нь Жонгүг Эрин хоёрыг улам тавгүйтуулж байв. Үүнтэй зэрэгцэн тэдний утас зэрэг дуугран хоёул өөд өөдөөсөө харахад Эриний нүдэнд Жонгүг хариугүй дэлбэрэх гэж байгаа галт уул аятай ууртай харагдаж байв. Эрин утсаа аван чихэн дээрээ аваачтал Ким туслахын дуу утасны цаанаас тод сонсогдоно

"Хаантан Хунтайжтан болон Гүнж таныг хичээлээ тараад яаралтай өргөөнд нь ирж бараалх гэж зарлиг буулгалаа"

"О-Ойлголоо"

--------------------------------------------------

Машинд замын турш Жонгүг нудрага зангидчихсан дотроо нэг юм бодсоор байгаа бололтой Эринтэй ганц ч үг сольсонгүй.

Хааны өргөөний гадаа ирэн орохоосоо өмнө тэд дор бүрнээ гүнзгий амьсгаа авчихаад орох гэтэл Жонгүг Эриний гарнаас хөтлөн түүнийг зогсоолоо.

"Юу ч болсон бай бүгд миний буруу шүү за юу? Би л юм ярих учраас чи хажууд зүгээр чимээгүй зогсож бай"

"Жонгүг аа..."

Жонгүг түүний гарнаас хөтөлсөн чигтээ хааны өргөөлүү явж орлоо. Хаан нилээн бухимдуу байгаа бололтой ширээнийхээ ард чамархайгаа даран хөмсгөө зангидан сууна.

"Хаан ааваа... Таныг биднийг дуудуулсан гэж сонссон..." Хаан тэдэнлүү зэмэлсэн харцаар харан ширээнээсээ босоод

"Та хоёрыг интэрнетээр тараад байгаа мэдээлэлийг аль хэдийн  сонсчихсон гэж бодож байна. Яагаад ийм болчимгүй үйлдэл хийцгээгээд байдаг юм. Гүнжтээн тийм орой та гурав тэнд юу хийж явсанаа хэл.  "

"Ха-Хаантаан....Тэр..."

"Би орой уйдаад байсан болохоор Гүнжийг паркруу аваад явчихсан юм аа. Гүнж юу ч мэдэхгүй хаан ааваа"

"ТЭГВЭЛ ЭНЭ ЧИНЬ ЮУ ЮМ!!!!" Хаантан дуугаа өндөрсгөн өмнөө байх зургуудыг тэдэнлүү уурсан цацаж орхилоо. Мэдээж тэр зурган дээр Эриний алдарт орголтын өдрийн Жонгүг Жиминийг заамдаж буй зураг байв.

"Энэ талаар тайлбар хэлж чадахгүйнээ"

"Юу гэнээ? Жон Жонгүг. Чи хаан аавынхаа өөдөөс ингэж том дууграад их зоригтой болжээ дээ!"

"Жонгүгаа боль лдоо... Зүгээр үнэнээ хэлчихье, Хаан аавыг битгий уурлуулалдаа" Эрин Жонгүгийн хөтөлсөн гарнаас нь зөөлхөн татан хэлэхэд тэр түүнлүү инээмсэглэн хараад

"Зүгээрдээ, битгий санаа зов " гэж чихэнд нь ойртон шивнэн хэллээ.

"Чиний тарьдаг хэргүүд одооноос хэрээс хэтэрч байна Жонгүг. Очиж очиж үеэл ахтайгаа шүү! Хүмүүсийг Жиминий талд ороосой гэж хүсээ юу?"

Үнэндээ Жонгүгийн хүсэл тийм шүү дээ...

Тэд юу ч дуугаралгүй доош газар ширтэн зогсоод хэсэг удлаа. Хаантан ч  сандал дээрээ суун жоохон тайвширсан бололтой санаа алдаад

"Сургуулийн чинь захирал ордонлуу залгасан. Тэр зугаалгаар та хоёрыг явахыг хориглолоо. Ордондоо үлдэж хичээлээ хийцгээ! Одоо явж болно"

"Ойлголоо"

-------------------------------------------------------

"Аххх... Уг нь чамта хамт зугаалгаар явахыг их хүссэн юмсан"

Эрин Жонгүг хоёр өргөөрүүгээ алхангаа ийнхүү ярилцан явж байгаа нь энэ билээ.

"Яагаад?" Эрин Жонгүглүү нүдээ бүлтийлгэн гайхан асуухад Жонгүг том туулай шиг шүдээ гарган инээгээд

"Зүгээр л, хунтайж гүнж хоёр шиг биш... Энгийн хүүхдүүд шиг хамтдаа аялалаар явж үзмээр байсан юм. Чи ч гэсэн хэдэн хоног ордноос гараад найзуудтайгаа баймаар л байгаа биз дээ?"

"Тийм лдээ... Гэхдээ хаан аав..."

"Зүгээрээ... Би арга бодноо."

-------------------------------------------------------

A/N Ойрын хэд хоног ахиад завгүй байх бололтой тйим болохоор draft-даа байсан хэсгээ Bonus маягаар оруулчихлаа кк. уйтгартай хэсэг болсон бол уучлаарай дараа нь уртыг оруулж өгнөө

31 страница21 ноября 2017, 14:23