Зугаалга
Сургуулийнханы зугаалгаар явах өдөр ирж харин Эрин Жонгүг хоёр ханзны хичээлдээ нухлуулан багшийгаа гарсан хойгуур нэг нь ширээ дэрлэчихсэн нөгөөх нь утсаара тоглоод сууж байв.
"Сургуулийнхан бүгд явчихсан байх даа" гэж Эрин ширээнээсээ өндийлгүй хэвтсэн чигтээ асуухад Жонгүг түүнлүү нүднийхээ булангаар зэрвэсхэн харчхаад
"Яваад аль хэдийн цаг болж байна. Түрүүн Жин ахтай утсаар ярьсан юм"
Тэд энээс хойш ахиж ярилцсангүй нөгөө бахь байдгаараа л сууцгааж байтал хаалгаар Хатан эхийн орж ирж байгаа нь харагдав. Тэд түүнийг харсан даруйдаа сандалнаасаа босцгоон бөхийн мэндэлтэл Хатан эх тэднийг шоолонгуй харах нь тэр
"Ангийнхантайгаа хөгжилдөөд явж байх байтал энд ингээд сууж байгаадаа дурамжхан байгаа юм аа даа?"
"Үгүй ээ... Хатан эх минь"
"Тэгвэл, энэ юу болж байгаа юм?" Хатан эх Эриний ширээн дээр байх зугаалгаар явмаар байна гэсэн дүүрэн гомдлын үгтэй сараачсан цаасыг толгойгоороо дохин заахад Эрин ичсэндээ цаасыг шууд базаж аваад ардаа нуучихлаа
"Явмаар байгаа бол яв даа хүүхдүүд минь, ахиж ийм болмж олдохгүй ч юм билүү" гэхэд Жонгүг Эрин хоёр өөд өөдөөсөө гайхан харцгаав
"Хаан аав биднийг..." Хатан эх түүнийг үгийг гүйцээлгүй дундуур нь таслаад
"Санаа зоволтгүй ээ, төрсөн хүүгээ ятгаж дийлэхгүй эх хүн гэж хаана байхав. Цаг алдаад байлгүй хурдан ачаа тээшээ бэлд" гэчихээд гараад явчихлаа
-------------------------------------------------------
~Эриний талаас~
Ачаа тээшээ бэлдэхэд минь тийм ч их хугацаа орсонгүй хэдэн юүдэнтэй цамс, ноосон малгай, жийнсэн болон даавуун бэлтгэлийн өмдөө аваад гоо сайхны хэдэн бүтээгдэхүүн алчуур сойзоо хийгээд л чимадон минь дүүрчихэв. Өрөөндөө Жонгүгийг хүлээн сууж байтал бэлэн болж байгаа шинж ердөөсөө алга.
Тэсэлгүй өрөөнийх нь гадаа очин шилэн хаалганых нь цаанаас өнгийн хартал өрөөндөө алга
Юу вэ??? Өрөөндөө байхгүй хааччихдаг юм бэ?
Хаалгыг нь сэмээрхэн онгойлгоод дотогш ортол газраар нэг хөглөрсөн хувцас онгойлттой чимадон байв.
Хаха Хунтайжын жинхэнэ төрх гэж энэ байна даа. Замбараагүй амьтан бэ гэж дотроо инээн утсаа гарган зураг авах гэж байтал цаана угаалгын өрөөнөөс шүршүүрийн чимээ хальт сонсогдох шиг болов. Хөл минь өөрийн эрхгүй угаалгын өрөөрүү хөдлөн хаалганых нь өмнө гэтэж очоод чих тавин сонсоход
Ойлгомжтой! Жонгүг шүршүүрт орж байсан байх нь
Гэнэт шүршүүрийн чимээ зогсон хаалгаруу Жонгүгийн дөхөн ирж байгаа нь сонсогдох нь тэр. Хурдхан шиг хаалганаас холдон зугтаад ойр байх ширээний доор орон нуугтал үүнтэй яг зэрэгцэн Жонгүг угаалгын өрөөнөөсөө гаран өнөөх ширээний урд ирээд зогсчихов
Новш гэж.... Шууд хаалгаар гараад явахын оронд яагаад ширээн доор ороод нуугдчихаваа????? Магадгүй түүнд баригдахаас айсан юм болов уу??
Жонгүг үсээ хатааж байгаа бололтой үсний сэнсний чанга дуу хангинаж байв. Тэрнийг буцаад угаалгын өрөөрүү явах ч юм уу өөр тийшээ явахыг нь хүлээсээр байтал би эндээ хөшиж үхэхнээ... Магадгүй сарын дараа тэр энэ ширээн доороос миний үхсэн биеийг олж авах юм байна лдаа... Тэгээд Жонгүг шинэ гүнжээ ард түмэнд танилцуулаад л...
Сэнсний дуу гарахаа болин Жонгүгийн хөл ширээний урд харагдахаа болилоо. Нэг тийшээ явчихсан бололтой.
Одоо л яг цаг нь...
Ширээн доороос гэтэн сэмээрхэн гарч ирээд урагш мөлхсөөр бүтэн биеээрээ гартал урд гэнэт нарны гэрэл тусахаа болин сүүдэрлээд ирэв.
Арай ч үгүй байлгүй дээ...
Толгойгоо удаанаар дээш өндийлгөн хартал нойтон үстэй, цээж нүцгэн бэлхүүсээрээ ороосон цагаан алчуурнаас өөр юу ч үгүй Жонгүг надруу гайхчихсан хараад зогсож байх нь тэр
"Чи наанаа яагаад шал арчаад хэвтэж байгаа юм?" Жонгүг цээжиндээ гараа зөрүүлэн надруу асуусан харцаар харахад би үнэнээ хэлэх эсэхтээ эргэлзэн ам минь хий ангалзан толгойгоо маажаад
"А-Аан халь-тарч унаад..."
"Намайг хуурах гэсний хэрэггүй, Хатагтай гаж донтон минь. Чамайг наад ширээнээсээ мөлхөөд гарж ирж байгааг би аль хэдийн харчихсан. Үнэнээ хэлсэн чинь дээр шүү"
"Зүгээр чамайг удаад байхаар чинь хүлээж тэсгэлгүй өрөөнд чинь орж иртэл чи байгаагүй тэгээд угаалгын өрөөнөөс шүршүүрийн дуу гараад байсан болохоор бас чи гэнэт гараад ирчихээр сандарсандаа ийшээ ороод ирчихсэн юм. Хүссэндээ ширээн доогуур шургаж орсон гэж бодоо юу??? " гэж намайг нэг амьсгаагаар бүх үгээ дуржигнуулан хэлэхэд Жонгүг хойш гэдрэн ухран урдаа гараа аваад
"Хөөе, хөөе жаахан тайван байгаа чдээ"
"Гаж донтон гэнэ шүү...Гаж донтон байсан бол одоо чиний наад алчуурын чинь цаана байх дотуур өмдгүй хэсэгрүү чинь гөлийгөөд байж байх байсан юм мэдэв үү?" Ахин нэг удаа дуржигнуулан хэлснийхээ дараа би Жонгүгийн ангайлттай амыг хараад гэнэт хэлэх ёсгүй байсан зүйл хэлчихсэнээ ухаарлаа
"Чи сая юу гэсэн бэ???"
"Аххэммм... Харин юу гэлээ? Санадаггүй ээ" гэж худал мэдэн будилан хоолойгоо засахад Жонгүгийн нүд нь том дээрээ улам аймаар томорсоноо хаалгаруу зүглэн гараад шивэгчидээ дуудлаа
"Миний өрөөнд байгаа аймшигтай том хорхойг яг одоо гаргаадах" гэхэд тэд гайхан өргөөрүү нь орсоор өнөөх том хорхойг нь хайж байгаа бололтой бүгд газар ширтэн явна
"Наад шалаар чинь байхгүй ээ!!! Яг урд чинь байна" Жонгүг надруу долоовор хуруугаараа заан заналтай нь араггүй шүд зуун хэлэхэд би өөрлүүгээ заагаад
"Чи... Чи намайг хэлээд байна уу???"
-------------------------------------------------------
Сургуулийн зугаалга болж буй газарлуу явах хугацаанд Жонгүг машины цонхоор гадагш харан харваас ордноос өөр газарлуу явж байгаадаа сэтгэл нь хөөрчихсөн байгаа нь илт байв. Надруу харах болгондоо хацар нь улайгаад хоолойгоо засаад байгаагаас нь үзвэл тэр үнэхээр ичиж байгаа бололтой. Гэхдээ бидний харилцаа үүнээс болж буцаад хүйтэн хөндий болох вий гэхээс айж байна. Тийм учраас хараагүй гэж гүрийсэн чигтээ л дуусгая
Ингэхэд хараагүй чигтээ гэж.... Би ямар тэрийг нь харъяа гэж харсан юм уу???
Ордноос машин ирж яваа сургаар сургуулийн захирал багш нар бүгд амралтын газрын гадаа хүлээн аван биднийг дотогш байрлах өрөөнд минь оруулж өглөө. Мэдээж хурдхан шиг ачаа тээшээ янзлаад найзууд дээрээ очмоор байв ч Жонгүг бид хоёрт нэг асуудал тулгарах нь тэр
"Эрхэм дээдсүүдийг ирнэ гэж төлөвлөөгүй байсан учраас бүх хоёр ортой өрөөнүүдэд өөр сурагчид хуваагдаад орчихсон. Хэрвээ хүсвэл тэднээс нэг өрөөг нь суллаад...."
"Хэрэггүй ээ энэ байхад хангалттай" гэж Жонгүг түүний яриаг таслаад "Одоо явж болно. Баярлалаа" гэв. Сургалтын менежерийг явсаны дараа би Жонгүгийг гарлуу ёовроод
"Галзуураа юу??? яаж бүтэн 7 хоног нэг орон дээр унтах юм???"
"Юу гэсэн үг юм? урд нь зөндөө л хамт хоночихоод" гэж Жонгүг хэдэрлээд чимадонаа орныхоо хажууд тавин өөрөө газар суугаад хувцаснуудаа гаргаж эхэллээ
"Тэгж хамт хоноод эцсийг цэг нь би чиний нуруунд наалдаж эсвэл чи намайг үн....үн..сээд дуусдаг биздээ" Яагаад ч юм өөртөө үнэхээр итгэлтэй байсан би сүүлийнхээ үгэн дээр ийнхүү гацаж орхиход Жонгүг толгойшоо дээш өндийлгөн надруу хараад
"Ямар ч л байсан чамайг шүршүүрт орж байхад чинь нууцаар харахгүй учраас битгий санаа зов. Хурдан ачаагаа сулла. Удахгүй бүх сурагчид талбай дээр цугларна гэснийг сонссон биздээ?"
-------------------------------------------------------
Талбай дээр сургуулийн бүх салбарынхан цугларсан харагдаж байлаа. Жонгүгийн хуучин ангийхан, BTS болон Хёорин Жимин гээд бүгд... Хэсэг хугацааны дараа сургуулийн захирал индэр гарч ирэн сургуулийн амралтын 7 хоног албан ёсоор эхэлсэнийг зарлахад хүүхэд болгон дор бүрнээ хөөрөн догдолсон харагдана.
Удалгүй яриа дуусч бүгд өрөө өрөөлүүгээ явахаар тарцгааж байтал ангийн маань охидууд намайг бүчээд авах нь тэр.
"Вуааа гүнжтэн өнөөдөр их дажгүй хувцаслажээ??? Энэ чинь PUMA-гын хамгийн сүүлд гаргасан бэлтгэлийн хувцас биз дээ? Хөөх пүүз нь хүртэл...."
Тэдний дунд хуучин намайг гүнж болохоос өмнө тоож нүдээрээ хардаггүй охидууд байгааг анзаараад яагаад ч юм тэдэнд гайхуулмаар санагдаад ирлээ.
"Та нар мэддэггүй юм уу? Kpop idol-уудад fansite байдаг шиг надад ч гэсэн байдаг юм шдээ, Twitter ороод үзээрэй. Тэд надад Gucci-н хүрэм Chanel-н гар цүнх өгсөн гээд боддоо. Хааяаадаа би дэлгүүр хэсдэг л юм. Зарим шинээр гарч байгаа загваруудыг алдахгүй гэсэндээ тэр шүү дээ хэхэхэ... Юуны тулд хувцас загварыг анги билээ" Энэ өгүүлбэрээ хэлэхэдээ би брэндүүдийнх нь нэрэн дээр гол point-г нь өгөн ярина
"Хөөх, Өөрийг чинь ингээд явж байдаг гэж мэдсэнгүй шүү. Сангын сайдад чиний дансыг нэг шалга гэж хэлэхээс"
Ардаас гэнэт түүний ёожлон хэлэх нь сонсогдоход би ичсэндээ час улайн Жонгүглүү аврал эрсэн харцаар харлаа
Үнэндээ сүүлийн хэсгийг нь би зохиож ярьсан юм шүү дээ Жонгүг аа....
Тэр надруу нэг инээвхийлэн халаасандаа гараа хийчихээд цааш явах гэхэд нь би түүнийг дагасаар урд нь арай хийн замыг нь хаан зогсоод
"Чи сая зарим нэг юмыг нь буруу ойлгочихсон шүү"
"Алийг нь? Idol шиг их алдартайг чинь үү? Эсвэл хар виза картаа барьж гараад баян айлын эзэгтэй шиг дэлгүүр хоосолдог гэдгийг чинь уу?"
"Тэр хоосолдогыг нь..." гэж амандаа бувтнан хэлэхэд Жонгүг надруу толгойгоо гилжийлгэн хэсэг хараад
"Гэхдээ чи надад үнэнээ хэлсэн чинь дээр шүү"
"Ямар үнэн??"
Бурхан минь тэр ахиад л эхэлж байна
"Чи асуултгүй мэдэж байгаа"
"Би хараагүй л гэсэн шдээ" гэхэд Жонгүг миний хоёр суганаас минь барьж байгаад дээшээ жоохон хүүхэд өргөж байгаа юм шиг өргөчихлөө
"Худлаа гүрийсэн байх юм бол би чамайг ингэж өргөж байгаад хана луу савчихна шүү"
"Гэхдээ Жонгүг аа.... Чи намайг буулгахгүй бол хүүхдүүд биднийг буруу ойлгоод байх шиг байна."
Жонгүг миний хэлснийг сонсоод эргэн тойрноо гүйлгэн хартал тэнд байсан ихэнх хүүхдүүдийн харц өөрсдөн дээр нь байгааг анзаарав бололтой
"Вуааа ямар хөөрхөн юм бэ???"
"Үнэхээр романтик биш байна гэж үү??"
"Би ч гэсэн найз залуутай болоод ингээд өргүүлэх юмсан"
"Тэд үнэхээр хөөрхөн юм аа..."
Жонгүг тэдний хоорондоо ингэж ярицгааж байгааг сонсоод ингээд олон юм ярь гэсэн шиг гараа суллан намайг газар унагчихлаа
"Яаая... Өвдөж байна шдэээ!!!!!"
"Хөнгөхөн л шидээ биз дээ!!! Тэглээ ч чи өөрийгөө шөнө шийтгүүлсэн гэж ойлгоорой"
"Шийтгэлээ???" гэж миний нүд томрон хацар улайгаад ирэхэд Жонгүг нүдээ эргэлдүүлээд
"Юу бодоод байгаа тэнэг вэ???"
-------------------------------------------------------
Орой болж бүгд өрөө өрөөндөө орон унтахаар зэхэж байв. Үнэндээ яг ч унтахгүй лдээ. Унтсан болж жүжиглэж байгаад багш нарыг унтсан хойгуур нинжадах гэж байгаа юм хэхэхэх....
Би ч Минсо Соми Чэрёон гуравтай шөнө дунд төв хаалган дээр уулзахаар товлоод өрөөнөөс нь гаран өөрийнхөө өрөөнд ирлээ. Хаалгаа зөөлхөн хаагаад том өрөөнд ортол Жонгүг орон дээрээ унтаж байв.
"Ийм эрт унтаад өгч байгаа юм байх даа???" гэж өөрөө өөртэйгөө ярин бувтначихаад нүүр гараа угаах гээд угаалгын өрөөлүү зүгэлтэл ширээн дээр байх Жонгүгийн бичлэгийн камера нүдний минь буланд харагдах нь тэр. Гэнэт толгойд нь сайхан санаа төрөн дотроо чөтгөр шиг инээд алдан баярлаж байв.
Өнөөх камераг аваад орны хажууд байрлуулаад будагныхаа саванд байх хамаг будгаа орон дээр асган Жонгүгийн нүүрийг будаж эхэллээ. Гоёоор биш харин хачин аймар үзлийн болгон будна. Хэн ч харсан Жонгүг гэж танигдахааргүй болгочихоод камерныхаа урд очин түүнийг сэрээхгүйг хичнээн арай хийн инээдээ бариад
"Эрхэм хүндэт үзэгчидээ... Өнөөдрийг Кан Эриний нүүр будалтын цаг ийнхүү өндөрлөж байна" гээд камераа гартаа аван Жонгүг дээр очоод царайг нь ойртуулан бичлээ
"Энэ аймшигтай царайг хараач, яг л хүүхэлдэйн киноны эсрэг дүр шиг... пфффффф....бишээ тэр яг л Шрекийн Фиона шиг харагдаж байна" гээд улам инээдээ барин амаа дарлаа
"Намайг шийтгэнэ гэл үү??? Чиний энийг чинь сургууль даяар тараандаа ккккккк"
-------------------------------------------------------
~Жонгүгийн талаас~
Яг сайхан унтаж байтал бие засмаар санагдаад сэрчихлээ. Орноосоо өндийн суугаад арагш хартал Эрин өрөөндөө буцаад ирчихсэн хажууд унтаж байв.
Дурамжхан орноосоо босоод угаалгын өрөөний хаалгыг нээн гэрлээ асаатал толинд харагдах дүрснээс цочин хойш ухараад Эринийг сэрээх шахлаа. Азаар тэр чимээгээр орон дээрээ нэг хөрвөөгөөд буцаад унтчихав. Тольруу дөхөн өөрийгөө толинд хараад бүр ой минь гутах шиг болоод хурдхан шиг нүүрээ савангаар үрэн будгаа арилгахаар зэхнэ.
Хүнийг яаж ийм аймшигтай болгож чаддаг байна аа???
Арай хийн тэр заваан будгийг нь арилгачихаад Эринийг яаж дөнгөх талаараа бодсоор орлуугаа дөхтөл Эриний хажууд миний бичлэгийн камер байгаа харагдав.
Энэ арай???
Камерийг авч асаагаад хамгийн сүүлд хийсэн бичлэгүүдийг шалгатал түрүүхэн цагын өмнө хийсэн нэг бичлэг байж байв
Чи ч баригдлаа аа!!! гэж Эринлүү хойш хялам хийж харчихаад дууг нь хамгийн бага дээр нь тавьж байгаад бичлэгийн тавин үзэж эхэллээ. Тэр ч бүр надаар тоглож өгчээ.
"Энэ аймшигтай царайг хараач, яг л хүүхэлдэйн киноны эсрэг дүр шиг... пфффффф....бишээ тэр яг л Шрекийн Фиона шиг харагдаж байна"
"Намайг шийтгэнэ гэл үү??? Чиний энийг чинь сургууль даяар тараандаа ккккккк" Эриний ингэж баясан хэлж байгааг сонсоод харин ч миний инээд хүрэх шиг болов
"Ийм юм хийж байгаа юм бол ядаж эд мөрийн баримтаа нууж бай тэнэг минь" гэж амандаа бувтнаад өнөөх бичлэгийг нь шууд устгаж орхилоо
Одоо миний ээлж
Камераа ахиад өмнө нь Эриний байрлуулсан газар тавиад би Эринлүү дөхөн очлоо. Би түүний нүүрийг муухай болгож эсвэл ямар нэг өөр юм хийн бахаа хангахыг хүссэнгүй. Эринд энэ л байхад хангалттай
Түүний хажууд дөхөн орон дээр суугаад хоёр гараа толгойных нь хажууд тавин ухаангүй унтаж байх түүний нүүрлүү дөхөж эхэллээ. Удаанаар аль болох камерат сайн харагдахаар...
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vatpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)